Хошин шогийн брэнд “Тоншуул” дахин мэндэллээ

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Монголын үе үеийн уншигчдын дотнын танил, 84 жилийн түүхтэй, улс төр уран сайхны “Тоншуул” сэтгүүл цуврал ном хэлбэрээр гарч эхэлжээ. “Тоншуулын шинэ шилмэл бүтээл” цувралын редактороор МЗЭ-ийн шагналт зохиолч, шог зураач А.Амарсайхан ажиллаж байгаа. Түүнийг “Хэцүү анги”, “Тусгай салаа” зэрэг кино зохиолуудыг бичсэн уран бүтээлч гэдгээр монголчууд мэднэ. Цувралын редакцийн зөвлөлд МУУГЗ, шог зураач Ц.Байды, МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр, МУСГЗ, шог зохиолч Н.Даваадаш, МЗЭ-ийн шагналт шог зохиолч Д.Жаргалсайхан нар ажиллах аж.

“Инээд байгаа газарт эрүүл нийгэм оршино” уриатай “Тоншуул” бол цагтаа 135 мянган хувиар хэвлэгдэн гарч түүхэн рекордыг тогтоож байсан, Монголын үндэсний том брэнд, шог зохиолчид, шог зураачдаас уран бүтээлээ ард түмэндээ хүргэдэг индэр нь юм. Сэтгүүл 2006 оныг дуустал хэвлэгдэн гарч байснаа түр зогссон.

“Тоншуул”-ын шинэ дугаарт Ц.Байды, Ц.Доржготов, И.Цэрэнжамц, Б.Цэнддоо, С.Цогтбаяр, Н.Даваадаш, З.Ядмаа, Б.Монголхүү, Л.Өлзийбат, Ц.Намжилдорж, Т.Бямбадорж, А.Бат-Эрдэнэ, Н.Оргил, М.Амархүү, С.Болдоо, Г.Баатарнум, Ж.Сарантуяа, Ж.Нямдорж, А.Амарсайхан, Д.Жаргалсайхан гээд манай шог зохиолчид, шог зураачдын шог өгүүллэг, фельетон, шог зургууд, егөө хошигнолууд оржээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:42

mgl [1.25.156.146] 2019-10-18 04:10:11

dotno l sonsogdoj baina shuu. deehnii ineedtei yum sanaand buulaa. 70 aad oni ued unen. tonshuul soninoos uur medeelel baihgui tsag ued ber egchiinhee turiin deed shagnal awsan zurgiig unen soninoos haraad ene manai egch tonshuuld garsan gej oir hawiin ailaar uzuulj aawdaa zemluulj bilee kkk

зочин [202.21.120.66] 2019-10-18 03:58:56

Одоо өт хорхойнуудыг тонших болтугай.

Уншигч [192.82.78.238] 2019-10-18 03:44:53

Ваав. Тоншуул мандтугай


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.