Б.Ичинхорлоо: Монголдоо чухал хэрэгцээтэй уургийн бэлдмэлүүдийг үйлдвэрлэж эхэлнэ
Монгол Улсад вакцин, биобэлдмэл үйлдвэрлэдэг цор ганц үйлдвэр энэ сарын 22-ны өдөр нээлтээ хийсэн. Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагааны талаар Биотехнологийн новацийн албаны дарга, эрдэм шинжилгээний ажилтан Б.Ичинхороотой ярилцлаа.
-Биобэлдмэлийн үйлдвэрийн нээлт саяхан болсон. Үйлдвэрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Биобэлдмэлийн үйлдвэр эртний түүхтэй анх 1933 онд байгуулагдаж байсан. Тухайн үед дэлхийд хамгийн аюултайд тооцогдох “Цагаан цэцэг” өвчний эсрэг вакциныг дотооддоо үйлдвэрлэж байсан. 1933-1939 оны хооронд дөрвөн сая гаруй тун вакцин үйлдвэрлэж, Монголын хүн амыг бүрэн вакцинжуулж “Цагаан цэцэг” өвчнийг Азид хамгийн анх устгасан орон болсон байдаг. Дэлхийд “Цагаан цэцэг” өвчнийг 1980 онд устгасан бол манайд 1940 онд устгаж байсан түүхтэй. Үүнийг хийхэд биобэлдмэлийн үйлдвэр маш чухал үүргийг гүйцэтгэж байж. Мөн бактерийн гаралтай, дотрын цусны биобэлдмэлийг үйлдвэрлэж байсан бөгөөд олон туршилт хийж байгаад “Альбулин” уургийн бэлдмэлийг үйлдвэрлэж байсан. Уургийн бэлдмэл үйлдвэрлэж байх хугацаандаа 10 төрлийнбиобэлдмэл, 30 гаруй төрлийн тэжээлт орчныг хийж эмнэлгийн байгууллага болон биологийн лабораторид өгсөн. Ингээд 2010 онд үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон.
-Яагаад зогссон юм бол?
-Орчин үеийн эмийн үйлдвэрийн үйл ажиллагааг хангахаа больж эхэлсэн. Мөн тоног төхөөрөмж нь хуучирсан учраас үйлдвэрийн үйл ажиллагаа хаагдсан. Хаагдсанаас хойш үе үеийн Засгийн газрын дэмжлэгээр хөрөнгө оруулалт хийгдлээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг туслалцаа үзүүлсний хүчинд тоног төхөөрөмжөө шинэчилж, Уургийн бэлдмэлийн тасгийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үйлдвэр зогсоод арваад жил болсон байна.
ОДОО ХУУЧИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БАЙХГҮЙ, ЗУУН ХУВЬ ШИНЭЧЛЭГДСЭН
-Үйлдвэрийн барилга нь үйлдвэрлэл явуулах шаардлагыг хангаж байгаа юу?
-Энэ барилга 1957 онд баригдахдаа биобэлдмэлийн үйлдвэрийн зориулалтаар баригдсан. Эмийн үйлдвэрт стандартын дагуу хэд хэдэн шаардлага тавигддаг. Тухайлбал, бүтээгдэхүүний урсгал болон хүний сургалт зөв байх ёстой. Үүний дагуу засвар үйлчилгээ хийгдсэн. Одоо хуучин тоног төхөөрөмж байхгүй, 100 хувь шинэчлэгдсэн.
-Гаднаас авдаг вакцинаа одоо дотооддоо үйлдвэрлэх үү?
-Вакцинаас арай өөр хүний цуснаас гаргаж авч байгаа уургийн гурван төрлийн бэлдмэлийг эхлээд үйлдвэрлэж эхэлнэ. “Альбумин” гэдэг бэлдмэлийг элэгний хавдартай, мэс заслын дараа цус алдсаны дараа уургийн дутагдалд орсон хүмүүс хэрэглэдэг. Энэ бэлдмэлийг бид үйлдвэрлэж эхэлнэ. Өмнө нь бид үйлдвэрлэж байсан. Харин үйлдвэр зогсоод үйлдвэрлэхээ больсноос хойш уургийн бэлдмэлүүдийг гаднаас импортоор авч байгаа. Одоо үйлдвэрлээд эхлэхээр импортоор авахгүйгээр дотооддоо авдаг болно. Мөн дархлааг сэргээх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн зааврын дагуу хэрэглэдэг бэлдмэл, харшлын эсрэг бэлдмэлийг үйлдвэрлэх боломж бүрдсэн байгаа.
БИО БЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ИРЭХ ЖИЛЭЭС ЯВАГДАНА
-Одоо туршилтын ажил эхэлчихсэн үү?
-Туршилтыг зургаан сарын хугацаанд явуулна. Үйлдвэр зогссон байх хугацаанд хийж байсан лобаротарийн туршилтаа үйлдвэрийн төвшинд явуулж, гаргасан бүтээгдэхүүнээ гадаад дотоодын лаборотарид шинжлүүлнэ. Үүний дараа үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд гарна. Био бэлдмэлийн үйлдвэрлэл ирэх жилээс явагдана. Үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж болон боловсон хүчин хангагдсан байгаа.
-Хүний нөөцийн хувьд хэр хангалттай байгаа вэ?
-Хүний нөөцийн хувьд хуучин үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс болон шинэ залуус ажиллаж байгаа. Өмнө ажиллаж байсан хүмүүс байгаа.
-Ихэнх нь анагаахын чиглэлийн хүмүүс байгаа юу?
-Анагаах болон биологийн чиглэлийн хүмүүс байгаа. Манайд анагаахын чиглэлийн хүмүүс гэхээс илүүтэй биологи болон төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байна. Олон мэргэжилтэн нийлж байж нэг бүтээгдэхүүн гардаг. Тухайлбал, цусны бэлдмэл гаргаж авна гэхэд биохимич, биологич, хүний их эмч, эрүүл ахуйч, эм зүйч гэх мэт олны хүн хамтарч ажиллаж байж үйлдвэрлэл явагдана.
-Эдгээр бэлдмэлээс өөр төрлийн эм бэлдмэл хийх төлөвлөгөө байгаа юу?
-Биобэлдмэлийн үйлдвэр хоёр тасагтай. Вакцин онош зүйн тасагт бактерийн гаралтай бүтээгдэхүүнийг хийж эхэлнэ. Манайд Балнадыннянзалбиур, колибактерин, шиллэгэд, мөнгөжүүлсэн уусмал гэх мэт бэлдмэлийг хийдэг байсан. Үүнийгээ бас сэргээж үйлдвэрлэж эхэлнэ.
-Одоо эдгээр бэлдмэлийг импортоор авч байсан. Дотооддоо үйлдвэрлээд эхлэхээр зах зээлийн үнэ буурах боломж бүрдэнэ биз дээ ?
- Үйлдвэрлэл явагдаад жигдрээд ирэхээр үнэ буурна. Альбуминэм л гэхэд 200 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулагддаг. Үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрвэл үнэ 10-30 дахин хямд үнээр нийт альбумины хэрэглээний 25-30 хувийг хангах боломжтой юм.
-Эм бэлдмэлийг үйлдвэрлэхэд гаргах зардал мөнгийг нь улсаас гаргах уу?
-Засгийн газарт хүсэлт тавьж байгаа. Мөн төсөл хөтөлбөрт хамрагдах зэргээр явна. Бүтээгдэхүүнээ гаргаад худалдаалж эхлэхээр ашгаас дараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой болно. Улсад нэг байдаг үйлдвэр учраас бид сэргээж ажиллуулахаар шийдсэн. Иймээс хөгжөөд сэргэх боломж бий болно. Үйлдвэрлэл явуулна гэдэг тийм амар ажил биш. Тэр дундаа биобэлдмэлийн үйлдвэрлэл хамгийн хүнд үйлдвэрлэл юм. Бид бэлэн бодисыг нийлүүлж эм болгоогүй маш их туршилтын хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд шийдэгдэнэ.
-Өөрсдөө үйлдвэрлэж байгаа биобэлдмэл эмийн бүртгэл орох уу?
-2010 оноос дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг заавал улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой гэдгийг баталсан. Үүний дагуу зургаан төрлийн бүтээгдэхүүнийг эмийн бүртгэлд бүртгүүлсэн. Мөн Биобэлдмэл болон вакцин үйлдвэрлэх үйлдвэрийн тусгай зөвшөөрөл гэж байдаг. Энэ зөвшөөрлийг 2016 онд авсан.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС Байгаль нуурт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан ч ОХУ хүлээн зөвшөөрөөгүй
З.Энхболд: 2015 онд "Эрдэнэс Тавантолгой"-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135 мянган төгрөг өнөөдөр олгоно
Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг Ж.Чинбүрэн ахална
Л.Оюун-Эрдэнэ: Он гараад залуу гэр бүлийг дэмжих орон сууцжуулалтын багц зарлана
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв
Мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эмийг ундаа, жигнэмгийн хайрцагт нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ
Иргэн бүрд олгосон 135 мянган төгрөгийн ногдол ашиг шалгах заавар