Менделеевийн үелэх системийн ой тохиож байна

Д.Тулга / Технологи

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Энэ өдрийн арга хэмжээ нь Д.И.Мендэлеевийн үелэх систем зохиогдсоны 150 жилийн ойд зориулсан “Үелэх системийн олон улсын жил”-ийн хүрээнд хийгдэж байгаа юм.

НҮБ-аас 2019 оныг “Үелэх системийн жил” болгон зарласантай холбоотойгоор Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад үелэх систем болон химийн бодис, хог хаягдлын менежментийг сурталчилгаа таниулга хийлээ. Баянзүрх дүүргийн нэг сургуулиас гурван сурагч шалгаруулж нл үйл ажиллагаанд оролцуулжээ.

Мөн энэ үеэр үелэх системийн элементийг амар хялбараар цээжлэхэд нь туслах зорилгоор дуу бүтээснээ дуулж, хүүхдүүдэд зааж өгөх сонирхолтой үзүүлбэр ч багтсан. Эрдэмтдийн хийж үзүүлсэн сонирхолтой химийн туршилтыг хүмүүс ихэд сонирхож байлаа. Эрдэмтдийн бүтээсэн цэвэрлэгч бодис, эм бол уургийн бүтээгдэхүүнүүд, тосон түрхлэг зэрэг химийн бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд тавигдсан байлаа.

image

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:45

Зочин [182.93.46.45] 2019-10-25 12:09:22

baahan tseejleb yum gargasan hun dee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.