2020 онд нийт өвчлөлийн 20 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзлэх магадлалтай
Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хүртээмж, чанарыг сайжруулах салбар дундын уулзалт өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газраас 2009 оны есдүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор баталсан “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх, сэтгэцийн нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг боловсронгуй болгож, хүртээмж, чанарыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөмж боловсруулах чиглэлээр хуралдав.
Энэ удаагийн уулзалтыг Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “АИФО” байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, “Тэгш нийгэм холбоо” ТББ зэрэг 25 байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Дэлхийн хэмжээнд 2010 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол 2020 онд 20 хувь болж нэмэгдэх магадлалтай гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байна. Мөн дэлхийн 4 хүн тутмын 1 нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байдаг.
Монгол улсын 2010 оны хүн амын тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй 108.1 мянган иргэд бүртгэгдсэн байдаг. Үүнээс 36.8 мянга буюу 34 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байснаас сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүн ам хамгийн их буюу 29.5 хувийг эзэлж байжээ.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:06
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:06
Зочин [192.82.71.199] 2019-11-07 07:59:47
Ber guihad arhiar urhind oruuldag 457854
зочин [124.158.77.41] 2019-11-07 05:56:05
дээр нь архины хамааралтай хүмүүс ихдэж сэтгэцэнд нөлөөлж байна тиймээс дүүрэг болгонд наркологийн хэвтддэг эмнэлгийг нээж албадан эмчилмээр юмдаа хувийн эмнэлэг нь хэт өндөр төлбөртэй