Б.Отгонболд Олимпийн эрх авлаа
Тайландын Бангкок хотноо болж буй байт харвааны олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б. Отгонболд “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Тэрбээр урьдчилсан харваанд 649 оноогоор гуравдугаарт бичигдэж, эхний даваанд гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Саудын Арабын харваач Абдалелах Биналиг 6:4-өөр хожсон. Гурав дахь шатанд Тайландын харваач Танапат Патайраттай 5:5 -аар тэнцэж, нэмэлт сумаар ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарчээ.
Шөвгийн наймд манай харваач Вьетнамын Ду Ан Чутай цэц сорьж, мөн л 5:5-аар тэнцэж, нэмэлт сумаар ялагчийг тодруулахад манай хүн найм, вьетнам тамирчин 10 онож, 5:6 оноогоор хожигдлоо. Хагас шигшээд Ираны хоёр, Вьетнамын хоёр харваач шалгараад байгаа тул нэг улсаас нэг л тамирчинд эрх олгох журамтай болохоор шөвгийн наймд шалгарсан харваачдаас хамгийн өндөр оноотой манай Б.Отгонболд ийнхүү дээшээ өгсч, Олимпийн эрх хүртэх гурван тамирчны нэг болох нь тодорхой болов.
Монголын байт харваачид “Мюнхен-1972” олимпийн наадмаас эхлэн олимпод оролцсон бөгөөд 1976, 1980, 1988, 1992, 1996, 2012, 2016 оны олимпод цэц сорьж байсан уламжлалтай.
2018 оны Азийн наадам, 2019 оны Дэлхийн АШТ гээд Олимпийн эрх олгосон тэмцээнээс манайхан эрхээ авч чадаагүй байсан ч сүүлчийн эрх олгох тэмцээнээс ийнхүү эрхээ авч, Токиогийн олимпод Монголын харваачид цэц мэргээ сорих боллоо.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:52
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:52
Хочин [66.181.161.48] 2019-11-29 03:32:04
Амжилт
Зочин [117.111.12.233] 2019-11-28 11:27:46
Za amjilt husiedee !
чойр [192.82.73.154] 2019-11-28 08:14:01
за амжилт