Монгол Улсын өрийн асуудлыг төсөвт тусгаагүй орхисон уу?

Ц.Анударь / Эдийн засаг

Монгол Улсын гадаад болон дотоод өрийн асуудлаар Эдийн засагч Х.Батсуурь тайлбар хийлээ.

-Засгийн газрын өр 2019 оны байдлаар 24.7 их наяд төгрөг-

Тэрбээр “Монгол Улсын өр онцгой анхаарах ёстой асуудал болоод удаж байна. Сүүлийн үед яригдаж байгаа гол сэдвүүдийн нэг боллоо. Монгол Улсын өрийн өнөөгийн нөхцөл байдлыг албан ёсны статистикаас харахад Засгийн газрын өр 2019 оны гуравдугаар улирлын байдлаар нэрлэсэн үнээрээ 24.7 их наяд төгрөг байна.Өрийг тооцохдоо өнөөгийн үнэ цэнээр тооцдог. Тэр тооцооллоор 20.7 их наяд төгрөгийн өр Засгийн газарт хуримтлагдсан байна. Үүнийг ДНБ-д харьцуулсан дүнгээр авч үзвэл 57 хувь байна. Энэ нь өрийн хязгаарт заасан 60 хувь дотор байгаа нь өрийн “тааз”-ндаа байгаа мэт боловчмаш их асуудалтай.

Нэгдүгээрт, Нийт өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцохдоо олон улсад баримталдаг тодорхой зарчмуудыг бага зэрэг зөрчсөн. Өрийг тооцохдоо дунджаар 3-4 хувиар тооцож боддог атал Засгийн газрын тооцоолсон аргачлалаар 6-8 хувиар бодож байгаа нь өрийг бага харагдуулж байгаа нэг хэлбэр.

Өрийн үндсэн төлбөрийг ирэх оны төсөвт тусгалгүй орхисон

Нөгөө талаар өрийн асуудлаар ярихгүй орхиж байгаа нэг том зүйл байна. 2020 оны төсвийг батлахдаа 960 тэрбум төгрөгийг зөвхөн өрийн хүүгийн зардалд тусгасан. Гэтэл цаана нь үндсэн төлбөрийг ирэх оны төсөвт тусгалгүй орхисон. Ялангуяа 2020 онд хоёр томоохон төлбөрийг төлөх асуудал гарч ирнэ. Гэтэл үүнийг төсөвт тусгаагүй орхисон нь төсвийг өнгөц харахад сайн болсон юм шиг харагдуулж байгаа боловч үгүй юм. Ямар асуудал байна вэ гэхээр Монголбанкнаас Хятад улсын Ардын банктай хийсэн своп хэлцлийн үндсэн төлбөрийг 2020 оны долоодугаар сард хийнэ. Үүнийг “Монголбанкны өр учраас Засгийн газарт хамаагүй” гэж хараад байна. Бодит байдалд энэ бол төрийн өр. Үүнийг Засгийн газар, Монголбанк,УИХ гээд Монгол Улсын төр хариуцах ёстой юм. Энэ төлбөр төсөвт тусгагдаагүй ч заавал гарах ёстой байгаа. 2014 онд уг өрийг үүсгэж, зээл аваад 2017 онд сунгасан. 2020 онд дахин сунгана гэж байсан боловч Хятадын Ардын банкнаас сунгахгүй тухай мэдэгдсэн байна. Энэ бол 15 тэрбум юань буюу 5.2 их наяд төгрөгийн асуудал. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй.

image

Хоердугаарт, Засгийн газрын зүгээс 2015 онд Худалдаа хөгжлийн банкинд 500 сая ам.долларын зээлийн баталгаа гаргаж өгсөн байдаг. Энэ бол Худалдаа хөгжлийн банкинд өртэй байсан гэсэн үг. Энэ өрийг Засгийн газар төлөх нөхцөл үүсч болзошгүй. Үндсэндээ 2020 оны төсөвт тусгагдаагүй орхигдсон 2.5-2.7 тэрбум ам.долларын үндсэн төлбөр бий болсон. Үүнийг яаж төлөх вэ гэдэг асуудал гарч ирж байна. “Засгийн газрын өр” гэдэгт Монголбанкны өрийг мөн хамааруулна. Үүнийг төр төлөх ёстой. “Засгийн газрын өр” гэгдэх 7.2 тэрбум ам.долларын өр дээр хоёр тэрбум ам.долларын Монголбанкны өрийг нэмэх ёстой. Иймд төрийн хариуцах гадаад өрийн хувьд 9.3 тэрбум ам.доллар байгааг тооцох шаардлагатай гэж үзэж байна.

image

image

Гадаад өрийг дотоод нөөц бололцоогоор төлөх арга зам нь аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар импортыг орлуулах явдал гэж харж байна. Хэрэв дотоодод үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлээд эхэлвэл ойролцоогоор жилд 700 сая ам.доллартай тэнцэх хэмжээний импортыг орлож чадна гэсэн тооцооллыг хийсэн” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:14

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:14

зочин [59.153.112.35] 2019-12-03 08:32:22

Өтөнд идэгдэж, өрөнд баригдчихсан улс орон мөнөөсөө мөөн,толгой эргэмээр мааш их өр зээл хүүнд 90 оноос хойш баригдаж 30 жилийн дараа эхэнээс ни зээлийг хүүтэйн төлөх цаг хугацаан 20-22 оны хооронд явагданаа,өрийг цаг тухайд ни төлбөрийн чадваргүйн уламаас хойшилуулсан өр зээл үе үеийн ЗГ хийсээн,үүнээс болж одоо өр зээлийн хүүгээ нэхэж бгаан үнэн,хятад улс эхэнээс ни нэхэж бгаан энэ шүү дээ,хятадын зээлнээс гадна олон улсын банkсанхүүгээс авсан зээл гэж толгой эргэмээр зээл бий,3хан сая хүнтэй улс орон 100 гаруй сая хүнтэй юм шигээ хүүтэй өр зээл тависан бгаа юм даа,эдийн засгийн чадвахи ни өнөө маргаашаа аргацаасан боловсруулах үйлдвэргүй орон япон,солонгос орон шиг эдийн засагийн өндөр хөгжилтэй орон шигээ хүүтэй өр зээл тависан шүү дээ?ийм байхад юунд ни маргах вэ?өөрсдийнхөө бурууг мэдэхгүй байж,буурай дорой эдийн засагтай дан хэрэглээний эдийн засагтай улс орон гэдгийг мэдэх үү?мөн өр зээлийн төлөхөд төсөв мөнгөнөөс төрийн хулгайч нар ни идэж, ууж хулгайлж байхад өр зээл

tusa [66.181.168.81] 2019-12-03 02:05:21

2020 оны төсөв, төрөөс баримтлах мөнгөний бодлогодоо тусгасан учир олон тоо ярьж, олон түмнийг төөрөгдүүлээд бай. Чамаас ухаантай улсууд Монголын төрд ажилладаг юм шүү. Сонгуульд нэр горилсон нэг нөхрийн өчүүхэн санаа. Хөөрхиий дөө. Арчаагүй ч эр бол доо.

Zochin [76.28.228.54] 2019-12-03 01:04:03

T1 arhichin chi Oromo tol gichii mine harsh tsarainii hogging gar

Иргэн [202.21.102.226] 2019-12-03 01:09:49

ӨӨрөө согтуу бичсэн юм биш үү ? Буруу зүйл бичээгүй л байна. Сайн уншиж ойлгож байж сэтгэгдлээ бич л дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.