Д.Баттогтох: Биднийг Ферраритай уралдуулахын тулд тийм хүчин чадал сайтай машин бэлдэж өгөх хэрэгтэй

Л.Батцэнгэл / Технологи

-Эрдмийн судалгааг асар их зардал, хугацаа зарцуулдаг учраас санхүүжилт чухал-

Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтохтой уулзаж ярилцав.

-Та “Олон улсын шинжлэх ухааны чиг хандлага ба Монгол Улс” гэсэн илтгэл тавилаа. Дэлхийн шинжлэх ухааны чиг хандлага өөр гарагийг хүртэл эрхшээх, нисдэг машин бүтээх зэрэг “тив алгассан” зүйлд тэмүүлж байхад манай шинжлэх ухааны байгаа байдал шахмал түлшнийхээ үнсээр тоосго цохих маягийн төвшинд байна гэж шүүмжлэх хүн ч байх юм. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Ер нь шинжлэх ухааныг авч үзэхдээ одоогийн нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжихөд хэд хэдэн зүйл их чухал байдаг. Нэгдүгээрт, идеа санаа байх ёстой. Хоёрт, чадварлаг судлаач нар байх ёстой. Гуравт, санхүүжилт чухал. Өөрөөр хэлбэл судалгаа шинжилгээ хийхэд асар их зардал зарцуулж, удаан хугацаанд хийдэг учраас санхүүжилт чухал. Дөрөвт, хандлагын асуудал байгаа юм. Шинжлэх ухааны гурван судлагдахуун байна.

-Ямар гурван судлагдахуун билээ?

-Суурь шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, технологи хөгжүүлэлт гэсэн. Суурь шинжлэх ухаан байгалийн юмс үзэгдлийн тайлал, онол талдаа хөгждөг. Энэ нь хэрэглээнд нэвтрэх асуудал нь хамаагүй. Хэрэглээний судалгаа бол утааны асуудлыг шийдэх, шахмал түлшний чанарыг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлийг гол болгодог. Технологи хөгжүүлэлт нь мэдээлэл технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зэрэг олон талтай. Монгол Улсын хувьд суурь шинжлэх ухаандаа илүү ханддаг. Суурь шинжлэх ухааны төвшин дэлхийн бусад улс орноос тийм ч дор гэж үзэхгүй байгаа. Хүн амдаа харьцуулахад шинжлэх ухаанаас гардаг гол бүтээгдэхүүн болох эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буйгаараа илүү л гэж хэлнэ. Энэ тоог хүн амтайгаа харьцуулахад бага биш гарна. Зах зээлийн хэрэгцээн дээр тулгуурласан судалгааг манай улс хийхгүй байгаа нь дутагдалтай. Шинжлэх ухааны судлаачид маань тэр судалгаа руу илүү их чиглэх ёстой. Энгийнээр яривал бусад улс орнуудын суурь шинжлэх ухааныг судалж байгаа хүмүүсийн тоо багасаад хэрэглээний, технологи хөгжүүлэлтийн судалгаа руугаа илүү чиглээд байна. Бид менежментийн хувьд тэр талын судалгааг хөгжүүлэх хэрэгтэй болчихоод байгаа юм.

-Манай улс шинжлэх ухааны салбараа санхүүжүүлэх талаар бусад улс оронтой харьцуулахад ямар байдаг бол?

-Дэлхийн ихэнх улс орон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулаад үр дүн гаргаж, тэрийгээ амьдралд хэрэглэдэг. Гэтэл манай улс шинжлэх ухааны салбартаа 0.16 хувийг л төсөвлөдөг. Ийм үзэгдэл төдий мөнгөөр юу хийх билээ. Манай салбарын сайд энэ талаар “УАЗ-469” унуулчихаад “Land 200” уначихсан юм шиг давхи аа гээд шахаад байх юм” гэж зүйрлэж хэлээд байсан даа. Биднийг Ферраригийн уралдаанд оруулахын тулд ядаж тиймэрхүү машин бэлдэж өгөх хэрэгтэй еэ. Тэр нь юу вэ гэхээр лаборатори, тоног төхөөрөмж, туршилтаа хийх бололцоо, дэд бүтэц, санхүүжилт юм. Энэ бүх асуудлыг шийдчихвэл илүү өндөр төвшинд ажиллах бололцоотой. Хэрэглээний, технологи хөгжүүлэлт талаасаа бид дутмаг байгаа байх. Харин суурь шинжлэх ухааны талдаа палентлоги, архелоги гээд дэлхийн шинжлэх ухааны төвшинд эрэмбэлэгдэж байгаа салбарууд байна.

-Дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны чиг хандлага ямаршуухан байна?

-Салбар бүхэнд өөр өөр байгаа. Нийгмийн ухаан, ХАА, эдийн засаг бизнес, техник технологи бүгд өөр өөр чиг хандлагатай байгаа. Энэ бүхнийг нэгтгэж харах зүйл бол шинжлэх ухааны менежментийн чиг хандлага байна. Улс орнууд шинжлэх ухааны салбар хоорондын судалгааг маш сайн хийдэг болсон. Тухайлбал, агаарын бохирдол гэдэг нь зөвхөн утааг багасгах, түлшийг сайжруулах асуудал биш цаанаа хүмүүсийн орлогыг сайжруулах, хандлагыг өөрчлөх, хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах зэрэг нийгмийн том асуудлууд болж байна. Иргэн хүн яах вэ гэхээр ядаж гэрээ дулаалах шаардлагатай шүү дээ. Энэ нь хувь хүний өөрийнх нь үүрэг хариуцлага байх жишээтэй. Нийгмийн асуудал гэдэг зөвхөн нийгмийн асуудал биш. Экологийн асуудал давхар явж байдаг. Эдийн засгийн асуудал давхар явж байдаг. Дижитал хувьсгалын даяаршиж буй ертөнцөд хамтарч судалгаа хийх нь нэн тэргүүний хандлага байна. Хоёрдахь хандлага нь нээлттэй инновацийн тогтолцоо байна. Судлаач шинэ технологи, мэдлэг гаргавал тэрийгээ олон улсад аль болох хурдан гаргах хэрэгтэй. Тэрийгээ сейфэндээ нуугаад байх шаардлага огт байхгүй. Оюуны өмчөө хамгаалуулаад дэлхийн бусад хэрэгцээтэй хүмүүст нь тэр технологио зарах, арилжаалах, хамтарч судлах боломжоо эрэлхийлэх хэрэгтэй. Энэ бол нээлттэй инновацийн тогтолцоо юм. Хуучин аж үйлдвэрийн зуунд дэлхий нийтээр яаж байсан гэхээр нэг технологи гаргаж аваад тэрийгээ хадгалж байгаад дуулиан тарьж шинэ үйлдвэрлэл, шинэ бүтээгдэхүүн гаргадаг байсан. Одоо мэдлэгээ нээлттэйгээр тавиад тэнд байгаа Америкийн хөрөнгө оруулагчийг татаад, энд Японы үйлдвэрлэгчийг оролцуулаад, дээр нь Хятадын технологийн ижил төрлийн судалгаа хийдэг судлаачтай нийлж сайжруулаад дэлхийн төвшний бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон. Энэ чинь л нээлттэй инновацийн зарчим. Хятадын юмыг авчраад угсарчихлаа, лого наачихлаа гээд шүүмжлээд байдаг. Үүнийг тэгж хэлж болохгүй. Энэ бүхэн чинь нээлттэй инновацийн зарчим.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:34:51

i0uK5K http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [192.82.69.163] 2019-12-16 14:19:12

Бөх, морь, ста, сарандаваа энэ тэрээ шүтээд хоосролруугаа явдаа хараар харагчид минь. Шинжлэх ухаан, технологийг дэмжиж байж улс хөгждөг юм. Бүтээх, хөгжүүлэх гэж яваа нэгэнээ яах гэж ингэдэг юм.

Zochin [93.224.108.57] 2019-12-16 09:26:18

Ih hurliin gishuun boloh geed uuruu yum bicheed baigaa yum baina l daa, uunees hen yariltslaga avah bilee, uuruu comment bicheed, chinii huuliig hen medeh yum be? tegvel huulia bichij baihgui yuun hureelen be?

Зочин [202.9.46.133] 2019-12-16 08:18:41

Сайн ажиллаж бгаа залуу боловсон хүчин. Аж үйлдвэрийн бодлогын УИХ-аар батлуулахад гол ачааг үүрсэн. Одоо ШУА-ийн нэг хүрээлэнг гаагүй сайн удирдаж авч яваа гэж салбарын эрдэмтэд хэлдэг юм. Дэмжиж байна, ажлын амжилт хүсье.

Зочин [203.91.115.40] 2019-12-16 07:59:27

Хамтарч ажиллаж байсан хүний хувьд мэдэх юм. Очсон газартаа ажлыг нь нугалдаг байсан залуу хүн шүүдээ Аж үйлдвэрийн бодлого, Аж үйлдвэрийн нэгдсэн систем, Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр гээд сууж судалж гаргасан хийсэн ажилтай хэлэх үгтэй залуу хүн, атаархуу оркуудаа

zochin [203.91.115.40] 2019-12-16 07:51:19

yagaad mongolchuud iim yum be! yum hiiheer zutgej yavaa zalyysaa budgiig n gutaaj doosh tataj baival shavia n handag ene comment bichej baigaa nuhur (gants l gar baigaadaa) uuruu gants uguulel, niitlel bicheed olon ulsad gants iltgel heleltsvvleed uzsen bolov uu?! ene tend hob bichsen dagz gar bndaa

Zochin [76.28.228.54] 2019-12-16 04:33:21

Yagaad ch yum aimaar orovdmoor tsaraitai amitan baina

zochin [122.201.24.177] 2019-12-16 04:28:30

mori buh 2-r tusuuluulj oilguulahgui bol ene uhernuud yu yariad baigaag chin sain oilgoj uguhgui bna.

qwert [43.228.129.229] 2019-12-16 00:57:27

Энэ ёстой хөгийн баагий ш тээ , шинжлэх ухааны академийн хүрээлэн ийм гараар удирдуулж байна гэхээр л юу хийж байгаа нь ойлгомжтой болоод байгаа юм даа. наадах чин аж үйлдвэрийн яаманд байхдаа л зүгээр шантаажчин амьтан байсан ш тээ,

Зочин [59.153.87.251] 2019-12-15 16:15:47

Манай эрдэмтэд гэж хөгийн амьтад байдаг. Юу хийж бүтээдэг юм бүү мэд хоосон хоолны савнуудыг улс тэжээх хэрэг алга. Хийсэн бүтээснээр нь өгмөөр юм.

Машин [93.224.108.57] 2019-12-15 08:05:55

Машин хэрэгтэй гээд байна, машин ундаг хүн нь алга. Энэ мэтээр унуулвал өөрөө ч үхнэ, бусдыг ч ална. Хэрэг байна уу? Эхлээд юм сур. ухаантайчууд нь чам шиг худлаа ярьж явахгүй байна

Zochin [93.224.108.57] 2019-12-15 08:01:57

Ene hudal gar shuu dee, yamarch erdem baihgui, hudlaa yarigchihiin neg l dee, yarij baigaa zuil ni utgagui, ami argatsaasan zuil

Зочин [203.169.49.121] 2019-12-15 06:46:14

Мөнгө байхгүй улсын судлаачид байгаа учир заавал том нээлт энэ тэр гэж яриад хэрэггүй. Харин тэдэндээ төсөвийнхөө ядаж нэг хувийг олгоод хэрэгтэй технологийг оруулж ирж, энэ замбраагүй, харилцан уялдаагүй эдийн засгийнхаа үр ашгийг сайжруулж, тодорхой хэмжээний нэмэр болвол л болох нь тэр.

Зочин [122.201.31.239] 2019-12-14 15:50:34

Энэ нөхөр ёстой хөлдүү хоосон толгой бна лаа. Бөгс долоосон, төрөөс мөнгө хусчих, хулгайлчих санаатай яаманд их үзсэн дээ. Ичнэ гэж ёстой байхгүй дээ. Төрд ажил хийлгүй гаднаас яаманд орж ирээд 3 сар ажилласан болоод Засгийн газар Хүндэт өргөмжлөл авчихсан ичдэггүй новш доо.

Зочин [103.10.21.25] 2019-12-14 14:46:59

Монголын эрдэмтэд нээлт хийгээд түүнийг нь монголчууд үйлдвэрлэлд нэвтрүүлтэл олооон мянган жил хэрэгтэй. Нээлт хийнэ гэж солиорч байхын оронд бусад улс орны эрдэмтэдийн нээсэн нээлт бүтээлийг монголд суурьшуулах талаар ажиллах хэрэгтэй. Шинэ бүтээл, бүтээлийн загвар гаргаж монголд нутагшуулах тал дээр ажиллавал аяндаа санхүүжүүлэх компаниуд уралдаад л гараад ирнэ. Хүнд ямар ч өгөөжгүй хар нүх, галактик, электрон протон, нано технологи гээд солиороод байвал түүнийг чинь хэн тоож санхүүжүүлэх юм бэ? Монголын эрдэмтэд гэж нэг их тэнгэрийн мундаг мундаг юм ярьсан, тэр нь хүнд ямар ч өгөөжгүй, хамар дээрээ нүдний шил тохсон бусдаар тэжээлгэх санаатай юмнууд л байна. Шинжлэх ухаан гэдэг чинь амьдралын шаардлагаар хөгждөг юм.

Зочин [202.179.26.91] 2019-12-14 08:27:30

Эхлээд бидний өвөг дээдсийн боол, дараа нь Хятадын боол, дараа нь Японы боол, одоо АНУ-гийн боол байсан энэ улс яваандаа ажиллах хүчгүй болох тул бүү царайчил. Эх оронд чинь хийх ажил дэндүү их байна. Ганцхан төрд гарсан дээрэмчдийг зайлуулчихвал болчих гээд байна.

zodchin [202.126.88.175] 2019-12-13 17:22:55

Ene ardchilsan namiin xalzan tolgoit, xeden tusliin mungu shaagaad uner avchihsan gar sh tei. uxuul bas yum garna. xudulmuriin birjiin darga bolood pruss ee gener 200 bolgoson xundee... xudlaa uxaantai tsarailaad l,,, erguu dagz

Зочин [66.181.170.73] 2019-12-13 01:43:49

Монгол Улс шинжлэх ухаан арми хоёртоо хөрөнгө зарахгүйгээр оршин тогтнохгүй Нэг их шинэ юм хийх гээд хэрэггүй ядаж хужаа шиг хуулбарладаг болмоор байна. Ганц жишээ хэлэхэд манайх жилд их олон тэрбумыг хятад мотоциклд зарцуулж байна. Уг нь хужаа мотоциклд тийм өндөр технологи гээд байх юм байхгүй шүү дээ. Ямар шууд сөнөөгч онгоц, тив алгасах баллистик пуужин сансрын хөлөг бүтээ гээд байгаа биш. Ядаж эхлээд наад хужаа мотог хуулбарлаад хийдэг болчооч. Худлаа онолдсон амьтад.

Зочин [64.119.20.161] 2019-12-13 12:00:35

Tiim amarhan ym bol chi ooroo hiicheech. Ishhhh chi ch yugaa hiihev dee. Erdemted mototsikl hiideggui, uildvert uildverledeg gedgiig ch medehgui amitan. Ter hujaad chin tegeed erdemted ni mototsikloo hiigeed bnuu

Зочин [103.212.116.190] 2019-12-13 03:04:48

Маш бага зардлаар цоо шинэ зүйл хийх боломж бий. Худал ярьж мөнгөний үнэр гаргах хэрэггүй. Системтэй байхыг хамгийн түрүүнд тавь.

зочин [119.40.99.211] 2019-12-13 01:37:29

Формула гэж байгаа ухаантай юм байх даа

Зочин [64.119.18.212] 2019-12-13 10:04:19


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.