Д.Сумъяабазар: Оюутолгой төслийг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх чиглэлээр шахаж шаардан ажиллаж байна

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Эрдэнэс Таван толгой компанийн IPO бэлтгэл ажлын явц ямар байгаа вэ. Гадны гурван банк болон нэг хуулийн фирмтэй хамтран ажиллахаар болсон гэсэн мэдээлэл байсан?

-“Эрдэнэс Таван толгой” компанийн IPO нэлээд хугацаанд яригдсан. Хувийн компани гэхээс илүүтэй төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг шилэн, нээлттэй болгох тал руу явуулж байгаа. Анхны юм гэдэг тэр болгон санаснаар яваад байдаггүй юм байна. Бид бэлтгэл ажлыг нэлээд өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. “Эрдэнэс Таван толгой” компанийн IPO санхүүгийн, хуулийн, техникийн, маркетингийн зөвлөх гээд бүх зөвлөхөө сонгочихсон. Бүгд гэрээгээ байгуулаад, үйл ажиллагаандаа орчихсон, хугацаатай үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Сонгосон гурван банк буюу гол чирэгч болон толгойлж орох нь Америкийн “MERRILL LYNCH”, “CREDIT SUISSE”, Японы “NOMURA” банкуудын үйл ажиллагаа идэвхжээд явж байгаа. IPO-той холбогдуулаад хэлэхэд бүх ажил гэрээний дагуу, биржийн шалгуурыг хангаад явж байгаа учраас биржийн дүрэм журмыг зөрчсөн, хальсан асуудлыг ярих нь тохиромжгүй. Энэ нь анхааруулах шар гэрэл асахад хүргэнэ. Тиймээс санхүүгийн зөвлөхтэйгөө ярилцаад мэдээлэл өгөөд явна. Түүнээс биш нууж, хаагаагүй гэдгийг хэлмээр байна.

-Хувьцааны ногдол ашиг тараах асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдөр 26 мянган төгрөг өгөх үү, эсвэл тодорхой хугацааны дараа төмөр замаа тавиад, баяжуулах, коксжуулах үйлдвэрээ барьчихаад, нэмүү өртөг шингээгч болчихсон олон улсад цар хүрээгээ таниулж, үнэлгээгээ тогтоочихоод ногдол ашиг хуваарилах уу гэдэг дээр Засгийн газрын бодлого явж байгаа. Өнөөдөр улстөр хийж байгаа хүмүүсийг ойлгож байна. Хувьцааны үнэ цэнийг өсгөх, компанийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байгаа. Энэ үед буруу юмаар битгий улс төр хийгээрэй. Ногдол ашгийг хуваарилах эсэхийг “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ дээр шийдчихсэн. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллага, компани өөрсдөө шийдээд явж байгаа. Ногдол ашгийг хэдийд хуваарилах вэ гэдэг нь тактикийн асуудал. Дээрээс нь үнэ цэнэтэйгээ уялдуулах ёстой.

-Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэзээ ширээний ард суух вэ?

-Оюутолгой бол манай эдийн засгийн ачааны хүндийг үүрч байгаа төсөл. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил миний төсөөлсөнөөс хурдан явж байгаатай танилцаад ирсэн. Энд 14 мянган мэргэжлийн монгол залуу ажиллаж байна. Бид хүний нөөцтэй капитал бүрдүүлж байгаа. Тийм учраас Оюутолгой төслийг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх чиглэлээр шахаж шаардан ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч УИХ-аас гаргасан шийдвэрт нааштай байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ нь бусад салбарт орж ирэх гадны хөрөнгө оруулагчдад ч эерэг мессеж болон очиж байгаа. УИХ-аас гаргасан тодорхой чиглэлүүдийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаа явж, ширээний ард суух бэлтгэлээ хангаж байгаа. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга ахалж, Сангийн сайд, Эрчим хүчний сайд, миний бие ороод ажиллах байх гэсэн ерөнхий ойлголттой байна.

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд?

-Алт цэвэршүүлэх үйлдвэр Лондонгоос эрхээ авдаг. Бүх шаардлага хангасан бичиг баримт нь хэвийн болсон. Хөгжлийн банктай бид ярьж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдсанаар эдийн засагт том дэм болно. Алтан дээр суурилсан төгрөг гэдэг бодлогыг баримтлахаар бэлдэж байна. Валютын ханш өсөхөд бид алт цэвэршүүлэх үйлдвэртэй байснаар технологи дунд нь 50 гр, 10 гр, 100 гр гээд явах бүх шийдлүүдийг гаргаад, алтаа үйлдвэрлээд үндэсний гар урлалаа буюу гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжих, валютын урсгалаа хадгалах хэмжээнд барих ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарах үр дагавар эдийн засагт том тус болно. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэж харж байна. “Алтан дээр суурилсан төгрөг” төсөл цаашид амжилттай хэрэгжих байх гэж найдаж байна. Уул уурхайн салбарын бодлого валютын нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ гэж л зорьдог.

-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн явц ямар байна вэ?

-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц төлөвлөснөөс хурдан явж байна. Энэ маш том төсөл шүү. Үйлдвэрийн том байгууламж баригдана гэдгийг иргэд ойлгох ёстой. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно.

УДАА ДАРАА ОСОЛ ГАРСАН ЭКО АЛТАН ЗААМАР КОМПАНИД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АСУУДЛЫГ ЯРЬСАН

-Ирэх онд уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төсөл байгаа юу?

-Уул уурхайн салбаргүйгээр Монгол Улсын эдийн засгийн төсөөлшгүй. Монгол Улсын зүтгүүр салбар уул уурхай салбар юм. Иймээс энэ салбарыг тогтвортой байлгах. Энэ салбарт хөрөнгө оруулалт татаж байж эдийн засгийг солонгоруулна. Манайх стратегийн гэж хэлж болох алт, жоншны салбараа талын нэг тараачихсан улс дэлхий дээр байхгүй.Үүнийг цэгцлэхийн тулд нэлээд хүч шахан ажиллаж байна. Нэг нурчихсан зүйлийг босгоход амаргүй байгаа. Тухайлбал, Монгол Удсад Геологийн салбарын 80 жилийн ойгоор Үндэсний геологийн алба байгуулагдсан. Энэ Геологийн албыг байгуулж байж, уул уурхай геологийн салбар болон бусад тэргүүлэх салбар цэгцэндээ орно. Геологийн салбарыг татан буулгаж, хэдэн геологичид ажилгүй болж мэдээллээ хувийн хэвшил, нинжа нарт тараасан. Мөн 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдаж, Уул уурхайн яамыг татан буулгаж, Ашиг малтмал, газрын тосны газрыг байгуулсан. Ийм зовлонтой байдал руу бид орчихсон. Үүнийг цэгцлэхийн тулд Үндэсний геологийн албыг байгуулсан. Ирэх онд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэр барина.

-Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн хомсдолд орсон. Ирэх жил сайжруулсан түлшний хөтөлбөр зогсчихвий гэсэн мэдээлэл байна. Түүхий эд нь байгаа юу?

-Сайжруулсан шахмал түлшний түүхий эд дуусахгүй. Энэ явдаг журмаар явна. Түлшийг сайжруулж, түгээлт, тээвэрлэлт, борлуулалт болон ажиллаж байгаа гурван мянган ажилчин алба хаагчдын ажиллах нөхцлийн үе шаттайгаар сайжруулж байгаа. Түүхий эдийн хомсдолд орно гэж байхгүй. Түлш үйлдвэрлэдгээр үйлдвэрлэнэ. Дараа жил хүчин чадлыг сайжруулна. Гол нь үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл аюулгүй орчин хамгийн чухал.

-Хариуцлагатай уул уурхайг бий болгох ажлын хүрээнд яамнаас ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ. Эко Алтан Заамар-т ахин осол гарч, хүний амь эрсэдсэн. Үүнд хариуцлагын асуудал яригдаж байгаа юу?

-Технологийн горим алдах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй гээд олон шалтгааны улмаас осол гарах нөхцөл бүрдэж байгаа. ААН-үүдийн зүгээс үүн дээр хяналтаа сайжруулах ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх ёстой. Удаа дараа осол гарсан "Эко Алтан Заамар" компанид хатуу арга хэмжээ авах асуудлыг сайдын зөвлөлийн хурал дээр ярьсан. Энэ арга хэмжээг ойрын хугацаанд авахаар болоод байгаа.


Сэтгэгдэл

Zojin [202.131.229.50] 2019-12-20 11:23:46

Za tgd oligtoihon shig shahaarai da gantshan ooriigoo bolgochihood bolchihov 51 s deesh huvi mongol avah yostoi shuu dee

зочин [122.201.21.111] 2019-12-20 10:25:30

сайд нэг явахгуй бна даа. Ажлаа ег дее.

Zochin [66.181.170.73] 2019-12-20 01:45:27

1072 -iig yr ashiggyi bolgoj zuvkhun uuruu khamag ashgii n' khyrtekh ajil khiigeed bgaa khyn dee.

зочин [103.194.176.117] 2019-12-20 05:29:57

Хятадууд удахгүй Монголын улс төрчидийн Авилга авсаныг зарлах гэж байна .Манай 76 шууд хамааралтай гэж бодож болно . Монголын улс төрчид болон бизнесмэнүүд Хятадуудад авилга өгснөө өөрсдөө эрх биш мэдэж байгаа байлгүй дээ арай үгүй гэж мурихгүй биз дээ Харин Хятадууд тэхэгэхгүй биз шууд л ичлэнэ

зочин [103.194.176.117] 2019-12-20 04:59:36

Эрдэнэс таван толгойн 30 хувийн улс төрчид Хятадад найр тавин өгөж байгаа бололтой .Монголын ард түмэн нөгөө алдарт 1072 хувьцааны ашигийн туха бодох ч хэрэггүй .

zochin [192.82.75.12] 2019-12-20 01:04:22

ene mahan tolgoi chadlaa yu unen teneg mahan tolgoi

Зочин [212.75.194.186] 2019-12-19 15:54:57

Манай эдийн засгийн зүтгүүр салбар уул уурхайн сайдыг уг нь мэргжлийн, чамгүй зөв хандлага, туршлагатай, ядаж л англи орос хэлний хэлний бүрэн мэдлэгтэй хүн тавьчихмаар байдагийн. Заавал бөх хүн тавьдаг нь ч юу юм бөх бөхдөө Сумьяабазар байхнаа ч яадагийн. Тэгэхээр манай улс орон яаж зөв замд орохын бэ? Гадаадын улс орнууд эмэгтэйчүүдээ сайдаар их томилж байнаа, мөн залуучуудыг. Гэхдээ манайд эмэгтэйчүүд сайд болохоороо дандаа л муу нэр зүүхийн (нэгэн том тушаалтны ну-а байдаг ч юмуу, эсвэл хэн нэгний нөмөр нөөлгөөр гарч ирсэн гээ л цуурахын), залуучууд нь улс төрд орохоороо хэт огцомдоод хүсээгүй хийгээгүй юмтайгаа (өмд бандаажтай) холилдчихын. Тэгэхээр одоо яалтай ч билээ.

Зочин [192.82.73.238] 2019-12-19 09:17:23

Рио Тинто их л дэмжиж байна гээд чих зөөлөнтэй байгаа нь сэжигтэй. Сайжруулах нэрээр бүр 100 хувь Рио Тинтод өгөх юм хийцгээх гээд байна уу. Тэгвэл ёстой жинхэнэ тэмцэгчидтэй нэгдэнээ

зочин [103.194.176.117] 2019-12-20 04:56:45

Манай улс төрчид Оюутолгой төслийг нийт ард иргэдийг эрх ашигийг бодохыг хүсэхгүй зөвхөн өөрсдийн амин эрх ашигаа бодож байна . Оюутолгойн баялгийн үр шим хэдхэн гэр бүлд л ашигтай байхаар манай улс төрчид Рио Тинтоотой үгсэн хуывалдаж байх юм .

Зочин [202.9.47.13] 2019-12-18 23:40:05

Ард иргэдтэйгээ цусалж сур

Зочин [66.181.176.213] 2019-12-18 18:20:16

Za medehguidee bolovsrol gedeg yamar chuhaliig ene buhiig harhaar l mederdegdee

Khh [202.126.88.154] 2019-12-18 16:50:58

2020 ond buh songovoo, tegvel uls oron maani ene heveeree, hun ard n yaduu...

Зочин [66.181.187.81] 2019-12-18 13:34:41

Оюутолгойн асуудлыг маш нухацтай авч үзэх хэрэгтэй.Ажлын хэсэгт нь Даваасүрэн,Оюунэрдэнэ нар орсонд итгэл төрж бна.Ялангуяа Даваасүрэн гишүүн бол хатуу байр суурьтай байдаг ,инженер хүн учраас асуудлыг олон талаас нь харж дүгнэж чадна,Сумьяабазар бол боловсрол яах аргагүй дутна шүү дээ,Харин Хүрэлбаатар сайд бол эдийн засаг талаасаа сайн харж чадвартай шүү.Нөгөө Нямдоржоос хол байлгах нь зөв шүү.

Зочин [66.181.161.50] 2019-12-18 12:24:19

Мэдэхгүй ээ хүн болгон л энэ хүнийг муулцгаах юм гэтэл энэ хүн тун их хөгжиж байгаа хэзээ ч попордоггүй алсыг харж байгаа хүн шиг л санагдах юм үгүй бол би тэнэг хүнийг үнэлдэг тэнэг юм болов уу Юмыг арай бодитоор дүгнэдэг хүмүүс үнэ хүндгүй болсон хаашаа ч улс болчихов до

Zochin [66.181.170.73] 2019-12-20 01:47:29

Yr dyn n' udakhgyi, byyr tun udakhgyi kharagdanaa. Ter yed ee burkhan min' iim bsan yumuu. Shunal gej yamar aimaar yum be gej bodokh tsag irne dee.

Зочин [59.153.113.182] 2019-12-18 10:50:32

энэ эргүү үнэндээ нэг ном бүтэн уншиж үзээгүй махан толгой биеийн тамирын багш хийгээд явбал болох байсан юм. иймэрхүү эргүү новшоор удирдуулж байгаа цагт Монгол улсын салбарууд нуран унах нь ойлгомжтой

Монгол [66.181.180.62] 2019-12-18 10:09:03

Нүдний шил зүүхээр ухаантай болчихдог гэж андуурчихсан мудак. Муугаа үзэж үхнэ дээ. Монголоор ингэж тоглож болдоггүй юм даа номын бараа ч хаоаагүй шулам болсон гэр бүлд өссөн чөтгөр

Bolovsrol vs Alban tushaal [43.228.131.42] 2019-12-18 09:25:11

Shahaj shaardan ajillana genuu.Said uhaantai yum bol gar biye oroltsood ajillaach.Daraa ni bi zugeer l shahaj shaardaj bsan geed hariutslagaas multrah yum bna l daa sanaatai baagii shuu

Зочин [202.21.108.44] 2019-12-18 07:24:02

ene muu nohoi heniihe tald zasaj saijruulaha medej bga blgui. urvasan hulgai, harvaas neg eriin shinjgui barildhaas tsaashgui sda

Зочин . [66.181.181.43] 2019-12-18 06:59:47

Энэ мулгуу ОТ н талд орчихоод хааш нь ч хѳдѳлгѳхгүй хамгаалаад байх юмаа . Яахав дээ . Ингэж л байг ингэж байж та нар сонгуулиар ёстой нэг дүнгээ жинхэнээр нь тавиулна гайгүй . Чаддаг юмаа хийж явсан бол ингэж хүнд доромжлуулаад явахгүй л байлаа ш дээ . Шившиг .

зочин [66.181.186.35] 2019-12-18 05:33:47

4 настай хүүхэд ноогдол ашиг авахгүй гэх шиг сонин хязгаарлалт байна аа. Үндсэн хууль яасан бэ.

Zochin [192.82.71.106] 2019-12-18 05:29:17

3 жил ярьлаа.Чиний чадал боловсрол мэдлэг зориг дутаад байна, Иймд ажлаа огоод зайл

Лхагва [202.9.40.91] 2019-12-18 04:36:50

Хувьцааны ноогдол ашигаа авна. Хүлээсээр байгаад тал хүн амын тал хувь нь бурханы оронд заларчихлаа шүү араас нь ноогдол ашигын явуулах уу

Зочин [202.179.31.51] 2019-12-18 04:31:59

Битгий хоёр нүүр гаргаад наашаагаа ярихаар нэг янзаар яриад цаанаа болохоор хамгаалж дуугараад байдаг биз дээ,одоо юу боллоо гэж ингэж яриад унав.Өөрийн чинь хэмжээ энэ зүгээр л хэдэн сараа өнгөрөөчих гай болохгүй шиг.

зочин [202.21.127.160] 2019-12-18 04:14:06

Үзэл бодол итгэл үнэмшилээр биш ашиг хонжоо бодсон албан тушаал хөөсөн ах дүү нар манайд олон байгаа

Зочин [66.181.166.196] 2019-12-18 03:54:51

Энэ махан толгой бөх яаж сайд хийдгийг ойлгохгүй юм, ямар нэг эрх ашиг энэ тэрээр барьцаалаад, мөнгө цаасаар аргалаад явдаг юм аа даа янз нь, толгой бол ёстой нэмэргүй гар ш дээ, тэнэг гэхэд ч багадахаар толгой ш дээ

зочин [64.119.18.204] 2019-12-18 03:21:46

Мэдлэг боловсрол чинь дутаад байна ойлгож байна уу МАН нам дараагийн сонгуулиар иймэрхуу улсууд их хуралд дэвшуулээд байвал нэг ч суудал авч чадахгуй шүү Хүрэлсүхэд их учир байна Сарангэрэл ч гэх шиг энэ бөх яаагаад халж чадахгүй байнаа улс орны цаашлаад салбарийн чинь ажил унаад байна

Зочин [150.129.141.19] 2019-12-18 03:02:26

Хөгширчээ. Чадахгүй байж ингэж өөртөө үрчлээ нэмж яадаг байна. Сэтгэл тэнэгэр барилдаад явахгүй, улс орноо ч сүйрүүлэх нь.

эдийн засагч [182.160.37.240] 2019-12-18 02:42:29

ХАМГИЙН ТҮРҮҮНД ОЮУ ТОЛГОЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ МОНГОЛ БАНКААР ОРУУЛДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [73.221.181.240] 2019-12-18 02:29:28

Уураг тархи нь хөгжөөгүй, тэнэг хар бяр булчингийн хүчээр талхаа олж идэж байсан нэг энгийн мудак сайд хийдэг гэхээр монгол улс ийм байх нь ч аргагүй дээ

Зочин [119.40.98.177] 2019-12-18 02:02:57

ОТ ТТ-р улстөр хийж УИХ-д ороод суучих санаатай хэдэн шантаачингуудын өмнө Монгол төр бөхийж болохгүй жингийн цуваа явдагаараа явна жингэр нохой хуцаад л үлдэнэ

ЗОЧИН [202.131.229.246] 2019-12-18 01:24:49

ХҮРЭЛБААТАР ТА ХОЁР Ч ОЮУ ТОЛГОЙН ТАЛД ЗОГСОНО ДОО ТЭГЭЖ БИТГИЙ АМЬТНЫ НҮҮР ХАРАХГҮЙ БОЛООРОЙ Л ГЭЖ ЗАХЬЯ

Зочин [66.181.182.24] 2019-12-18 00:21:31

2020 ОНД ЭНЭ МЭТИЙН ХООСОН ТОЛГОЙТОЙ БОХ ДУУЧИН ЖУЖИГЧИН МЭТЭЭС САЛЦГААХ АЯНГ ОРОН ДАЯАР ОРНОХ БОЛНОО

иргэн [202.70.34.70] 2019-12-18 02:44:22

Хоёр дүү нь УИХ-д санаатай байгаа ш дээ, нэг нь МАХН, нөгөө нь АН-аас. Супер алагласан гэр бүл.

Зочин [66.181.190.215] 2019-12-17 23:26:35

Монголчууд бид үр хойчийнхоо хэрэглэх газрын доорх баялагтаа тун гамгүй хандаж байна. Шуналдаа баригдаж үр хойчоо гуйлгачин болгохгүй байх санаа санаачилга гаргахгүй байна. Заавал бүгдийг нь ухах шаардлагагүй. Түүний оронд технологийн шинэ эрэлд мордож, Хятадад байхгүй бүтээгдэхүүн хийдэг үйлдвэртэй болохыг зорих бус уу!!!


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.