А.Ганбаатар, Ц.Сандуй нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Н.Алтанцэцэг / Хууль

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно. Шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон А.Ганбаатар, Ц.Сандуй нар давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн. Тиймээс давж заалдах шатны шүүх тэдэнд ял оноосон нь үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх юм. Уг хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцох юм байна. Тэдний өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.23] 2019-12-24 03:47:52

Ямарч үндэслэл нотолгоогүйгээр ингэж хүнийг хорьж болж байгаа юм байх даа....Хуулийнхан...

Зочин [119.40.98.177] 2019-12-24 02:35:34

Буруугүй гээд гараад ирнээ

эдийн засагч [103.26.194.246] 2019-12-24 02:23:18

ИХ МӨНГӨТЭЙ ХҮН ӨНДӨР ҮНЭТЭЙ ХУУЛИЙГ БУРУУГААР ТАЙЛБАРЛАГЧ ОЛОН ӨМГӨӨЛӨГЧ АВЧЭЭ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.