МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллаж байна

Ц.Анударь / Боловсрол

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн номын сан оюутнуудад зориулан шалтгалтын үеэр буюу энэ сарын 23-27-ныг дуустал 24 цагаар ажиллаж байна.

Энэ хугацаанд “Номын сангийн нэг цэгийн үйлчилгээний хэсэг” 24 цагаар ажиллах бөгөөд цаашид номын сангийн ажиллах цагийн хуваарийг уртасгахаар хэд хэдэн ажлыг санаачлаад байгаа аж.

Тус сургуулийн шинэ номын санг 2017 оны 10 дугаар сарын 5-нд нээсэн. Энэхүү номын сан 360 000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, олон улсын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

HI [223.11.145.35] 2019-12-27 13:22:31

HOORHII DOO OYUTNUUD. BAGSH BOLGON BAAHAN DAALGAVAR OGOOOD ZAILUUL.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.