Б.Чулуунтамир: Өдөрт дунджаар хоёр хүн архинаас болж нас барж байна
ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.
-Өнгөрсөн оны байдлаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, зөрчил гаргасан хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?
- Улсын хэмжээнд өнгөрөгч 2019 оны байдлаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн зөрчил гаргасан 98329 иргэнийг эрүүлжүүлсэн байна. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулбал 22298 буюу 29.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 7836 нь эмэгтэй, 247 нь 18 хүртэлх насны хүүхэд байсан бол 83615 буюу 85 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн байна. Эрүүлжүүлэгдсэн хүний 70880 буюу 72 хувь нь Улаанбаатар хотод, 27449 буюу 27.9 хувь нь орон нутагт эрүүлжүүлэгдсэн байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зөрчлийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг болохоос нь өмнө таслан зогсоох зорилгоор ахуйн хүрээнд болон гудамж, талбайд биеэ зүй бусаар авч явдаг, гэртээ хүчирхийлэл үйлддэг, согтуурсан, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бүхий хүнийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулснаар улсын хэмжээнд бүртгэгдсэн эрүүлжүүлэгдсэн хүний тоо өсөж, гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. Мөн сүүлийн таван жилд нийт эрүүлжүүлэгдсэн хүний 90493 буюу 92 хувь нь эрэгтэй, 7836 буюу 8 хувь нь эмэгтэй, 247 буюу 0.2 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байсан байна.
- Эрүүлжүүлэгдсэн хүний тоо өндөр байсан нь шинэ жилийн баяртай холбоотой юу?
- Шинэ жилийн баяртай холбогдуулаад эрүүлжүүлэгдэж байгаа хүний тоо нэмэгдэж байгаа. Монголчууд аливаа баярыг архигүйгээр тэмдэглэж чадахгүй заавал архи уудаг болсон байна. Эрүүлжүүлэгдэж байгаа хүний тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэдэг нь нэг талаараа зөв юм. Урьдчилан сэргийлэх ажил хийгдсэн байна гэсэн үг. Хэрвээ эрүүлжүүлэх байранд ороогүй бол тухайн хүн гэмт хэрэгт өртөх, зам тээврийн осол гаргах, осгож, бэртэх, амь насаараа хохирохыг үгүйсгэхгүй. Энэ талаасаа урьдчилан сэргийлж байгаа учир эрүүлжүүлэгдэж байгаа хүний тоо өсөх нь муу биш. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар архины хамааралтай нас барсан хүний тоо 109 байсан. Өдөрт дунджаар хоёр хүн архинаас болж нас барж байна. Осгох, архины хордлогонд орох, гэмтэж бэртэх байдлаар амь насаа алдах тохиолдлууд бүртгэгдэж байна. Ялангуяа өнгөрсөн арванхоёрдугаар сард архинаас болж нас барсан хүний тоо өндөр байгаа нь Шинэ жил болон бусад баяруудтай холбоотой байгаа юм.
-Сүүлийн таван жилд эрүүлжүүлэгдсэн нийт
хүмүүсийн 92 хувь нь эрэгтэй-
- Баяр тэмдэглэх явцдаа архидан согтуурснаас үүдэн эрүүл мэнд болон амь насаараа хохирсон тохиолдол хэр их бүртгэгдсэн бэ?
-Цагдаагийн байгууллага сард дунджаар 55 мянган дуудлага, мэдээлэл хүлээн авдаг. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард 60 гаруй мянган дуудлага хүлээн авсан нь гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой хэргүүд өссөн байгааг харуулж байна. Дийлэнхдээ шинэ жил, архидалттай холбоотой дуудлага, мэдээлэл өссөн. Жилийн эцсийн байдлаар нийт 600 орчим мянган дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна. Өнгөрсөн жил буюу 2019 онд гэмт хэргийн улмаас 926 хүн нас барсан байна.
- Баяр ёслолын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид хэрхэн ажилладаг вэ?
- Нийт алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг байгаа. Жишээ нь, Хотоос гарч, утсаа хааж болохгүй. Нийт эргүүлд гарч байгаа алба хаагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлдэг.Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан анхааруулга, сэрэмжлүүлгийг цаг тухай бүрт нь хүргэдэг байгаа. 24 цагаар өндөржүүсэн бэлэн байдалд ажилладаг нь иргэдийн аюулгүй, тайван байдлыг хангах зорилготой. Мөн дуудсан үед 20-30 минутанд бэлэн байх ёстой гэдэг үүргүүдийг бүх албан нэгждээ хүргүүлж, ажилладаг.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
зочин [192.82.64.248] 2020-01-06 09:38:55
бодлоготойгоор элдэв баяр, амралтын өдрийг нэмж байна, зөв амарч сураагүй хүмүүс маань баяр гэхээр архи гэж ойлгодог.
цагдаагийн алба хаагч [203.91.118.180] 2020-01-05 08:38:19
Архи согтууруулах ундааны зүйлээс үүдэлтэй гэмт хэргүүд, архины хордлого, амиа хорлох, авто осолоор Монголчууд дуусч байна даа. Архи битгий уугаач ээ,....
zochin [59.153.85.87] 2020-01-03 17:48:49
tsagdaa nar huulia sahiuulj arhi zardag delguur baartaigaa hariutslaga tootsnuu har shunuur zaruulhaa bolinuu niilj zarhaa bolinuu
Зочин [122.201.24.136] 2020-01-03 14:03:30
Эмэгтэйчүүд их архид орж байна.
VODKAMAN [114.159.65.17] 2020-01-03 12:32:51
Arhichin, gairiichin, boboochin uher ork, teneg, erguu pizdakuud har usaa gudarsaar l bna uu pizda, arhin dalaid jivsen muu pizda nar arhi shaahaa bolino gej yostoi bhgui ee, arhia gudarsaar bgaad bugd suirch, muhuj, dampuurch duusna, iim l novshiin ireedui MGL-chuudiig huleej bna, har tamhi shaahaa, har us gudrahaa bolitsgoo elii balai, erguutsen teneg pizdakuudaa!!!!!.....
Зочин [223.104.178.94] 2020-01-03 12:02:47
arxiig xorj boloxgvi.arxi olj uux geed bvr ix dontono.xarin esergeeree bvr elbeg bolgoj vniig ni buuruulax xeregtei.xytadad arxi chuluutei tegtlee uudaggvi shvv.
elbegdorj [37.47.225.117] 2020-01-03 06:54:07
Elbegdorjiin bayaraas bayariin hoorond amidaruuldag moodnii hor urshig shyy dee uugaad bai durtai hymyys
Зочин [192.82.71.82] 2020-01-03 02:21:48
үнээ нэмээч
Зочин [202.126.89.15] 2020-01-03 00:59:30
Ажлын өдөр, ажлын цагаар архи зардаг, архи зардаг цэгүүдийн тоог эрс цөөлөх, архины үйлдвэрт элдэв үнэр амт дарах болон донтуулагч бодис хольдгийг зогсоож зөвхөн цэвэр сайн спиртийг л үйлдвэрлэлд оруулах, бүтэн сайнд ерөөсөө бүгд амардаг байх, бөбөөчдөд зориулсан нууцаар хор зардаг сүлжээг илрүүлж устгах, архидалт архины эсрэг нэвтрүүлэг сурталчилгаа явуулдаг хаалтын гэрээтэй тв, сайтуудын эрхийг цуцлах гээд л уг нь бол хийхэд хэцүү ажлууд биш дээ.
зочин [202.131.245.69] 2020-01-03 00:40:39
гадаадын хотууд шиг архи, согтууруулах ундаа зардаг дэлгүүрүүд нь дагнаж тусдаа баймаар юм. Ер нь архи, тамхины үнийг нэлээд нэмээд өгөх хэрэгтэй. шаардлагатай нэг нь авна биз. уух татах дуртай нь юугаа ууж татна хамаа алга. харин хяналт эрс сайжрах хэрэгтэй.