Монголд ХДХВ-ийн халдвартай таван хүн тутмын гурав нь үүнийгээ мэдэхгүй аж төрөн амьдарч байна
2019 оны эхний аравдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 38 хувийг эзэлжээ. Энэ нь 2018 онтой харьцуулахад 558 буюу 4.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 40.3 хувийг тэмбүү, 33.3 хувийг заг хүйтэн, 26.3 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. 2018 онд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн 49 эхийн 38.8 хувь нь жирэмсний хяналтанд огт хамрагдаагүй, 61.2 хувь нь хяналтанд хамрагдсан боловч 58.3 хувь нь хожуу эсвэл нэг удаа хийлгэсэн байна. Улсын хэмжээнд БЗДХ-ын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь үндэсний хэмжээний анхаарал татсан асуудал хэвээр байгаагийн тод илрэл юм.
БЗДХ-ын тархалтын талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 253,827 иргэнийг хамруулж, 4453 шинэ тохиолдлыг илрүүлсэн. Үүнд:
- Тэмбүүгийн идэвхтэй үзлэг шинжилгээг бүх аймагт зохион байгуулж, 180 гаруй мянган иргэнийг хамруулж, тэмбүүгийн 2308 шинэ тохиолдлыг илрүүлсэн
- Үзлэг шинжилгээ, мэдээлэл сурталчилгааг идэвхжүүлснээр БЗДХ-ын кабинетад өөрсдөө хандаж байгаа иргэдийн тоо нэмэгдэн улсын хэмжээнд 73 мянган иргэн ирж үйлчлүүлснээс хоёр гаруй мянган тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлсэн
- Илрүүлсэн 4453 тохиолдлын 2988 буюу 67.1 хувийг нь бүрэн эмчилсэн бөгөөд 1465 тохиолдлын эмчилгээ үргэлжилж байна.
Мөн төрөлхийн тэмбүүгээс сэргийлэх нэг цэгийн үйлчилгээг зургаан дүүрэг, найман аймагт нэвтрүүлэн ажиллаж байна” гэлээ.
ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 81.2 хувь нь эрэгтэйчүүд. Үүнээс 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн харилцаанд ордог эрчүүд
Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдснээс хойш 2019 оны эхний аравдугаар сарын байдлаар нийт 281 тохиолдол болтлоо нэмэгджээ. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 81.2 хувь нь эрэгтэйчүүд байгаагийн 80 хувийг эрчүүдтэй бэлгийн харилцаанд ордог эрчүүд эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл 24-оос доош насныхан 45 хувийг, 25-39 насныхан 44 хувийг, 11 хувийг 40-өөс дээш насныхан эзэлдэг байна.
“Монгол Улсад ХДХВ-ын халдвар авсан байх боломжтой таван хүн тутмын гурав нь халдвар авснаа мэдэхгүй байна”
Монгол Улсын ХДХВ-ийн халдвар авсан байж болзошгүй хүний тоо 2018 оны байдлаар 597 гэж гарчээ. Энэ тооцоогоор авч үзвэл 281 буюу 38 хувийг л илрүүлээд байгаа юм.
Нэг давуу тал нь Монгол Улс үндэсний хэмжээнд ХДХВ, ДОХ-ын эсрэг цогц хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөг хүртэл ХДХВ-ийн халдварын тархалтын бага түвшинг нийт хүн амын дунд хадгалсаар ирсэн ба ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол илрээгүй, эмнэлгийн нөхцөлд болон донорын цусаар ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэл гараагүй байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Цацралт-Одоос ХДХВ/ДОХ, БЗДХ-ын өвчлөл, сэргийлэх арга замын талаар зарим зүйлийг тодрууллаа.
ХДХВ/ДОХ-ын халдвартай 25 эхээс төрсөн хүүхдүүд бүгд эрүүл байна
-2019 оныаравдугаар сарын байдлаар ХДХВ-ийн нийт 281 тохиолдол бүртгэгдсэн гэж байна?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай Монгол Улсын зүгээс хамтарч ХДХВ-ийн халдварыг тогтоосон байгаа.Улсын хэмжээгээр 281 тохиолдол одоогийн байдлаар бүртгэгдсэн байна.Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолын хүрээнд үүнийг бууруулахын тулд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.ХДХВ/ДОХ-ын хувьд иргэдэд эмчилгээ хийж байгаа.Үр дүн нь одоогийн байдлаар 98 хувьтай байна.ХДХВ/ДОХ-ын халдвартай 25 эх амаржсанаас зургаа нь давтан төрсөн.Төрсөн хүүхдүүд бүгд эрүүл байна.
-Жил ирэх тусам бэлгийн замын халдварт өвчний тохиолдол залуужиж байгаа гэсэн үү?
-Бэлгийн замаар дамжих халдвар нь нийт халдварын 40 хувийг эзэлж байна.Ялангуяа халдварт өвчин дотроо тэмбүүгийн халдвар 38.8 хувьтай байна.Заг хүйтэн, Трихомониаз болон ХДХВ-ийн халдвар насны хувьд харьцангуй залуужаад байна.Шалтгаан нь залуучуудын эрүүл мэндийн боловсрол бага байгаатай холбоотой.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдадэрүүл мэндийн хичээлийн хүрээнд бэлгийн боловсролын цогц хичээлүүдийг орж байгаа.Үүний хүрээнд хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй сайжирч байна.Залуу үедээ энэ чиглэлийн боловсролыг сайн олгох нь бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сайн дураараа үзлэг, шинжилгээнд хамрагдах, өөрийгөө хамгаалах, эрүүл байх үндэс болно гэж бодож байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:58
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:58
Хүлгэ [66.181.161.80] 2020-10-23 15:12:01
Тэмбүү туссан хүн эмчилгээний явцад бэлгийН харилцаанд Бэлгэвчтэй оруул ямар аюултай вэ нөгөө хүнд нь тусах у
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:48:39
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:48:39
Gomo PiZD@ nar [153.214.136.179] 2020-01-20 12:46:09
Ee pizda, zambaraagui zavhairal, shaligdalt, yanhandalt, biyee unelelt, banzal ork gajig gaj pizdakuud bolon gomo lalariin pizdakuud ihessenii ur dun bna daa pizda, gomo gajig pizdakuudiig shuud tsaazaar shaadag boloh heregtei, niigmees zailuul pizda!!!!!.....
Зочин [202.55.188.33] 2020-01-20 04:21:23
Манайд өвчлөлийн тоо 3000 хавьцаа байх боломжтой.
Hiu [103.11.192.186] 2020-01-20 01:26:49
Gomonuudiig tusgaarla niigmees