Ц.Даваасүрэн: 76 хүн зүгээр нэг суучихаад Монголын төрийг авч явж чадахгүй ээ

Л.Батцэнгэл / Улстөр

Чуулганы үдээс өмнөх хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Би УИХ-ын бүтцэд гишүүдэд туслалцаа үзүүлдэг Төсвийн алба гэдгийг байгуулъя гэж хуулийн төсөл боловсруулаад хэлэлцэгдэхгүй байсаар нэлээд олон жилийн ард гарлаа. Өнгөрсөн хугацаанд харахад бид нар Их хурлаа мөлжсөөр мөлжсөөр шалдан болгож байна. Чадваргүй болгож байна. Одоо та бүхэн энэ УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар яаж дураараа дургихыг хараарай. Зарим нь Үндсэн хуулийг магтаад яриад байна лээ. Энэ чинь тийм юм байхгүй. Төрийн дээд эрх барих байгууллагынхаа хүчийг бид сулруулсан. Сонгуулийн дараах Засгийн газартаа УИХ юм хэлж чадахаа болино. Гишүүдийн шаардлагаар үнэн зөв мэдээлэл авчирдгаа болиод байгаа шүү дээ. Одоо цаашдаа бүр болино. Яаж ингэж Их хурлаа шулаад ирсэн юм бэ. УИХ-аа аврах юм бол УИХ-ынхаа дэргэд бүтцүүдээ байгуулъя аа. Бусад улс орны парламентад Төсвийн алба, Судалгааны алба гэж байна шүү дээ. Судалгааны алба гэж байснаа Ц.Шаравдоржийг Тамгын газрын даргаас бууснаас хойш яагаад зогсчихов оо. Энэ чинь гишүүдэд хэрэгтэй ш дээ. Аль эсвэл энэ Судалгааны албыг татан буулгачихсан юм уу. УИХ-аа бид чинь ингээд бүтцээр нь ажиллуулж чадахгүй байна шүү дээ. 76 хүн суучихаад төрийг авч явж чадахгүй ээ. 76 хүний шийдвэр үнэн зөв оновчтой байхад чинь туслалцах энэ бүтцийн нэгжүүд чинь байх ёстой юм. Сангийн яамнаас орж ирж байгаа төсвийг чинь, Монголбанкны макро эдийн засгийн бодлогыг чинь үнэн зөв үү гэдгийг шүүж өгдөг бүтэц УИХ-д байх ёстой юм. Бүхий л парламент ийм байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн үнэн үү, худал уу гэдгийг УИХ тодорхойлдог. Тэгэхэд манай Их хурал дагуулах байтугай дагаад сууж байгаа. Сангийн яамныхаа мэргэжилтнээс асуугаад, Монголбанкныхаа мэргэжилтнээс асуугаад толгой дохиод сууж байгаа шүү дээ. Тиймээс улс хөгжихгүй байгаа юм. Тийм учраас төрийн эрх барих дээд байгууллага чинь ажиллаж чадахгүй байгаа юм. Бид гадны олон улс орны парламенттай хамтарч ажиллалаа. Улсдаа хэрэгтэй юмыг яагаад парламентдаа наагаад явчихаж болдоггүй юм бэ. Муу юмыг л бид сурч ирэх юм. Муу юмыг одоо, Монголоор дүүрэн муу юмыг хөгжүүллээ шүү дээ. Адаг сүүлдээ, улс орныхоо том баялгуудыг харийнханд өгөөд сууж байгаа шүү дээ. УИХ, төр чинь өөрөө төр шиг байж чадахгүй энэ юм чинь бий болчихоод байна шүү дээ. Судалгааны төвөө, Төсвийн албаа байгуулаад явбал бид адаглаад санхүү, судалгаан дээрээ эдийн засгийн оновчтой бодлого явуулдаг болмоор байна. Гадаадын парламентын гишүүн үг хэлж байхад хажууд нь хоёр гурван хүн зогсож байдаг чинь тэр шүү дээ. “Та хуулийн энэ заалтыг хар, тэр гишүүн ингэж хэлчлээ” гээд хууль бариад зөвлөгөө өгөөд зогсож байдаг. Манайд тийм юм байхгүй. Ямар ч байсан шинжлэх ухаанч хандлагатай УИХ-тай болох ёстой. Тэгэхийн тулд энэ бүтцүүд байх ёстой шүү дээ. Энэ олон жил сууж байсан гишүүд одоо юугаан хийж байсан юм. Улам л үүнийгээ цөлмөөд, чадваргүй Их хуралтай болчихоод байна шүү дээ. Сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ынхаа баахан юмыг нь үгүй болгоод хаячихсан. Их хуралд суух дуртай, тэгсэн мөртлөө, Их хурлыг нь цөлмөж байхад дуугүй суугаад байдаг. УИХ-д бүтцээ нэмж, сайжруулах тал дээр ажилламаар байна шүү дээ. Энэ хуулийн төслийг хэлэлцээд өгчихөж яагаад болдоггүй юм бэ” гэлээ.

Үүнд хариу болгож УИХ-ын дарга Г.Занданшатар “Даваасүрэн гишүүн Засгийн нүсэр их ажилд дарагдаад парламент дахь сүүлд болсон юмны талаар мэдээлэл жаахан дутуу байх шиг байна. Төсвийн бие даасан судалгааны алба байгуулагдсан. Сургалт-судалгааны хүрээлэн байгуулагдсан. УИХ-ын стратеги төлөвлөгөө батлагдаад 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс гучин хүний орон тоотой энэ хоёрдугаар сарын 1-нээс ажиллаж эхэлнэ. Төсвийн алба Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан. Орон тооны алба байгуулагдаад хоёр сар болж байна” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:49

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:49

зочин [202.126.89.238] 2020-02-03 08:09:58

10 хувийн загалмайлсан эцэг эрх мэдлээр далайлган авах 10 хувиа л бодож байгаа биз энэ новш чи зайл ажил хийж чадах сэтгэлтэй аавын хүү зөндөө бий битгий гаслаад бай нохой минь

Зочин [192.82.69.151] 2020-01-31 09:57:42

Санхүүгийн хяналтын газар гэж байлаа .Ардынхянан шалгах хороо гэж байлаа бүгд хулгайн замаа дардан болгох гээд татан буулгаа биз дээ

Зочин [59.153.85.136] 2020-01-31 09:50:24

сарын өмнө үндсэн хуулийн нэмэлтэд оруулсан заалтаа уншаагүй байна ш дээ. үндсэн хуульд оруулж буй нэмэлтээ ядаж гүйцэд хардаг байгаа. тендерийн 10 хувиа бодоод анзаарчгүй дээ

Зочин [202.9.46.95] 2020-01-31 07:32:51

76 тэнэг

Зочин [122.201.26.172] 2020-01-31 07:28:12

Хууль нь батлагдаагүй байж яаж бүтэц нь байгуулагдах вэ дээ, будилаа даргатай УИХ-ааа гэж

Зочин [192.82.72.163] 2020-01-31 06:23:36

Юмаа мэдэхгуй судаллаагуй ийм лшоухийж цээжээ дэлддэг гишууд их байна шуу дээ эд нарыг дахьж гаргаж болохгуйардын нам их хурлын бутэц орон тоог 60 гаруй хунээр нэмсэн шуу дээ арай зардал их гаргаж байгаа шуу ард тумнээс тасархай амьдрал мэдэхгуй 76 мал ширээр хэрэггуй бугдыг нь солье

Зочин [64.119.16.156] 2020-01-31 06:03:46

Даваасурэн яг унэн хэлж байна Сонгуулийн дараа засгийн газар жинхэгэ утгаараа дураараа дургина Хэдэн жил тэмцэлдэж байж засах байх даа Мэдлэг мэдээлэл шинжлэх ухаанд тулгуурладаг еронхий сайдтай болохгуй бол хэцууднээ

Huts [66.181.161.74] 2020-01-31 05:49:45

10% pizda

yyy [66.181.161.96] 2020-01-31 05:47:57

ene hoshin shogiin salbadai

Зочин [59.153.113.62] 2020-01-31 05:31:44

Даваасүрэн мэт нь төрд бол үнэхээр байгаад хэрэггүй

Зочин [119.40.98.106] 2020-01-31 05:30:55

Даваасүрэн зөв хэлжээ. 76 мангуу юм болгоныг улс төрийн нүдээр харж улс төр хийсээр байгаад сүйрэх нь энэ дээ. Цаашдаа ч УИХ-ын нэр хүнд мөддөө сэргэхгүй байхаа даа.

Зочин [202.179.31.78] 2020-01-31 05:11:05

чадахгүй мэдэхгүйгээ одоо л мэдэж байгаа юм уу ялангуяа чи


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.