ЭМЯ: Манай улсын хэмжээнд 335 хүн ажиглалтанд байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирустэй холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нийт 64 оронд шинэ төрлийн коронавирусын халдвар бүртгэгдсэн. ДЭМБ-аас өгч байгаа гол зөвлөмж бол гараа сайтар угаах, спиртээр ариутгах, амны хаалт зүүх гэдэг зөвлөмжийг өгч байна. Иргэд зөвлөмжийг маш сайн биелүүлж байгаа. Манай улсын хэмжээнд 335 хүн ажиглалтанд байна”

Энэ дэгдэлтийг таслан зогсооход иргэн бүрийн үүрэг хариуцлага хамгийн чухал байгааг ДЭМБ сануулж байна

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ Өнөөдрийн байдлаар 1739 шинэ тохиолдол бүртгэгдэж, Нийт тохиолдлын тоо 87139 болсон. Шинээр зургаан оронд халдвар бүртгэгдсэн. Хятад улсад 579 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөд солонгосд 587 тохиолдол нэмэгдсэн. Өдөрт дунджаар 11 мянган хүнд лабораторийн шинжилгээ хийж байна. 3688 хүн одоогоор тусгаарлалтанд байна. Италид тохиолдлын тоо 50 хувиар нэмэгдсэн гэдэг мэдээлэл байна. Иранд 385 тохиолдол шинээр бүртгэгдэж, 978 тохиолдол болоод байна. Японд 239 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барсан. Энэ дэгдэлтийг таслан зогсооход иргэн бүрийн үүрэг хариуцлага хамгийн чухал байгааг ДЭМБ сануулж байна” гэв.

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “БНХАУ-ын Хубэй мужид халдварын тохиолдол буурч байгаад сүүлийн хоёр өдрийн байдлаар нэмэгдсэн байна. АНУ-д ням гарагт нас баралтын анхны тохиолдол бүртгэгдсэн. Самсунг үйлдвэрт дахин халдвар гарсан. Ажилчин нь коронавирусын халдвар авсан учраас үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Канад улсад дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн. Герман улсад 66-130 болж нэг дахин нэмэгдсэн байна. Франц улсад орон нутгийн сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ”

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ оны хоёрдугаар сарын 29-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэд гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Нийт таван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээг хийж байна. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д ажиглалтанд найман хүн, Сэлэнгэ аймагт 13 хүн, нийт 21 хүнийг ажиглалтанд авсан байна”


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.110] 2020-03-03 03:19:40

Ene eruul mendiin yamniihan uursduu mask zuugeesei olon hund medeelel hiij ulger duurialal bolj bjiij bnga l amnii haaltgui televiz radiogoor garch bh ym


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.