ОБЕГ: Ариутгалын төхөөрөмжтэй боллоо
![](/files/l12y8quo0dof92nwkoq2/3/88069764_1341095992756187_1268798279143915520_n-6u4hxn7pi6l6y2jywlo48ebvomfp8o2k047iat2lem8.jpg)
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Төгсбаярын санаачлагаар алба хаагчид ариутгалын төхөөрөмжийг хийлээ.
Тус төхөөрөмж нь 4 талаас цацруулагч хошуугаар 20 минутад 10-15 автомашиныг ариутгах хүчин чадалтай.
Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.70.43] 2020-03-04 05:21:23
Ийм санаачлагатай хүмүүсийг дэмжээд өгөх хэрэгтэй