УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол-Япон сургалтын эмнэлэг дээр гарцаагүй зөв зохицуулалт хийх ёстой

Н.Саранчимэг / Хууль

Япон Улсын буцалтгүй тусламж, ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Их сургуулийн эмнэлэг байгуулсан бөгөөд Япон Улсын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, япон стандартын энэхүү эмнэлгийг нийт 170 тэрбум төгрөгийн өртгөөр бий болгосон юм. Жилийн өмнө байгуулагдсан орчин цагийн тохижилттой тус эмнэлэг хаалгаа барих дээрээ тулаад байгаа талаар арваад хоногийн өмнө Мэдээ.мн сайт мэдээлсэн.

Хаалгаа барихад тулсан шалтгаан юу байв?

Монгол Улсын цорын ганц University hospital ийнхүү хаагдахад хүрээд байгаа нь гагцхүү Монгол Улсын Засгийн газар өөрийн үүргээ биелүүлээгүй, төсөв мөнгөний гацаанд оруулснаас үүдэлтэй. Монголын ард түмний маш удаан хүлээсэн, япончуудын бэлэг болгон барьсан орчин цагийн шаардлагад нийцсэн ийм эмнэлгийн цогцолбороо хаалгахдаа тулаад байгааг ойлгож мэдэрсэн АШУҮИС-ийн дийлэнх багш, ажилчид, эмнэлгийн хамт олон нийтээрээ гарын үсэг цуглуулж, нийт 310 хүний гарын үсэг бүхий санал хүсэлтийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга болон БСШУЯ-нд уламжлаад асуудлаа шийдэгдэхийг хүлээж байсан. Засгийн газар гүйцэд төсөв батлаагүй учраас үйл ажиллагаа нь зогсоход хүрч байгаа энэ эмнэлэг байгуулагдах гэж, нээгдэх гэж, мэргэжилтнүүдээ сургаж авах гэж олон жилийн хөдөлмөр, шаргуу ажиллагаа шаардсан байдаг. “Урьд нь Их сургуулийн эмнэлэг байгуулж байна гээд хандив төсвөөр байгуулчихаад булаагаад авсан жишээ байгаа учир бид айж байна” гэж АШУҮИС-ийн эмч нар тухайн үед хэлж байсан.
Монгол-Япон сургалтын эмнэлгийн хүчин чадал

Тус эмнэлэгт нийт 500 гаруй ажилтан ажиллаж, их сургуулийн эрдэмтэн доктор, профессор багш нар мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж гэх мэт нийтдээ 17 чиглэлийн 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол Улсын нийт хүн амд үзүүлэх юм.

Амбулатори нь өдөрт 400, сард 8800, жилд 105600 гаруй үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ, БЗД-ийн 10, 12, 13, 26 дугаар хороонд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Монгол-Япон сургалтын эмнэлэг нь үйлчлүүлэгч төвтэй, үйлчлүүлэгчид ээлтэй, багаар үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ бүхий Япон менежментийг нутагшуулж буйгаараа онцлог юм. Тус эмнэлэг нь үйлчлүүлэгч дэмжих төвийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа нэвтрүүлж байна.

Түүх давтагдах гээд байна

Цахим эмч Б.Баярбямба өөрийн нүүр хуудсандаа ийм нийтлэл оруулж байв. “Анагаахын сургуульд сурч, ажиллаж байсан байсан үе үеийн эмч, багш, төгсөгчид, оюутнууд, ард түмэн бидний мөрөөдлийг Японы ард түмэн татварын мөнгөөрөө эмнэлэг барьж өгч биелүүлсэнд талархаад баршгүй. Харин энэ мөрөөдлийг Япончууд биелүүлж өгсөн ч, Монголын төр дэх эрх мэдэлтнүүд замхруулах гээд байгаа нь харамсалтай. Эмнэлэгтэй танилцах аялал хийгээд явж байхад зүрхний цахилгаан бичлэг хийх цаас, дурангийн шинжилгээ хийхэд шаардлагатай олон төрлийн материалын төсвийг батлахгүй байгаа учир шинжилгээ хийж болохгүй байгаа талаар багш нар маань нууцхан хэлж байлаа. Иргэд ирээд энэ нөхцөл байдлыг ойлгохгүй үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэж харж ойлгуулахаар цаанаасаа төсөв мөнгийг нь батлахгүй байгаа бололтой. Эцэстээ иргэд, эмч багш нарыг үл ойлголцуулах хэмжээнд хүргээд чаддаг хүмүүсээр нь удирдуулна хэмээн менежментийн хувьчлал нэрээр хувьдаа шилжүүлэх гээд байна уу даа гэсэн хардалт төрж байлаа. Ийм зүйл өмнө нь тохиолдож байсан билээ. 2003 онд оюутан болж байхад Анагаахын сургуулийнхаа хажууд эзэмшлийн газар дээр их сургуулийн эмнэлэг барьж эхэлж байлаа. Эмнэлэг боссон хэдий ч солонгосчуудын Сонгдо эмнэлэг болоод хувирчихав. Төд удалгүй солонгосчуудаас одоогийн Сонгдо эмнэлгийн удирдлагууд худалдаж авсан болоод явчихав. Ингээд их сургуулийн эмнэлгийн хувь заяа одоогийн Сонгдо эмнэлэг болж хувирч байлаа. Энэ түүх давтагдах гээд байгаа бололтой” гэж байсан юм.

Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, профессор, Н.Бира, Х.Оюунцэцэг, доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, Ц.Одгэрэл, доктор Н.Үен, зүрх судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Н.Бат-Эрдэнэ нарын зэрэг хүмүүсийг өчигдөр хүлээн авч уулзахдаа дээрх үгийг хэлсэн байна. Эдгээр багш нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлэгт зөвлөх эмч, тасаг, тэнхимийг эрхлэгчээр ажиллаж байгаа хүмүүс юм.

Өмнө нь Монгол УИХ-д хандан АШУҮИС-ийн профессор, эрдэмтэн багш, Их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, сувилагч, ажилтны төлөөлөл 310 хүний гарын үсэг зурсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлүүлэх асуудлыг тэд хөндөж ярилцсан юм.

Уг хүсэлтэд:

1. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.15-д “Их сургуулийн эмнэлэг” гэсэн нэмэлт оруулах;

2. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.19-д “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох Их сургуулийн харьяа, анагаахын сургалт судалгааны ажил эрхлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх цогцолбор байна” гэсэн нэмэлт оруулах хэмээн дурдсан байсан. Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар “Та бүхний тавьж буй хүсэлтийн дагуу хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Ажлын хэсэг байгуулж судалсан. Та бүхэн “Их сургуулийн түшиц” биш, “Их сургуулийн харьяа” эмнэлэг гэж томъёолох саналтай байгаа юм байна. Мөн тус эмнэлэг аль яамны харьяалалд байх вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа. Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг боловсруулж дууссан. Удахгүй өргөн баригдаж, УИХ-аар хэлэлцэх болно” гэсэн юм.

Мөн “Хууль батлах нэг хэрэг. Гарцаагүй зөв зохицуулалт хийх ёстой. Нэр томъёо, аль яамны харьяалалд байх зэрэг асуудлыг хөөцөлдөхөөс нэгэнт баригдаж, ашиглалтад орсон эмнэлгийг Их сургуулийн эмнэлгийн дэлхийн жишгийн дагуу ажиллуулах нь илүү чухал. Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой. Энэ л та бидний үндсэн зорилго” хэмээсэн нь тус сургуулийн дэргэдэх эмнэлгийн хувь заяа нааштайгаар шийдэгдэх итгэлийг төрүүллээ гэж эмч нар хэлж байна.

Н.Саранчимэг


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:39:43

vvxxFl http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:18:49

zj6HIq http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:06

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:06

Зочин [195.46.106.44] 2020-03-18 03:01:53

Анагаахын сургуулийн дэрэгдэх газрыг худлаа ярьж хууль бусаар авч хувийн эмнэлэг барьсан асуудлыг хуулийн байгуулагад өгч шалгуулан тэр байрыг улс өөрийн мэдэлд шууд авч төрийн эмнэлэг оруулах ёстой. Хэрвээ энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол газрынх нь үнийг А зэрэглэлийн газраар бодож 5 нугалуулж авах, газрын зөвшөөрлийг хүчингүй болгож, газраа өндөр үнээр түрээслүүлэх зэрэг шиидвэрийг УБ хот гаргаж луйварчдаас нөхөн төлбөр заавал авах ёстой.

irgen [202.9.40.81] 2020-03-17 13:10:45

Shunalt ODJARGAL iin ner yvaad bga uom bnlee Naad Tsolmon.Sarangerel 2 oor shiiduulj hereggui.Mongoliig buhleer zalgih hedhen hund bitgii egeerei.Ard tumend uldee.

Khh [66.181.183.49] 2020-03-17 11:11:28

Уг нь эмнэлэг барихаасаа омно толовлолт санхуужилтийг нь шийддэг юмаа

Зочин [103.57.92.69] 2020-03-17 08:36:47

Gadnaas irj bgaa Mingolchuudaa ter emnlgt ajiglalt tusgaarltaa xii!!! Xunii xuluus zaitai

Зочин [45.117.32.2] 2020-03-17 08:00:22

Яг үнэндээ анагаахын багш нар хүн оношилж эмчилж үзээгүй. Өвчтөн муудуулбал нэр хүнд нь унана гээд өөрсдөө жилуулахгүй байгаа юмаа

Зочин [202.179.31.59] 2020-03-17 07:50:47

МАН-ынхаан наад нэг шуналаа та нар түр боловч тэсээд өнгөрөөч дээ очиж очиж Эмнэлэгээр бизнес хийх гээд нааш цааш зувчуулаад байдаг наал хоёр авгайгаа зайлуулаач юу гэсэн үг вэ эмнэлэгээ барьж чадахгүй гадныхаар гуйж бариулчихаад одоо болохоор түүнийг хувийн болгох гэж улайран зүтгээд байдаг энэ ямар их шунал вэ арайл дэндэж байгаа юм биш үү?Хүрэлсүх юу хийж суугаад байгаа юм наадахаа хурдан шийдээч дээ хүний амь нас эрүүл мэндээс чухал зүйл гэж бийюу гэж асуумаар.Юун хурал ийм цаг үед ингэж цаг алдаад байх хэрэггүйш дээ.Тэр гадаадад байгаа Кови тээгчдээ эх орондоо авч ирж Монголдоо байгаа иргэдээ хордуулахын оронд наадахаа зохицуул.Эх орондоо иргэдээ авч ирэх нь зөвч вирустэй хүн ирүүлэх,оруулах нь буруу гэж харж байна.Онцшой комисс цаашид ч ийм зүйлээ анхаарах хэрэгтэйл баймаар.Наад эргүү Энхтүвшин чинь,тэр Сарангэрэл,Бадрал нар чинь худлаа яриад л үүрэгдээд байхаас өөх гардан хийх ажил ,зохион байгуулах ур чадвар байхгүй гэдэг нь энэ 3 хүнийг оруулж ирсэнтэй холбож болохоор л байна

Zochin [202.55.188.82] 2020-03-17 06:29:33

Mongolin gamshgin ersdel unlegchdin holboo irgen ta shine Kovid 19 - s uuriiguu bolon ger bvl ‘ bolon uuriiguu hamgaalan garaa togtmol’ sn Savandaj ‘ ugaah

Зочин [103.26.193.108] 2020-03-17 06:07:20

ene 1,2,3...gm emneleguud n uneheer chadvargui medleggui humuuseer duurchee.tsuun heden gaigui gesnuud n avilgal mungu haraad hudulduggui

Зочин [103.26.193.108] 2020-03-17 06:04:19

ydarsan ard olond n uldeeh heregtei.sanhuugiig n shiideh heregtei

Зочин [103.26.193.108] 2020-03-17 06:03:47

tur zasag zuv shiidej ard olniihoo tusiin tuld zogsoh heregtei bn.

Зочин [103.26.193.108] 2020-03-17 06:02:03

ydarsan ard olond n uldeeh heregtei.sanhuugiig n shiideh heregtei

Зочин [103.26.193.108] 2020-03-17 06:00:36

bayn yduugui uilchluulj baih gants mergejliin tom emneleg ih heregtei b.gaag tur zasag anhaarch uzeed ene saihan emnelegiig mungutei shunaltai hund ugchilgui ard olond tus hurgeh gants emnelegtei bolgoj uguuch.huvichilj hudaldaj bolohgui shu

Зочин [64.119.16.93] 2020-03-17 05:19:28

Манайхны дотоодын зодоон энэ улс орныг сүйрүүлж дууслаа.Хүний хийгээд босгоод өгсөн юмыг зөв ашиглаж чадахгүй ашиг хонжоо хайгаад л.Япончууд нисэх онгоцны буудал бариад өглөө бас тэрэн дээр нь зодолдоод л.Урагшгүй амьтад .

Zochin [66.181.190.162] 2020-03-17 04:38:02

Hunii zugeer hiigeed ogson yuumiig hulgaichnar oorsdiin bolgoh geed tegej baigaa yuum odoo boliochee hanaj tsaddagui tor garsan huivirchin hulgaich naraa.ard tumen harj sonhoj baigaa shuu.

зочин [119.40.103.6] 2020-03-17 04:28:11

МАНАН-гийн хийж буй ажил. Яасан ханаж цададгүй хулгайчид вэ. Баттулга, Занданшатар, Хүрэлсүх гурав хулгайчуудаар арай тоглуулахгүй байлгүй дээ. Төсвийг батлаагүй г бодоход ЭМЯ /Цогзолмоо/ Сангийн яам /Хүрэлбаатар нартай /холбоотой хулгайн хэрэг явж байгаа байх

Зочин [66.181.191.25] 2020-03-17 13:32:49

Анх энэ эмнэлгийн бүх гэрээг Лувсаннямын Гантөмөр боловсролын сайд асан байгуулсан байдаг. Бүх гэрээний компанитай тохиролцохтойн тохирч, хээл хахууль авахаас нь авч ажлыг эхлүүлсэн байдаг.Боловсролын яамны хулгайч сайд асан Л.Гантөмөр нь япончуудын дэргэд "Дараагийн Улсын их хурлын дарга би болно. Элбэгдоржийн дараа орох ардчилалын том лидер" гэж ярьж явсан сурагтай. Баахан гадаадын хөрөнгө оруулалттай сургуульд татаас өгөх эрхийг худалдаж баахан идсэн чацга шиг хүний байгуулсан эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийн мөнгөнөөс маш ихийг хулгайлж идсэн хүн бол Л.Гантөмөр юм.

Bagsh [64.119.19.118] 2020-03-17 04:18:59

Anagaahiin ih surguuliin UDIIRDLAGA haana yavna ve????? CoVid 19-r dalimduulj bagsh nariig surguulid irehiig horichihood.... Ta nart hamaagui asuudal yariad baigaa yum uu????? Ter uureg guitsetgegch Tsolmon, surgalt erhelsen Sumberzul, emneleg hariutssan Zorig geed l 100 yamaand 60 uhna geh olon darga tag duugui?????? Bas Amgalanbaatar, Lkhagvasuren, uureg guitstgegchiin ariin uruund morildog geh Zuvluh ene ter gesen humuus yagaad duugui baina??? Ta nar zuvluh, hor nairuulahad mergeshsen shuu dee. Ter undur chadvaraa gants heregtei zuild zartsuulaach. Yadaj buyn bolno

ЗОЧИН [202.126.89.98] 2020-03-17 03:11:35

НОВШНУУД ӨӨРСДӨӨ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХИЙГЭЭД ӨГСӨН ЮМЫГ АРЧЛААД АВААД ЯВЖ ЧАДАХГҮЙ ИЙМ ЧАДАМЖГҮЙ ЗАСАГ ТӨРӨӨР ЯАХ ЮМ БЭ ХУРДАН СОГУУЛЬ БОЛООД ДАРААГИЙН УИХ-Р ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ЕРӨНХИЙЛӨГИЙН ЗАСАГТАЙ БОЛОХ МИНЬ

Зочин [66.181.189.54] 2020-03-17 09:21:39

Mon gordvoo

zochin [122.201.23.226] 2020-03-17 03:11:12

zugeer yavj bsan ajilig darga tsergin ih solihoor iim bdald hurch bgaam

Зочин [66.181.186.204] 2020-03-17 03:10:23

Энэ сэтгүүлч зурагчин авгай сайд болонгуутаа энэ эмнэлэгийг Боловсролын яамнаас ЭМЯ-ны харьяанд аваад, одоо тесевгvй vлдээж хаалгыг нь бариулаад зvв зvгээр хоцорно харж л байгаарай. Бас ЭМ-ийн даатгалыг Нийгмийн хамгааллын яамнаас салгаж ЭМЯ-ндаа нэгтгэж, олон зуун тэрбум тегрегийг нь Капитал банканд бэлэглэж, дампууруулж сууна. Эрvvл элэг, эрvvл шvд, тэмбvv гээд беен аян даатгалаас хууль зерчиж санхvvжvvлж бна. Энэ авгайг хазаарлах Сvхтэн монголд алга уу?

Зочин [66.181.191.25] 2020-03-17 13:23:36

Нийгмийн даатгалын хулгайч нар маш их мөнгө идсэн. Эрүүл мэндийн даатгал гэж зүгээр мөнгө хүүлэх зэвсэг болгосон байсан.

Зочин [103.212.116.138] 2020-03-17 03:03:07

Tsogtsolmaa gedeg xar xulgaich

Иргэн [203.91.119.42] 2020-03-17 02:55:18

Бөөрөнхий УИХ-ын дарга бөөрхийлсөн хариугаа л өгч дээ, наад эмнэлэгийг авахаар олигархиуд аль хэдийн шийдсэн бололтой, мөнгөгүй нь эмчилгээ хийлгэж чадахгүй үхээд байж дээ азгүй үхэр Монголчуудаа

Их сургуулийн эмнэлэг [202.21.127.161] 2020-03-17 02:29:19

Олон улсад бол хамгийн орчин үеийн анагаахын судалгааны ажил их сургууль дээр хийгдэж, эмчилгээий арга тэнд боловсрогдож байдаг. Би анаагахын салбарын хүн биш ч, зүгээр л нэг өвчтөн үзэж,жор бичиж байдаг эмч нар биш, судлаач-эмч ажиллах газар тул Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харъяанд байх нь зөв. Эс тэгвэл Эрүүл мэндийн яам дуртай зүйлдээ дайчилдаг, дуртай зүйлдээ зардаг байж болохгүй, судлаач-эмч нарын академик эрх чөлөөнд халдах хэрэггүй.

Зочин [66.181.191.25] 2020-03-17 13:20:41

Чи өөрийнхөө хүрээн сэтгэхээ боль. Бүхэл бүтэн системийг таслаж, хувааж яах гээв. Японы их сургуулийн эмнэлэг бол

зочин [122.201.19.99] 2020-03-17 01:58:24

Хийх ажилгүй УИХ-даргыг ХӨСҮТ-дээр ажилуулцгаая

Зочин [64.119.19.199] 2020-03-17 02:56:22

Чи эмнлэгийг луйвардах багын барлаг уу

Зочин [103.14.38.134] 2020-03-17 01:55:17

Олон толгойой мангас шиг болчихсон энэ эмнэлэг. Боловсролын яам АШУҮИС-ийг харьяалалд авахаа болих хэрэгтэй. Халдварт өвчин гарч АШУҮИС-ийн чанар ямар болсон байгааг хар. Боловсролын яам ийм тусгай эмч бэлдэх сургуульд хараа хяналт тавих боломжгүй. Элсэлтийн шалгалтаасаа эхлээд маш сул болсон. Батлан хамгаалахын их сургууль батлан хамгаалах яаманд харьяалагдаж явдагтай адил Анагаахын сургууль Эрүүл мэндийн яаманд харьялагдах учиртай. Тэгэж байж эрүүлийг хамгаалах салбарын нэгдсэн бодлого зөв хэрэгжих болно. Эрүүл мэндийн яам нь АШУҮИС, энэ эмнэлэгтээ хяналтаа тавьж яв.

Зочин [98.253.30.34] 2020-03-17 01:44:52

Ingej bgaad l neg n ooriin bolgoh n l dee. Tuslamjaar ogson TVg ooriin bolgodog shig l.

зочин [202.131.229.246] 2020-03-17 01:42:26

зохион байгуулалттай дээрэмдэх үйл ажилгаа дэлхийн шившиг болсон их хуралтай шуналын тулам болсон гишүүдтэй яана да

зочин [66.181.187.142] 2020-03-17 01:22:12

Ойлголоо удахгүй хурал хийж шийдвэрлэнэ гэнээ.Нөгөө эмнэлэг нь тэр хурлыг хүлээх тэнхэлгүй мөнгөгүй учир зогсчих гээд нөгөө бэлтгэсэн хүмүүс нь цалингүй болчихоод байха хурал хийж шийднэ гээд л хүнд сурталдаад байх юм.Засгийн газар гэж нэг юм байдаг бол хурлаа хурдан хийгээд тэр нөөц сангаасаа мөнгө гаргаад санхүүжүүлээчээ.Халдвар тээгчидийг эх оронд нь авч ирнэ гэж дөвчигнөхөөс хамаагүй илүү чухал зүйл юм бишүү

Зочин [192.82.65.200] 2020-03-17 04:01:05

Энэ 7 хоногт үйл ажиллагаа бүрэн зогсоно. ЭМЯ-аас Корона-д дайчлах нөөц эмнэлгийн жагсаалтанд оруулсан боловч юун хүн хүлээж авах

Зочин [202.9.40.153] 2020-03-17 00:54:48

эрүүл мэндийн харьяа улсын эмнэлэг байвал зүгээр

Баатар [202.9.40.177] 2020-03-17 00:45:01

Шуналын нүд олон болчихоод булаацалдаж гацааж байхгүй юу манай том бага хурган дарга нарын байж байгаа царайн энэ.

иргэн [103.111.68.3] 2020-03-17 00:41:41

Аргагүй дээ, Эрүүл мэндийн сайд нь мэргэжлийн эмч хүн биш болохоор ийм байдалд оруулж дампууруулж байгаа байх.

Зочин [150.129.143.194] 2020-03-17 00:34:42

MAN tsadaj hanadaggui shunaltnuudaa l boliulchih Tsozolmaa,Tsolmon.geh met baliar shunaluin tulamnuudiin hiij bgaa ajil

Зочин [66.181.178.74] 2020-03-17 00:39:40

МАНАН

Зочин [66.181.178.74] 2020-03-17 00:31:14

Муухай монголчууд үхвэл таарна.

Зочин [66.181.189.54] 2020-03-17 09:23:56

Mon gordvoo. Chi ch gesen. .....taarna


44 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
44 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.