НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард олгоно

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

1. Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх

2. Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх

3. Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх

4. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна.

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана.

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.89] 2020-03-30 08:21:56

Сулаагаан бололдоо

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:50:02

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:50:01

Лхам. [192.82.76.194] 2020-03-27 03:59:59

Үнэн үү. 80 онд оху д төгссөн хүнд олдох уу. Төлбөр хэд вэ. Хаанаас зохион байгуулж бгаа юм бэ. Тодорхой мэдээлэл өгнө үү.

иргэн [103.57.95.141] 2020-03-27 02:06:37

Та нар ёстой инээд хүргээд байх юм аа;хүнээс суулгаж 10 г -оваад 2г хуримтужлж бж өгөөд л.энийгээ ажил гэж харж байгаа нь өрөвдөлтэй!!"""""За яарав.!!!!!!!!" юу тарина .тэрийгээ та насний эцэст нь хүртдэг юм шүү .ганц үнэнг сануулаа.бид млигдуулсан ч бурхан чамайг молигдсон хариуг чинь өгнө шүү!!!!!!!""

Зочин [202.126.89.81] 2020-03-27 02:42:06

Зарим хувийн эмнэлэг, дэлгүүрүүдэд төлсөн мөнгө ний 2% нь яагаад тооцон бодогдож орж ирэхгүй байна аа? Өгсөн баримт нь сугалааны дугаартай, 2% нь тооцон бодчихсон мөртлөө шүү?

зочин [66.181.187.142] 2020-03-27 01:26:03

Энэ хэдхэн төгрөгөө заавал улирал бүр гэж сүржигнэх ямар хэрэг байнаа.Өмнөх шигээ жилд нэг удаа л өгвөл болоо бизажлын нэмэр.Бас хэдэн төгрөг хурмитлагдвал хувь хүнд өөрт нь хэрэгтэй шүү дээ

Зочин [150.129.141.123] 2020-03-27 00:20:21

Дээд сур,төгссөн ухаантай 2 р ангийн боловсролтой малуудаа,1.2.3. Рсар дуусмагц 1 р улирал гэдэг юм шүү дээ.ойгутчихлаа ул мэдэхгүй тэгээд бас......

Уншигч [202.9.40.59] 2020-03-26 11:09:23

Буцаан ойлголт 20 хурдэггуй шуу дээ. Сугалаагаа болиоч

зочин [103.10.22.68] 2020-03-26 07:33:14

МОНОСы Оргил 6 бууудал салбарын эмийн сангаас 30000-д эм аваад гэртэээ ирээд хийх гэтэл бүртгүүлсэн байх юмааа Санал хүсэлтэээ хэлэхэд тоох юм алга Бүртгүүлж чаддаггүй хэл ам хийдэггүй заримыг нь ашиглан өөрсдөөө бүртгүүлдэг БАЙГУУЛЛАГА байна EBARIMT -д хэрэг байна уу

Зочин [103.10.23.89] 2020-03-26 10:23:50

Эмийн сангийн Болон дэлгүүрийн гээд бүх нөөт өгч байгаа байгуулагын худалдагч нар л ийм зүүль хийж байгаа юм өөр хэнч үүнийг хийж чадахгүй суглаагаан бол нөөтөөн өгдөг ёсоор нь 100хувь өг

Зочин [66.181.179.178] 2020-03-26 04:01:36

Яагаад буцаан олгол. Одоо болтол дансанд орохгуй бнааа эхний улиралд гээ биздээ

Зочин [202.131.235.198] 2020-03-26 02:51:55

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Зочин [182.160.40.43] 2020-03-26 11:51:49

Үнэгймүү хөгшөөн... Сайн үйлсийн аян юм уу? 88671597-оо.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.