Осолд орсон машинуудыг импортоор оруулж ирэх нь иргэдийн амь насанд аюул учруулж байна

Aдмин / Нүүр

Автомашины худалдаа эрхлэдэг зарим ченж нар гадаад улсад осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвдрэлтэй автомашинуудыг Монголд сэлбэг нэрээр татваргүй авчирч байгаа нь нууц биш. Тэд Японд осолд орсон машинуудыг интернэтээс хямд үнээр худалдан авч Монгол руу ачуулдаг байна. Улмаар эвдрэлтэй машиныг Вьетнам засварт засуулаад бичиг баримтыг нь өөрчлөн, Японд ямар нэгэн асуудалгүй явж байсан машин хэмээн өндөр үнээр худалддаг аж. Энэ нь иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, улмаар иргэд амь насаараа хохирсоор байна. Өнгөрсөн 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 18131 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 430 хүн амь насаа алдсан тоо бий. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь харамсалтай.

Импортын автомашинуудын 90 хувь нь Япон улсаас орж ирдэг бөгөөд өдөрт дунджаар дөрвөн чингэлэг машин гаалийн хяналтын бүсэд буудаг байна. Жилд дунджаар 50 мянган тээврийн хэрэгсэл хилээр орж ирдэг бол энэ тоо жилээс жилд өссөөр байгаа юм. Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн дийлэнх нь 4-6, 6-9 жил ашиглагдсан буюу он хуучин машинууд, дээрээс нь эвдрэл гэмтэл ихтэй байгаа юм. Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн яам болон Прокурорын байгууллагаас осолд орсон тээврийн хэрэгсэл дээр судалгаа хийхэд 10-аас дээш жил ашиглагдсан автомашинуудын 70 хувь нь осолд өртсөн байжээ.

Тэгвэл Зам тээврийн яамнаас осолд орсон автомашинуудыг импортоор оруулахгүй байх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар ЗТХЯ-ны сайд Л.Энхамгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Удахгүй Авто тээврийн үндэсний төв дээр тухайн тээврийн хэрэгсэл хаана үйлдвэрлэгдсэн, өмнө нь осолд орж байсан уу, хаанаас борлогдов зэргийг байршуулахаар Японы талтай ярьж байгаа. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийн түүх гарч ирнэ. Манайхан хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй угсарсан, эсвэл өмнө нь осолд орсон автомашиныг зарж, борлуулдаг. Ийм тээврийн хэрэгслүүдийг хилээр оруулж ирэхгүй байх асуудлыг ярьж байгаа” гэжээ. Хэрвээ дээрх шийдвэр хэрэгжиж эхэлбэл олон зуун хүний амь насыг хамгаалсан, осол аваараас урьдчилсан сэргийлсэн ажил болох нь тодорхой юм. Дээрх шийдвэрийг иргэд ч дэмжиж байна.

image

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:57:31

pX4Am2 http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:28:19

hiEUCe http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:08:58

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:08:57

зочин [43.242.242.56] 2020-03-27 03:59:00

ер н ченж наймачин байх шаардлагатай юмуу наад нөхдүүдээр ажил хийлгээч манай улс машинаар юугаа хийх юм бэ явган яваал автобусаар яваал болж байсан шүүдээ хэоэглэгээ багасаг монголчууд мин

ЗОЧИН [202.126.88.73] 2020-03-27 02:11:17

ТЭГЭЭД СУДЛААД БАЙНА ГЭЭД ОЛОН ЖИЛ БОЛЛОО ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДӨӨ Л ЭДГЭЭР МАШИНЫГ ОРУУЛЖ ИРДЭГ ЧЕНЖҮҮДТЭЙ ХОЛБООТОЙ ШҮҮ ДЭЭ БИЧИГ БАРИМТЫГ НЬ ЯНЗАЛЖ ӨГДӨГ, ОНЫГ НЬ СОЛЬДОГ ГЭХ МЭТЧИЛЭН ХАМТРАН МАШИН ЗАРДАГ НЬ НУУЦ БИШ.

0 [202.131.243.186] 2020-03-27 01:26:47

наад асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй шийдвэр чин гарсаар байтал эвдэрхий хог орж ирсээр байхуу манай улсад зам тээврийн осол арайл дэндүү байгаа харамсмаар

Зочин [122.201.21.194] 2020-03-27 01:07:04

шууд хийчих ажил . гааль дээр бууж бүрдүүлэлт хийсэн машин бүрийн зураг бичиг баримт гаалийн татварыг гааль сайт дээрээ байрлуулдаг журам хэрэгжүүл тгд болно. тэнд байхгүй машин бол угсарсан машин байна гээд мэдчихнэ

Иргэн [150.129.141.123] 2020-03-27 00:35:10

Мэдсээр байж худ авч бгаа иргэн та өөрөө буруутай өнөөрөөс эхлээд авахаа больчих тэгээд л төмрийн хогонд өгнө.цоо шинэ л маш оруул тэндээ хог болохгүй гээд хаячихсан маш яагаад монголчууд үхэх ёстой гээд хил гааль нь оруулаад зөвш бна вэ.ямар бодлого бна.ядуу.орон хэцүүч юмаа.морио дугуйгаа унацгаая.

иргэн [103.10.23.89] 2020-03-26 12:06:25

хэл дээр оншолгоо хийж шалгаад шаардлаг хаангаагүй бол оруулахаан болооч шаардаг чухам ямар байж хангахдах вэ гэдэгийн хуульчлан тогтоогооч

Зочин [202.21.108.247] 2020-03-27 01:00:22

эх болсон монгол хэл минь чамд ямар гай болоо вэ

zochin [119.40.98.177] 2020-03-26 08:54:16

ene uneheer unen shuu huuli hyanaltiin baiguullaga hil gaali bugd ugssen bdag bhaa tsaana ni tomchuud bdag bh tegeed l iim seg, sugnuud, sunstei hognuud orj ireed mongol hunii amiig avch yavaad bgaa bh ih sain shalgaj selbeg nereer oruulaad bgaag buren zogsooh yostoi shuu dee daanch hudluhgui maa

зочид [103.26.195.7] 2020-03-26 08:29:19

анх япон машин оруулж ирэх болсон үеээс л тийм байгаа ш дээ, бүгд л мэдэж байгаа, уг нь оруулж ирдэг хэдэн ченжийг, гаалийн хамсаатан, бичиг баримтыг бүрдүүлж өгөөд байгаа улстай нь олоод 1худагт илгээчихэд л цэгцрэх асуудал ш дээ, даанч энэ төрд ажлаа хийдэг хүн алга даа

Зочин [49.181.171.225] 2020-03-26 07:44:00

Australias mongolchuud osold orood end yavj bolohgui mashin achiulj naana chin zardagshuu

Зочин [202.126.89.231] 2020-03-26 06:56:05

Улаанбаатар хот японы хаясан машинаар дүүрлээ популизм д “авталгүй“ хуучин машинд өндөр татвар тавиад битгий хилээр оруулаач ээ Засгийн газараа !!!!

Зочин [43.228.131.153] 2020-03-26 06:37:08

Арай юмаа. Мэдсээр байж л оруулаад байх юм.

e [66.181.179.187] 2020-03-26 05:32:50

Gaali 100 huvi buruu medseer bj avilga avaad oruulj bgaa gaaliihand hatuu arga hemjee av

Зочин [192.82.65.176] 2020-03-26 05:30:05

Хууль гаргахаас өмнө Осолд орсон машиныг хурдан их хэмжээгээр оруулж ир гэсэн үг юм бишүү. Тийм биш бол юу гэж зарладаг байна аа. Шууд л хориглоно байгаа даа.

Зочин [192.82.67.217] 2020-03-26 06:58:47

Estoi zuv...

Зочин [192.82.68.124] 2020-03-26 05:20:23

Gaali mash muu ajillaj bnaa gaali deer onoor in adilhan tatvar abaad baibal Humuus yambii yum oruulj irehgui gaalin avilgajsan darga nariin hiij bgaa ajil

Иргэн [103.26.195.170] 2020-03-26 04:43:02

Зөв хурдан арга хэмжээ аваач.Ярьсаар байтал өчнөөн машин орж ирнэ дээ

Зочин [66.181.177.96] 2020-03-26 04:40:13

Хориглочих !!!

Зочин [182.160.37.11] 2020-03-26 04:32:36

Ингэж байна тэгж байна ингэнэ гэж яриж байхаар хурдан арга хэмжээ хурдан аваач. Мэдсээр байж арга хэмжээ авахгүй юугаа хүлээгээд байдаг юм.

Зочин [103.10.22.57] 2020-03-26 04:28:08

маш зөв шүү


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.