Улсын онцгой комиссын дарга Бичигт боомтод ажиллалаа
Хилийн боомтуудаар газрын тос, хүрэн нүүрс болон бусад тээвэрлэлтийг нэвтрүүлэх болсонтой холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 27-ны өдөр Бичигт боомтод ажиллалаа.
Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдал, тулгамдаж буй асуудалтай танилцаж шийдвэрлэсэн юм.
Ажлын хэсэгт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХЕГ-ын дарга Бригадын генерал Ж.Бямбасүрэн тэргүүтэй холбогдох газрын удирдлагууд багтжээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Бичигт хилийн боомтод тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийн пункт барих, шаардлагатай тоног төхөөрөмж ариутгалын бодисоор хангах ажлыг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аар гүйцэтгүүлэхээр хариуцуулсан. Ажлын хэсгийнхэн энэхүү ажлын явцтай танилцаж, гүйцэтгэлийг хангалтгүй хэмээн үзэв. Учир нь ариутгалын түр пунктыг батлагдсан зураг төслийн дагуу бариагүйгээс инженерийн шийдэл, тооцоололт тодорхой бус, тээврийн хэрэгслийг шүрших төхөөрөмжийн тоо цөөн, шүрших хүчин чадал нь хүрэлцэхгүй, гарсан бохирын усыг хэрхэн зайлуулах нь тодорхойгүй байна гэж үзсэн юм. Одоогоор пункт барих ажил 60 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд дээрх ажлуудыг бүрэн хийж, богино хугацаанд ашиглалтад оруулахыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн төлөөлөлд үүрэг болгов.
Хилийн боотмоор газрын тос, хүрэн нүүрс экспортлох үеийн бэлтгэл ажлыг хангаж, аймгийн Онцгой комиссоос 3,2 сая төгрөгийн 27 ширхэг тэмдэг тэмдэглэгээг тээвэрлэлтийн зам дагуу байршуулж, шаардлагагүй долоон гарцыг хааж, суурьшлын бүсээс хүнд даацын машинуудыг тусгаарлах 6,8 га газарт хорио цээрийн дэглэмийн хугацаанд түр зогсоолыг шинээр байгуулж, хилийн боомтод мөрдөх журмын биелэлтийг хангасан байна. Мөн Бичигт боомтын бэлэн байдлыг хангуулж тусгаарлах дөрөв, ажиглалтын нэг өрөө, нийт 16 ортой таван өрөөг стандартын дагуу тохижуулжээ.

Цаашид Бичигт боомтод эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зориулалтаар тоноглогдсон автомашин, Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасагт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор эргүүлийн автомашин, тээврийн хэрэгслийн ариутгалын пунктэд ашиглагдах ус тээвэрлэх автомашин, тээврийн хэрэгслийн жолоочийг хувцастай нь ариутгахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд Бичигт боомтын зөвлөлөөс уламжилсан.
Харин ажлын хэсгийнхэн хэлэлцээд нэн шаардлагатай гэж үзсэн хоёр асуудлыг шийдвэрлэхээр болсон юм. Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасагт эргүүлийн автомашин, тээврийн хэрэгслийн жолоочийг хувцастай нь ариутгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Улсын онцгой комиссоос шийдэрлэхээр болж, үлдсэн асуудлыг салбар яам болоод аймаг орон нутгийн түвшинд шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.
Эх сурвалж: Монцамэ



































































Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
Энэ долоо хоногт болох үйл явдал
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа