Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг түр хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултууд
Асуулт-1: Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ?
Хариулт: Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана.
Асуулт-2: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой юу?
Хариулт: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн 6 хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна.
Асуулт-3: Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?
Хариулт: Зээлийн төлбөрт нь 2020 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулна.
Асуулт-4: Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ?
Хариулт: Зээлдэгч зөвхөн нэг удаа 6 хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно.
Асуулт-5: Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт материал, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?
Хариулт: Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай.
Асуулт-6: Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?
Хариулт: Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй.
Асуулт-7: Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?
Хариулт: Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөрийг 6 сар хойшлуулсны дараа 7 дахь сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.
Асуулт-8: Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?
Хариулт: Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа 6 сараар сунгагдаж, 2030 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусна.
Асуулт-9: Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?
Хариулт: МИК ОССК ХХК-иас нэмэгдүүлсэн хүүг ямар хэлбэрээр банкны харилцагчдад буцаан олгох талаар ойрын хугацаанд банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна.
Асуулт-10: Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?
Хариулт: Монголбанкаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д холбогдох өөрчлөлтийг оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр болсон тул зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:14:53
ywZw2P http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [64.119.27.138] 2020-04-17 23:43:35
ГАДААДАД БАЙГАА ОЮУТАНЫ ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ГЭСЭН ЮМ ЭЭЖ НЬ ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧ ТӨЛӨӨЛӨЛ БИШ ГЭЭД ЗААВАЛ ӨӨРӨӨ ХҮСЭЛТЭЭ ГАРГАХ ЁСТОЙ ГЭЭД ГОЛОМТ БАНК ТЭГЭХ ЮМ ЯАХ ЁСТОЙ ВЭ ОЮУТАН ОДООГООР КАРТИНД БАЙНА ХАРИУЛЖ ӨГЧ ТУСЛААЧ.
иргэн [64.119.19.243] 2020-04-17 03:25:03
Төлөх хугацаа хойшилж байгаа болохоос биш төлөхгүй гэж хэлээгүй байхад. Төрийн үйлчилгээний албан хаагчдын зээлийг хойшлуулахгүй байгаа ГОЛОМТ банкийг яах вэ? Төр засаг минээ
ulaanbaatariin emegtei [77.87.228.70] 2020-04-17 01:23:58
Uneheer ard irgedee ontsgoi tsag yed demjih gej baigaa bol ipoetkiin zeeliin huug ireh 6-7 sard 1% bolgoh yostoi.
Зочин [202.9.46.60] 2020-04-16 22:35:14
bank odoo huugee tul daraa ni huu ch tulnu undsen zeelee ch tulnu geed uluu huu nehej bgaa shuu amidral deer, mongold unen shudraga um bhgui
Зочин [139.5.217.160] 2020-04-16 18:13:25
Toloh n tolood tolhgui n tolohguigeer yvj yagaad boldgui ym zaaval huselt ogoh albatai ymuu green deer davagdashgui huchin zuil tdar tahal geed baigaa bizdee hudaldaa an uildveriin tanhim niited n notolson bichig gargachaach
MOGEUH [202.55.188.43] 2020-04-16 14:51:02
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
зочин [103.212.118.208] 2020-04-16 14:34:49
энэ чини маш энгийн зүйл шүү дээ.6сарын зээл хүүг төлөхгүй.7дахи сараас хүү зээлээ хуучинаараа төлөөд явна.зээл зээлийн хүүний хугацааг 6сараар хойшилуулж л бгаа хэрэг.энд нэг их баярлаад байх зүйл үгүй.харин хуучин хэвээрээ төлөөд явчих хүмүүс бол үг дуугай төлөөд л явах л юм бна.өөр их онцын сонин юм бишээ
зочин [192.82.73.57] 2020-04-17 02:10:17
зөв л дөө. Би ч гэсэн ингэж л бодож байна. Харин нэг зүйл байна. Энэ банкууд мөнгө өгөхөөр зөвхөн хүүнд нь авчих юм. Үндсэн зээлээс нь хасч болдоггүй юм болов уу./ зарим үед зохицуулалт хийж гэсэн үг /
Zochin [202.126.88.45] 2020-04-16 11:25:15
Tureesiin suutsnii tulbur chuluulugduhuu?