А.Баттүшиг: “Страто” ХХК-ийг З.Энхболдтой холбож байгаа нь улс төрийн шинж чанартай

Ц.Анударь / Нүүр

"Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор "Страто" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Баттүшиг, "Хуулийн хөтөч" нөхөрлөлийн хуульч, өмгөөлөгч С.Баярмаа нар оролцлоо. Тэдний ярилцлагаас онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

image

"Страто" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Баттүшиг:

Ишлэл 1. АМНАТ-ийн хууль батлагдсаны дараа “Страто” компанийн үйл ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сард бүрэн зогссон. Тухайн үед 100 гаруй хүн ажилладаг байсан бол одоогийн байдлаар таван хүн ажиллаж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр манай компанийн талаар “Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна, байгаль орчинд болон улсад хохирол учруулж байна, сумдын Засаг дарга нарыг улс төрчдөөр дарамтлуулсан” гэх мэт буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэх боллоо. Энэ асуудлаар цагдаад гомдол гаргасан. Албан ёсоор хэлэхэд манай компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас тээвэрлэлт хйигээгүй, үйл ажиллагаа бүрэн зогссон. Ийм байхад энэ мэт гүтгэлэгүүд ирж байгааг улс төржилт гэж харж байна.

“НИЙТ 20-30 ҮЙЛДВЭР ХААЛГАА БАРЬСАН”

Ишлэл 2. Анх төслөө эхлүүлж байхад АМНАТ-ыг боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрүүд төлдөггүй байсан. Төслөө хэрэгжүүлж, үйлдвэр барих явцад Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. Ямар өөрчлөлт орсон бэ гэхээр боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-ийг төлөхөөр болов. Үүнийг хүмүүс сайн ойлгохгүй байгаа юм. Борлуулалтын үнэ дээр таван хувийн татвар нэмэгдсэн. Бага юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ сайн бодоод үзвэл борлуулалтын үнэд нүүрсний худалдан авах үнэ, тээврийн үнэ, цалин, тог цахилгаан, ус гэх мэт бүх зардал ордог. Энэ бүх зардлууд дээр таван хувийн татвар нэмэгдэж байна гэсэн үг. Нүүрсээ худалдан авч, тээвэрлэж, боловсруулж, экспортлоод таван ам.доллар олъё гэсэн тооцоо байлаа гэж үзэхэд долоон ам.доллларын татвар ирж байгаа юм. Ийм тохиолдолд манай үйл ажиллагаа хасах руу орно. Хоёр ам.долларын алдагдалтай болно гэсэн үг. Нүүрс боловсруулах үйлдвэр, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр, жонш боловсруулах үйлдвэрүүд гээд нийт 20-30 үйлдвэр хаалгаа барьсан.

image

“ТАВАНТОЛГОЙН АСУУДАЛ СӨХӨГДӨЖ ЭХЛЭХЭЭР З.ЭНХБОЛД РУУ ИРЭХ ДАЙРАЛТ ИХСЭЖ БАЙНА”

Ишлэл 3. “Страто” компани АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой ямар ч хамааралгүй. Гүтгэлэгүүдийг харахад миний бие Зандаахүүгийн Хишигтогтохтой найз болохоор түүгээр дамжуулан хамаатуулах гэж оролдож байна. Зандаахүүгийн Хишигтогтох “Страто” компаниас хувь эзэмшдэггүй, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, хөрөнгө оруулаагүй, хувь авдаггүй. Энэ асуудлаар АТГ-д гэрчийн мэдүүлэг өгсөн. “Страто” компанийг З.Энхболдтой холбож байгаа нь улс төрийн шинж чанартай. Сонгууль ойртож байна. Энэ хүнийг УИХ-д оруулахгүй гэсэн бодлоготой улс төрийн намууд, бизнесийн бүлэглэлүүд байх шиг байна. Бид мэдэж байгаа шүү дээ. Н.Энхбаярыг улс төрөөс “зайлуулах” ямар их хүчин чармайлт гаргаж байсан билээ. Түүний дараа Оюутолгойн гэрээ зурагдсан. Одоо Тавантолгойн асуудал сөхөгдөж эхлэхээр З.Энхболд руу ирэх дайралт ихсэж байна.

Ишлэл 4. Анх энэ бизнесийг эхэлж байхад нэг хуулийн заалтыг миний бие удирдамж болгож байсан. Тэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.11 “Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр нийлүүлнэ”. Хувийн болон төрийн компаниуд Монгол Улсад баяжуулах үйлдвэр байх юм бол тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр нийлүүлэх үүрэгтэй.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”ХК -ИАС НҮҮРС АВДАГ ХОЁР МОНГОЛ КОМПАНИЙ НЭГ НЬ “СТРАТО” ХХК

Ишлэл 5. “Эрдэнэс Тавантолгой” ХК тендэр зарлаж, нүүрсээ борлуулдаг. “Страто” компани уг тендэрт оролцож, гэрээ байгуулсан. 2019 оны дөрөвдүгээр сард хоёр компани оролцож, үнэ хаялцаад 72 ам.доллароор нүүрс авахаар болсон. Тухайн үед зах зээлийн үнээр бусад компаниудтай хийсэн гэрээ нь 70 ам.доллар байсан. Бид үнэ хаялцаж 72 ам.доллар болгосон юм. “Эрдэнэс Тавантолгой”ХК-иас нүүрс авдаг хоёр Монгол компани байдаг бөгөөд нэг нь “Страто”ХХК , нөгөө нь “Их говийн илч”ХХК . Бусад нь түүхийгээр нь гадагш гаргадаг экспортийн гэрээтэй Хятад компаниуд. “Эрдэнэс Тавантолгой” ХК 60 гаруй компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хоёр ААН нь дотоодын гэрээтэй бусад нь гадаад худалдааны гэрээтэй байдаг.

image

"Хуулийн хөтөч" нөхөрлөлийн хуульч, өмгөөлөгч С.Баярмаа

Ашигт малтмал ашигласан этгээд АМНАТ төлөгч байна гэдэг заалтаа илүү нарийвчилж, задаргаад үг, өгүүлбэрийг нь өөрчилсөн. Ийнхүү дахин баталсан

Ишлэл 1. 2006 оны Ашигт малтмалын тухай хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нэмэлт өөрчлөлтөөр өмнө нь Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй буюу олборлогч этгээд ганц удаа төлдөг байсан АМНАТ-ыг ашигласан этгээд шат дамжлаг бүртээ заавал төлөхөөр оруулж өгсөн байдаг. Миний бие Монгол Улсын иргэн хүний хувиар Үндсэн Хуулийн цэцэд гомдол гаргасан. Энэ гомдол, мэдээллийг 2019 оны зургаадугаар сард Үндсэн Хуулийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд АМНАТ-ыг ашигласан этгээд төлдөг болсон нь “Үндсэн Хуулийн 19.1, тавдугаар зүйлийн дөрөв дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг УИХ-д хүргүүлсэн. Харамсалтай нь УИХ хүлээж аваагүй учир Үндсэн Хуулийн Их суудлын хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр дахин хэлэлцсэн. Үндсэн Хууль зөрчсөн болохыг тогтоосон тогтоол гаргаж, тухайн хуулийн заалтууд хүчингүй болсон. Хүчингүй болсон хуулийн заалтыг УИХ Дэгийн тухай хуульд заасны дагуу ҮХЦ-ийн шийдвэрт болон Үндсэн Хуульд нийцүүлэн засварлах үүрэгтэй байдаг. Харамсалтай нь ашигт малтмал ашигласан этгээд АМНАТ төлөгч байна гэдэг заалтаа илүү нарийвчилж, задаргаад үг, өгүүлбэрийг нь өөрчилсөн. Ийнхүү дахин баталсан.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ӨӨРИЙН ОРДГҮЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙХГҮЙ

Ишлэл 2. Монгол Улсын хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй буюу олборлогч этгээдээс ашигт малтмалаа худалдан авч, боловсруулдаг нийт 39 үйлдвэр байдаг. Үүнээс ес нь нүүрс угаах үйлдвэр. Бусад нь төмөр, жоншны үйлдвэр юм. Эдгээр 39 үйлдвэр худалдаж авсан, дахин боловсруулж ашигласан, өсөн нэмэгдэх АМНАТ гэх гурван байдлаар шат дамжлаг бүрт АМНАТ төлөхөөр болж байгаа юм. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нийт 6.5-8.2 орчим ам.долларын АМНАТ нэмэгдэнэ гэсэн үг. Хувиар илэрхийлбэл 8-10.5 хувь хүртэл АМНАТ гарч ирнэ. Ийм нөхцөлд дотоодын боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн ордгүй боловсруулах үйлдвэр байхгүй. Бүгд зогссон.

“БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМНАТ-ЫН ТАТВАРЫН БОДЛОГООР ДАРАМТЛАЖ БАЙНА”

Ишлэл 3. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орд газраас урагш Баяннуурт 27 үйлдвэр байдаг. Эдгээр нь зөвхөн Тавантолгойн орд газрын нүүрсийг угаан баяжуулах зорилготой байгуулагдсан үйлдвэрүүд юм. Эдгээр үйлдвэрүүд Монгол Улсад нэмүү өртөг шингээхгүй, ажлын байр бий болгохгүй, НӨАТ төлөхгүй, АМНАТ төлөхгүй түүхийгээр нүүрсийг нь ачиж, угаан баяжуулж байна. Гэтэл Монгол Улсад баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулья гэхээр нөгөө есөн үйлдвэрээ АМНАТ-ын татварын бодлогоор дарамталдаг. Ингэснээр эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явахгүй болсон. Иймд Баяннуурын үйлдвэрүүдэд нүүрс баяжуулья гэсэн сонирхол шууд утгаараа харагдаж байгаа юм.

Ишлэл 4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтарч ажиллах хугацаанд болон судалгааны ажлын хүрээнд гадаадын экспортын гэрээг харахад “Эрдэнэс Тавантолгой” ХК гадаад болон дотоод компанитай хийдэг хоёр төсөлтэй. Гэрээний есдүгээр зүйл дээр жишээ нь, “Чалко” компани 63,4 ам.доллароор нүүрс худалдаж авлаа гэхэд гадны компани учир НӨАТ, АМНАТ төлөхгүй. Бүх гаалийн татвар, төлбөр хураамжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна. Харин дотоодын компаниуд буюу “Их говийн илч” ХХК болон “Страто” ХХК-тай хийж байгаа гэрээний есдүгээр зүйлд НӨАТ-ын 10 хувь төлнө, АМНАТ-ыг худалдан авагч компани өөрөө хариуцна. Гаалийн татвар, холбогдох бүх зардлыг худалдан авагч хариуцна гэж заасан. Ийм эрс тэс, ялгаатай гэрээтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан хуулийн өөрчлөлт болон “Эрдэнэс Тавантолгой” ХК гэрээний холбогдох зүйл, заалтуудаар ийм байна гээд зохицуулсан нь Үндсэн Хуульд заасан “Хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжүүлэх боломжийг хангана” гэдэг заалтын эсрэг үйл ажиллагаа болж байгаа юм.

“ГАДНЫ КОМПАНИЙГ ТААТАЙ БОДЛОГООР ХАНГАДАГ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧИХЛЭЭ”

Ишлэл 5. Үндсэн Хуулийн заалтаар хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжих боломжоор нь хангах ёстой. Гэтэл гадаадын компани нь давуу нөхцөлтэй, дотоодын компани нүүрс худалдаж авахад нэмэлт татварын дарамтыг үүсгэсэн нөхцөлтэй. Энэ байдал хангалттай баримтуудаар нотлогддог. Манай Үндсэн Хуулийн бодлого бол дотоодын компанийг дэмжих, таатай нөхцөлөөр хангах юм. Гэтэл амьдрал дээр хэрэгжихдээ эсрэгээрээ байна. Гадны компанийг таатай бодлогоор хангадаг нөхцөл байдал үүсчихлээ. Үүнийг ҮХЦ-ээс юу гэж дүгнэсэн бэ гэхээр “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зохицуулалт болсон байна” гэдэг. Би хуульч хүнийхээ хувьд үүнтэй санал нэгдэж байна. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэдэг чинь хатуу үг шүү дээ. Үүнийг УИХ –ын гишүүд яаж ойлгодгыг сайн мэдэхгүй.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:56:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:56:35

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:25:02

wHnfFw http://pills2sale.com/ levitra nizagara

Irgen [202.179.26.129] 2020-04-30 04:12:30

Baas baigaa gazar batgana tsuglarna, Mongo ix ynertej baigaa gazar deeremchin, xulgaich nar ixeer tsuglarna. Tegeed alaltsaad baij dee.

Зочин [202.9.40.181] 2020-04-28 05:50:29

Zaluuchuudaa demjikhgyi zasag baigaad yakh yum be erdem medlegtei ,ekh ornoo gesen setgeltei zaluusaa demjeech bid 30 jil 2 khuwaagdaj zodoldloo yuch khojsongui ,yanz buriin buleg ewswl bolj ekh ornoo il dald tonoj deeremdlee khedkhen khun tengert gartlaa bayajij ard tymen yaduugiin tuild khurlee dakhiad tsaash aldakh erkh baikhgui zaluuchuud maani mash mundag bolj baigaa yum bna ,setgelgeen ch uurchlugdsun kharagdaj bna.30 jiliin umnu ardchilaliin zaluus yag l eden shig baisan unuudur nas khewiisen uwugchuul bolson bna,buduurch, bayajsan ikh zantai khunii ug sonsdoggui uuriinkhuu bodlig zuw gej bodoj anduuragsad boljee,Odoo ene shine yeiin zaluust zaigaa tawij ug ta bukhen khugjliin khurdiig guitsekhgui kharagdaj bna ,Ekh ornii ezed shine ue boijson bna shuu khuuchchuul bid edendee uram ugch demjie,KHyataduudad dolignodog ekh orondoo khiij buteekh khuseltei zaluusaa yaj zorigiig ni mokhoodgiin jishee l kharagdaj bna,setgel uwduj bna saikhan tsag irnee ene aimshgiin 30 jiliig tugsgu

zochin [103.10.22.29] 2020-04-27 18:39:16

enhbldoo.chi hoid nasandaa aimaar amitan boloh baihdaa. odoo uahav dee.

Навчаа [217.155.46.200] 2020-04-25 17:48:47

Залуу чадалтай монгол бизнес эрхлэгчдээ дэмжихгуйгээр Монгол улс хол явахгуй. Биднийг гэж бодож байгуулаагуй л байх. Гэхдээ л хятадын компани давуу байдалтайгаар ажиллаж байгаа нь эмгэнэлтэй байна.

Зочин [64.53.234.130] 2020-04-24 16:40:50

ene manan mafiig nugaslaad amiig ni taslaaachee!

хүн хүн [103.10.23.106] 2020-04-23 03:24:48

Хууль гууль болож бүх зүүлийн толгой уруугаан харсаны гайгаар бүх зүүль ийм болсон Үндсэн хуулийг дагуу газарын баялаг ард түмний өмч ганцхүү төрийн хамгаалалтанд байна гэж заасан Гэтэл төр ард түмний өмчийг хамгаалах биш Ард түмнөөс өмчийг нь булааж дур мэдэн захиран зарцуулаж луйвардаж хулгайлсаар өнөөг хүрлээ Энэ бол ард түмэн бидний итгэл өгч төрөөн мануулаж эрх мэдэл өгсөн хүмүүсийн хийж байгаа зүсэн бүрийн луйвар хулгайн зөвхөн нэг нь юм Энэ сонгуулаар энэ хулгайч нарыг дахин итгэл өгч сонголхоон болий иргэдээ

Зочин [103.10.23.106] 2020-04-23 03:16:35

Энэ хүний ярих энэ зүүл бол төрийн бүхийл эрх мэдэлтэн нарын хийдэг нийтлэг үүлдэл ганц хүнийг ярих биш бүгдийг нь яриж хэл л дээ

АИБЭН [66.181.167.254] 2020-04-23 00:24:14

ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХ НЬ УЛС ТӨРД ХАМААГҮЙ ХАРИН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ШҮҮМЖЛЭХ, ЯРИХ НЬ УЛС ТӨРИЙН ШИНЖТЭЙ БАЙХ НЬ. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ОЛОЛТ.

даш [202.179.24.247] 2020-04-22 08:53:42

Чамд үйлдвэр нээх мөнгө байлаа юу Энэ Шүүртэй авгай асууж Зика вирусын халдвар авсан энэ 2 хариулах гэж бөөн жүжиг Олигтойхон жүжиг ч тавьж чадахгүй юм аа Угаасаа худалаа юм худалаа л байдаг байхгүй юу даа

Зочин [202.179.31.43] 2020-04-22 03:34:21

Өчигдөрийн МҮНТ-ээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сэтгүүлчид зи-гийн хөгийн тарьж нөгөө их булзааруулдаг олон хамаарал бүхий компаниудыг ёстой нэгхөдлөшгүй баримтаар нотлоод өглөө дөө.Энэ хүнээс ийм л заль лальхай зүйл гарна нүүрэн дээр нь,нүдэн дээр нь биччихсэн байгаа шүү дээ.Хэнч харсан энэ хүн маш их зальтай хүн байна гэж уншигддаг шүү.одоо ч нам буудууллаа,юу гэж бултах бол аргаа барахдаа би нэр дэвгихэд мөнгө хэрэгтэй түүнийгээ босгох гэсэн юм гэж цайруулах,өрөвдүүлэх ухааны юм яриад сууж байна лээ.Ийм л улс төрчидтэй орон доо манайх.

Иргэн [192.82.65.47] 2020-04-22 03:32:19

Цензургүй яриа нэвтрүүлэг үнэхээр авилга, хээл хахуультай тэмцдэг, тэр мэдээллийг гаргадаг байсан гэж бодож байсан. Одоо ч Зи г хамгаалж, төлбөртэй нэвтрүүлэг хийж суудаг болж дээ. Тэр хүн ч энэ мэт найз нараасаа 100 сая хэдэн зуун сая төгрөг авч сонгуульд ордог байх даа...

Зочин [66.181.170.82] 2020-04-22 01:24:14

Танай дарга чинь яахаараа төрийн байгууллагууд руу утасдаж Страто компанийн асуудлыг шийдүүлээд байдгийм

xa xa xa [79.240.108.89] 2020-04-21 20:54:48

naadah chin Z.Enhbold.iin company sh tee

Зочин [103.212.117.155] 2020-04-21 10:55:21

Зигийнх байлаа гээд яадгийн хулгай хийчихсэн биш . Дүү нь харин наад үйлдвэрийн чинь эзэн байх шүү.

Зочин [103.229.120.144] 2020-04-21 10:38:40

ene hhaanaas iim ih mongotei bolov shalgaach. harvaas buunii golog bna

зориг [64.119.23.84] 2020-04-21 09:17:27

Би З .Зэнхболдын хүн биш шүү таних ч гүй энэ Баттүшигийг ч танихгүй хараачгүй үнхээр намар энэ Стратогийх Чойрлуу нүүрс угаах үйлдвэрлүү нүүрс зөөлгий зөөж байна гэж яриа гараад алга болсон энэ жил зөөгөөгүй нь үнэ ш дээ тэр Мандахбаяр гэж сэтгүүлч чинь нүүрсний машин болгоныг Стратогийн машин гээд л байдаг байсан ТТ трансын үнэ ч яг үнэн Чалко гэж компани хамгийн хямд нүүрс авдаг ш дээ наад компани чинь яг л үнэнгээ ярьж байна лээ улс нь компаниуудаа дампууруулаад амыг нь барьчих юм даа ямар ч хэцүү улс в дээ яаж амьдрах болж байна даа хөөрхий дөө манайхан

Зочин [103.10.22.104] 2020-04-28 13:25:56

үнэн юм байна даа

Зочин [202.55.188.45] 2020-04-21 13:20:10

Төрийн толгой УИХ-засгийн газар зэрэгт хятадын талыг баримтлагчид ихээр гарсан нь ийм аюул дагуулж байгаа юм

Zochin [192.82.70.225] 2020-04-21 08:16:56

Naranbaatar dandaa khudlaa yarij yavdag. Yagaad eruusuu khariutslaga khyleedeggyi um bol? Shyykhed ugvul taarna.

Зочин [66.181.191.170] 2020-04-21 08:16:20

Ашигт малтмалын хуулийн 35.11ийн заалтыг хэрэгжүүлэх талаар төр засгаас өчүүхэн ч анхаардаггүй нь энэ үйлдвэр Ачит их.шимтeхнолоджи зэрэг олон арван баяжуулан боловсруулах үйлдвэрт улс орон нутгийн төсөв ажлын байр нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон экспорплох зэрэгбодлогоо зөрчиж Хятадад дагалдах ховор туухии эдийн хамтаар зарж байгаа нь сонгуулийн богино хугацааны төрийн ажилтануудын хувийн ашиг сонирхол манай улсад уйлдвэрлэл хөгжүүлэхгүй гэсэн их гүрнии бодлогоэж узэж байна .

Зочин [103.10.23.106] 2020-04-21 07:59:36

Наад компан чинь ард түмэнд ямар ашигтай юм Ард түмэнд ашиг төлдөг юм уу

Зочин [202.21.109.147] 2020-04-21 13:07:17

10 jiliin huuhdees donloin dor yum asuuh jisheenii...

temuul [182.160.38.117] 2020-04-21 08:47:54

baij boloh hamgiin teneg buguud mash utgagui asuult bn, sain bodoj baigaad dahiad neg asuugaad uz dee hu


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.