Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг аймаг, нийслэл, хотын хэмжээнд ганцхан мэргэжилтэн хариуцан ажиллаж, сум дүүрэг, тосгоны хөдөө аж ахуйн тасгийн албан тушаалтныг үүрэгжүүлж өгөөгүй байгаа нь улс орон дамнасан цар тахал, хотжилт, хүн амын төвлөрөл, хүнснээс шалтгаалан гарч буй эрсдэлтэй харьцуулбал маш хангалтгүй үзүүлэлт юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-209 тушаалаар аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг тогтоож өгсөн ба эдгээр байгууллагад ажиллаж буй 427 албан хаагчийн 21 нь буюу 4.9 хувь нь хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны асуудлыг хариуцан ажиллаж байна. Монгол Улсын 21 аймгийн 335 сумдын хөдөө аж ахуйн тасгийн бүтэц, орон тоо, мэргэжилтний судалгаанаас үззхэд нийт сумдын 50 хувь нь хүнсний хангамж, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнгүй, мал аж ахуй, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг давхар хариуцан хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн дүүргүүдэд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байдаггүй аж.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ба хуулийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйл, 10.7 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу аймаг, орон нутагт байгаа сургуулийн захиргаа, гал тогооны газар нь үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнээр сурагчдыг үйлчлэх мэргэжлийн хүний нөөцтэй байх шаардлагууд тавигдаж байгаа бөгөөд хяналтын байгууллагаас хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэхээр үүрэгжүүлсэн. Гэтэл сумдын 50 хувь нь хөдөө аж ахуйн тасагтаа хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэнгүй байгаа нь сургуулийн хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдлын асуудал сумын түвшинд орхигдох эрсдэлтэй.

Аймаг, сум, хотын түвшинд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн, хүнсний аюулгүй байдал. хангамжийн асуудлыг хариуцсан нэгж ажиллуулахаар, сум, дүүрэг, тосгонд хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөн бие даасан албан тушаалыг эрх зүйн хүрээнд баталгаажуулах асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний салбарын мэргэжилтний мэдлэг, ур чадварыг үнэлэх арга хэмжээ хэрэгжиж, мэргэшсэн хүний нөөц бий болох, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт зэрэглэл тогтоож баталгаажуулах, нийтэд мэдээлэх, хэрэглэгч мэдээллээр хангагдах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч ажиллагчдаа мэргэжил дээшлүүлэх сургалтад үе шаттайгаар хамруулах, улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал хангагдах нөхцөл боломж нэмэгдэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

гаж тогтолцоо [202.9.46.9] 2020-05-03 00:29:43

Мэргэжлийн хяналтанд байгаа худалдааны чанарын хяналтын байцаагч гэсэн хүмүүс нэг дүүрэгт гэхэд бараг долоо найман хүн байна.Нийслэл дүүргийн ЗДТГ-т худалдаа үйлчилгээний хэлтэс гээд баахан хүмүүс. Хоол хүнсний хордлого гарахад эдгээрийн нэг нь ч хэрэг болохгүй, ямар ч үүрэг роль хариуцлага хүлээхгүй, юу ч мэдэхгүй, нөгөө аймаг нийслэл дүүргийн мэргэжлийн хяналтанд байгаа хүнсний эрүүл ахуйчид, тархвар судлаачид хордлогын голомтын тандалт, хяналт, судалгааг хийж, хариу арга хэмжээ авдаг.Мэргэжлийн хяналтанд байгаа худалдаа үйлчилгээний болон стандарт чанарын хяналтын байцаагч гэсэн дэлхийд байдаггүй энэ эрх мэдэлтнүүдийн арын хаалганы авилгачид, бизнес эрхлэгчдийг дарамтлагчидынхаа орон тоог хасаж, засаг захиргааны нэгжүүдэд байгаа худалдаа үйлчилгээний хэлтсүүд нь хариуцаад яваачээ. Монгол улс хэт байцаагчсан, формжсон, дарга нар нь генерал шиг шар мөрдөстэй хувцас өмсдөг энэ гаж тогтолцооноосоо салаачээ. 100 жил торголоо. үр дүн алга. Олон нийтийн хяналтын хууль гарга.

Зочин [103.212.119.84] 2020-05-02 16:24:18

5 сарын 13-нд чуулган хаагдах гэж байхад хууль өргөн мэдүүлж байгааг гайхаж байна, тэгээд ч Боловсролын сайд яагаад хүнсний салбарын хууль өргөн мэдүүлдэг юм, ямар ашиг сонирхол байна вэ?

Зочин [202.9.46.126] 2020-05-02 11:21:35

Tsagaan arhinii dontuulah,setgetsed nuluuldug bodisuudiig huuliar bagasagaachee.ali ch ulsiin irged arhi heregeldeg margaash ni shartadgui ,dontuuldaggui iim bolhoor urgeljluulj olon honogoor tasarch mederlee aldatlaa heregeldeggui.Edgeerees bolood ger buliin huchirhiilel,sogtuugaar uildegdej bgaa gemt hereg usuud baigaa .2002 2003 onii uyd ardiin nam tur barij baihdaa arhi sogtuuruulah undaanii huuli batalsan ene huuli umnu ni baisan standartaasaa dordoj mongolchuudiin arhinii hamaaral ihessen.

Зочин [202.9.46.126] 2020-05-02 11:28:34

Эдгээр бодисууд хүний удмын санд муугаар нөлөөлдөгв


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000