Д.Нямхүү: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиодол 41 боллоо
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 215 улс, оронд бүртгэгдэж, нийт 3.6 сая хүн өвчлөөд байна.
Мөн өвчний улмаас 251 мянган хүн нас барсан бол 1.1 сая хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 2.1 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм. Манай улсын хувьд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн баг бүх ажиглах байрт тандалт судалгаа хийж байгаа.Тэр дундаа ЗӨСҮТ-ийн баг нийт хоёр тонн ачаа, 250 метр квадрат талбайг халдваргүйжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.
24 цагийн 119 дугаарын утсанд 116 дуудлага ирсэн байна. Үүнээс БНСУ-аас манай улсын нэг иргэн холбогдож зөвлөгөө авсан бол Монголд байгаа иргэдээс худалдаа үйлчилгээний газрууд хоорондын зайг барихгүй байна гэсэн гомдол санал ирүүлжээ.
Иймд иргэдийг худалдаа үйлчилгээний газраар явахдаа амны хаалт зүүж хоорондоо 1.5-2 метрийн зай баримтлахыг сануулж байна.Өнөөдөр дэлхийн гарын ариун цэврийн өдөр тохиож байна. Гарын ариун цэвэр бол маш олон халдварт өвчнөөс сэргийлэх маш чухал зүйл юм.
Түүнчлэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нэг үндсэн арга бол ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм. Тиймээс Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Дэлхийн зөн болоод бусад байгууллагууд хамтран эрүүл ахуйн аяныг зохион байгуулж байгаа. Энэ аян тавдугаар сараас есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
Энэ хүрээнд гараа угаах, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, нүхэн жорлонг сайжруулах зэрэг эрүүл ахуйн арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээг НЭМҮТ-ийн санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд албан байгууллага бүр орчныхоо 50 метр квадрат талбайд цэвэрлэж, хоггүй болгох үйл ажиллагааг эхлүүлсэн” гэв.
ДАРХАН-УУЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ БУЮУ АЧАА ТЭЭВРИЙН 26 ЖОЛООЧООС ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдсэн. Ховд аймагт ХӨСҮТ байгаа шиг лаборатори ажиллаж байгаа. Лаборторийн хүчин чадал улсын хэмжээнд зургаа ажиллаж байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бас лабортори ажиллахад бэлэн байгаа. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусын халдвар илрээгүй. Петрочайна Дачин тамсаг компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Түүнээс халдвар илрээгүй.
Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй. Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусын халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол 41 боллоо. Одоогийн байдлаар 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан" гэлээ.
БАЙНГЫН ХОРОО: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хэлэлцэнэ
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
"28 тэрбумаар 32 мянган зуух шинэчилнэ гэдэг дахиад л үр ашиггүй мөнгө гаргаж байгаа ажил"
А.Амартүвшин: Айл өрхүүдийг хий болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тооцоо судалгаа хийж байна
Др. Л.Мөнх-Эрдэнэ: МОНГОЛ ДАХЬ УЛААН ДЭГЛЭМ
АНУ-д монгол цагаачдын 28 хувь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай
Д.Цогтбаатар: Би гишүүний ажлаа өгөхгүй, бүрэн эрхээсээ татгалзахгүй