Элчин сайд Ли Ё Хун: Солонгост сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдээгүй

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Солонгос улс/БНСУ/-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, "КОЙКА" байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Ли Ё Хун "Солонгос улсад сонгуультай холбоотой COVID-19 халдварын тоо нэмэгдэж гараагүй. Бид бүх зүйл ил тод байх ёстой гэсэн зарчмыг л баримталсан" хэмээжээ.
Уулзалтаар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "КОЙКА"-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас 35 мянган ам.долларын үнэ бүхий эд материалыг Улсын Онцгой комиссод хандивлаж, хандивын бичигт гарын үсэг зурлаа.
Хандивт COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эд материал болох 2050 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас, 2000 ширхэг нүдний шил, 200 ширхэг усны гутал, 160 ширхэг автомакс ариутгагч зэрэг багтжээ.
Элчин сайд Ли Ё Хун “Орос-Хятад хоёр гүрний дунд байдаг ч халдварын тохиолдол бага байгаа нь яалт ч үгүй Засгийн газар, Улсын Онцгой комиссын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн гэж харж байна. Зургаадугаар сард Монгол Улсад сонгууль болно. Манай улсын парламентын сонгууль өнгөрөгч 4 дүгээр сард болсон. Солонгос улсад сонгуультай холбоотой COVID-19 халдварын тоо нэмэгдэж гараагүй. Бид бүх зүйл ил тод байх ёстой гэсэн зарчмыг л баримталсан” хэмээв.
Түүнчлэн Элчин сайд энэ сарын 17, 18-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэх захиалгат нислэгийн талаар “Манай улсад 35 мянган Монгол улсын иргэн ажиллаж амьдарч байна. Үүн дотор хууль бусаар оршин суугаа иргэд их байгаа тул дээрх хоёр нислэгт эдгээр хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг тодорхой хэмжээгээр хамруулж өгөхийг хүсье” гэлээ.
Харин Шадар сайд Ө.Энхтүвшин “Бурхны авралаар, Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол улс өнөөдрийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй байна. Гэхдээ тайвшрах шалтгаан огтхон ч байхгүй. Манай улс олон мянган иргэнээ татан авч байна. Төдий хэрээр эрсдэл өндөр болно гэсэн үг. Сонгуулийн үеэр хөл хөдөлгөөн нэмэгддэг. Үүнээс би санаа зовж байна. Ялангуяа залуучуудын дунд эрсдэл өндөр байна. Тиймээс бид сая сонгуулийн үеэр дагаж мөрдөх журам гаргалаа. Тухайлбал уулзалтад оролцогчдын хоорондын зай 1.5 метр байх ёстой зэргийг зааж өгсөн. Энэ журмыг гаргахдаа Солонгос улсын парламентын сонгуулиас ихээхэн туршлага судалж тусгасан” гэлээ.
Эх сурвалж Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
БНСУ-ын хөгжлийн төсөл хөтөлбөр судалгааны форум болно
Улсын Их Хулгайчдын дайныг шүүсэн Цэцийн шийдвэр
ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах уу
ҮХЦ Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэв
Оросын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгчээ
ХХНББХ: Монголд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна
Зеленский: "Tomahawk" пуужингийн шийдвэрээ хойшлуулсны улмаас Оростой хэлэлцээ хийх сонирхол буурсан
Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлтийг шуурхай зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна