Судалгаа: Covid-19 вирусээс амны хаалт 85 хувь, нүүрний хаалт 75 хувь хамгаална

Н.Баярмаа / Эрүүл мэнд

ЭМЯ Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн мэдээллээр Covid-19-ийн вирусийн тохиолдол гурван сарын өмнө 1 саяд хүрч байсан бол өнөөдөр 8.1 саяд хүрсэн гэлээ.

Сүүлийн өдрүүдэд Covid-19 вирусын халдварт хандуулах манай иргэдийн анхаарал сэрэмж ихээхэн суларсан. Жишээлбэл, худалдааны төв, зах, дэлгүүрүүдээр иргэд амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл ирж буй. Хойд хөрш ОХУ халдварын тархалт буураагүй Хятадын Бээжин хотод коронавируст халдвар сэргэж байгаа нь манай улсад учрах аюул буураагүйг сануулсаар байна. Тиймээс иргэдийг маск тогтмол зүүх, ариун цэвэр сахих, олон хүн цугласан газраар аль болох явахгүй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Дулаарсантай холбоотойгоор иргэд амны хаалтнаас гадна нүүрний хаалт хэрэглэх нь нэмэгдсэн.Тэгвэл маск зүүж хэрэглэх талаар шинэ судалгааны дүн гарсан байна. Судалгаанд амны хаалт нь covid-19 вирусээс 85 хувь хамгаална, харин нүүрний хаалт нь 75 хувь хамгаална гэжээ.