Иргэд нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой
Гадаад улсад ажиллаж, амьдрах Монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гадаад хэргийн яамнаас 2019 онд гаргасан мэдээллээр бол 175 мянга гаруй монгол иргэн гадаад улсад хөдөлмөр эрхлэх болон бусад зорилгоор амьдарч байна гэжээ. Эдгээр иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл ид хөдөлмөрийн насны хүмүүс. Явсан хүн ирдэг жамаар энэ хүмүүс нутагтаа ирэх үеийн нийгмийн хамгааллыг хэрхэн хангах талаар асуудал хөндөгддөг юм.
Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр гэж юу вэ?...
Гадаадад хөдөлмөр эрхлэгч монгол улсын иргэд тэр улсынхаа нийгмийн даатгал тэтгэвэрийн даатгалд шимтгэл төлсөн байдаг. Иргэн монголдоо ирсэн тохиолдолд дээрх шимтгэлд ногдох мөнгөө ашиглах боломжгүй болдог. Тиймээс Монгол Улсын засгийн газраас энэ асуудлыг засах үүднээс “Нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээр”-ийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна. Хэлэлцээрийн гол зорилго нь гадаад улсад амьдарч байгаа иргэдийн тухайн улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохоор зохицуулдаг байна.
Оросын Холбооны Улс: Тус хэлэлцээр 1981 онд хийгдсэн. Энэхүү хэлэлцээрийн давуу тал нь Монгол Улсаас ОХУ-д, ОХУ-аас Монгол Улсад ажилласан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох боломжтой юм. 2018 оны жилийн эцсийн байдлаар ОХУ-ын 320 иргэн Монгол Улсаас тэтгэвэр тогтоолгон авч байна.
Солонгос: Энэ хэлэлцээр 2006 онд байгуулагдсан. Хэлэлцээрийн агуулга нь 2 улсын иргэдийг тэтгэврийн даатгалд давхар даатгуулахгүйгээр өөрийн улсын тэтгэврийн даатгалд даатгуулах, хэрэв даатгуулсан тохиолдолд Солонгосын үндэсний тэтгэврийн албанд төлсөн шимтгэлийг нь буцаан олгох явдал юм. Хэлэлцээрийн хүрээнд 6,893 иргэнд шимтгэлийн буцаан олголт олгосон байна.
Польш: Энэ хэлэлцээрээр Монгол Улс болон Польш Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжүүдийг олгох зэрэг зохицуулалт хийгджээ.
Турк болон Чех: Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын "Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Хэлэлцээрийн гол агуулга нь хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох явдал юм. Харин Чехийн хэлэлцээрийн тухайд даатгуулагч Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулснаар аль нэг талын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох бол энэ асуудлыг хариуцсан хоёр улсын байгууллагад өргөдөл гарган хугацаагаа нэгтгэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох боломжтойгоор хийгдсэн аж.
Бүгд Найрамдах Унгар Улс: Иргэд хоёр улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгож, хоёр улсаас давхар тэтгэвэр авах боломжтой юм. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын 33 иргэн Унгар улсын хууль тогтоомжийн дагуу сар бүр өндөр насны тэтгэвэр авч байна.
Бусад улсуудад ажиллаж амьдарч байгаа иргэдийн нийгмийн баталгааг хэрхэн хангаж байна вэ?
Нэрлэсэн зургаан орноос бусад оронд одоогоор“Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” хийгдээгүй учраас нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахыг зөвлөдөг. Цаашид монгол иргэд олноор ажиллаж амьдардаг улс орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр хийснээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын баталгааг хангахад чухал ач холбогдолтой аж.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:08:51
Ism437 http://pills2sale.com/ levitra nizagara
зочин [192.82.74.239] 2020-06-27 03:57:11
зөв шүү.гол асуудал бол монголын ард түмэн сайн сайхан амидрах нөхцөл болол цоог 30жилийн дотор үгүй хийсэн төр засгийн буруу бодлого явагдсан.ажилтай орлоготой байлгахын тулд жижиг дунд үйлдвэр бий болгох,үйлдвэрүүдийг хөдөө орон нутаг сумдад байгуулахад анхаарч өгсөнгүй.ажилтай байвал эх орондоо амидарч өрх гэр бүлийн аж амидрал дээшилж эмнэлэг,сургуули,цэцэрлэг гээд нийгмийн хамгаалалын үлчилгээгээ аваад сэтгэл хангалуун цалин хөлстэй орон байртай амидардаг юм бгаа биз дээ.гадны хаа холын орнууд руу боолын хөдөлмөр эрхэлж цаг наргүй өвчин зовлонд нэрвэгдэж явахыг хэн хүсэх вэ дээ.энэ төрий бодлого хүнээ,хүн ардаа гэсэн бодлого байхгүй ,бүх байсан үйлдвэрүүдийг өмч хувичилал нэрийн дор устгаж хувааж хулгай хийж эзэмшсэн бүлэглэл өнөөдөр монголын төрд бгаа учир ,ард түмний аж амидрал 30жил уналтанд орчихсон бгаа.үнэн биз.
Зочин [153.232.9.51] 2020-06-27 07:46:52
тэр хулгайгаа шилдэг бизнесмэн гээд өөрсдийгөө өргөмжлөөд өөрсдөдөө баатар цол өгцөн... 1990 онд ч Монгол улсын иргэд ч тийм сайн мэдлэг боловсролтой байгаагүй хаалттай байсан үе нийтээрээ бүдэг бадаг, радиа ноос өөр юмгүй, тэрийг нь ашиглаж энэ хойш урагшаа хил давсан ганзгийн хулгайчууд нь улсдаа ирж ийм л хулгүй үйлдсэн... бээжингээс ч явуулын хулгай сүлбээнүүд шургаж амжсан байдаг...
Эх нутаг [153.232.9.51] 2020-06-27 01:49:46
бид хүссэндээ гадаад гарч боол болохыг хүсээгүй... шудрага ёс шудрага нийгэмийг хүсэж байна... хүн бор дор бүрнээ ажлаа шудрага хийвэл хайртай гэр бүлийнхэнтэй гээ байхыг хүсэж байгаа шүүдээ хүн бүр... хүнд эх орон ганц л байдаг юм.. төрсөн нутгийн хөрс нь зөөлөн байдаг юм... айлд хонох өөрийн гэртээ хонох ямар ялгаатай байдаг билээ яг л тэр нь шиг... ардчлал гэдэг чинь хариуцлагтай ажиллаж амьдрах, тэгш эрхийн нэр юм байгаа юм шдээ... арчлалыг буруу ойлгосон хүн маш их