Амралт, аялал зугаалгын улиралд зам тээврийн осол хамгийн ихээр гардаг

Н.Алтанцэцэг / Нүүр

Амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан 7, 8, 9 дүгээр сард зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгдэж, хүний амь нас эрсддэг. Иймээс Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд “Яараад яах вэ дээ” уриатайгаар зохион байгуулж эхэлсэн.

Дээрх арга хэмжээний хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэлээдгүй ажлуудыг зохион байгуулахаас гадна Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах юм байна.

2020 оны эхний хагас жилд улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтжээ.

СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛИЙН БАЙДЛААР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 149 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

image

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна. Сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд амь насаа алдсан байна.

  • 2017 он- 55
  • 2018 он -45
  • 2019-49
  • 2020 оны эхний хагас жилд-26 хүүхэд амь насаа алдлаа.

Хөдөө орон нутагт хүүхэд малаа хариулах болон ахуйн хэрэгцээнд мотоцикл унаж улмаар осолдож амь насаа алдах явдал буурахгүй байна. Мөн урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед хүүхэд гудамж, талбай, орон сууцны гадна тоглох, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, амралт, жуулчны газар, гол ус болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч, улмаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна.

“ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” АЯН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДАЛ, ХАНДЛАГА, СОЁЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ”

image

Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дутмаг, хайхрамжгүй байдлаас шалтгаалан энэ оны эхний зургаан сарын байдлаар

  • Зам тээврийн ослын улмаас 26
  • Гол усанд живсэн 8
  • Ухсан нүх шуудуунд унасан 5
  • Өндрөөс унасан 9
  • Гадны биетэд цохиулсан 1
  • Халуун ус, галд түлэгдсэн 5
  • Мориноос унасан 8 хүүхэд тус тус амь насаараа хохирсон байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар ямар ч орчин нөхцөлд хүүхдээ хамгаалах нь нэн чухал байна. Зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгддэг долоо, наймдугаар сард буюу энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд “Яараад яах вэ дээ” уриатайгаар урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж эхэлсэн. “Яараад яах вэ дээ” аян хүүхэд залуусыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх зорилготой” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.70] 2020-07-06 03:46:11

Наадамд зарцуулж байгаа 3 тэрбумаараа замаа засаачээ 3 өндөрлөг 76 үхрүүдээ ёстой үмбүү нэрэндээ таарсан таар шуудаанууд

Зочин [103.229.178.26] 2020-07-06 01:44:26

тэгээд мэдсээр байж наадмаар амрах амралтын өдрүүдийг 5 өдөр болгож уртасгадаг нь ямар учир бна ?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.