Өвөр Монголд тарваган тахал гарч, аюулын III түвшинг зарлаад байна

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Өвөр Монголын Баяннуур хотын нэгэн малчнаас тарваган тахал илэрсэн талаар “Синьжинбао” сонин мэдээллээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид Баяннуур хотод аюулын III түвшинг зарлажээ. Тарваган тахал иргэдийн дунд тархах аюултай тул ийнхүү аюулын III түвшинг зарласан байна.

Шинжилгээгээр өвчтөн халдвар авахаасаа өмнө тарваган тахлын голомтод байсан гэдэг нь тогтоогдсон. Одоогийн байдлаар түүнийг тусгаарлаж, Баяннуур хотын эмнэлэгт эмчилгээ хийж байгаа аж. Өвчтөний биеийн байдал хэвийн байна хэмээн эх сурвалж мэдээллээ.

14 дүгээр зуунд Европ тивийн 50 сая хүнийг үхүүлж, “Хар үхэл” хэмээн нэрлэгдсэн тарваган тахал нь мэрэгч амьтнаас хүнд дамждаг маш аюултай халдварт өвчин юм.

Өнөөдөр дэлхий даяар жил бүр тарваган тахлын 1,000 орчим тохиолдол бүртгэгддэг гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо бий. Гэхдээ цаана нь бүртгэгдээгүй тохиолдол олон байгааг ДЭМБ хүлээн зөвшөөрдөг юм.

Эх сурвалж: RIA Novosti


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.