АН-ын залуус намынхаа шинэчлэлийн асуудлаар нэгдэж байр сууриа илэрхийлэн шаардлага гардууллаа

Б.Лхамаа / Улстөр

Өнөөдөр АН-ын залуус намынхаа шинэчлэлийн асуудлаар нэгдэж байр сууриа илэрхийлэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүд шаардлага гардууллаа.

image

Уг шаардлагад:

"2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд АН бүтэц зохион байгуулалтын хувьд ялагдал хүлээснийг нотоллоо. Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн АН-ын шинэчлэлийн хөтөлбөр нь иргэд олон нийт болон намын гишүүдийн дэмжлэгийг хүлээж чадсангүй.

Монгол Улс цар тахлын үед хар жагсаалтанд бичигдэж эдийн засгийн уналтанд орсон энэ цаг үед эх баригч МАН-ын хувьд бодлого, хөтөлбөр байхгүй хэт олноороо дангаараа засаглахаар болоод байна. АН-ын хувьд бодлогын хөтөлбөртэй хүчтэй сөрөг хүчин байж улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудалд гарц шийдэл, санал болгодог институци байх түүхэн шаардлага хэзээ хэзээнээс илүү бидэнд тулгарч байна. АН иргэд олон нийтийн өмнө хүлээгдэж буй шинэчлэлийн алхамуудыг даацтай, шуурхай хэрэгжүүлж үндэсний хэмжээний түүхэн шаардлагатай намын хувьд дотооддоо алдаа дутагдлаа яаралтай засах шаардлагатай байна.

Нэг, Хуучин бүрэлдэхүүнд шинэ зам гаргахгүй. АН-ын ялагдлын дараа намын дарга нь намын Үндсэн дүрмийн 5.17-ын 6.1-д заасан дагуу УИХ-д хамгийн олон суудал аваагүй тул огцорч дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилох ёстой. Гэтэл одоо хүртэл эрх үүргээ хэрэгжүүлсээр байна. Үүнээс үүдэн одоо ажиллаж буй дотоод сонгуулийн хороо нь дараагийн намын даргын сонгуулийг зарлах гэж буйг илт буруушааж байна. Тиймээс намын удирдлага намын тамгыг үүрэг гүйцэтгэгчид өнөөдөр 15.00 цагаас өмнө албан ёсоор хүлээлгэж өгөхийг шаардаж байна.

Хоёр, АН-ын даргыг сонгох сонгуулийг гишүүдээ хагалсан бутаргасан намын үндсэн дүрмийн аргаар явуулахыг эрс буруушааж байна. 2017 онд болсон АН-ын даргын сунгаа нь өнөөдрийн ялагдлын эх суурь болсон. Үүнтэй зэрэгцэн анхан шатанд үүссэн гишүүдийн хуваагдал өнөөдөр хүртэл үргэлжилсэн хэвээр байна.

Иймд энэхүү өрөөсгөл тоглоомын дүрмийг бүрэн шинэчилж шинэ хувилбараар АН-ын дараагийн даргыг сонгохыг шаардаж байна. Явцуу бүлэглэлийн нөлөөллөөс АН-ыг салгаж авах шаардлагатай байна.

Шинэчлэлийг анхан, дунд, дээд шатанд үе шаттай хэрэгжүүлж АН үзэл баримтлалаа шинэчилж ирсэн ч сонгуульд нэр дэвшилт нь намын дүрэм, үзэл баримтлалыг ноцтой зөрчсөн. Нэг өдрийн дотор намын гишүүн болгодог даруй Үндэсний бодлогын хорооны гишүүн болгож улмаар УИХ-ын гишүүнд шууд өрсөлдүүлдэг нь байж болохгүй үйлдэл. Энэ үйл явдал нь даамжирч хэрэгт шалгагдаж буй хүмүүс болон АН-ын үзэл баримтлалыг үл дэмжигч нэр дэвшигчийг бүртгэн өрсөлдүүлсэн нь бодлогын ноцтой алдаа ялагдлын суурь шалтгаан боллоо. Нам дамжсан бүлэглэл болон Эрдэнэтийн 49-ийн бүлэглэлийн хамааралтай нэр дэвшигч АН-ын шинэчлэлийг ухраах, устгах шалтгаан болсныг хүлээн зөвшөөрөх ёстой.

АН-ын үзэл санаан дээр нэгдмэл байж АН-ын үнэт шинэчлэлийн хөдөлгөөнүүд АН-ын бүтэц зохион байгуулалт, засаглал дээр илүү хамтарч ажиллах цаг үе ирж байна. АН-аас тусгаарласан, ардчиллын төлөөх нам, хувь хүмүүсийг үзэл санаанд нэгдэхийг урья. Ардчиллын төлөөх намууд, бие даагчдын төлөө өгсөн сонгогчдын санал 50 гаруй хувьтай байгаа. АН-ын удирдлага нэгдмэл байх, алсын хараатай бодлогыг идэвхжүүлэх ажлыг хангалттай хийгээгүй нь ялагдлын шалтгаан боллоо.

Одоо шинэчлэлээ ул суурьтай хийж, ардчиллын төлөөх намуудыг нэгдүүлж манлайлж оролцохыг уриалж байна. АН өнгөрсөн дөрвөн жилийнхээ санхүүг ил тод, нээлттэй болгож, аудит оруулж шалгуулахыг мөн шаардаж байна." гэжээ.

С.Эрдэнэболд, П.Галиндэв, П.Нүрзэд тэргүүтэй АН-ын залуучуудын гардуулсан шаардлагыг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү хүлээн авч дэмжиж байгаагаа илэрхийллээ.

image

Ц.Баатархүү:- Та бүхний өгсөн шаардлагатай танилцлаа. Өнөөдөр монголын улс төр, эдийн засгийн байдал хүнд нөхцөлд байгааг монгол даяараа мэдэж байгаа. Тэр дундаа АН-ыг , монголын ардчилалын эрх чөлөөний “манаачаар” ажиллаач ээ, ард түмнийхээ дуу хоолой байгаач ээ, гурав дахь хөршид унаж байгаа монголынхоо нэр хүндийг сэргээхийн төлөө дуугараач ээ, иргэд олон түмний сэтгэлийг тээсэн ардчилсан сонгууль будлиантай болсонд АН дуу хоолойгоо илэрхийлээч ээ, шударга бус сонгуулийг зохион байгуулж байгаа Сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага тооцох ёстой гэдэг олон санал хүсэлтүүд өдөр болгон ирж байна.

Өнөөдөр АН-ын удирдлага өөрсдийн дүрмээ үлгэрлэн биелүүлж, эрхээ намынхаа дэд даргад шилжүүлэх шаардлагатай байна.
Мөн АН иргэд олон түмний татвараас цуглардаг санхүүгээ АН-ын гишүүдэд нээлттэй болгож санхүүгийн үйл ажиллагаа хэрхэн цэвэр тод байгаа юм бэ гэдгийг олон түмэндээ нээлттэй болгоочээ гэдэг шаардлага тавьж байна гэж харж байна. Би хувьдаа үүнийг зөв гэж үзэж байна. Мөн ардчиллын төлөө цохилох зүрхтэй улс төрийн намууд нэгдэж монголын ардчиллыг хамгаалах цаг болсон. Үүнтэй залуу хүний хувьд санал нэгдэж байна. Монгол Улс бол нэг намын хэт түрэмгий, хэт олонх, хэтрүүлж хэлэх юм бол дарангуйллын байдалд хөгжихгүй. Ийм учраас гадаадад унаад байгаа монголынхоо нэр хүндийг сэргээх, эдийн засгаа эрчимжүүлэх шаардлага байгаа учраас АН-ын үйл ажиллагаа цэвэр тунгалаг байх ёстой. Олон түмэнд нээлттэй байх хэрэгтэй. АН-ын үйл ажилллагааг илүү шинэчлэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас АН-ын шинэчлэл, дүрмэн дээр ямар өөрчлөлт оруулахыг гишүүдээсээ асуух хэрэгтэй. Та бүхний тавьж байгаа шаардлагын дагуу намын Онц их хурал хуралдаж үүсээд байгаа асуудлууд нэг тийшээ шийдэгдэх нь зөв гэж үзэж байна. Та бүхнийг энэ шаардлагаа АН-ын даргад өгсөн байх гэж бодож байна. Хэрэв өгөөгүй бол Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд цааш нь дамжуулна гэлээ.


Сэтгэгдэл

Bold [66.181.161.127] 2020-07-07 08:32:52

Энэ Галиндав гэгч их муу залуу байна лээ шүү. Сая сонгуулиар АН-ыг тувт муулж явсан хөгийн залуу.

Цэнгэ [202.9.46.107] 2020-07-07 06:55:30

Галиндэв нь 26-р тойрогт эхнийхээр явж байснаа 7308 хүрээд алга болж байгаад шууд 4-рт гэнэт тоо нь таслалтай гарч ирсэн.БИЕ ДААГЧ байсан болоод түүний тоог хязгаарласан. Галиндэв манай тойрогт түрүүлэх байсан. Галиндэв бол намын эсрэг биш, ард түмний төлөө шударгаар тэмцэж яваа хүү юм. Тэтгэврийн бид түүнийг маш ихээр дэмжсэн. Одоо ч гэсэн дэмжсээр байх болно. Ажилд нь амжилт хүсье!,

Зочин [64.119.17.30] 2020-07-06 20:53:14

ЯМАРЧ НАМ, ХУВЬ ХҮН АРДЧИЛАЛЫГ УСТГАХ ГЭЖ ДАЙРААГҮЙ БАЙНА!! ХАРИН ӨНДӨР ЭРХ ЯМБА ЭДЭЛЖ, ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙГЧИД АРДЧИЛЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ УНАГАЖ, ОДОО БҮР НАМАА ӨМЧИЛДӨГ БОЛСОН!! ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ, ГЯЛАЙСАН БҮГДИЙГ ХУУ ХАМАН ХУЛГАЙЛЖ, ЛУЙВАРДАН, УЛС ОРНОО ЦӨЛМӨЖ БАЙГАА ЧИНЬ АРД ТҮМНИЙГ АРДЧИЛЛААС ЖИГШЭЭЖ БҮРМӨСӨН ХОЛДУУЛСАН!! ҮНЭНДЭЭ ТА НАРЫН ТОЛГОЙЛОГЧИД БОЛОН ТӨРД ГАРСАН ТӨЛӨӨЛЛҮҮД ЧИНЬ ӨӨРСДӨӨ АРДЧИЛЛАА БУЛШИЛСАН!@ БУРУУГ ГАДНААС БИШ ДОТРООСОО ХАЙЦГАА!@

ЗОЧИН [64.119.17.30] 2020-07-06 20:21:54

НАМАА ШИНЭЧИЛЖ, ОЛОН ЖИЛ ДОТРОО ӨТӨЖ УЖГАРСАН ЯЛЗРАЛ, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДААС САЛГАХ ГЭЖ САНААЧИЛЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ!! ХАРИН БУРУУГ БУСДААС БОЛОН СОНГУУЛИЙН ХОРООНООС , ТОГТОЛЦООНООС БҮҮ ХАЙЦГАА, ӨӨРСДӨӨСӨӨ ХАЙЦГАА!! МАН ЯМАРЧ ТОГТОЛЦООНООС ТОРОЙГООД БҮР ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХ БОЛОН ГАРЧ БАЙГАА НЬ , АРД ТҮМЭН ТА НАРТ ОГТ ИТГЭХЭЭ БОЛЬЖ, НҮҮР БУРУУЛСНЫГ ХАРУУЛЖ БАЙНА!! ИЙМ ИЛ ТОД, ТА НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛОН ХҮМҮҮСИЙН НҮДЭН ДЭЭР ЯВАГДАЖ, ДҮН НЬ ДУРАЙТАЛ ГАРЧ БАЙХАД САНАЛ ЛУЙВАРДЛАА ГЭЖ ГҮТГЭХ НЬ АРАЙ ДЭНДЭНЭЭ!! АРД ТҮМЭН 2 ДАХИА ДҮНГЭЭ ТАВИЛАА!@ НАМЫН ДАРГААРАА ХУЛГАЙЧ БИШ, ХУВИЙН ЭРХ МЭДЭЛД ШУНАДАГГҮЙ ХҮНЭЭ ОЛЖ ТАВЬ!! ГЭМТ ХЭРЭГТЭН ЭРДЭНЭЭГ ЧИНЬ АРД ТҮМЭН УНАГАЖ ӨГЛӨӨ, ОДОО ЯАЖ ШИНЭЧЛЭГДЭХ НЬ ӨӨРСДӨӨС ЧИНЬ ШАЛТГААЛНА!!

uher mongol [172.58.46.201] 2020-07-06 19:44:49

Songuuliin huudasnii 1t MAH bichigddegiig boliulah heregtei!!!!! Bichig useggi sandarch tevdsen humuus avtomataar ehnii 3 g duguilchaad bn yalanguya hodoonii hon

Unen [217.30.64.210] 2020-07-06 14:39:13

Namyn tolgoid baisan kheden nukhuriig khurdan zailuulbal nam khurdan khel amaa olno shuu dee.Nuguu khed dakhiad l udirdakh zuvluld oron toonii,oron toonii bus maygaar orolcood ekhlevel shal khudlaa bolno shuu...

Зочин [98.253.30.34] 2020-07-06 13:37:34

100 sayiin zodoon ehlej bh shig l hargdaad bhiin. Odoo hamgiin ih mongo handiv orgoj bsn hun n namiin darga ded darga geed l yavah uu.

MaksimBap [188.162.229.173] 2020-07-06 11:28:58

Доброго времени суток Компания Азия Трейдинг предоставляет услуги по доставке грузов из КНР в минимальные сроки с таможенной очисткой в морских портах Приморского края. Если у Вас запланирована поставка товара из Азии, просим прислать запрос и мы подготовим для Вас предложение. info(at)msc.com.ru

Зочин [64.119.18.51] 2020-07-06 09:49:54

Мэлийсэн МИЕЭ ЭБЭ нарын засгийн газрын гар хөл ардчилсан намыг булшилсан нөхдүүд ахиж энэ намыг шинэчлэх өөрчлөх юм яриад явж байдаг буян юм даа. Энэ нам өнгөрч дээ залуусаа хааж боосоор хяхаж хавчсаар гарч ирсэн ганц нэг залуучууд нь гар хөл цүнх баригч долдойнууд

зочин [66.181.166.134] 2020-07-06 08:03:46

Ардчилсан намыг будаа болгосон адгын шаарууд зайл нэг шаардлага гаргадаг, нөгөө нь хүлээж авдаг эд хэн бэ? Бүгд зайл Баатархүү пиздаа минь наадуулыгаа аваад зайл

Зочин [66.181.182.116] 2020-07-06 07:46:58

Зөв дэмжиж байна

Зочин [66.181.168.81] 2020-07-06 07:36:24

Нам бус төрийн албан хаагчийн нүдээр хардагаа энэ намын залууст хэлмээр санагдах юм. Та нар ах нарынхаа жийлцдэг, ялагдахаараа Ерөнхийлөгч гэж хүнийг тойроод бас л сандал суудлаас ховрох дургүй тэр байдлыг харсаар үзсээр яагаад АН минь гээд гүйдэг юм бэ. Тэр хүмүүст та нар байтугай нь сонин биш, та нарыг тоондоо оруулж бид 100000 уулаа гэж ярьж байгаад нэг сандал суудалд суух л санаа байгаад байна шүү дээ. Цагаа тулбал залуусыгаа бүү хэл нэгнийгээ яаж түгжилдэж байгааг сохор л биш бол харж л байгаа шүү дээ. Хаяач, орхиоч хэнд хэрэгтэй юм.

jhkjkhjk [202.21.117.34] 2020-07-06 07:10:36

ЭНЭ ГАЛИНДЭВ ГЭДЭГ ЗАЛУУ ДЭНДҮҮ АМИА ХИЧЭЭСЭН.ЭСРЭГ НАМРУУГАА ДУУГАРААНГҮЙ МӨРТЛӨӨ НАМРУУГАА ДАЙРСАН. АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ЭНГИЙН ИРГЭДИЙГ ГУТААСАН

Зочин [66.181.161.49] 2020-07-06 07:09:50

АН хоёр удаа засгийн эрх барихдаа монголынголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж өөрсдөө хэт баяжсан учир ард түмэн та нарыг сонгохгүй байгааг ойлго.Юун намын шинэчлэл онц их хурал вэ.Түүний оронд С.Эрдэнэ З.Энх болд Портуна Батбаяр Э.БатҮүл Гарамгай баатар мэтийн төсвөөс хулгай хийсэн нөхдөө намаасаа хөөж шоронд явуулсан цагт ард түмэн АН ыг дэмжих болно.

Зочин [202.55.191.40] 2020-07-07 13:57:12

Зөв хэллээ

Зочин [66.181.168.81] 2020-07-06 07:32:27

Энэ юутай үнэн хэлэв. Шинэчлэл гээд хүн халаад тэр нь компаний захирлаа хийгээд эсвэл хөөн хэлэлцэх хугацаагаар өршөөгдчихөөд дараагийн УИХ-д энэ намаас дэвшээд байхаар хэн шинэчлэгдсэн гэх вээ дээ. Дарангуйлал, юу юу гэнэ үү тэр чинь АН-д байгаад залуус нь өндийж чадахгүй байгаагаа хэзээ ойлгох махан толгойнууд вэ.

Зочин [192.82.74.238] 2020-07-06 06:59:35

АН-ын удирдлага бvрэн бvрэлдэхvvнээрээ огцрох хэрэгтэй.

Зочин [192.82.78.185] 2020-07-06 06:36:32

Jenkogiin daalgavaraar hiij bgaa ajil.....

Зочин [66.181.161.17] 2020-07-06 09:02:47

бараг л...

Ip [202.21.100.210] 2020-07-06 06:10:24

Намынхаа эсрэг сонгуульд оролцсон Галиндэв юу ч вэ дээ.

Ip-d [202.126.89.49] 2020-07-06 06:16:39

Malaa naadah chin namiin esreg bish, ardchilaliin toloo ner devshsen. Chmg shig huruugaa hodolj heruul hiigeegui lalar mini.

Irgen [202.126.89.49] 2020-07-06 06:10:23

Za Nurzed mini. 1. Chii ooroo todiigoos odii boltol UBH-n gishuun yvahdaa yu ch dugaraagui. Ooroo yu ch hiigeegui bj jenco ahiihaa faalgavaraar devsheed unasan. Ter uyedee shinechlel geed dugarch bhgui atsaa hiij bsiin. 2. Ingej buruugaa busdaasaa bish ooroosoo ehleed hai. Daraa ni busdaas hai. Shal teneg haragdaj bn.

Зочин [202.55.191.194] 2020-07-06 05:27:13

та нар бүгд хог шаарнууд

Зочин [103.212.116.102] 2020-07-06 11:09:24

Троллоо чи дутчих тэгэх үү чамаар доромжлуухадаа одоохондоо тулчихаагүй байна энэ залуус

Зочин [219.59.73.170] 2020-07-06 05:36:35

яг тийм эд нар бүгд баас шээс МАГНАЙ бол хэзээч өмхий нь арилахгүй АН намын сэг зэм


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.