“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв

Aдмин / Нүүр

“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, шинэ зам болон бусад бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Энэ үеэрээ Монгол Улсын гавьяат цол хүртээж, “Эхийн алдар” одон гардууллаа.

Энэ жил Дундговь аймгаас нийт 161 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг найм, Хоёрдугаар зэргийн одонг 153 ээжид хүртээж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шагнал гардуулсныхаа дараа алдарт ээжүүдэд хандан үг хэлэхдээ, “Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт” болохыг онцоллоо. Мөн тэрбээр Монголын иргэдийг эрүүл саруул, цовоо цолгин, аз жаргалтай өсгөн бойжуулж байгаа ээжүүдэд халуун талархал илэрхийлж, баяр хүргэв.

Мөн энэ үеэр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат, “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баяр хүргэж үг хэлэхдээ, “Өнөөдөр одонгоо гардаж байгаа олон эхчүүдийн хамт нэгэн буянтай бууралд Монгол Улсын гавьяат малчин цол, тэмдгийг гардууллаа. Энэ хүн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай юм. Тэрбээр 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ.

С.Цэгмид гуайг сар гаруйн өмнөхөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан. Үйлс буян нь дэлгэрсэн бууралдаа зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөлийг дэвшүүлье” гэлээ.


Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.36] 2020-08-11 14:34:08

Оросууд нь баярлаж талархаад шагнал магнал өгдөггүй юм байх даа? Эсвэл бас л "ядуу монголоос тусламж өгч байна" гээд бөөн уур уцаар болсон уу? Хавар 5 сард ковидтой тэмцэхэд нь тусламж өгөхөд оросууд эгдүүцэж, "агуу орос орон ядарсан ч ядуу монголоос тусламж авах болоогүй" гэцгээсэн. .

фронт [103.10.23.91] 2020-08-11 06:29:53

Энэ танкийн цувааг 1943 оны 1 сард Москва хавьд гардуулсан гэдэг бхаа. Зөвлөхүүд нь бас муу бнаа.

Жирийн нэгэн. [43.228.130.231] 2020-08-11 03:49:08

Бараг 80 жилийн өмнөх болсон бодит сайхан түүхийг хүндэтгэн үзэж Цэгмид гуайд өндөр цол хүртээж байгаа нь , энэ ерөнхийлөгчийн монголоо гэсэн сэтгэлий нь нэгэн илэрхийлэл гэж ойлголоо. Эрхэм ерөнхийлөгч танд баярлалаа.

зочин [183.177.99.230] 2020-08-11 02:31:12

Эмэгтэйчүүд бид ямар Хүүхэд гаргадаг машин юм уу тэр алдарт эхийн одон гэгчийг аваад чухам юу өөрчилдөгдөх юм эцэст нь биегүй өвчны зовлого болж хувирдаг . Та нар сонсдоо Америкин Нэгдсэн Улсын Алдарт эхийн одон гэж дуулсан уу за тэгээд тэр 4 хүүхэд ирээдүйдээ архины хамааралтай хар тамхичн нэг бол бие үнэлэгч нөгөө төрүүлж өсгөсөн эхээ адалж зодох нь ерпийн үзэгдэл

Монгол [66.181.161.117] 2020-08-12 14:28:46

Чи ямар ч тэнэг юм. Өөрөө ээжийгээ зоддог байхаа

зочин [66.181.161.48] 2020-08-10 23:17:45

Свердловск орчмын фронтын тэргүүн шугам гэж юу вэ? Ойлгосонгүй6

Зочин [43.228.130.231] 2020-08-11 03:51:32

Түүх унш

Дэндүү [50.101.118.166] 2020-08-10 16:18:41

Дэндүү оройтсон байна Баттулга аргагүй зальтай байна хөгшчүүлийн зээлийг тэглэсэн Одоо энгэрийн тэмдэгээр баярлуулж , сонгуульд бэлдэж байгаа юм биздэа эндээс ч өөр заль гаргах байх

Зочин [103.57.92.55] 2020-08-10 13:31:43

ХОЖИМДСОН БОРОО

Irgen [122.201.22.113] 2020-08-10 10:58:11

Масктай бараг алгаа!

Зочин [182.160.34.225] 2020-08-11 03:58:20

Чи өөрөө маск.

Зочин [66.181.161.48] 2020-08-10 12:23:12

Сэтгүүлч биш ерөнхийлөгч маань Севердловск фронтын тэргүүн шугам байсан тухай ярьсан байга шүү дээ .Тэгвэл хэн толгойгоо ажлуулмаар байгаа нь тодорхлй байна шүү.Ямар ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сэтгүүлч засварлалтай биш.

Front [64.119.17.212] 2020-08-10 10:28:38

Yag frontiin shugam hurgelgui naana ni beleg huleeltseh ajlyg zohion baiguulj bsan yum aa.

Иргэн [139.5.216.39] 2020-08-10 10:27:37

Свердловск хот фронтын тэргүүн шугам байгаагүй

Наран [64.119.19.190] 2020-08-10 10:18:17

Свердловск орчмын тэргүүн фронт гэнэ үү? Энэ сурвалжлагч нар жаахан юм уншиж баймаар юм. Өмнөөс нь ичмээр тэс хөндлөн зүйл олон таарах боллоо. Мэддэг улсууд шоолоод, ичээд,гутраад өнгөрнө. Мэддэггүй залуучууд нь дэлхийн хоёр дугаар дайны тэргүүн фронт Свердловскт хүрсэн юм байна гэж ойлгоно ш дээ

Зочин [202.126.88.171] 2020-08-10 10:14:22

Юу гэнээ ? Фронтын шугам Свердловскт байсан юм болж байна уу ? Наад толгой шиг юмаа ажиллуулаач ээ .

cochin [203.91.117.8] 2020-08-10 09:27:12

sverdlovsk-d front baigaagui.

Зочин [66.181.179.202] 2020-08-10 09:47:06

yes

Zochin [192.82.67.37] 2020-08-10 09:08:28

Zovoo zov Ter buurald ali ert GAVYAAT ogox baisan yum Ene buural ene shagnalyg avax yostoi Mon AlDAR EX-iin odon avsan exchuuded bayar xurgeye Mongolyn urs mash olon boltugai


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.