О.Цогтгэрэл: Сумд томорч байж тэнд ажлын байр бий болно

Aдмин / Улстөр

УИX-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Жижиг сумд нэгдэж нийлэх боломж бүрдвэл орон даяар залуучуудад шинэ ажлын байр бий болох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж үүсэж нөхөн үржихүйн бодлого үр дүнтэй болж, эрүүл мэнд боловсролын чанар хүртээмж сайжрах тухай та байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Парламентын түүхэнд тань шиг зоригтой дуугардаг гишүүн байсангүй. Ихэнх нь сонгогчдоосоо эмээж энэ талаар огт дуугардаггүй байлаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Байнгын хорооны хурал дээр ирэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр сумд нэгдэж томорвол олон асуудлыг шийдэж болох тухай байр сууриа илэрхийлсэн маань нийгэмд томоохон хэлэлцүүлэг болчихлоо.

Нийгэм, эдийн засгийн асар том сэдэв байсан юм байна. Бүгд мэддэг, ярихыг хүсдэг ч улстөрчид нь айдсаасаа болоод яригдалгүй олон жил явж ирсэн сэдэв аж. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багагүй хөрөнгө оруулалт хийсэн ч сумдад шинээр хэдэн байнгын ажлын байр бий болсон бэ.

Хэлэхийг хүсэхгүй л байгаа болохоос биш үнэндээ бодитоор юу ч бий болоогүй шүү дээ. Төсөв, тендер дагасан түр ажлын байрууд бий болсон тохиолдлууд бий. Үнэндээ сумдад өнөөдөр төсөв дагасан амьдрал л байна.

Эдийн засаг, системийн онолд 1+1 нь хоёроос их болдог тухай SYNERGY гээд ойлголт байдаг. Түүн шиг сумд нэгдэж томорвол олон асуудал шийдэгдэнэ гэж боддог. Энэ үед олон шинэ бизнесийн боломжууд үүсэж, олон мянган шинэ ажлын байрууд гарч ирнэ. Үүгээр дамжиж малчдын орлого ч нэмэгдэнэ.

Миний хамгийн гол хэлэх зүйл бол орон нутагт амьдарч байгаа иргэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй авдаг болж, орон нутагт амьдарч байгаа залуучууд шинэ бизнес эрхэлж, шинэ ажлын байр, шинэ орлогууд бий болгох юм.

Ингэснээр Монгол Улс нийтээрээ хожиж, урагш нэг бүтэн алхана гэж боддог.

-Засаг захиргаа, сумын тухай асуудлыг хөндсөн хүнээс гарцаагүй асуух ёстой асуулт байх. Та сумын амьдралыг хэр сайн мэдэх вэ?

-Би Увс аймгийн Тэс суманд төрж, өсөөд Тэсийнхээ 10 жилийг төгсөөд ажил, амьдралын замд гарсан.

Сумын амьдрал, тэр тусмаа сумын төвийн амьдралыг бусдаас дутуугүй мэднэ. Одоо ч гэсэн аймаг, сумтайгаа байнга харилцаа холбоотой байдаг. Тийм ч учраас сум, орон нутагт байгаа хүмүүс, иргэд малчдыгаа илүү сайхан амьдраасай, илүү орлоготой болоосой гэсэндээ энэ бүхнийг хэлж байгаа юм.

-Ер нь ингэхэд улсын төсвөөс хэр их мөнгө сум, орон нутаг руу явдаг юм бол. Үр өгөөж нь ямархуу байдаг гэж та боддог вэ?

-Сүүлийн арван жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг судлаад үзэхээр нийт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын 60-65 хувь нь орон нутаг руу тавигдсан байдаг.

Яг үнэндээ төсөв, газар нутаг, хүн ам гээд олон талаа бодоод үзвэл энэ бага мөнгө биш. Хамгийн гол нь энэ мөнгө хэр үр дүнтэй зарцуулагдсан бэ. Энэ төсвийн мөнгө орон нутагт ажлын байр бий болохыг огт дэмжихгүй байна. Сумандаа тавтай амьдрах, ажиллах нөхцөл боломжийг ч үүсгэхгүй байна. Ийм учраас залуучууд нь Улаанбаатар хот руу тэмүүлээд байна.

Улаанбаатарт байр, байшингүй хүний шилжүүлгийг бүртгэхгүй гэсэн дүрэм, журмын хүрээнд л сүүлийн жилүүдэд хот руу шилжилт бага байгаа мэтээр харагдаж байгаа ч хаяг нь сумандаа, ажил нь нийслэлд байгаа олон мянган залуучууд байна. Бид ингэж биеэ хуурч, худал тоо ярьж амьдарч байна.

Сумд томорч байж л орлого бий болж, ажлын байрууд үүснэ. Тэр үед л Улаанбаатарын төвлөрөл буурна.

-Төсөв гэснээс УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна?

-Монголын төрийн орлого багасаж, төрийн зарцуулдаг зарлага ихсээд үүнийг хэлэлцэж байна. Эцсийн дүндээ товчхноор бол бид ямар хэмжээний өр нэмэх вэ гэдгийг л хэлэлцэж байна. Төсөв өөрөө том сэдэв. Нэг уулзалтаар олон сэдвээр ярилцаад яах вэ. Тодотголын дараа, эсвэл 2021 оны төсвийн үеэр энэ тухай тухтай ярилцъя.

-Сумдыг томруулж байж эдийн засаг тэлж, бизнес цэцэглэх боломжтой. Сумдыг томруулахад эхний ээлжинд нэгтгэх шаардлагатай юу?

-Тийм ээ, томруулах ёстой. Тэгж байж сумд хөгжинө, төвлөрөл багасна. Аливаа зүйл өөрөө л томрох ёстой. Түүнээс хэн нэгэн очиж нөлөөлөөд, шахаж шаардаад томруулсан, эсвэл хувааж задалсан зүйл дахиад цаашаа явдаггүй. Хэн нэгэн дарга, төр асуудлыг шийддэг үе өнгөрчихсөн.

Монгол Улсын Үндсэн хуулиар ч төрийн бүх эрх иргэдийн гарт гээд тодорхой заачихсан байгаа. Сум орон нутгийг өөрчлөх, нэгтгэх, хуваах эрх зөвхөн иргэдэд байгаа. Сумд өөрсдөө, сумын иргэд хоорондоо хэлэлцэж, ярилцаад иргэд бидэнд үнэхээр ашигтай гэвэл саналаа гаргаад, шийдээд явна.

Харин үр дүнд нь бизнесийн боломжууд бий болж. ажлын байрууд шинээр үүсэж, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын чанарт ч ахиц гарч, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж сумын иргэд хожно. Төвлөрөл буурч, Монгол Улс хожих олон асуудал үүний цаана бий.

-Сумд жижиг учраас хөгжихгүй байна гэж та хэллээ. Тэгэхээр сумдыг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Сумдад хөгжих боломж, чадал нь өөрсдөд нь бий. Үүнийг нь нээж илрүүлэх л ёстой. Байгальд таталцлын хууль гэж байдаг. Энэ хуулийн үндсэн санаа нь масс ихтэй биет нь масс багатайгаа хүчтэйгээр татдаг. Яг өнөөдөр манай улсад Улаанбаатар гэдэг ганц туйлт таталцлын төв гарчихаад байна. Дангаараа улсын эдийн засгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг.

Ганц туйлт бодлого урт хугацаандаа тийм үр ашигтай биш. Бусад зүйлд ч гэсэн харагддаг нэг улс орон, нэг байгууллага, нэг хүн давамгайлаад ирэхээр сөрөг зүйлс их гарч эхэлдгийг та бид мэднэ дээ.

Одоогийн засаг захиргааны нэгжүүд их тархай бутархай, татах хүчгүй байгаа учраас л асуудал үүсээд байна. Үүнийг өөрчилж улсаа бүсчлэн хөгжүүлэх, аймаг дотроо ч таталцал ихтэй, том сум суурингуудыг бий болгож байж л иргэд аймаг, сум, орон нутагтаа ажиллаж, амьдарч төвлөрөл буурна шүү дээ. Тэгэхээр миний яриад байгаа зүйлс, санаа бол орон нутгийг эзгүй болгох биш, харин ч эсрэгээрээ улам эзэнтэй болгох тухай л ярих гээд байгаа ухаантай юм.


Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

wokrbcbcz [119.49.251.44] 2021-07-08 08:51:24

Мэдээ.МН [url=http://www.g2qqcq77zvbv61g60o7x2c685946djv3s.org/]uwokrbcbcz[/url] <a href="http://www.g2qqcq77zvbv61g60o7x2c685946djv3s.org/">awokrbcbcz</a> wokrbcbcz http://www.g2qqcq77zvbv61g60o7x2c685946djv3s.org/

jgzrgnnte [219.153.147.108] 2021-03-17 04:02:33

Мэдээ.МН [url=http://www.g6ot7701aj9d46f1n0yt06z2u2xa4o5qs.org/]ujgzrgnnte[/url] <a href="http://www.g6ot7701aj9d46f1n0yt06z2u2xa4o5qs.org/">ajgzrgnnte</a> jgzrgnnte http://www.g6ot7701aj9d46f1n0yt06z2u2xa4o5qs.org/

foneyfcol [36.255.250.32] 2020-11-11 15:50:47

Мэдээ.МН [url=http://www.gjmrk0u2er6k2066jb68rf547355d1iws.org/]ufoneyfcol[/url] <a href="http://www.gjmrk0u2er6k2066jb68rf547355d1iws.org/">afoneyfcol</a> foneyfcol http://www.gjmrk0u2er6k2066jb68rf547355d1iws.org/

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-19 21:32:06

slots for real money http://onlinecasinouse.com/# - free casino games online casino slots <a href="http://onlinecasinouse.com/# ">free online slots </a> play online casino

Иргэн [192.82.65.47] 2020-08-27 07:15:07

Зоригтой шууд хэлсэн нь сайн байна. Хөдөөгийн сонгогчдын саналыг алдана гэдэг юмуу улс төрийн намууд энэ 300 хол давсан юу ч бүтээдэггүй, эзгүйрсэн сумын төвүүдийн асуудлыг огт яридаггүй. ЗДТГ, эмнэлэг, сургууль гурав л олонхи сумыг амьд байлгадаг гэдгийг бүгд андахгүй...

Зочин [202.126.92.99] 2020-08-27 01:07:16

Төр засаг хошуулалгүй барьж авч шийдвэрлэх шаардлагатай сэдэв бол яах аргагүй энэ юм. Төсвийн маш үрлэгэн тогтолцоог эхлээд эмхлэх хэрэгтэй. Сумдын нэгтгээд зохион байгуулалт хийвэл давхар аюулын харанга дэлдээд байгаа цус ойртолтын асуудлыг давхар шийдэгдэх учраас яалтачгүй барьж авч хэрэгжүүлэх ажил бол энэ юм.

Зочин [192.82.77.199] 2020-08-26 23:52:26

Үнэхээр зөв сэдэв хөнджээ. Одоо ажил хэрэг болгохын төлөө зүтгээрэй. Олон түмэн төлөөлж байгаа хүн ийм л зүйл ярих хэрэгтэй. Увсынхнаас Цэдэнбал гуайгаас хойш анх удаа маш зөв зүйл дуугарсан төрийн түшээ харлаа. Энэ олон төсөв залгигч сумдуудыг нэгтгвэл олон талын үр ашиг гарна шүү. Хуурамч эх орончид цөөрнө. Жалга довны үзэл, цус ойртолт, бэлчээрийн доройтол, сонгуулын санал худалдан авалт, төсөв хөрөнгө идсэн орон нутгын жижиг феодолууд, байгаль эхээ сүйтгэгч нинжа нарын маш олон асуудал шийдэгдэнэ ээ. Нэг мөсөн аймагуудыг ч нэгтгэх хэрэгтэй. 4-6 аймаг хангалттай. 1992 онд сум, нэгдлийн дарга нар + лүндээ энэ тэр гээд Эрх мэдлийн төлөө улайрсан жалганы ...... өмхийрсөн амьтад, ардчилал ярьсан соосогны бацаануудтай нийлж Монгол улсаа зуун задгай, жаран хагархай болгосон. Урьдны Манж, Оросын хагалан бутаргах, жижиглэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нүгэлтэнгүүд. Одоо засах цаг болсоон.

Доржсүрэн [50.101.118.166] 2020-08-26 23:40:49

Уулан аймгийн Төвүүдээ хотоос яалгаагүй хөгжүүлэх хэрэгтэй ,мөн жижиг сумаа нэгдэх нь зөв Хэрэв хот хөдөөгийн ялгааг бага ч гэсэн ойртуулвал хотын төвлөрлийг сааруулах байх бага ч гэсэн ,Одоо хотоос өмхий маш их үнэртэдэг модон жорлонгуудын.

Зочин [202.126.90.65] 2020-08-26 23:39:04

Мандал сум 26000 хүнтэй мангар жижиг газартай манай сум 800 хүнтай мандалаас 3 дахин том газартай.

Зочин [202.126.90.65] 2020-08-26 23:36:28

330 сум 350 шагналын тоог цөөлөх эр зоригтон өдий болтол УИХ гараагүй байсан . Дүүд баяр хүргэе. Энэ социализмын үеийн засаг захиргааны бүтцийг өөрчлөөрэй.

иргэн [122.201.22.94] 2020-08-26 22:51:48

360 сумыг цөөл 180 болго.Зарим сум 500 өрх хүрэхгүй ийм сум байгаа учраас төсвийн мөнгө элс уруу хийсэн ус шиг алга болоод байна.Зарим сумын сургууль нэг анги7 хүүхэдтэй хичээллэж байгаа..Сургууль цэцэрлэг сумын соёлын газар эмнэлэг захиргааны ажилчид сумын удирдлага гээд ...... ийм олон тархай бутархай олон жижиг нэгж бидэнд одоо хэрэггүй тиймээс аймг сумаа цөөлөөд үзье.

Byamba [107.167.107.173] 2020-08-26 14:23:15

Tsogtgerel gishvvnee bi tanai kompand haruul hiideg bsan.vil ajilagaanii menejer enkhjargal haruuluudiig vzen yddag haritsaa muutai.ene hvn deer arga hemjee avaach.

zochin [66.181.161.33] 2020-08-26 15:06:22

auditiin albanii darga enkhjargal shu dee. Kompanii dotood durem juram bol arai2. tsalin avah gej buun yum bolj baij avna shde. 2012- 2016 hurtel ajiilaaj bailaa. HABEA Agiimaa gej bugd dolooson har huuhen bas bii dee.

Зочин [103.26.194.98] 2020-08-26 14:11:59

зөв сум гэхэд хэцүү хоорондоо 20 - 30 зайтай 20 хүрэхгүй байшинтай 1000 хүрэхгүй хүнтэй суманд 20 гаруй дарга байж л бна. энэ бүхэнд үрэлгэн зардал шүү

Зочин [202.126.90.125] 2020-08-26 13:17:39

Zuvshdee demjij bn

Зочин [202.55.188.84] 2020-08-26 13:15:16

Тэр 65 хувийн төсөв чинь чиний яриагаар 330 сумыг томруулах гэж л үрэгдсэн юм шүү дээ. Юу ярих гээд юу яриад байна? Тэрний оронд сумдыг нэгэтгэж тоог нь цөөлөх тухай ярьсан нь дээр биш үү?

Lavlaa [202.126.90.13] 2020-08-26 13:11:44

Зөв өө Одоо бүр багийн төв гээд ярьдаг болсон Ер нь энэ бадлаараа бол мөд хөрлөхгүй дээ

иргэн [192.82.75.145] 2020-08-26 12:51:40

Энэ Цогтгэрэл гэдэг хүн маш чухал сэдвийг хөнджээ.Гуу жалгын бодолтой ойрхон ухаантай хүмүүсийн бодол Цогтгэрэлтэй санал яаж нийлэх билээ.Энэ эсэргүүцэж эхэлж байгаа хүмүүс хөмөрсөн тогоон дотор байгаатай адил амьтад шүү дээ хөөрхий..Их хуралд ч Цогт гэрэлийг эсэргүүцэгчид зөндөө байгаа.Залуу минь бүү шантар

зочин [202.131.243.190] 2020-08-26 12:08:56

Энэ сум хөгжихөөс өмнө та өөрөө компаныхаа ажилчдыг маш их иөлжиж байна. 1. Цалин бага 2.Урамшуулал гээд амлахаас цаашгүй бараг өгдөггүй. 3.Ажилд авах гэж маш их явуулдаг 4. Нэг их зантай мэдлэггүй гүйцэтгэх захиралтай тэр бүр хаданд гарчихсан маш их хүн загнаж дарамталдаг 5.Дандаа ах дүү хамаатан садангууд нөгөөдүүл нь маш их хов зөөдөг 6.Илүү цагаар их ажиллуулдаг. өдөрт 10-12 цаг ажилдаг 7.Илүү цаг өгнө энээ тэрээ бүр ярилтгүй 8.Одоо бас тэгээд нэг сургуультай гэрээ байгуулж боловсон хүчин бэлтгэнэ гэж яриад байгаа би хүүхдүүдийг битгий гэж хэлнэ ингэж болохгүй биздээ эрхэм гишүүн минь 9. Бараа өгөөд борлуулж ир гээд явуулдаг тэр нөхдүүд шууд өрөнд ордог арай муухай байгаа биздээ 10. Ээлжийн амрадт өгдөггүй өгвөл цөөхөн хоног өгдөг 11. Хууль биелүүлнэ гэж байхнүй 12.Ажлын байрны дарамтыг жинхэнэ утгаар нт үзүүлдэг 13:Эрхэм гишүүн та энэ талаараа арга хэмжээ авах цаг нь болсон байна ямар арга хэжээ авч байгаагаа бас ярих хэрэгтэй

Зочин [202.9.47.96] 2020-08-26 12:37:00

Өө тэгвэл ёстой хөгийн амьтан байна.

Зочин [202.126.88.135] 2020-08-26 12:07:24

Сум томроноо гэж яадаг юм бэ? Чам чиг тээжээвжр МАЛын тоо ихсэхийг хэлэх үү?

Иргэн [103.57.94.207] 2020-08-26 11:07:11

Сумд томроод томроод хот болох уу. Эхлээд аймгийн төвүүдээ хот болго.

Зочин [80.215.244.12] 2020-08-26 06:51:31

Сонгогчидоосоо эмээн гэж юу яриад байгаа юм аль соц үеээс жижгэрүүлж олон хуваасны зовлонг эдэлж төсөв хөрөнгө хүн ам чинь тарамдаад хотруу нүүгээд дууслаа

Зочин [59.153.114.78] 2020-08-26 11:18:15

Олон жижиг сумуудыг нийлүүлэх нь зөв дарга нар цөөрч идэх нь багасах байх.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.