Иргэд ургац хураалтын цалинг голж, ажиллах дургүй байна

Aдмин / Орон нутаг

Цар тахалтай холбоотойгоор улс орнууд эхний ээлжинд улаанбуудайн дотоодын нөөцөө хангалттай бүрдүүлэх бодлого баримталж байгаа аж. Мөн манай улаанбуудайн голлон импортлогч орнууд ургац алдсан тул экспортлох квот тогтоох эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, бид дотоодын улаанбуудайн хэрэглээгээ өөрсдөө бүрэн хангахгүй бол цаг хүндэрсэн үед гаднаас авах боломжгүй болох эрсдэлтэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор улаанбуудайг ирэх 20 гаруй хоногийн хугацаанд хаягдал багатай хураан авах, улмаар чанарын эрсдэл гаргахгүйн тулд ажиллах хүн хүчний асуудал ихээхэн чухал байгаа аж. Нөгөөтэйгүүр, энэ сарын дундуур 14,15, мөн 19, 20-ны үеэр тариалангийн бүс нутгаар хур тунадас унах, нойтон цас орох төлөвтэй байгаа тул нартай, тааламжтай цөөн өдрийг үр дүнтэй ашиглаж тариа хураалтын ажлыг богино хугацаанд эрчимжүүлэх шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд анхааруулсан. Харамсалтай нь тариа хураалт дөнгөж эхэлж байгаа ч ажиллах хүчин тун хүндрэлтэй байгааг тариаланчид хэллээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн тариаланч Ч.Бат-Очир “Энэ жил бороо хур элбэг байсан тул тариа хураалтад жаахан хожуу орж байна. Түүнчлэн, чийг ихтэй буудайг хураан авч технологийн дагуу хатааж, гурилын үйлдвэрийн шаардлага хангасан 14 хувийн чийгшилд хүргэж нийлүүлэхийн тулд ихээхэн ажиллагаа орох төлөвтэй байгаа. Нэг үгээр хэлбэл, бороо хуртай холбоотойгоор хугацаа шахуу болсон, нэмээд ажиллагаа нэмэгдэх төлөвтэй байгаа тул хүн хүч их хэрэгтэй байна. Бид оюутан, цэрэг ажиллуулах хүсэлтээ өгчихсөн. Мөн орон нутгаас ажилтан авах зар тавьж байгаа ч ирэх хүн ховор байна. Цалинг нь голдог юм уу, ямар учиртайг мэдэхгүй. Тиймээс гэр бүл, хамаатан садан гэх зэргээр дайчилж болох бүх хүнийг авчирч ажиллуулна гэж төлөвлөж байна. Энэ жил хүүхэд ажиллуулбал хариуцлага хүлээх болчихоод байгаа гэж ойлгосон” гэв.

Өмнөх жилүүдэд тариа хураалтад өсвөр насны хүүхдүүд аав, ээжийнхээ ажилд туслах зорилгоор дайчлагдаж, тариа хураалтын багагүй хувийг нугалдаг байжээ. Харин энэ жил ковидтой холбоотойгоор хичээл хоцрогдол их байгаа тул сургуулийн хүүхдийг тариа хураалтад ажиллуулахгүй байх шийдвэр гарсан байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажиллах хүч дутагдалтай байгаа тул орон нутгийн МСҮТ-ийн оюутнуудыг ажиллуулах хүсэлт гаргасан ч тэдний тал хувь нь насанд хүрээгүй аж. Тиймээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас ажиллуулах боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна.

Тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагуудын тайлбарласнаар нэг кг төмс хураах ажиллагаа нь 100 кг үр тариа хураахтай тэнцдэг байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн үр тариа гэлтгүй төмс, хүнсний ногоо хураахад ч ажиллах хүч ихээр шаардлагатай аж. Нэмээд өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил төмс 60 мянга, улаанбуудай 70-80 мянган тонн гэх зэргээр илүү хурааж авах төлөвтэй байгаа тул үүнийг дагасан ажиллах хүчний эрэлт нэмэгдсэн байна. Мөн энэ сарын сүүлээр нойтон цас орох урьдчилсан мэдээтэй байгаа. Иймд төмс, хүнсний ногоо хураалтыг эрчимжүүлэхгүй бол хөрсөн доороо хөлдөж хүнсэнд хэрэглэх аргагүй болох эрсдэлтэйг дээрх холбооны удирдлагууд хэлэв. Салбарын яамнаас мэдээлснээр төмс, хүнсний ногооны хураалт 10 хувьтай яваа аж. Харин тариа хураалт эхэлсэн ч ихэнх бүс нутгаар хур тунадас унасан тул түр зогссон байна.

Тариа хураалтад ажиллах хүчнийг хэрхэн зохицуулж байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Ажиллах хүчний асуудал жилийн жилд хүндрэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд илүү хүндрэлтэй болж байна. Бид нэгдсэн журмаар Хууль сахиулахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль зэрэгтэй тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрсэн. Мөн цэргийн албан хаагчдыг ургац хураалтад ажиллуулах эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Ажиллах хүч авах компаниуд дээрх байгууллагуудтай үнийн нөхцөлөө тохироод хураалтад ажиллах хүчээ авах бололцоотой. Улсын хэмжээгээр 2000 гаруй оюутан, цэргийн албан хаагчийг ургац хураалтад ажиллуулахаар тохирсон. Мөн ургацын комиссын хурал дээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас санал хэлсэн. Орон нутагт байгаа Хөдөлмөр халамжийн төвөөр дамжуулаад ажиллах хүчний захиалгыг зарласан байгаа. Түр ажлын байран дээр хүмүүсийг бүртгэж байна. Тэгэхээр манай тариалангийн аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгийнхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний төв дээр очоод ажиллах хүчийг гэрээ хийгээд авах бололцоотой. Түүнчлэн, хил хамгаалах газар зэрэг зарим албан байгууллагаас хамт олноороо ургац хураалтад ажиллая гэсэн санаачилга гаргасан. Энэ жил их, дээд сургуулийн оюутнууд аравдугаар сар өнгөрөөгөөд хичээлдээ орж байгаа. Тэд одоо орон нутагтаа байгаа гэсэн үг. Иймд тухайн орон нутгийн засаг захиргаа, сургуулиас зохион байгуулаад ургац хураалтад оюутнуудыг дайчлах боломжтой” гэсэн юм.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН www.dnn.mn Г.БАТЗОРИГ


Сэтгэгдэл

АААdlyoitr [178.158.70.35] 2021-11-02 04:59:19

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

зочин [203.91.115.251] 2020-09-17 05:40:29

Цалин гэчихжээ бас, боолын гэрээ аятай юмаа

buree [202.55.191.205] 2020-09-17 01:37:20

Ажил хийхгүй цалин голно. Тэгээд яах гээд байгаа улс вэ. Ямарч баян улс байсан зүгээр суулгаад мөнгө өгдөг зүйл байхгүй хаана ч. ийм байхад ямар ч сайн сайд дарга гараад ямар ч хууль гаргаад яаж ч хөгжих билээ дээ

ИРГЭН [202.180.220.172] 2020-09-16 03:27:58

ЦЭРГҮҮДЭЭ ДАЙЧИЛ.

Бизнес хийж чаддаггүй юм бол болих хэрэгтэй. [202.131.225.53] 2020-09-16 10:04:59

Цэргүүд бол хэн нэгний тарьсан тариа, ногоог хурааж байх ёстой БООЛУУД БИШ. Тэд чинь улс, эх орноо хамгаалах үүрэгтэй. Ногоогий нь хурааж өгөх хүнд олигтой цалин хөлс өгч ЧАДДАГГҮЙ юм бол үхсэнээ хийж тариа, ногооны бизнес хийдэг юм бэ? Дампуураад арилахгүй юу!

Bold [122.201.23.162] 2020-09-16 03:08:41

Oyutan uud iig daichil,hicheelgui bgaa bizdee, tserguudiig daichil !

Зочин [103.80.210.183] 2020-09-16 02:30:58

нэг нэг машин будаа өг.

зочин [115.65.47.30] 2020-09-15 13:29:06

Монголд тариалангийн талбайд бүтэн өдөр ажиллаад 25000 төгрөг буюу 9 орчим долларын хөлс авна, гэтэл бусад оронд тариалангийн талбайд 1 цаг ажиллаад 10-15 долларын хөлс авна, ийм их ялгаатай байгаа юм биш үү? Тэгээд 25000 төгрөгөөс хүн амын орлогын албан татвар гэж лав 10 хувийг нь буюу 2500 төгрөг суутгана, өөр юу нэмж суутгахыг мэдэхгүй, ингээд өдрийн хөлс нь 22500 төгрөг болно, хээрийн нөхцөлд 10 өдөр ажиллаад 225000 төгрөг авах юмуу? Ажлын хөлсний үнэлгээг дахин сайтар нягталж шинэчлэх ёстой юм биш үү?

Зочин [66.181.189.253] 2020-09-15 08:27:50

залхуу үхэр монголчууд

Зочин [202.131.226.38] 2020-09-15 06:07:37

Голох нь зөв ш дээ... Олигтой цалин өгвөл ажиллана ш дээ Өчнөөн зардал энэ тэр болж очиж байгаа. Цалин багатай боолын хөдөлмөр эрхлэх алба уу ямар......................................Юм ямар үнэтэй байгаа билээ дээ Өөрөө бизнес хийвэл цалин нэртэй луйварчдаас царай алдаж ажиллах алба уу Өөрсдөө хар мянгаар нь ашиг хийдэг байж Хүний цалин өгөх дээр таталдаад үхэн хатдаг заваан новшнууд

Зочин [202.126.89.77] 2020-09-15 07:15:45

zov

Хэхэ [64.156.195.177] 2020-09-15 01:36:56

Төр татаас өгч давраадагаараа өдөржин гиюүрч комп дээрээ тоглодог төрийн ажилтануудаа явуулж үнэгүй ажиллуулахгүй юү!

Дашаа [66.181.161.127] 2020-09-15 00:48:16

Ургац хураах ажилд хүмүүс ажиллах дуртай даанч тариалан эрхлэгч нар өдөр шөнөгүй ажлуулчихаад цалин хөлс өгдөггүй талбарууд шүү Гачууртын Чинбат хавраас намар дуустал ажлуулаад цалин хөлс өгөхгүй хоол унд муу дараа цалингаа нэхэхээр харуулуудаараа зодуулаад хашаанаасаа гаргаад хээр хаядагийг би өөрийн нүдээр харж зам дагуу шүүгээгээ үүрээд алхаж байсан ажилчдыг өөрөө зөөж дархан оруулж байлаа . Одоо 1 тонн тариагаа 800000 төгрөг гээд үнэлж бна.дээр нь тариагаа цэвэрлэхгүй шууд комбайнаасаа зарна.хорогдол тооцохгүй тээврийн хөлс төлөхгүй гээд новширдог гарууд даа

Зочин [202.55.188.33] 2020-09-15 11:31:52

Tiimerhuu amitadiig shuud gazar deer ni chad hiilgeh heregtei, tegvel busad ni hashraad tsalin hulsuu amalsan yosooroo uguh bolno

шодоргос [103.80.211.37] 2020-09-15 00:13:26

Цалин гол хөшүүрэг гэтэл хөгийн өгөхлөөр чинь хэн ажиллах юм бэ. Наад нэг ажил олгогч нэр зүүсэн юмнууд чинь өөрсдийн ашгаа бодоод олигтой цалин өгөхгүй байхлаар чинь хэн ажиллах юм бэ. Угаасаа мал аж ахуй эрхэлж хөдөлмөрч улсын үр сад няцаж залхуурах юм байхгүй. Хөгийн цалингаар хэн ажиллах юм. Тэгсэн дор зүгээр байж байсн нь дээр үзэж байгаа ш дээ

Zochin [59.153.112.180] 2020-09-14 23:49:38

12 stag ajil lad 25000 avtsaldahgui bn

зочин [202.21.113.146] 2020-09-14 23:41:36

та нар өдрийн 25000 аар амьдар даа иймхэн цалин өгчихөөд голлоо гэнэ энэ мөнгийг өгөхдөө тэр хүнийг тамирыг нь тасартал ажиллуулна хуцн биз лаларууд

Зочин [202.131.226.38] 2020-09-15 06:09:09

Яг үнэн. хоол унд ч үгүй морь мал шиг зүтгүүлнэ.... 25000 юм авах юм бэ

Зочин [202.9.40.166] 2020-09-14 22:11:52

Тариаагаа зарж орлого олдог уу? Олдоггуй бол эхлүүлээд яахав өөр хүнд боломжоо өг. Зүгээр улсад шахаад үнэгүй ажилын хүч нэхээд байгаа юм шигээ. Бизнёсийн зарчим бол орлогоо тооцоолж түүнээсээ хангалттай цалин төсөвлө. Чадахгуй бол боль

Зочин [202.131.226.38] 2020-09-15 06:10:22

яг яг . Нэг л зүгээр л ажиллах хүч Залуус ажиллахгүй байна гсн балиар хүн шулах луйварддаг новшнууд байгаа

Зочин [103.212.116.225] 2020-09-14 21:08:17

tsalingaa ugduggui geseen

Зочин [122.201.24.98] 2020-09-14 15:39:00

Ямар ч тариалангийн компани оюутан ч бай цэрэг ч бай зүгээр ажиллулах гээгүй. Хоногийн 25000 төгрөгөөр цалинжуулая гэсэн саналаа яам, сургуулуудад өгсөн байна. Ер нь цалингүй ажиллуулдаг нэг ч компани одоо байхгүй ээ газар тариалангийн салбарт. Харин ажиллаж чалах хүн нь алгаа

Зочин [59.153.114.209] 2020-09-14 13:19:29

Emeelt dr mah shulahad sard 2 say tug avdag gesen teren shig undurhun tsalin mungiig ni hanglattai naidvartai ugch chadval ajil hiih zaluuchuud duuren bn daanch tr zahirla ntr ni deerelheed muriqd tgd jaritsaa yeruusuu bhgui bga l da

Зочин [64.119.26.169] 2020-09-14 13:13:32

ЦАЛИНГ НЬ ӨДӨРТ НЬ ОЛГОЖ БАЙЛ ДАА. ТЭГВЭЛ 2 ТАЛДАА ИТГЭЛТЭЙ БАЙХ БОЛНО.

Зочин [98.253.30.34] 2020-09-14 12:21:23

Ihenhi humuus ajillsangui barisangui bid taria budaand yavdag blaa geed l baahan iym bichij. Ene chin ter SOZ ue bish hun ajillsan n l bol tuhain ajildaa taarsan tsaling avah estoi gedeg niigemd shiljeed 30 aad jil boltson bna gedegiig neg l sain oilgohgui bnaa daa.

Зочин [98.253.30.34] 2020-09-14 12:29:20

Tegeed ch ene taria budaa chin tuhain company aj ahuin negjiin tarisan ooriinh huviin business huraanuu huraahgui bna uu manid ymar hamaa bnaa. Tertee tergui gurilaa delguurees hudaldaad avaad idej l bgaa biz dee. Iynd n sanaa zovdgiin ali neg company n gurilgui boldog iym gehed busad orsoldogch company aas n bvteegdhuunee hudaldaad avnashd irged. Chadaj bgaa n business ee hiigeed chadahgui n dampuurdag n zah zeeliin huuli.

Зочин [211.36.131.48] 2020-09-14 10:30:37

орон нутгийн залхуучууд архидаж байхаар ажил хийхэд яадаг байнаа хүн ажил голдоггүй ажил хүнийг голдог зүгээр сууж бага хөдөлж хурдан баяжих гэсэн сэтгэлгээтэй болчихсон

Зочин [139.5.218.230] 2020-09-14 05:40:58

uu teneg um bee? ajilie ged ochihoor awahgyi bsan baij yamar um ni tsalinga bolood bganii ajilah durtai hymyse yawuulachee arai ch de golood bhda yadgiin yun tsamuu um de

Зочин [124.158.77.41] 2020-09-14 04:25:45

Ургац хураах гоё ажил шүү дээ оюутнуудыг явуулмаар юмаа

ИРГЭН [103.212.119.153] 2020-09-14 04:15:53

ӨӨРСДӨӨ ХУВААЖ АВАХААР - АРДУУДАА ӨГЧ АЖИЛАА ХИЙЛГЭ!!!!!!!!!!ТЭГЭХГҮЙ ЯАХИЙМ ТА НАР ИДЭЭД ӨӨДЛҮҮЛЭХГҮЙ ЮМ ЧИНЬ ,*******хулгайчид ичиж амьдраач. - Сөнгө идсэн дуракнууд бүгд Зайл!!!!!!!!!!

Altantsetseg [122.201.19.99] 2020-09-14 04:27:26

Er yashkanuud tsalingaa awchaad arhudchina Margaash ni shartaad ajildaa irehees zalhuu ni hvreed ajilaa haychina uursdiinhan buruu sh dee

Зочин [103.10.21.36] 2020-09-14 03:50:14

Цалин бага байгаадаа ч биш. Амласан цалингаа бүр огт өгдөггүй. Намаржин талбай дээр ажиллаад хатаж хорчийгоод нүднээс гарчихсан амьтад цалингаа авах гэж хэдэн сар жилээр хөөцөлдөөд, нөгөө боссыг дагаж гүйгээд юу ч авч чаддаггүй. Сүүлдээ бүр зодуулаад, хөөгдөөд салдаг. Хэрэв цалинг нь тухай бүрд нь өгөөд явбал нөгөө ажилчид нь ажлаа орхиод архиа уугаад алга болчихдог. Бодит байдал ийм л байдаг юм. За, тэгээд гайгүй ажилладаг хүн олчихвол нөгөөх нь өдөр бүр нэг хонь иднэ гэнэ. Хонийг нь өгвөл өдөр бүр тамхиар ханга гэнэ. Тамхийг нь өгвөл хүүхэн авчирж өг гээд давраад явчихна. Монголчууд ер нь ажиллуулж, ажиллаж сураагүй хүмүүс.

irgen [64.119.16.185] 2020-09-14 03:45:24

ajil hiilgene mongiin uguhgui baga mung amlana,batalgaa baihgui tul hen ajillahav, tegsen dorvol hotod haltuuraa hiisen ni deer bailgui

зочин [202.179.8.210] 2020-09-14 03:17:11

Аж ахуйн нэгжийн удирдлагууд зах зээлийн мэдлэг дутмаг ашгийн хойноос хөөцөлдөх сэтгэлгээнээс салах цаг болсон.Компанийхаа олсон ашиг 100 төг гэж үзвэл 10 төгрөг ажилтандаа өгөөд 90 төгрөгийг аваад байхаар ажилчдын цалин бага болоод байна. эндээс л санаа авах хэрэгтэй Йимээс олсон ашгийнхаа хэмжээгээр ажилтандаа өгөх хувиа нэмэгдүүлж цалингийн хэмжээг өсгөх тэгвэл шударга хөдөлмөр бий болж ашиг байнга өснө гэдэг энгийн логикийг хэрэгжүүлэх шаардлагатай тэгвэл шунал багасаж,ажилгүйдэл багасаж зах зээлийнхээ жам ёсоор компани ба аж ахуйн нэгжүүд хөгжинө дөө.

zochin [202.9.47.25] 2020-09-14 03:03:04

goloo tsokhij b.khaar oligtoikhon khuls ugch surchikhaad olon uym yar.

gg [64.119.16.104] 2020-09-14 02:53:09

Taria tarisan mongoo ezen n ooroo avna shuu dee, yahaaraa unegui hun ajiluulj ashigiig n ter hun hurteh yostoi um be shudraga bus umaa

Зочин [202.55.188.85] 2020-09-14 01:23:36

мөнгөө сайн өгвөл ямарч хүн дайраад орох байх .

Монголчуудын нийтийн сонирхлыг татахгүй зүйл. [202.131.225.53] 2020-09-14 01:12:43

Монголчууд угийн газар тариаланч ард түмэн биш, Энэ ажлыг 1960-90 оны хооронд "социалист албадлагаар" хийж ирсэн. Тэгээд зах зээлд шилжиснээс хойш газар тариалангийн ажил "бүх нийтийн" шинжээ алдсан. Газар тариалангаар хуучин сангийн аж ахуйнуудад ажиллаж байсан хэдэн айл л оролддог. Бусад монголчууд нь уламжлалт мал ахуйгаа л өрнүүлж байна. Тэгэхлээр социализмын үе шиг бүх оюутныг газар тариаланруу татан оруулна гэдэг нь БҮТЭХГҮЙ. Монголчуудад тийм уламжлал байхгүй. Харин хөлсийг нь ИХЭЭР өсгөвөл ....

зочин [66.181.183.156] 2020-09-14 01:08:30

Ямар улсын ажил хийж байгаа биш.Дандаа хувийнх .Өөрсдөө цалингаа нэмээд тогтмол ажилчинтай болох хэрэгтэйшдээ.

Зочин [202.179.27.106] 2020-09-14 01:52:26

яг үнэн

зочин [66.181.183.156] 2020-09-14 01:05:43

Цалин сайтай бол явах хүн байж л байгаа.Өдөр шөнөгүй ажиллана .хэцүү.Өөрсдөө ашиг их олж байж хангалттай цалингаа өг.

Зочин [64.119.17.126] 2020-09-14 14:50:31

Харина тиймээ цалингаа гайгүйхэн өгнө гэвэл будаа эргүүлж төмс түүчих хүн зөндөө байна,

Зочин [66.181.182.10] 2020-09-14 00:45:05

ХАЛАМЖИЙН ИӨНГӨӨР БОЛООД БАЙХАД ЮУ ГЭЖ АЖИЛ ХИЙХ ВЭ ДЭЭ.

би [202.70.44.46] 2020-09-14 01:00:06

чи ч панда шиг мөн ч залхуу монгол юм, панда хэвтэж идээд дуусч байгаа, түүнтэй мөн ч их адил байна даа

Зочин [71.204.217.43] 2020-09-14 00:30:25

Цалин мөнгөндөө биш ээ, ажил хийх ямар ч сонирхолгүй бүхэл бүтэн нэг үе гарчихаад байна, цаана чинь

Зочин [124.158.109.140] 2020-09-15 07:10:29

Сарын сая төгрөгийн цалинтай нүүрс савлах ажилд хийх хүн олдохгүй байна гээ биз дээ....

Зочин [66.181.161.117] 2020-09-14 00:39:20

Yag unen.Zalxuu belenchlex setgeltei.Arxi uu showdaj tsengex durtai zaluu ueiinxen ikh bn.

Shuuj [202.126.88.200] 2020-09-14 00:15:25

Gol ni tsalin shuu dee.oligtoi taalin holsgui bol hen odorjin mori shig talihuulah we dee.....

Зочин [202.9.40.166] 2020-09-14 00:09:56

Зах зээлийн эдийн засаг биш үү ккк. Хойд Солонгосын мэдээ санагдуулчихлаа. Албадан хөдөлмөр эрхлүүлж эхлэх нь ээ кзк

Зочин [203.91.115.56] 2020-09-14 00:08:03

Оюутан нэртэй одоо цагийн юмнууд ажил хийхгүй. Уг нь бидний үед аж ахуй явна гээд бөөн баяр хөөр байсан даа. Ийм байхад улс орон яаж хөгжих үү. Ажил хийхгүй амар хялбар аргаар мөнгө олж тансаг амьдрах сэтгэхүй нь дийлэнх болсон хойч үе гарч байгаа нь хамгийн харамсалтай

Зочин [66.181.161.42] 2020-09-15 00:50:11

Оюутнууд 8 сарын 20 р цуглаж анги курсээрээ хадлан тарианд хуваагдан ажиллаж 10 сард бууцгаадаг байж билээ.2 сарын оюутны тэтгэлэг 360 төгрөг дээр ажлын хөлс нэмэгдээд 1000 төгрөгтэй болоод хадгалсаар өвлийн амралтаар гоёлын хувцас авч гэртээ бэлэг аваад явдаг байжээ.

Зочин [66.181.161.117] 2020-09-14 00:39:51

Unen

Shuuh [202.126.88.200] 2020-09-14 00:16:34

Tsalin mongiig ni ahiuhan ogood uz.tegwel oyutnuud yahig harchihaad daraa ni naad ugeee hel


53 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
53 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.