П.Дэлгэрнаран: Сонгуулийн хороод иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах бүхий л ажлыг хийж гүйцэтгэх ёстой
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-ны пүрэв гаригт болно. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарантай ярилцлаа.
-Сар хүрэхгүй хугацааны дараа орон нутгийн ээлжит сонгууль болох гэж байна. Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ. Мөн энэ удаагийн сонгууль бие даасан хуулиар зохион байгуулагдахаараа онцлогтой байгаа шүү дээ?
-Сонгуулийн ерөнхий хороо орон нутгийн сонгуулийг товлон зарласан цагаас эхлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг хуралдаанаараа батлан төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу хийгдээд явж байна. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухайд гэвэл Сонгуулийн ерөнхий хороо шууд удирдан зохион байгуулдаггүй, харин аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилладгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, нам, эвслийг бүртгэх, нэр дэвшигчийг бүртгэх, нам, эвсэл, нэр дэвшигчидтэй харилцах, холбогдох гомдол маргааныг шийдвэрлэх гээд бүхий л асуудлыг орон нутгийн сонгуулийн хороод өөрсдөө бие даан шийдвэрлэдэг гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар сонгуульд оролцож байгаа нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусч, нөхөн нэр дэвшүүлэх, нэр дэвшигчээр бүртгүүлэхээр дахин хүсэлтээ гаргах хугацаа үргэлжилж байна.
Үүнтэй зэрэгцээд Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн холбогдолтой тоо мэдээгээ сонгуулийн хороодоос авах, саналын хуудсанд бичигдэх мэдээллийг сонгуулийн хороодоос авах, нягтлах шалгах, сонгогчийн санал авах төхөөрөмжийн болон сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжийн үйл ажиллагааг шалган баталгаажуулах ажлууд шат дараатай хийгдэж байна.
-Улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн болон хэсгийн хороодод хичнээн хүн ажиллаж байна. Мөн нам, эвслийн тоо, нэр дэвшигчийн тоо хэдийгээр эцэслэн гарах вэ. Мэдээж ИТХ-ын сонгуулийн тойрог, мандатууд аль шатных гэдгээсээ хамаараад янз янз байдаг байх?
-Тийм ээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар орон нутгийн сонгогчийн тухайд аймаг, сумынхаа, харин нийслэлийн сонгогчийн тухайд нийслэл, дүүргийнхээ гэсэн хоёр шатны хурлын төлөөлөгчөө сонгоно. Сонгуулийн тойрог бүрт ногдох мандатын тоо нь тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил зэргээс хамаараад харилцан адилгүй тогтоогддог. Нийслэлийн хувьд 23 тойрог, аймгуудад 545 тойрог, нийтдээ 568 тойрог байгуулагдсан. Эдгээр 568 олон мандаттай тойргоос 816 төлөөлөгч сонгогдоно. Харин дүүргийн 152 тойрог, сумдын 1634 тойрог байгуулагдаж, сум, дүүргийн нийт 1786 олон мандаттай тойргоос 7339 төлөөлөгч сонгогдох юм. Сонгуульд оролцож байгаа нам, эвслийн тоо ч гэсэн аль аймаг, сум, дүүрэг вэ гэдгээсээ хамаараад харилцан адилгүй байна. Нэр дэвшигчдийн тоо одоогийн байдлаар эцэслэн гарах хараахан болоогүй байна. Энэ удаагийн ээлжит сонгуулийг зохион байгуулахаар нийслэл, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын сонгуулийн хороод, 2148 хэсгийн хороодод сонгуульд ажиллах эрхийн гэрчилгээ бүхий нийт 18501 төрийн албан хаагч ажиллаж байна.
-Сонгуулийн сурталчилгаа хэзээ эхлэх вэ?
-Нам, эвслийн болон нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн үнэмлэх олгосон өдрөөс эхэлнэ. Энэ хугацаа нь есдүгээр сарын 30-ны өдөр таарч байна. Сурталчилгаа энэ сарын 30-нд эхлээд аравдугаар сарын 14-ний 00 цаг хүртэл үргэлжилнэ.
-Орон нутгийн хурлын сонгууль ирцийн босгогүй болсон байгаа, энэ ямар ач холбогдолтой юм бол?
-2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар сонгогчдын ирцийн босгогүй байхаар болсон. Хуулинд хэдийгээр ингэж заасан ч гэсэн бид тайвширч хэрхэвч болохгүй. Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн хороод иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах талын бүхий л ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Энэ ч утгаараа бид сонгуулийн хороодод үүрэг чиглэл өгч ажлууд эхнээсээ хийгдээд явж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс бүх шатны Засаг дарга нарт иргэд, холбогдох төрийн байгууллагуудад сонгуулийн бэлтгэл ажлыг хуулийн дагуу хангах, сонгогчдын ирцийг бүрдүүлэх тал дээр үүрэг чиглэл өгч, хамтран ажиллах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлчихсэн.
Ер нь бол олон улсын жишгийг харахад сонгуулийн ирцийг 40 хувиас багагүй байлгах бодлого барьдаг. Сонгогчийн ирц хэт бага байх нь өөрөө төлөөллийн зарчим алдагдахад хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, бага ирцтэй сонгуулиас сонгогдон гарч ирсэн төлөөлөгч нь нийт иргэд сонгогчдын төлөөлөл болж чадах эсэх асуудал яригдана гэсэн үг. Иймээс бид энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна. Хэдийгээр хуулийн зохицуулалт нь ийм ч гэсэн манай сонгогчид өөрсдөд нь ногдож буй өндөр хариуцлага, сонгогчдод итгэл хүлээлгэж байна гэж ойлгож хүлээн авах нь зүйтэй. Товчоор хэлбэл, өмнөхөөсөө ч илүү өндөр идэвхтэй оролцох ёстой гэж ойлгох хэрэгтэй болов уу. Орон нутгийн сонгууль намрын цагт явагддаг, оюутан сурагчид, малчдын нүүдэл суудал, хөдөлгөөний үеэр таардаг гээд бас ирц багахан буурах тал ажиглагддаг юм билээ.
-Хуулиар санал хураалтын цагийг богиносгон тогтоосон байсан?
-Тийм, сонгуулийн санал авах өдөр, аравдугаар сарын 15-ны өдрийн өглөөний 7 цагаас оройн 20 цаг хүртэл сонгогчид өөрийн харьяа санал авах байрандаа очиж саналаа өгнө. Санал авах цагийг Улаанбаатарын цагаар тооцохоор хуулинд заасан. Тэгэхээр цагийн зөрүүтэй баруун аймгууд үүнийг бас тооцоолох шаардлагатай болно.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН www.dnn.mn Р.ХИШИГЖАРГАЛ
Сэтгэгдэл
Ажлын амжилт хүсье! [202.131.225.53] 2020-09-22 07:14:10
Сонгуулийн Ерөнхий Хорооныхондоо амжилт ерөөж, сонгууль тань хүмүүсийн зөрчил тэмцэл багатай, байгаль дэлхийн гай гамшиг энд тэнд гарахгүй байж, иргэдийн саналын дүн тооцоо будлиангүй байхыг чин сэтгэлээсээ хүсье. Та нар шүү!
Зочин [103.57.92.76] 2020-09-21 21:30:01
Songuuli ogch yadgiin hulgaich songdog songuuli boltson oligtoi hun ch alga sda
Иргэн [192.82.68.87] 2020-09-21 14:14:34
Малаа сонгуулийн хууль аль хэдийнээ гарчихсан 20 цаг гэхэд хаалгаа хаана.
Зочин [195.46.106.44] 2020-09-21 09:20:47
Улсын чухал ажлыг энэ хүн авч явна гэдэгт сэтгэл гутрангуй байна. Энэ хүн хэн бэ гэдгийг түүх удам судраар нь сайн судладаггүй юм уу. Төрийн боловсон хүчнийг сонгоход хамгийн түрүүн хийдэг ажил чинь 3 үеийн түүх, тухайн хүний ажил байдал, зан чанарын тодорхойлолт шүү дээ. Энэ энгийн процедурыг ажил хэрэгчээр гүйцэтгэчихэд л хүний ерөнхий дүр төрх тодроод ирдэг юм. Энэ бол төрийн албан хаагчийг сонгох хамгийн эхний алхам шүү. Үүнийг дэлхийн бүх улс мөрдөж байгаа. Монгол Улс үүнээс яагаад зугтаад байгааг огт ойлгохгүй юм.
Зочин [202.126.90.28] 2020-09-21 07:28:37
Энэ эргүү сонгуулийн ерөнхий хороог удирдаж байна гэхээр бүр гутраад байх юм. Үнэхээр боловсролгүй хүн шдээ. Чааваас
zochin [202.9.46.204] 2020-09-21 07:27:28
nuguu l kheden khulgaichuud tednii gar khuluud garch turiin mungiig idej gudartsgaana biz...
зочин [124.158.95.138] 2020-09-21 06:43:03
Сонгууль гэж хэдэн нөхдийн ах дүү хамаатан садан танил тал болж хувирчээ. Ард түмний хүүхдүүдээс яагаад сонгуульд гарч болохгүй гэж тэд гадаад дотоодод суралцсан хэлтэй амьдрах ухаанаа бор зүрхээрээ мэдэрсэн маш олон аав ээжийн хүүхдүүд байгаа тэднийг сонгож нэр дэвшүүлмээр санагддаг шүү. Тэдэнд танил тал хамтаатан садан мөнгө байхгүйгээс онцгойлж гарч ирэхгүй байна. Хэдхэн хулгайч аувалзуудын ах дүү хамаатан садан хүргэн бэр найз нөхөд дэвшдэг тогтолцоог халмаар. МАН арай ч дээ ингэж сонгогчдын итгэлийг хулгайлахгүй шүү.
Зочин [66.181.161.59] 2020-09-21 04:43:38
Сонгууль өгөх цагийг 20 цагаар дуусгадаг маш буруу, намын хэдэн нөхөд л өгнө гэсэн үг. 22 цаг хүртэл байвал ядаж ирц нэмэгдэнэ
Зочин [66.181.171.34] 2020-09-21 03:03:35
Энэ махан толгой барах уу
Зочин [66.181.189.121] 2020-09-21 02:43:35
Орон нутгийн сонгууль чухал болохыг иргэд маш сайн ойлгодог болсон шүү. МАНам сургууль, цэцэрлэг,орон байрын засвар, зам,тоглоомын талбай гээд олон ажил төлөвлөгөөтэй хийж байгаад иргэний хувьд баяртай байдаг.
Иргэн [202.179.21.199] 2020-09-21 04:22:28
Тийм шүү. МАН сайн идэж ууж байгаа. Сайн ч хумсалж байгаа. Аргагүй луйварчидаа оройдоо залжээ
Зочин [202.126.90.83] 2020-09-21 04:05:25
Харинч хийхгүй байгаа юм бишүү нам гэсэн сохор номин