Б.Сүх-Эрдэнэ: Инженерийн мэргэжлийг хосолсон байдлаар сурах шаардлагатай

Aдмин / Технологи

“Монголын залуу инженерүүдийн холбоо” төрийн бус байгууллага, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран хүүхэд, залуучуудыг хувь хүний хөгжил, хэл болон компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилгоор "Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Монголын залуу инженерийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэтэй ярилцаа.


-Та “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-“Монголын залуу инженерүүдийн холбоо” төрийн бус байгууллага Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-уудтай хамтран ахлах ангийн сурагчид, оюутан залуус болон хөдөө орон нутгийн сурагчдын дунд “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг зохион байгуулсан. Тус хөтөлбөрийг Монголын залуу инженерүүдийн холбооны дэргэдэх инженер академиас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Хүүхэд залуучуудыг хувь хүний хөгжил, англи хэл, компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилготой юм.

-Эхний ээлжинд хэчнээн хүүхдийг хамруулах вэ?

-Энэхүү хөтөлбөртөө бид Улаанбаатар хотын Баяннгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон зургаан аймгийн оюутан залуучуудыг хамруулна. Хөтөлбөрийн хүрээнд сургалт, үйл ажиллагаа бүхэн үнэ төлбөргүй. Нийт 1000 гаруй хүүхдүүдийг үнэгүй хамруулна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт иж бүрэн тоноглогдсон ангид сургалтаа зохион байгуулна. Мөн өөрийн мэргэжлийг сурталчлах, инженерийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд залуучуудад таниулах бүрэн боломжтой. Ер нь эрчим хүч хэрхэн үйлдвэрлэх, авто зам, уул уурхай гээд нарийн мэргэжлүүдийн онцлогийг мэдэж болох юм. Үүнийг бид ирэх сарын нэгнээс эхлэн гурван сарын хугацаанд зохион байгуулна.

-Хүүхдийг багаас нь инженер сэтгэхүйтэй болгохын тулд яах ёстой вэ?

- Их, дээд сургуульд элсэж буй элсэгчдийн 15 хувийг инженер мэргэжил эзэлдэг гэсэн тоо бий. Харин бусад хөгжингүй орнуудад 40 хувьтай байдаг. Тэгэхээр энэ тоог нэмж, хамгийн багадаа л 30 хувьд хүргэх шаардлага ч бас байгаа. Манай улс цаашдын хөгжлөө эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Суурь дэд бүтэц болох эрчим хүчний салбарт инженер залуусыг бэлтгэхэд анхаарах нь чухал. Мөн энэ чиглэлийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн төгсгөж байгаа сургуулийн сургалтын орчныг сайжруулах шаардлагатай. Хүүхдийг багаас нь энэхүү мэргэжилд дурлуулж, сургахын тулд бид төсөл хөтөлбөр боловсруулсан. Энэ нь эргээд оюутан залуус маань дараа дараагийн үедээ үлгэрлэн, сурталчлах гол дэгээ болж байгаа юм.

- Залуучуудыг дэмжин ажиллах хэчнээн төв үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

- Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухаан технологийн иновацийн газартай хамтран ажилладаг. Үүнд арван дэд төв залуучуудаа дэмжин үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашлаад энэхүү үйл ажиллагааг нийслэлээс дэмжвэл дэд төвүүд дээрээ энэ үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжийг нээж өгөх юм.

-Ер нь залуучууддаа хандаж хэлэхэд инженерийн ямар чиглэл нь ашигтай байдаг юм бэ?

-Монголын залуу инженерийн холбооны дэргэд уул уурхай, зам тээвэр, харилцаа холбоо мэдээллийн технологи, хүнс хөдөө аж ахуй гэх мэт мэргэжлийн салбар хороод байдаг. Тус хороодод ажиллаж буй залуу инженерүүд өөрийн мэргэжлийн онцлогийг харуулсан, мэргэжлээрээ бахархсан, дараагийн залуу үедээ мэргэжлээ уламжлуулах зэрэг дараа дараагийн боловсон хүчнээ бэлдэхэд түлхэц болж өгөх зорилготой. Одоо инженерийн мэргэжлийг хосолсон байдлаар сурах шаардлагатай. Шинэ технологиуд нэвтрэн гарахын хэрээр хүнд төдий чинээ мэдээлэл хэрэгтэй болдог. Ингэхдээ шинэ технологийн бүх зүйл мэдээллийн технологид суурилдаг. Тухайлбал, Цахилгааны инженер юмуу барилгын инженер нь давхар IT суурьтай хосолсон мэргэжил эзэмшихгүй бол бид мэдээллээс хоцрогдох талтай. Магадгүй 10 жилийн дараа автотээврийн салбарт жолоочгүй машин явах жишээний. Тэгэхээр IT суурьтай инженерүүд маань ажлын байран дээр үлдэх өндөр магадлалтай. Цаашид бид энэ асуудлаар залуу багш нартайгаа хамтран сургалт хөтөлбөрийг гаргахаар төлөвлөж байгаа.

-Өнөөгийн залуусын мэргэжил сонгох байдал, тэдний хөдөлмөр эрхлэх орон зай хэр хангалттай байна вэ?

-Нэг талаас их, дээд сургуулиуд сурах орчныг сайн бүрдүүлээд, оюутан өөрөө суралцах хугацаандаа үндсэн мэдлэгээ өндөр түвшинд олж авч чадвал дараа нь ямар ч байгууллагад орсон бэлтгэгдсэн байх шаардлагатай. Тэгэхээр оюутнууд өөрсдийгөө хөгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй юм.

-Залуу инженерүүд хэчнээн бүтээл хийсэн бэ?

-Манай холбоо энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр 5-ны өдөр Монголд Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”-ийг зохион байгуулсан. Ер нь инженерүүдийн холбооны залуучуудын бүтээж байгаа бүтээлүүдийг нийгэмд таниулах, сурталчлах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүгээрээ дамжуулан залуусын бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх юм.

Д.ОТГОНТУЯА


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:44

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:44

Зочин [66.181.189.113] 2020-11-25 04:44:51

Ажилд нь амжилт хүсэе, хамгийн гол нь ямар нэртэй байх нь чухал биш ямар шинэ мэдлэг , боловсрол өг байгааг анхаараарай

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:54:59

XRzqnj http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:57:57

KHg2Bz http://pills2sale.com/ levitra nizagara

Инженер [202.131.251.149] 2020-10-05 05:21:25

Механик инженер бол Зохион бүтээгчид, технолги инженерүүд байдаг. Ямар нэг чудакийн хавсрага дипломтон биш!

Зочин [66.181.189.38] 2020-10-05 14:36:55

Энэ ярилцлага өгдөг хүн зохион бүтээж үзээгүй чул нөхөр байна.

Ахмад механик- инженер [202.131.251.149] 2020-10-05 05:17:38

Б. Сүх- Эрдэнээ! Уншлаа, зөв л эхлэх гэж байна. Гэхдээ урд байсан дарганцарууд үргэлж уул, уурхай, зам тээвэр, жижиг дунд үйлдвэр, хөнгөн үйлдвэр гэж хөөрцөглөсөөр байгаад 30-н жилд жил бүр 1,2 тэрб. долларын өрөнд орлоо, үр ашиг маш бага.Залуучууд та нар нүдээ жаахан нээгээд харвал: Ямар ч нийгэмд газрын баялгаар дутмаг ч гэсэн хүнд үйлдвэрээ хөгжүүлсэн орнууд өнөөдөр дэлхийн "суфер"-7, "топ"-20 болсон багааг харж байгаа биз дээ. Өнөөдөр бид халбага, сэрээ, зүүгээ ч хийж чадахгүй байна. Сүүлийн үед манай механик инженерүүд шинжлэх ухаанд суурилсан технологийн ямар ч суурьгүй мөртөө бор зүрхээрээ автомашин угсарч байгаа нь маш их талархууштай. Иймээс залуучууд та нар тэр инженерүүдийн зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Хүнд үйлдвэрийн сууриа тавиад авбал жижиг дунд үйлдвэрүүд тэднийхээ зарим эд ангийг үйлдвэр аяндаа бий болно. Эсгий сөөхий, бэлэг дурсгал бол жижиг дунд үйлдвэр биш. Монгол улсад механик инженер бэлдгэх сургалтыг санаатайгаар 1990-ээд дунд үеэс тасалсан юм.

иргэн [66.181.191.223] 2020-11-13 12:07:19

Энэ хүн үнэн үг хэлжээ

zochin [103.57.92.138] 2020-10-05 08:58:51

Хүнд үйлдвэрийг хүчирхэг эдийн засагтай хүн ам олон хэрэглээ ихтэй орон хийхээс дуртай болгон хийж эдийн засгаа алаад юу гэхэв дээ

Зочин [124.158.74.120] 2020-10-05 02:18:37

ЭНЭ НЭРШИЛ БУРУУ БАЙНАА ТЕХНИК МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ГЭВЭЛ ЗОХИНО. ИНГЭЖ НЭРЛЭСНЭЭР ҮЕ ҮЕИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАНЫ ҮНЭЛЭМЖИЙГ УСТГАЖ БУРУУ ОЙЛГОЛТЫГ ХҮҮХДҮҮДЭД ТӨРҮҮЛЖ БИЕИЙГ НЬ ТООЛГОЖ ЭХЭЛНЭ ШҮҮ АНХААРААРАЙ

ИНЖЕНЕР [150.129.140.128] 2020-10-05 01:59:41

Инженериын мэргэжил АЛЬ НЭГНИЙ ХАВСАРГА БИШ. ДИПЛОМ ӨВӨРТӨЛСӨН БҮХЭН ИНЖЕНЕР БОЛДОГГҮЙ ЮМ

zochin [103.57.92.138] 2020-10-05 01:39:34

Олон хүн дээд сургууль төгсдөг болсон байна. Хуучин шиг цөөхөн байсан бол илүү чанартай байх боловч олон хүн төгсөж байгаа нь бас муу биш. Зарим сургууль арай л мэргэжилтэн бэлдэж байна даа. Ялангуяа татаастай сургуулиуд

Японоос [126.35.128.18] 2020-10-05 00:15:09

Ажиллах байр үйлдвэрүүдээ хамт бариад явахгүй бол сайн мэргэжил эзэмшсэн залуучууд гадаадад ажиллаж байна.

Зочин [139.5.219.102] 2020-10-05 00:00:09

ЭХЛЭЭД АХМАД ҮЕЭ ХҮНДЭЛ. ТЭДНЭЭС СУРАЛЦ

Ui medegch [203.23.49.77] 2020-10-04 23:58:40

Gologdliig yadag bilee Mal bol zaazalmaar baina daa

Ul medegch [203.23.49.77] 2020-10-04 23:57:31

Uildver deer ireed bugd gologdol bolj baina aa

Ul medegch [203.23.49.77] 2020-10-04 23:56:05

Odoogiin zaluu injeneruud daanch yav daa gemeer humuus togsoj ireed baina Ene surgalt yasan yum be Teneg humuus uildberlen gargaj baigaad haramsaj barahgui baina Er ni iim mayagtai humuuus togsgoj baisnaas surguuld suugaagui oligtoi slesari deer baina shuu Togsoj baigaa togsgoj baigaa ni haana haanaa bodoochee

Зочин [110.70.55.147] 2020-10-05 02:55:12

Onoliin medleg bolon uildveriin ajliin turshlaga 2 tes uur zuil. Ih surguuli tugsugchid ajliin turshlaga dutaj bolno. Tuuniig ayandaa suraad avna shine tugsugchid. Harin yumiig onoliin undsen deer setgedeg zuil bol barag her bargiin slesari hunii hiij chadah bolv uu!


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.