Бас л архичдаа өхөөрдөөд бүтэн сайнд хорьсон болоод таарах нь дээ!?
Намрын чуулган нээгдэхэд Ерөнхийлөгч "Юун архины савлагаа, дээлийн хээ, Кембрижийн хөтөлбөр яриад байна вэ. Асуудлынхаа эрэмбийг олж харъя. Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна" гэж халагласан. Энэ бол арга байхгүй үнэн. Орлого олж улс орноороо баяжихын хажууд архи гэж буй нь жул санагдаж байгаа байх л даа. Гэхдээ орлогыг эрүүл хүн оруулдаг. Архинаас хол, архинаас холдсон, архины хамааралгүй хүн ажил хийдэг, орлого олдог, баялаг бүтээдэг. Энэ бол амьдралын бодит үнэн. Саяхан УИХ-ын эмэгтэй гишүүд Архи согтууруулах ундааны тухай хуульд өөрчлөлт оруулах гэж үзлээ. Үндсэндээ архины эсрэг хуулийг сүрхий хэлэлцсэн ч ачир дээрээ бас л архичдаа өхөөрдөж, өмөөрч, хаацайлсаар байгаад таарах шив.
"Архийг хорьж огтоос болохгүй, тэгвэл архичид хор уучихна. Шагчид энд тэндгүй цэцэглээд юу ч хамаагүй зараад эхэлнэ. Ингээд архичид амь насаа алдах аюултай, эвий минь, хөөрхий минь" гээд эхэлсэн. Ажил хийж байгаа хүнээ үхчихнэ гэдэггүй байж архи ууж байгаа хүнээ үхчихнэ гэж уйлалдаад өмөөрч хамгаалаад байдаг нь ямар учиртай юм бэ?
Барилга барьж байгаа хүмүүсийн, уурхайд ажиллаж байгаа иргэдийн амь насанд нь аюул учирч болзошгүй гээд хөдөлмөрийн аюулгүй байдал яриад, өнгөрсөн нэгнийх нь амийг нэхэж байсан тохиолдол төр засгийн нөхдүүдэд бий билүү. Хэдэн жилийн өмнө "Эко алтан Заамар" компани хиймэл нуураа карьертайгаа залгаа байгуулснаас нуралт үүсч дөрвөн залуу амиа алдаж байсан. Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас хичнээн хүн уурхайд амиа алдав. Налайхын уурхайд байсхийгээд л осол гарч уурхайчин залуус гурав дөрвөөрөө, тав арваараа үхэж л байдаг. Хоёр жилийн өмнө төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн залуу лагтаа унаж амиа алдаж байсан.
Энэ бүгдэд ярьсан хөөрсөн, амиа алдагсдын хойноос харамсан гашуудсан, дахиж уурхайчдаа, энгийн ажилчид, барилгачдаа үхүүлэхгүйн төлөө аюулгүй байдал талаас нь төр засаг яг юу хийсэн юм. Үүний хажууд архичдаа өмөөрч, нийгмийн шаар шавхруу болсон тэднийг эвийлэн хаацайлж, өөгшүүлж байгаа нь Монгол төрийн эмгэнэл. Ингэж бид хөлөөрөө толгой хийж болохгүй. Ер нь энэ архи гэдэг зүйл Монголд яахаараа ганцаараа дархан эрхтэй ноёлдог юм. Энэ тухай "Өдрийн сонин" өмнө нь бичиж байсан. Цар тахлын улмаас нэг сая гаруй хүн амь үрэгдээд байна. Хүн төрөлхтний соёл, зан заншил хүртэл өөрчлөгдөж, олимп хойшилж, Монгол Улс уламжлалт баяр Цагаан сараа цуцлахад ганцхан архи л дархан эрх эдэлсэн. Эрх баригчид бүх зүйлийг хаасан хэрнээ архийг хориогүй. Одоо тэгэхээр архийг бүрмөсөн хорих хэргтэй байна.
Их хурлын эмэгтэй гишүүдийн архины эсрэг хууль ном ёсоороо бол архийг тэр чигт нь хорьж, архины үйлдвэр, архины худалдаа эрхэлдэг бүх газрын лицензийг цуцлах байсан юм. Гэвч өнөө л архийг дээдэлж архичныг өмөөрдгөөрөө өмөөрөөд өнгөрсөн. Үндсэндээ бүтэн сайнд архи зарахыг хориглосон шийдвэр гаргасан болоод л энэ асуудал дуусах нь шиг байна.
Архийг хорьж болохгүй, архи хорьсноос болж Америк юу болов, "хуурай хууль" гээд баахан цэцэрхэж, архичдыг өмөөрч үхэх гээд байгаа нөхдөд хэлэхэд Монгол Улс архийг хорьж байсан удаатай. Тухайлбал, 2008 оны эхээр "Азийн чоно"-ын архинаас 200 гаруй хүн хордож 15 нь нас барсан. Уг дуулианаас болж архийг нэг сарын хугацаанд хориход эрүүлжүүлэх байр, гэмтлийн эмнэлэг хүнгүй болсон тухай архитай тэмцэгч, судлаач Ж.Цогтсугар хэлж байсан.
Мөн хэдэн жилийн өмнө, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож нас барсан. Түүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн өдрийн туршид архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргаж байсан. Архигүй тэр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар тус тус буурсан байдаг. Гэмт хэрэг ихээр гардаг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд энгийн өдрүүдэд архинаас үүдсэн зөрчил дуудлага 80-120 ирдэг байсан бол архийг хориглосон өдөр ердөө арав гаруй болж илт буурч байсан. Согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил бусад өдрийнхөөс 40.4-47.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байдаг.
Ийм статистик мэдээ, судалгаа тооцоо байсаар байтал өнөөг хүртэл архийг хаасангүй. Энэ оны эхээр Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар архины 32 компанид шалгалт хийж нэр бүхий 14 компанийн эрхийг цуцалсан. 14 компанийн эрхийг цуцалсан гээд архи багассан нь хаана байна. Монгол даяар битүү архидалт, бид архин далайдаа живж ядуу гуйлгачин амьдарч байгаа нь үнэн. Тэгэхээр одоо нялганаж, нялцганаж, эвийлж хаацайлах зүйлгүйгээр архийг бүрмөсөн хорь. Градусыг нь багасгах, согтолтын түвшинг нь багасгах гээд л аль болохоор архийг хорихгүй талаас нь яриад байгаа. Энэ бүхнээ больж архийг Монгол Улсын хэмжээнд тас хорих хэрэгтэй. Хор ууна, шагийн архи дэлгэрнэ гэж айцгааж байна уу. Уух дуртай нь уугаад үхдэг юм байгаа биз. Нийгмийн шаар шавхруу болсон архичид хэнд хэрэгтэй юм бэ. Архи уусан хүнээс хэзээ сайн сайхан үйлдэл гарч байсан юм.
Саяхан болсон архины хэлэлцүүлэг дээр "Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний найман сард 3000 орчим бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 269 хэргээр буюу 14.5 хувиар өссөн. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 53.3 хувь согтуугаар үйлдэгдсэн" гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Хүний санаанд оромгүй жигшүүрт хэрэг бүхний цаана архи, нийгмийн шаар шавхруу болсон архичин байдаг. Архидалт араасаа залуу үеийг дагуулж, яг цэрэг халагдаж байгаа юм шиг халаагаа авч буйг судлаач хэлсэн. Энэ бол үндэстний аюул. Арабын ертөнц тэр чигтээ архи уухгүй болоод л байна. Хэрвээ архийг хориглосон орон хэргээ бардаг бол Арабын орнууд дуусах байлаа. Гэвч сүүлийн үед хөгжлөөрөө Дубай, Катар дэлхийд тэргүүлж буйг бид мэднэ. Монгол Улс архинаас бүрмөсөн салж байж л хөгжинө. Өөр арга байхгүй.
ӨДРИЙН СОНИН Б.БАТБОЛД
Сэтгэгдэл
Бек [66.181.177.96] 2020-10-11 10:47:18
1980-д оны сүүлчээр УБ хотын дарга Мөнхжаргал архины тухай шинэ хууль гаргаж,улмаар энэ нь улс орон даяар мөрдөгдөж сөрөг үйл ажиллагаа газар авч,арай гэж хэвийн болсоныг мартаагүй л баймаар даа.Энэ үйл явцыг сайтар судалж,нэр алдар олох гэж хийрхэх хэрэггүй.зөв бодлого явуулах нь зөв болов уу.
Зочин [202.55.188.35] 2020-10-11 09:03:07
Arhitai temtseh bish humuusiin uhamsariig deeshluuleh, hangalttai ajil orlogotoi bolgoh heregtei baina. Undur hugjiltei orond ch arhi chuluutei zarj l baidag shd, teglee geed tiim ih arhichid baihgui l baina.
Зочин [103.80.211.37] 2020-10-11 07:08:06
Архи, спитр бол мансууруулах төрлийн цагаан өнгийн шингэн бодис. Үүнийг дэмжиж байна гэдэг чинь төр засгийн дампуурал
Төсвийн дутагдлыг яаж нөхдөг гэж бодож байгаа юм бэ? [202.131.225.53] 2020-10-09 09:48:33
Архиар чинь улсын төсөв санжүүждэг юм. Архигүй бол төсөвт мөнгө орж ирэхгүй, мөнгөгүй бол цэрэг цагдаа цалингүй, гудамж талбай гэрэлгүй, зам барьж чадахгүй, нийгмийн асуудлууд санхүүжилтгүй элгээрээ хэвтэнэ. Ялангуяа хямралаас болж уул уурхай, жуулчлал, тээврийн салбарууд хямарч байхад мөнгө хаанаас орж ирэх юм бэ? Хамгийн найдвартай арга зам бол Монголдоо үйлдвэрлэсэн архи, тамхи байгаа юм.
Зочин [192.82.78.142] 2020-10-10 20:22:56
Хуцаа чи.апу д ажилдаг лалар уу
[103.80.210.183] 2020-10-09 05:50:02
улс төрчид бараг нь архины үйлдвэр тэй байгаа бололтой тэгээд хортой усаа үнэ хүргэх гээд ядчихсан арга хэмжээ зохиогоод байна л даа. манай нэрмэл л хүндтэй байвал бусад хорчин архинууд хамаа алгаа.
зочин [183.177.99.230] 2020-10-09 09:58:43
Манайд архи үйдвэрлэлийг зогсоох юм бол шууд иргэний дайн дэгдэнэ учир нь 15-40 насны 85 хувь нь архиар амьсгалаж байна ш дээ Архичин Монгол Арчаагүй Монгол хөгжихгүй нь ойлгомжтой Монголын Улс Төрчид ард иргэдийг ядууруулах бодлогыг аль 30 жилийн өмнө маш амжилттай хэрэгжүүлж ирсэн
Зочин [202.179.24.226] 2020-10-09 04:19:29
Архи идээний дээж гэдэг сэтгэлгээ ба хүнсний бүтээгдэхүүн гэдэг ангиллаас гаргаж олон нийтийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Идээний дээжгүй баяр тэмдэглэхгүй тас гүрийгээд ямар ч баяр тохиолдолд дэлгүүдээр тэрэг дүүрэн архи авагчид олонхи хэвээр л байна. Архины үйлдвэрлэлийг өндөр татвараар хазаарлах, супермаркетаар худалдаалахгүй зөвхөн архи худалдаалдааг дэлгүүрээр худалдаалах гээд хөгжингүй орнуудын сайхан жишээнүүд байна. Архи ууж гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл үүсгэдэг гээд худлаа ганц нэг өдөр хорихоос илүү үр дүнтэй аргууд бий. Шийдвэр гараж байгаа наад УИХ-ын эрчүүд архины үйлдвэрт хувь эзэмжих зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй олон шүү дээ.
Зочин [192.82.72.181] 2020-10-09 01:41:54
ЖИЖИГЭЭР САВАЛСАН АРХИ ЗАРЖ БАЙГАА НҮД УЛААН БОЛЦОН КОМПАНИУД ХҮМҮҮСИЙГ А ЛЖ БАЙНА . Ж нь САНСАР СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД НЬ АРВАЙ КОМПАНИ НЬ
Зочин [202.126.88.212] 2020-10-09 00:14:43
Архиа хямдхан үнэтэй болгочихооч. Хар аяндаа үнэ хүнд нь буураад ирнэ. Хэн зочноо хямдхан гашуун усаад дайлах гээд шахах юм бэ. Түүнийг үйлдвэрлэдэг бизнесмээнүүд ашиггүй үйлдвэрээ хаана. Харин нь төр бүх хүмүүсээ ажлын байртай болго,үйлдвэрийн хэрэгсэлийг зээлээр гэрээгээр өгч ажиллуул. Ашигтай орлоготой хүн амьдралаа л бодно. Үүний үр дүнд улс хөгжөнө.
зочин [66.181.187.143] 2020-10-08 13:57:24
Архины үйлдвэрлэл үйлчилгээг аажмаар бууруулах цогц бодлого явуулах хэрэгтэй. Баахан архи пиво үйлдвэрлэж, зөндөө зөвшөөрөл олгочхоод нэг өдөр хориод, зарах өдрийг нь багасгаад эхэлбэл тэр бизнес хийж буй иргэд жижиг аж ахуйн нэгжүүд яах болж байна. Архи нийтлэг хэрэглээ болсон өнөө үед жижиг дэлгүүр баарууд архигүй бол гүйлгээ нь эрс буурна. дээр нь цагдаа мэргэжлийн хяналт бүр дэлгүүр бааранд хяналт тавьж чадах уу, гэтэл архитай архигүй хянах шалгах өч төчнөөн ажил байна шүү. энэ бүхний цаана авилгал хууль дүрэм зөрчил гаарна, амьдрал сайжраад хүн болгон ажилтай болсон цагт архидалт эрс буурна, ажилгүйчүүд их , халамж их тарааж буй цагт архидалт буурна гэж санасны гарз, харин архины хамааралтай хүмүүсийг эмчлэх, нийгэмшүүлэх, мэрэгжил олгох төмөр зам барих гэх мэт бүтээн байгуулалтад оролцуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй, архаг архичдаас болж жирийн иргэдэд төвөг чирэгдэл учруулж болохгүй , өөр зөндөө хийх хэлэлцэх асуудлууд бна шүүдээ
Зочин [122.201.21.18] 2020-10-08 15:46:05
Архийг 15 цагаас хрйш өдөр бүр худалдахыг хоригло.худалдвал эрхийг цуцлаж 1сая.аар торго
зочин [66.181.187.143] 2020-10-08 14:17:31
зээлийн хүүг огцом бууруулж болохгүй гэдэгтэй адил архины үйлдвэрлэл үйлчилгээ хэрэглээг бууруулахад системтэй тууштай бодлого хэрэгтэй, тэрнээс биш поп улс төрчдийн моодны сэдэв биш шүү, зээлийн хүү архины хэрэглээ зэрэг буувал бүр сайхан шүүдээ, өр зээл буурвал гутралтаас үүдэлтэй архидалт ч багасна, бас нэг зүйл бол төсвийн орлогын багагүй хэсгийг архины үйлдвэрлэл үйлчилгээнээс олдог гаж тогтолцоогоо өөрчлөхөд бас цаг хугацаа хэрэгтэй биз эрхэм их хурлын гишүүдээ, нэг гараар орлогоо нэмэгдүүл гэж тушаачхаад нөгөө гараар орлогоо хаах хориг цээр тавиад байгааг ерөөсөө ойлгохгүй байна, хүний амьдрал хурим найр, найз нөхдөө дайлах гээд мундахгүй шалтаг шалтгаан байхад архизардаг өдрүүд гэдэг тэнэг хязгаар иргэд бизнесийхэнд бөөн төвөг чирэгдэл, жуулчид ирэх үед бас л архи зардаггүй өдөр гээд зогсч байх уу, цагаан сарын урт амралтын үеэр ч архи зардаггүй өдөр таарч л байлаа, хөөрхий хамаатны хөгшнийдөө гар хоосон орох гээд бна, бас золгохоор хүмүүс ирчхээд архи дуусчихлаа, хэдэн шил архи өгчихөөч гэсэн олон хүнийг харж л байлаа, дарга эрх баригчид минь бодит байдал дээр амьдрал ямар баян амаргүй төвөгтэй байдгийг ойлгоосой
Зочин [202.9.46.156] 2020-10-08 13:39:09
Арван жилийн охидууд банди оюутнууд тамхи татчихсан лаазтай пиво уучихсан явцгааж байна. Архичин болох зам мөрөө хөөж байна.
зочин [183.177.99.230] 2020-10-09 10:10:32
Сүүлийн үед охид залуус Хар Тамхиар чамирхах болсон түүндээ сэтгэл маш хангалуун байгаа юм
Зочин [122.201.22.90] 2020-10-08 12:07:36
Нэг жилд эрүүлжүүлэхэд 2 болон түзнээс дээш удаа орсон хүныг албадан 6 сарын ажил хтйлгэдэг болох хэрэгтэй.
иргэн [182.160.34.167] 2020-10-08 10:41:59
Архинаас илуу хортой асуудал тамхи байх шуу. Тамхи ширхэглэж зарахгуй ТУЦ болон сургуулийн ойролцоо 300м автобусны буудал дээр тамхи татахгуй гэх мэт. Эргээд харахад хэрэгжиж байгаа зуйл харагдахгуй л байна. Архийг хорьвол дээрхтэй яг адилхан болох байх. Архийг хорих биш архичидтай тэмцэл явуулж торгуулийг нь ондор болгох хэрэгтэй. Торгууль толох чадваргуй бол гудамж талбайн хог цэвэрлуулэх. Эхний ээлжинд эмэгтэйчууд архи уухаа болимоор байна.
Зочин [150.129.142.133] 2020-10-08 09:49:25
энэ төрййн тэнэг шивэгчдийг дорногвийн зөөвч овооны шаар дээр 2 хоног хүлж хая
Bn [202.126.90.142] 2020-10-08 06:36:51
Хөөрхий амьдрал үзээгүй хүний хөөрүү хийрхэл бн. Уян хатан, цогц бодлогоор шийдэх нийгэм эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлыг пал хийтэл усанд чулуу хаях байдлаар болгохгүй дээ. Соц үед архийг хорьж бгаа нэрээр хаданд гаргасан, одоо хорих юм бол шууд утгаараа мафи үүснэ.
Зочин [210.61.180.87] 2020-10-08 06:27:58
Arhi shig hereggui yum bhgui.amidral muu tor zasag harj uzehgui bn gj uudaguudiin shaltag yum bishuu.ogt zarahaa bolichih heregtei
Архийг хорьвол улсын төсөв тасарна. [202.131.225.53] 2020-10-08 06:16:25
Архи бол улсын төсвийн орлогын чухал эх сурвалж, архигүй бол төсөвт томоос том нүх гарна. Харин улс архиныхаа мөнгийг БҮРЭН цуглуулж авч чадах ёстой. Тэгэхгүй бол элдэв хувийн үйлдвэрүүдэд орлогоо алдчихаад байж болохгүй. Ялангуяа эдийн засгийн хямралын үед, ажилгүй хүний тоо эрс нэмэгдэх үед архи бол улсын төсвийн БАТАЛГААТАЙ орлого болдог юм. Архины татвараа л бүрэн цуглуул, Сангийн сайд аа!
Zochin [202.179.24.213] 2020-10-08 06:08:28
Arhia horio. Iim duurchihsen setgelgeetei humuus l arhichin bga shde. Uuj idehee zaalgahgui ch gej bh shig. Ail bolgond arhichin bdag ni unen shd. Yaj ch heleed oilgohgui, ajild oruulaad archaagui. Uumaar bval horoo uugaad uhne biz.
Зочин [192.82.67.66] 2020-10-08 05:00:14
Архийг хоривол хэдэн аймаг хотын цагдаагийн дарга нар тэдний гэр бүл нь нууцаар архи зарж баяждаг шдээ манайд тийм түүх байгаа шүү. Харин Монгол хүний дундаж цалин 2.5 сая түүнээс дээш гарахад л гудамжинд битгий хэл бааранд согтуу хүн таарахгүй шүү батболдоо арай л хийрхүү юм бичиж
Зочин [202.9.46.156] 2020-10-08 04:58:22
Айл болгон архичинтай хүчирхийлэгчтэй амар тайван бус байна даа.
ard [202.126.89.143] 2020-10-08 03:48:16
ideh uuhaaa zaaalgahuuu
zochin [202.9.40.66] 2020-10-08 03:35:23
neg asuudal hunduud yarihaar l communist bolgodog hotsrogdson setgelgeeneesee salaach yu yasan communizm ve ih hotsrogdojee
зочин [180.235.184.5] 2020-10-08 03:07:10
зөвөө архийг бүр хорьсон нь дээр
Зочин [182.160.1.170] 2020-10-08 03:03:31
Арабын орон бол 1т лалын улс 2т төр засагтай хаантай гэсэн үг 3т архитай тэмцэх биш ажилгүйдэлтэй тэмцвэл дараалал нь зөв тогтмол ажил боломжийн орлоготой хүн ажлаа цагаа архинд алдахыг хүсэхгүй б.батболд гээд энэ сэтгүүлч бол архичин хүн бололтой архичин хүний ярьж бичиж байгаа нь харгис хийрхүү байдаг тогтвортой сэтгэлзүй ч харагдахгүй байна. Мөн шагчид цэцэглэх нь ойлгомжтой энэ нийгэмийг улам 90 оны дампууралын сэтгэл зүй рүү хөтлөнө .дашрамд хэлэхэд бээжин шанхай хятад япон солонгосын аль ч хотод архийг гудманд түрдэг тэрэг түц цайны газарт чөлөөтэй зардаг архичид нь нийгмээс тусдаа байдаг бол энгийн хүмүүсийн дунд тэр их чихэлдсэн олон дотор согтуу хүн нэг ч алга бүгд ажиллахын төлөө бужигнаж байдаг
Иргэн [202.126.90.108] 2020-10-08 05:04:22
Зөв өө., асуудал архинд их бага байгаадаа биш, архичидад ч байгаа юм биш. Ажилгүй, амьдрал муу учраас зарим хүмүүс ийм зам руу ороод байгаа. Хийх ажилтай, өнөө маргаашдаа итгэлтэй хүмүүс хэзээ ч архичин болохгүй.
Зочин [66.181.161.91] 2020-10-08 03:02:46
Энэ хүний идэж уухыг хорьдог коммунист сэтгэлгээнээсээ хэзээ салах юм бол.Ямар нэгэн юм болбол хаана, хорьно,хязгаарлалт тогтооно л гэх юм.
Зочин [202.9.46.156] 2020-10-08 13:41:08
Архи ууж агсам тавьж хүчирхийлэл үйлдэж байгаагаа ардчилал эрх чөлөө гэж ойлгодог тархины тураалууд олон байна.
Зочин [182.160.39.118] 2020-10-08 10:46:21
Архичин дурак байна даа чи. Далд ор
Zochin [45.55.180.173] 2020-10-08 02:57:25
Arhitai temtsej baihaar arhi hetruulen hereglegch irgedteigee todorhoi tuvshind ajil zohiovol yaasiin. harin arhinii ene olon uildveruudiig tsegtselmeer bgaan. Ondor unetei arhi hend ashigtai geheer arhi uildverlegchded ashigtai. Harin tednii uildverlej bgaa arhi chanar standartiin shaardlaga her hangaj, arhind humuusiig dontuulahgui baih yamar ajil arga hemjee avch heregjuulj bgaagaar ni dugnevel yaasiin. Arhi bol hereglee. bas neg taliig barij tuilshirch bolohgui. Arhitai holbootoi har baraan medeelel niigemd tugeej bgaa erhem setguulch nar bas yug medeelhev, yug medeelehguigee meddeg baimaar bna shuu. Ardchilal neriin dor ashig olj, medeelj baival busad ni hamaagui gesen setgeleer yumand handaj bolohgui
Зочин [202.9.46.156] 2020-10-08 02:46:07
Өөрсдөө больчихвол яасан юм