АТГ: Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас олон зөрчил илрүүлэв
АТГ-аас Сонгинохайрхан дүүргийн газрын албыг шалгаж албан тушаалтнууд хууль бусаар газар эзэмшиж байж болзошгүй зарим үйлдэлд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахаар болжээ. АТГ-ын шалгалтаар хууль журам зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл цөөнгүй илэрсэн байна. Тэр дунд газар эзэмшихтэй холбоотой өргөдөл, хүсэлтийг хуулиар зохицуулаагүй, журамлаагүй асуудлаар иргэдэд хүнд суртал чирэгдэл учруулж зохиомол асуудал бий болгосон. Хоёр байгууллагад давхардуулан газар олгосон. Нэг ижил өргөдлөөр олон газар шилжүүлэн авсан зэрэг “но” илэрсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүний шийдвэрээр энэ оны нэгдүгээр улиралд дүүргийн Засаг даргын 20 удаагийн захирамжаар 1719 иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг шийдвэрлэсэн.Ингэхдээ нэг хүн хоёроос дээш хүний өргөдөл бичиж олон удаа давхардуулан газар олгосон. Зарим тохиолдолд иргэний газар хүссэн өргөдлийг төлөвлөвлөгөөнд ороогүй эсвэл олгосон газар гэж тайлбарлан хүлээн авахгүй, иргэдийг хохироосон дутагдал цөөнгүй илэрчээ. Тухайлбал, иргэн, аж ахуй нэгжээс газар эзэмших, ашиглахтай холбоотой өргөдөл, хүсэлтийг нягталж шалгахдаа бөөгнүүлж байгаад 14-21 хоног тутамд бэлтгэн, хүргүүлж байгаа нь иргэдэд чирэгдэл, хүнд суртал болж байна гэж ажлын хэсэг дүгнэжээ. Нөгөө талаас Засаг дарга газрын албанаас ирүүлсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж, захирамж гаргах хугацааг нарийвчлан зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс бүх төслүүдийг шалгаж байна хэмээн шат дамжлагыг нэмэгдүүлдэг. Иргэдээс хамгийн их гаргадаг газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэх хугацааг төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан ерөнхий хугацаагаар шийдвэрлэж байгаа нь газрын асуудал шийдэгдэхгүй удах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Тиймээс иргэдээс Газрын тухай хуульд заасан асуудлаар Газрын албанд хандсан асуудал бүрийг шийдвэрлэхэд шат дамжлага бүрээр зарцуулах хугацааг тодорхой зохицуулж өгөх шаардлагатай байна гэж үзжээ.
Өнгөрсөн оны байдлаар Сонгинохайрхан дүүргийн 20, 24, 32 дугаар хорооны 228, нийт 642 байршлын 400 гаруй байршилтай АТГ танилцахад 21 дүгээр хороо “Эх булгийн тохой” компани газраа ашиглаж байсан боловч газрын төлбөрөө төлөөгүй. Бусад 642 байршил мөн л газрын төлбөрөө төлөөгүй, зориулалтын дагуу хоёр жил дараалан огт ашиглаагүй зөрчил илэрчээ.
Сонгинохайрхан дүүрэг дэх Газрын албанд өнгөрсөн онд 2760 өргөдөл, хүсэлт ирүүлснээс 120-ыг түүвэрлэн шалгахад иргэдийн газар хүссэн өргөдөл он, сар, өдөргүй. Нэг хүн хоёроос дээш хүний өргөдөл бичсэн. Иргэн, аж ахуйн нэгжээс газар хүссэн өргөдлийг зөвхөн тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан байх, кадастрын тойм зурагтай авдаг гэж тайлбарлаж бусад өргөдлийг хүлээж авахгүй буюу бүртгээгүй. Жишээлбэл, иргэн Э.Санчир өнгөрсөн оны есдүгээр сард Дүүргийн засаг даргын захирамжаар СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд нэр бүхий 10 иргэнээс тус бүр 700.0м.кв газрыг шилжүүлэн авсан байжээ. Өөрөөр хэлбэл, 2014 оны захирамжийг харвал 10 өөр иргэн авсан мэт харагдаж байгаа боловч өргөдлийн утга адилхан, он, сар, өдөр бичээгүй, иргэний үнэмлэхний хуулбар байхгүй, холбоо барих утас бичигдээгүй, хүлээж авсан бүртгэл хяналтын карт дээр ямар нэг цохолт байгаагүй аж. Энэ нь Газрын албаны албан хаагч, дарга эсвэл дүүргийн болон Нийслэлийн албан тушаалтнууд өөрсдөдөө бусдын бичиг баримтаар албан тушаалын байдлаа урвуулан газар эзэмшиж авсан байх магадлалтай гэж АТГ үзэж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахаар болжээ. 10 иргэнээс иргэн Э.Санчир гэх хүн газрыг шилжүүлэн авахдаа Ц.Ариунсанаа гэх бие төлөөлөгчөөр дамжуулан мөн адил нэг ижил утга бүхий хэвлэж бэлтгэсэн сар, өдөргүй өргөдлөөр шилжүүлэн авсан байна.
Тухайн газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяаллын мэдээллийг улсын бүртгэлийн гэрчилгээний “Э”дугаар авахаар дундын мэдээллийн санд цахимаар мэдүүлдэг. Ингэхдээ улсын бүртгэлийн ажилтан мэдээллийн үнэн зөвийг ажлын тав хоногт хянан шалгаж, улсын бүртгэлд бүртгэн “Э” дугаарыг олгодог байна. Харин Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас газар эзэмших, ашиглахтай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 22-ны хооронд 5751 мэдээллийг дундын мэдээллийн санд мэдүүлжээ. Гэтэл ажлын тав хоногт улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдэх “Э” дугаар олгох эсэхийг шийдвэрлэх хуулийн хугацаатай боловч 10-аас дээш өдрийн хугацаанд хариу өгсөн 163 мэдээллийг 86 хоногийн турш хариу өгөөгүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ажилтан Газрын албанаас Дундын мэдээллийн санд буцаасан 402 мэдээллээс газрын хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн 27, Засаг даргын захирамжид нэр байхгүй 21, хаяг зөрүүтэй 18, Засаг даргын газар эзэмших, ашиглуулах талаар гаргасан захирамж байхгүй 17 мэдээлэл байгаа аж. Иймд төрийн байгууллагууд хоорондоо цахимаар мэдээлэл солилцох боломжтой гэх Дундын мэдээллийн цахим сан нь газар олгох, эзэмших хүсэлт өгсөн иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсэх шалтгаан нөхцөл болж байгаа учраас илүү боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг АТГ-аас анхааруулсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [103.10.23.115] 2021-10-16 14:12:06
өмнө нь байсан хүмүүс нь байсаар л байнлээ хүнд суртал нь хэвээрээ 1 ч хүн үлдээлгүй солиулмаар байна
Батжаргал [203.91.115.55] 2021-08-26 02:55:39
Схдүүрэг 17 р хороо 34 а байрны 3р орцны булангын байрны гадна тал энэ хашааг буулгаж машины зогсоол юм уу?хүүхдийн тоглоомын талбай болгомоор байна газрын албаныхан үүнийг анхаарч үзээч нэг айлын эрх ашигийг болимоор юм
Гэлэгээ [66.181.161.57] 2020-12-30 03:42:37
Схд н газрын албыг бүтэцээр нь өөрчилхгүй бол нутаг ураг төрөл мафи болсоон.,
Зочин [66.181.161.89] 2020-10-15 20:32:37
хорооны засаг дарга, газрын албаны ажилчид нь газар зарна шүү 2 сая гэдийм байлээшдээ.
Надад гомдол байна ... [122.201.26.172] 2020-10-14 06:13:17
2019 оны 9 сард материаль өгсөн таг ..Газар эзэмших ...Төрийн албанд шунаг сэтгэлтнүүд бугшиж,, жирийн иргэд гудамжинд нэг нэгнийхээ хашаанд хоног төөрүүлж байна .
Зочин [202.179.15.3] 2020-10-14 05:29:53
СХД-НЯМБААТАР БАЙХДАА ГАЗРЫГ Ч НЭГ ТҮГЭЭСЭН ДЭЭ ХАХА ГАЗАР БОЛ НЯМБААТАРЫХ Л ГЭСЭН ҮГ ХАХА
Зочин [36.226.166.28] 2020-10-13 11:13:23
Сонгино-Хайрханы газрын албаныханыг нэгч хүн үлдээхгүй солихгүй бол наана чинь үүрлэсэн авилгалын үүр уурхай хэзээч арлихгүй, аймаар газар
ХАРИУЛТ [59.153.113.82] 2020-10-15 08:13:50
Х УУЛЬ ЖУРАМ, ЭРХ МЭДЭЛ,ТӨСВИЙН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ,ШҮҮХ,ПРОКУРОР,ТАГНУУЛ ХӨДӨӨ ӨЖ АХУЙ,ҮЙЛДВЭР,ШОРОН ГЯНДАН,СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ,,,,,ГЭЭД ЮУ БАЙДАГ БҮХ ЮМ АВИЛГАЧ ЛУЙВАРЧ АРДЫН НАМ ГЭЭЧ УЛСЫН МЭДЭЛД БАЙСАН ЦАГТ МОНГОЛ УЛС АМАР ЖИМЭР ЗӨВ ,ЗҮЙТЭЙ ОРШИН ТОГТНОХГҮЙ НЬ ТОДОРХОЙ ШҮҮ
Зочин [183.177.100.234] 2020-10-13 09:51:10
2014 оных бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг би байна. ийм зүйлийг хугацаа дуусахаар л илрүүлдэг юм шигээ
Зочин [103.14.37.8] 2020-10-13 08:51:59
найрамдал зусланд усны эх,ой модыг нь сүйтгээд байгаа түвшинбаяр нарын хүмүүсийг болиулж өгөөрэй дээ засаг минь
зочин [192.82.74.176] 2020-10-13 04:50:13
Монголд социализмын үе шиг улс ,нийтийн өмчид хуруу дүрсэн бол хатуу шийтгэдэг , 3 нугалж төлүүлдэг болгомоор бна .Хулгайч албан тушаал ашигладаг хүмүүсийг алж болдоггүй юм бол шоронд нь олигтойхон олон жил явуулаад дуусгах хэрэгтэй дор нь цэгцэлж номонд оруулаач ...чааваас гэж
Зочин [192.82.65.224] 2020-10-13 03:40:17
газрын нйамаа бол зүгээр л гамшиг. газрын албанд танил талгүй хүмүүс 0.07 ч авч чаддаггүй. гэтэл газрын албаныхан өөрсдөө мөнгөтэй хүмүүс, хамаатан садантайгаа нийлж газрыг их хэмжээгээр луйьардаж авч бна. арай гэж нэг хоосон газар олоод очихоор энэ чинь эзэнтэй бна гэж худлаа хэлж хүний олж очсон газыг боловсон аргаар дээрэмддэг. газар хот төлөвлөлтийнхөн гэж хэнд ч дийлддэггүй мафи болсон. аав ээж хүү охин гээд үр удмаараа энэ албанд ажиллацгааж бна. энийг бас шалга
Зочин [150.129.142.99] 2020-10-13 03:12:40
Ус сувгийн дарга Төрхүү ч сонгины газрыг зарж хөлжсөн хүн дээ. Хууль хүчнийхэн мэдсэн ч мэдээгүй царайлахаар чинь дараагийн улс нь ингэж болдог юм бна гээд шүлсээ савируулаад бх нь аргагүй л дээ
dagva [139.5.217.37] 2020-10-13 02:25:23
bi 2 jil hoosholdood odoo j duusaagui bn unen hesuu shuudee toriin alba bugd solihgui bol tom jijiggui avilgaa neheed l bn oron dayr solih heregtei
Зочин [122.201.22.90] 2020-10-13 02:14:26
Тэгшхэн аятайхан газар бол бүгд өөрсдийн газар нь байгаа хамаатан садны нэр дээр нь байгаа тэгээд зардаг 9, 10 саяын ханштай гэсэн. Байгаа газрын ойр орчимд байгаа айлуудаас асуухад бүгд тэгж ярьдаг, авсан байгаа.
Зочин [140.112.103.127] 2020-10-13 01:38:22
Аав ээж хоёр минь голомтоо асаасан, би төрсөн, хүүхэд насны минь жаргалтай бүх үеийг шингээсэн миний хувьд хэдэн байраар ч солишгүй тийм нандин сайхан газарыг минь СХД-ын газарын алба, өөр байгуулагад зараад том байшин барьчихсан бсан. Би болохоосоо болохгүй хүртэл нь зөндөө явсан, үнэндээ дийлээгүй, хүчний байгууллага, хотын маф холбогдсон юм шиг байна лээ. Сонгины цагдаагаас нь ярьж байна наад газараа зүгээр орхи гээд утсаар сүрдүүлээд. Гадаадад байгаа олон хүмүүсийг байхгүйг нь мэдээд газрыг нь ингэж дээрэмддэг төрийн албаны маф байдаг юм бна гэж мэдрэгдсэн. Одоо Монголд шударга ёс тогтооно гэсэн олон дарга нар гарч ирсэн. Шудрага ёс тогтоох гэж байгаа бол дүүргүүдийн газарын албанаас эхэлж сайн шалга, төрийн нэрээр ард иргэдийг яаж дээрэмддэг, жинхэнэ шудрага бусыг тэндээс харах болно.
зочин [140.112.103.127] 2020-10-13 01:31:38
СХД-бол яалзарсан газа. Гадаад 5 жил ажиллаад, нэг сар Монголдоо ажиллах гэж очсон, хэдэн жилийн өмнө. Төрсөн хашаандаа очсон чинь нэг том компань том барилага бариад байж байсан. СХД-ын газарын алба миний газарыг давхардуулаад өгчихсөн бсан. Газрын алба дээр нь очсон, нэг лагай газрын албаны ажилчин залуугын өмнө иргэд битүү оочирлочихсон, бүгд гуйсан гөлөг болсон харцтай бөндгөнцгөөгөөд, нөгөөх нь загнаад, тэнэг мангараар нь дуудаад, иргэдтэй харьцаж байгаа харьцаа эдэр бол хаан цаашаа л бсан. Би шууд дарга дээр нь ороод өөрийн хууль ёсоор авсан газарын бичигээ харуулаад, хүний газрыг гадаадад ажиллах хойгуур ингээд өөр хүнд давхардуулаад өгсөн байна шийдээд өгөөч ахаа гэсэн. Тэгсэн намайг доромжлоод, за дүү хүү чи гадаадад амьдардаг ш дэ, сайн мөнгө хийгээд байр авчихгүй юу, хаха гш. Чи заргалдаад явбал үнэхээр амжихгүй, манай цагдаа, прокрор, шүүхийн шийлвэр бүгдийг ялах хэрэг чамд гарна гээд намайг хөөгөөд гаргасан.
bolor [124.158.86.30] 2020-12-29 13:41:00
ter veiin darga n xen be
Зочин [202.21.107.65] 2020-10-13 00:53:30
СХД-н газрын алба,хорооны албан тушаалтнуудын сүлжээ байдаг гэж иргэд ярьдаг.Ар гүнтэд 800 гаруй айлын эзэмших эрхийг цуцалсан хэрэг хээл хахуултай холбоотой л байх.
Зочин [59.153.112.79] 2020-10-13 00:50:18
Хэтэрхий мэргэн жараахай нямбаатар нь энд тэнд шударга царайлаад яваад байсан өөрийнхөө сонгодсон дүүрэгийн байж байгаа царай
ard [202.9.46.171] 2020-10-13 00:45:05
boon hvnd surtal mash udaan tegeel awilgalaa nehendeee
Зочин [64.119.27.91] 2020-10-13 00:18:38
SXD-iin gazriin alba unexeer xetsu xund surtaltai. Gazar xudaldaj awad ner shiljuulexed 1 sariin daraa bichign gardag yum bnl. Shuud l sariin daraa irerei gj bga yum da . Xvnees awsan gazraa shiljuulexed "zorchiloo arilgaarai" gj xelne. Omnox shiljuulj bsan xumuuser n zorchliign arilguulj bxgui yadag bnaa. Nugu zorchiliign arilgax yamarch bolomjgui, uchir n zorchiliig medelgui awchixsan bdag. Kadastriin zurgiig xarad bid met n unshij medexgui gd asuudal ali ali talda garch irex yumda.
Зочин [103.229.122.52] 2020-10-13 00:16:31
УЛААН ЦАЙМ Л НЭХДЭГ