Ган болсон аймгуудын малчдад тулгараад буй асуудлыг шийдвэрлэх талаар шуурхай уулзалт зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон.
Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм. Улмаар зуншлага муутай байсан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын зарим нутагт өвөлжилт хүндэрч, малчдын амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүсээд байгааг малчид хэлж байв.
Иймээс ган болсон аймгуудын малчдын саналыг үндэслэн тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаарх шуурхай уулзалтыг Баасан гарагт 09:00 цагаас зарлалаа.
Энэхүү уулзалтад тухайн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд оролцоно.
Сэтгэгдэл
Зочин [202.131.228.66] 2020-10-19 23:52:44
Улсын бодлогоор малчидыг дэмжихгүй бол малгүй малчид хотод хаагаачин болж түгжирэл нэмдэг нь хэрээс хэтэрлээ
зочин [66.181.176.71] 2020-10-17 12:50:11
татварын бодлогоор малын тоо толгойг цөөлж байгалийн тэнцвэрт сөрөгөөр нөлөөлхөөргүй тохиромжтой тоо толгойд аваачихгүй бол зуд турхан, ган зудгүй байхад ч хэцүү нөхцөл үүсгээд байгаа юм биш үү, даахгүй нохойнуудын хураасан булуунд төр засаг анхаарал халамж тавих ямар ч шаардлага байхгүй биз дээ, тэгээд ч малчид төсөв бүрдүүлэхэд оролцдоггүй ш дээ
kkk [203.23.199.86] 2020-10-16 07:18:36
Татвар төлдөггүй малчдын малыг маллах зардлыг яахаараа татвар төлөгчид үүрэх ёстой гэж. Алж идэх болохоороо өөрсдөө иддэг. Зарахаараа мөнгийг нь өөрсдөө авдаг. Арчлах болохоор татвар төлөгчид зардлыг нь үүрдэг. МАН- ынхан одоо болих хэрэгтэй шүү дээ.
Зочин [150.129.140.12] 2020-10-15 11:57:11
мал хувийн өмч. мах сүүний үнэ өсгөх болхоор өөрсдийнх өмч , арчаагүйдээ малаа алдах болхоор татвар төлөгчдийн мөнгөөр тэтгүүлнэ. яагаад ийм арчаагүй хөгийн юм
зочин [66.181.176.71] 2020-10-15 11:41:59
Даахгүй нохойнуудын хураасан булууг байгаль дэлхий өөрийнхөөрөө зохицуулж байхад хөндлөнгөөс хөлөө жийх хэрэггүй л болов уу, угаасаа малын тоо толгой хэт ихсээд байгалийн тэнцвэрт нөлөөлөөд байна бус уу
Зочин [182.160.38.47] 2020-10-15 09:32:36
НЭГ ХҮНД ОНОГДОХ МАЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ГАРГААЧЭЭ.ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРВЭЛ ТАТВАР АВЬЯ.БИЛЧЭЭР ЧИНЬ УЛСЫН ӨМЧ БИЗДЭЭ.
Иргэн [64.119.24.204] 2020-10-15 08:42:28
хэт тооны хойноос гүйгээд байхаар аргагүй ш дээ