Ерөнхийлөгчийн санаачилга ба эдийн засагчдын байр суурь

Aдмин / Эдийн засаг

Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Уг зөвлөмжөөр цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын зүгээс үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болгосон юм. Ерөнхийлөгчийн гаргасан санал хэрэгжих боломжтой юу сэдвээр эдийн засагч, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн байр суурийг хүргэж байна.

О.Амартүвшин: Ерөнхийлөгчийн саналыг даруй хэрэгжүүлбэл зохих шийдвэр

-МҮХАҮТ-ын зүгээс хатуу хөл хорионы үед эдийн засаг, бизнест учирч байгаа эрсдэлийг удирдах санал боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн. Энэ нөхцөл байдал шинэ зүйл биш. Өнгөрсөн хавраас бид шаардлагатай бүх судалгааг хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг маш тодорхой гаргаж өгч байгаа. Харамсалтай нь Засгийн газар хөл хорио тогтоохдоо цаана нь учирч байгаа бодит эрсдэл тухайлбал, иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах, бизнесээ авч үлдэх боломжийг үлдээх нөхцлийг маш хангалтгүй бодолцож байна. Тиймээс цар тахлын хоёр, гурав дахь давалгаа гэж ярьж байгаа одоо үед бид өмнөхөөсөө ямар туршлага, сургамж авсан бэ. Үүнд үндэслээд эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр судалгаа, тооцоонд үндэслэсэн саналууд гаргасан байгаа. Нөгөөтэйгүүр, бид Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Иргэдийг хоол хүнсний суурь хэрэгцээгээр хангах, нөгөө талаар дотоодын аж ахуйн нэгжүүд хэдий болтол сул зогсолт хийх нь тодорхойгүй байгаа ийм нөхцөлд даруй хэрэгжүүлбэл зохих шийдвэр. Засгийн газрын зүгээс энэ саналыг зөв буруу гэж шүүхээсээ илүү яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр гарц, гаргалгаа олох хэрэгтэй. Ирэх жилийн төсөвт бараг дөрвөн их наяд төгрөгийн бүтээн байгуулалт, музей, соёлын төв, хөшөө дурсгал барихад төсөвлөсөн. Үүнээс нь царцааж болохыг нь орхиод иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг нь хамгаалахад зориулмаар байна. Энэ бол “гэртээ бай” гэж дүрэмдэх биш идэх хоол, түрээс, төлбөртөө санаа зовохгүйгээр гэртээ байх нөхцлийг нь хангах тухай юм.

Хуульч, судлаач Д.Тэгшбаяр: Мөнгөгүй байсан ч эх үүсвэр гаргаж хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг

-Хямралын үед өрх бүрийн эдийн засаг хүнд байна. Одоогоор Ерөнхийлөгчийн санаачилга хэрэгжих боломжтой юу гэвэл боломжтой. Мөнгө байхгүй байсан ч байлгах нь Засгийн газрын үүрэг. Манайх хэдийгээр дотооддоо COVID-19-ийг алдалгүй 11 сар болсон ч эдийн засгаа дэмжих, эрсдэлийн удирдлагын бодлогоо тодорхойлохдоо яг дотооддоо тархаад хөл хорих үед авах системтэй арга хэмжээг тодорхойлоогүй байсан. Олон улсын санхүүжүүлэгчдээс эдийн засгийг дэмжих нэрээр 560 гаруй сая ам.доллар авчихаад зорилтот арга хэмжээндээ зарцуулаагүй музей, хөшөөнд зарсан нь үнэн шүү дээ. Дэлхийн бүх улс энэ үед өрх гэр бүл, иргэд, бизнесээ дэмжиж татвараас чөлөөлж зарим тохиолдолд хөнгөлөлт үзүүлж, бэлэн мөнгө тараасан. Хятадад бизнес эрхлэгчдээ дэмжиж таван жилийн татварын чөлөөлөлт үзүүлэхээр боллоо. Манайх 10 сарын турш бизнесээ боомилж, юу ч хийгээгүй өдий хүрсэн.Уг нь ийм хөл хорионы үеийг тооцоолж, бүтэн жилээр баялаг бүтээгчдээ чардайлгах нь буруу байсан. Хэдийгээр хэдэн талаас нь хэлсэн ч дуугүй өнгөрсөн. Олон улсын байгуулагуудад тусламж, зээл авахдаа хэнтэй гэрээлснээ мөн цаад эздийг нь гэрээгээ бүхэлд нь ил болгох амлалт өгөөд санхүүжилт авсан.

Тухайлбал, тавдугаар сарын сүүлд ОУВС-гаас авсан 98 сая ам.долларын зарцуулалт ил болоогүй. Яагаад энэ үед иргэдээ дэмжих арга хэмжээ аваагүй вэ гэвэл санхүүжилтийн зарцуулалттай шууд холбоотой. Халамжийн бодлогыг дэмждэггүй ч ийм үед дэмжих нь цагаа олно.

“Монголий Вояж” компанийн захирал С.Алтантуяа: Ерөнхийлөгчийн санал өрхөөр дамжуулан аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого

-Ерөнхийлөгчийн оруулсан санал бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүддийн өмнөөс хийсэн маш сайн санал. Төр ард түмнээ бодож байгаа бол тэднийг цалинжуулж, ажил олгодог аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Дэлхийн улс орны жишиг юуны өмнө улс орноо нуруундаа үүрээд зүтгэж яваа бизнес эрхлэгчдээ нэгдүгээрт дэмждэг. Тэд ард түмэндээ буцалтгүй тусламж хандив болгон дор хаяж хүн бүрт 1000 ам.доллор хандивласан. Нөгөөтэйгүүр Монголын бизнес эрхлэгчид болон аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжээс гаргаж байгаа санал хүсэлт гэвэл нэгдүгээрт, аж ахнуйн нэгжүүдэд ажилчдаа хадгалж үлдэхийн тулд өмнө нь өгч байсан 200 мянган төгрөгийг сар бүр үргэлжлүүлэн олгох, хоёрдугаарт, НДШ-ийг хилийн хорио цээр цуцлах хүртэл хугацаагаар чөлөөлөх. Гуравдугаарт,үйл ажиллагаа нь зогсоогүй байгаа аж ахуйн нэгжүүдэд газрын, үл хөдлөхийн төлбөр, ашиг орлогын татвар болон бусад үйл ажиллагааны ашиглалтын зардалцахилгаанаар халаалтаа шийдэж ажиллаж байгаа жуулчны бааз, зочид буудал, амралтын газрын цахилгааны төлбөрийг хойшлуулах. Мөн хотын татвар гэх мэт бусад олон татаас, шимтгэлээс чөлөөлөх хэрэгтэй байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд ажилчдын банк, ББСБ, ломбардаас зээлсэн зээлийн хүүг нэг жилээр хойшлуулж тэдэнд шалгуур үзүүлэлт багатай бага хувийн хүүтэй урт хугацааны зээл олгох нэн чухал хэрэгтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Оюунгэрэл: Дотооддоо мөнгө эргэлдэх цус сэлбэх боломж

-Миний хувьд хэрэгжих боломжтой. Учир нь төсөвт асар их үр дүн, үр өгөөж, ашиг багатай хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардал батлагдсан.

Эмнэлгээс бусад барилга байгууламжийн зардлыг танах хэрэгтэй. Мөн бусад машин, тоног төхөөрөмж шинэчлэх зардлууд ч байгаа. Бэлэн мөнгө гэхээсээ ваучер нь бүр үр дүнтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих том боломж.

Дотооддоо мөнгө эргэлдэх цус сэлбэх боломж. Иргэд халаалт дулаан эрчим хүч, усны мөнгөө төлж болно. Иргэдийн амьдрал хүндэрч байна шүү дээ.Өдрийн орлогоороо амиа тээж яваа олон хүн байгаа. Түрээсийн байранд амьдардаг, түрээсийн лангуу, байр ашиглаж амь зууж яваа ч хүн олон бий.

Эдийн засагч Ч.Батсайхан: Банкинд хэвтэх амьгүй мөнгө эргэлтэд орох байсан

-Банкинд хэвтэх амьгүй мөнгийг амь оруулж эргэлтэд оруулахын тулд иргэддээ тарааж өгөхөд юу нь буруу байх билээ. Өрхүүдэд тараасан мөнгө байшин барилга, хөшөө дурсгалд зарцуулагдахгүй. Хоол унд, цахилгаан, байрны мөнгө, НӨАТ-т төлөгдөж татвар болж эргэлтэд орсноор жижиг, дунд бизнес эрхлэгчид эргэлдэх мөнгөтэй болно биз дээ. Эс бөгөөс хэдэн эрх мэдэлтэн тэр мөнгийг өөр зориулалтаар өөрсөддөө ашигтай эргэлтэд оруулна шүү дээ. Харин зээл тусламжийг их бүтээн байгуулалтад шат шаттай оруулах хэрэгтэй.

\Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Zochin [202.9.41.6] 2020-11-21 18:06:26

Er ogch baij avna tiimee eronhiilogchin Sanaa bol mash sub shyy

Иргэн [202.126.90.141] 2020-11-20 16:29:30

Энэ бөх бол зээл тэглэ, мөнгө өг, одон тараа гэсээр байгаад эдийн засгаа сийрүүлж Венесуэлийн араас оруулж дампууруулаад хаяна, өөр юу ч чадахгүй. Бодлого ярьж хууль санаачлахад толгой дутна

Иргэн [66.181.182.102] 2020-11-20 10:11:54

Хаврын сонгуулийн шоунууд явж л байна даа.Ард түмэн талцах хэрэггүй гэж хэлэх байна.ерөөсөө л төрийн өндөрлөгүүд өөрсдөсөө цалингаа болон хувьцаат компаниудаас л цуглуулчих. Ард түмэндээ.Улс их өртэй шүү дээ.

Зочин [64.119.19.61] 2020-11-20 08:14:26

11сарын10НД. ХОНЬ МАХ 5200 БАЙСАН. НӨӨЦИЙН МАХ ГЭЭД 6700 БУЫУ 28%р НЭМЧИХСЭН.УУЛ НЬ5200ГААР НЬ ТОГТООСОН БОЛ 20ХОНОГ ИДЭХ МАХЫГ 30 ХОНОГ ИДЭХ БАЙСАН ЫМ....

Shit [202.9.40.122] 2020-11-20 02:04:30

Хүүрийнсүхэээээээ бодооч. Ухаараач хүүр вэ чи яаасан.

Зочин [139.5.217.247] 2020-11-20 01:31:31

Бvх айл орход гэж хавтгайруулахын оронд зорилтот бvлгийнхэнд халамж vзvvлж бэлэн монго олгох нь оновчтой байж болох юм. Ер нь Еронхийлогч маань цаашдаа иймэрхvv санал санаачилгаа дангаараа биш, урьдчилан vндэсний аюулгvй байдлын зовлол болон Засгийн газартайгаа хэлэлцэж шийдвэрлэсний дараа олон нийтэд мэдээлж байх нь зvйтэй бна. Цар тахлын гамшигтай энэ цаг vед улс торжилт, талцал хагарал гаргахгvй эв нэгдэлтэй хамтарч ажиллах нь хамгийн чухал хэрэгтэй бна.

Зочин [202.126.89.2] 2020-11-20 07:45:04

Зорилтот бүлэг гээд байх...юмаа...дундаж амьдралтай хүмүүс чинь ч зорилтот бүлэг рүү орчихсон байгааг мэдэж байна уу.

иргэн [202.179.27.138] 2020-11-19 14:34:07

өнөөдөр МАН, Ерөнхий сайд Хүрэлсүхэд Иргэд ээ бодохоосоо илүү Улс төрийн өнцөгөөс болон ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиа бодоод Ерөнхийлөгчийн Санал санаачилгыг хүлээж авсангүй, энэ Үйлдлээрээ Хүрэлсүх Ард иргэдийнхээ дунд Өөрөө Нэр хүндээ унагасан явдал боллоо,

Үгүй шүү. Сонгууль бодсон бол харин ч нэмээд дэмжих байсан бусуу. [202.126.89.196] 2020-11-19 23:50:05

Зочин

Зочин [192.82.73.120] 2020-11-19 12:34:07

Өлсөөд байнаа хүрэлсүхээ

Зочин [66.181.178.109] 2020-11-19 09:40:13

Өрх, ААН -үүдийг дэмжих бодит ажлыг нарийн судалгаанд тулгуурлан хийх нь COVID - 19 -ын халдварыг хумих мөн түүнчлэн ядуурлыг саармагжуулах Монгол улсын эдийн засгийн болон хүн ам зүйн бодлого байх ёстой. Арав хорин жил улсад татвар төлөөд ажилчдынхаа ажлын байрыг тогтвортой хадгалаад ажиллаж байсан жижиг дунд аж ахуйн нэгжүүд ажил хийх дадлага туршлага хүсэл эрмэлзэл нь байсан ч ажиллах боломжгүй олноороо үйл ажиллагаагаа зогсооход хүрч байгаа нь үнэн. Ажилчид нь тэтгэврийн насанд хүрээгүй дахин тогтмол ажиллах ажлын байр хомс байдаг.Нийгмийн дундаж давхаргын үүсэл баттай тогтож чадалгүй нурж унаж байгаа харагддаг.

Зочин [66.181.191.206] 2020-11-19 09:06:37

Намаар хуваагдаж байхаар Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваад хэрэгжүүлчих л ёстой байсын. Зөвхөн төрийн албан хаагч одоогоор аж ахуйн нэгжүүдэд ажилтай байгаа иргэд өндөр настан хүүхдүүдээ л онилсон шийдвэрээс илүүтэй улирлын шинжтэй ажил эрхэлдэг өдрийн орлоготой ажлын цомхотголд орсон иргэдрүүгээ түй ч онилсон шийдвэр алга. Мөнгөний зах зээл бол үүсмэл уламжлагдсан зах зээл гэж үздэг. Бараа таваарын зах зээлээс шууд хамааралтай. Тэгхээр хэдэн банк ббсб угжиж байхаар бараа таваарын эргэлтээ эрэлтээр нь дамжуулаад дэмжчихэд тийм буруу биш байх. Дараа жилийн сонгуулийн синдромоо болиод байдлаа бодитойгоор дүгнэмээр юм ЗГ

Зочин [66.181.178.153] 2020-11-19 08:21:26

БИ БОЛ МЭРЭГЖИЛГҮЙ ӨРХИЙН ҮЙЛДВЭР ЯВУУЛДАГ ЭХНЭР ХИЙСЭН ЮМАА ЗАРЖ АМЬДАРДАГ ХҮҮХДҮҮД ТОМ БОЛЦОН . БИД ХОЁР ТЭТЭГВЭРТ ГАРААГҮЙ . ЯМАРЧ ХАЛАМЖ АВДАГГҮЙ . БАС ЗЭЭЛТЭЙ ОДОО БОЛ ОРЛОГО ХАСАХРУУГАА ОРЛОО . СТРЭСС Л НЭМЭХРҮҮГЭЭ ОРЛОО ДОО ТӨР ЗАСАГ МИНЬ !

Зочин [64.119.16.227] 2020-11-19 07:51:47

Хэрвээ энэ байдал хүндэрвэл төрөөс ямар нэгэн халамж тэтгэвэр тэтгэмж авдаггүй ,одоо ажил тасалдахгүй 13 байгууллагаас бусад иргэд өдрийн орлогоороо амьдардаг иргэд хэцүүднэ.Бүгд хүүхдийн мөнгө авдаггүй л байх.Хүүк жоохон амьдралтай юм яримаар байнаа

Зочин [66.181.161.102] 2020-11-19 07:50:29

14 хоног хэнээсч хараат бусаар амьдарч чадахгүй хүмүүс 14хон хоног зогсоход цалингаа өгч чадахгүй ААН нэгжүүд байвал эртхэн зайгаа тавьж далд орсон нь дээр .Чоно борооноор гэчээр ерөнхийлөгч хүртэл ийм хүнд нөхцөлд өөрийн харяат аж ахуйн нэгжүүдээ татвар төлөгчдийн мөнгөөр угжхыг эрхэм болгоно.Бодит жишээ энэ зуны наадмыг хаана хилээ Одоо 100000 төгрөг тарааж 800000ын ваучёр ч гэх шиг энэ 800000 бол мах импёкс талх чихэр гээд ...ойлгоижтой.

Зочин [139.5.219.35] 2020-11-19 08:35:37

Тэнд чинь бас монголчууд ажилладаг юм малаа.

Зочин [202.21.115.198] 2020-11-19 07:43:12

Ерөнхийлөгчийн санлыг хэрэгжүүлвэл оновчтой ард түиэндээ ээллтэй хувилбар байсан

Зочин [66.181.161.89] 2020-11-20 10:05:19

Тийм

miigaa [183.177.101.38] 2020-11-19 07:32:15

dandaa zahialgatai humuusiin setgegdel yum bna oo

Злчиг [202.126.89.243] 2020-11-19 07:25:50

Эдийн засагчид хуц. Засгийг eрөнхийлөгчид өг бандан пад

Ёстой үнэн. Зассаг нь дэмжихгүй бол, Ерөнхийлөгч дангаараа шийдэх хэрэгтэй. Улсын эцэг шүү [66.181.161.89] 2020-11-20 10:08:25

Ерөнхийлөгч дангаараа шийд. Улсын эцэг шүү

Зочин [123.120.187.121] 2020-11-19 07:30:12

chi usan mal, chamd tolgoi alga, chi Eniig bodoj chadahgui l dee


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.