Д.Анхбаяр: С.Чулуун тэргүүтэй түүхчид архивын баримтаар дураараа дургисан
Манжийн үеийн Монголын түүхэнд холбогдох архивын үнэ цэнтэй баримтуудыг Соёлын сайд С.Чулуун тэргүүтэй түүхч, судлаачид хуулбарлан Хятадын талд үнэгүй өгсөн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудлаар МУИС-ийн багш, доктор Д.Анхбаяртай ярилцлаа.
-Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох 640 мянган хуудас архивын баримтыг одоогийн Соёлын сайд С.Чулуун, түүхч Д.Өлзийбаатар тэргүүтэй хүмүүс БНХАУ-ын түүх судлалын төвд зарсан гэсэн мэдээлэл саяхан цацагдлаа. Энэ асуудлаар түүхч Ч.Дашдаваа нэлээд хэдэн жилийн өмнө нийтлэл бичиж байсан санагдана?
-Энэ бол Монгол Улсын соёл иргэншлийн аюулгүй байдалд үнэхээр ноцтой хор хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн хэрэг болсон.
Үндэсний түүхийн архивын М1 данс болох Хүрээний сайдын газрын дансыг бүтнээр нь буюу 640 мянган хуудас түүхэн баримтыг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хятадын хил орчмын бүс нутгийн түүх судлалын төвтэй хамтран нийтлэх нэрээр хувилан 2012-2014 оны хооронд Хятадад гаргасан байгаа юм.
Үүнийг тухайн үед түүхч Ч.Дашдаваа эсэргүүцэн мэдэгдэл гаргасан боловч дарагдсан. Энэ тухай “Түүхээ худалдсан түүхчид” гэсэн нийтлэл гарсанд мэргэжлийн хүрээнийхний дотор нэг хэсэг жиг жуг гээд өнгөрсөн. Ихэнх судлаач энэ талаар тодорхой мэдээлэлгүй байсаар 2017 он болоход Хятадад “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” нэртэй 20 боть ном гарч цахимаар зарагдаж эхэлснээр хүмүүс мэдсэн. Анх танай сонинд төвөд судлаач Г.Ням-Очирын “Алдагдсан монгол түүх” хэмээх нийтлэл гарснаар олны анхаарлыг татсан. Г.Ням-Очир нь энэ нийтлэлийн мөрөөр олон нийтийн сүлжээнд идэвхтэй бичсэний үр дүнд хэвлэн нийтлүүлэгчид нь Монголын талд цөөн хэдийг өгөхөөс өөр аргагүй байдалд хүрч, Үндэсний номын сан, МУИС, ШУА гэсэн байгууллагад тарааж өгөөд намжсан байдаг. Хамгийн гол нь Монгол Улсын төрийн өмч болох энэ 640 мянган хуудас түүхэн баримтыг үнэлж шүүж, зэрэглэл тогтоолгүйгээр Хятадын талд үнэгүй хувилан өгсөн нь түүхч, судлаачдын эгдүүцлийг хүргэсээр өнөөг хүрсэн нь “Түүхээ худалдсан түүхчид” хэмээх эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хоёр нэвтрүүлэг болон гарах шалтгаан болсон.
-Эдгээр материалыг Монгол Улсын түүхчид өөрсдөө бүрэн судалж амжаагүй байсан. Тухайн улс бүрэн судалж амжаагүй байхад өөр улсад зарах, хуулбарлах боломжтой гэж үү. Түүхч Д.Өлзийбаатар “Тэр бол нууц материалууд биш. Зүгээр л хуулбар.Улс болгонд архив байдаг” гэж ярьсан?
-Монгол Улсын архивт байгаа материалыг судлан үнэ цэнийг нь тогтоосны дараа хэвлэн нийтэлдэг дэлхий нийтийн жишиг байгаа. Үүнийг Архивын тухай хуулийн 15.1.9-д “архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх” хэмээн дэс дарааллыг нь тодорхой зааж өгснийг зөрчсөн үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл, манай түүхч, судлаачид эхлээд хосгүй үнэт, нэн үнэтийн зэрэглэлийг тогтоох ёстой байсан юм. Үүний дараа олон нийтэд сурталчилж үнэ цэнийг нь ойлгуулсны дараа хэвлэн нийтлэх асуудал гарч ирнэ. Монгол Улс одоогийн байдлаар гарын хэдэн хуруунд багтах Манжийн үеийн түүхийн судлаачтай. Яаралгүй хэсэг хэсгээр нь судлахад манай түүхчдийн бүхэл бүтэн хэдэн үеэрээ хийх ажил байсан юм. Мэдээж хэрэг Төрийн нууцын тухай хуулийн хүрээнд холбогдох эсэхийг мөн судалж байж хэлэх зүйл. Төрийн нууцын тухай хуульд хамаарахгүй гээд Манжийн эрхшээлийн үеийн гол толгой дансыг Хятадад хуулбарлаж өгөхийг зөвтгөх боломжгүй. Харин Д.Өлзийбаатар гуай, С.Чулуун сайд нар нугалбар бус хуулга данс байсан гэдэг үгээр ард түмний толгойг угаагаад байгаа юм. Нугалбар гэдэг нь улс хооронд харилцан солилцож буй захидал, бичгүүд юм. Тэгэхээр Хүрээ сайдын дансанд ирсэн нугалбар байна уу гэхээс илгээсэн бичгүүд нь зорилтот газартаа байна уу гэхээс яамандаа үлдэхгүй. Тухайн үед албан хэргийг ойлгомжтой болгохын тулд ирсэн, явсан бичгүүдийг тусгай дансанд бичээч нар өдөр, дарааллаар нь хуулж үддэг байсныг хуулга данс гээд байгаа юм. Энэ үүднээс нь харах юм бол хуулга данс гэдэг нь хамгийн чухал эмх цэгцтэй зүйл болж хувирч байгаа юм. Үүнийг чухал биш гэж хэлж байгаа бол тэр хүн түүхч биш.
-Баримтуудыг хуулбарлахад ямар ч мөнгө төлөөгүй болохоор Хятадын талд бэлэглэсэн гэж ойлгох уу?
-Архивын ерөнхий газрын даргын тушаалаар “Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-г тогтоодог. Одоогийн байдлаар Манжийн үеийн нэг баримтыг хувилж авахад 5000, хувилж авахад 7000 төгрөг тушаах ёстой. Тэгвэл 640 мянган хуудас баримтыг хувилж авахад хамгийн багадаа гурван тэрбум гаруй төгрөгийг Архивын ерөнхий газрын дансанд тушаасан байх ёстой. Архивын тухай хуулийн 25.4.-д “Иргэн, хуулийн этгээд төрийн архивын баримтыг ашиглахдаа Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний хөлс төлнө” гэснийг шууд зөрчсөн хэрэг болсон. Гэрээг үзэхэд энэ их баримтыг хувилахад гарах зардлыг Хятадын тал гаргаж буйгаас бус үүнийг шууд өмчлөгч болох Монголын төрд ямар ч хураамж, мөнгө төгрөг төлөх тухай дурдаагүй байна.
-Тэгэхээр түүхч Д.Өлзийбаатар, С.Чулуун сайд ямар зорилгоор баримтуудыг хуулбарлан өгсөн юм бэ?
-20 ботийн хавтсан дээр нь буй тогтоосон үнэ нь 17800 юань буюу долоон сая гаруй төгрөг байгаа юм. Энэ номыг Хятадын Шинхуа номын дэлгүүрийн сүлжээнээс гадна онлайнаар ямар нэг хязгаарлал тогтоолгүй зарж байгаа. 1.5 тэрбум хүнтэй Хятадын зах зээлээс гадна Азийн онлайн зах зээлийг тооцоолбол санаанд багтамгүй тоо гарах нь ойлгомжтой. Үндэсний төв архивт буй Монгол Улсын төрийн өмчийг Хятад улс ийн зарж ашиг олж байхад манай улсад үүнээс ямар ч хувь орж ирэхгүй байгаа нь үнэхээр нэр дурдсан түүхчдийг хардахаас өөр аргагүй болгож байгаа юм. Гэвч үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтооно биз ээ. Монгол Улсын төрийн өмчийг үнэгүйдүүлсэн 20 ботийг хэдэн хувь хэвлэсэн тухай мэдээлэл хаана ч байхгүй. Ямар нэг ном хэвлэсэн бол хавтсан дээр нь төдөн хувь хэвлэв гэж заавал бичсэн байх ёстой атал энэ 20 ботид бичээгүй нь Монгол Улсыг доромжилсон үйл явдал гэхээс өөр хэлэх үг алга. Дэлхийн практикт архивын бүхэл бүтэн данс үнэгүй хүлээлгэн өгсөн тохиолдол огт байхгүй. Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын гэрээний дагуу хоёр талын судлаачид хамтран тус тусын сан хөмрөгт буй баримтыг сонгон нийтэлсэн байдаг. Харин Хүрээ сайдын дансыг ийн Хятадад хуулбарлаж өгсөн явдлыг аль ч хууль, дүрмээр зөвтгөх боломжгүй.
-“Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох архивын баримт нь хоёр орны эрдэмтэд хамтран цуврал бүтээл болгох эрдэм шинжилгээний зорилготой байсан. Түүхийн хүрээлэнгийн захирал архивын нэг ч хуудас баримтыг бусдад дамжуулах эрхгүй тул огт үндэслэлгүй гүтгэлэг учраас Авлигатай тэмцэх газарт хандлаа” гэж С.Чулуун сайд мэдэгдэл гаргасан байна?
-Энэ бол эрдэм шинжилгээний цуврал бүтээл огт биш. 10 орчим хуудас өмнөх үг бичээд үлдсэн 10 мянган хуудас нь хувилсан баримтуудаа гэрэл зураг байдлаар хэвлэхийг ямар ч эмхтгэл, эрдэм шинжилгээний бүтээл гэж тайлбарлах боломжгүй юм. Түүхийн хүрээлэнгийн захирал бусдад нэг ч хуудас баримт дамжуулах эрхгүй юм бол С.Чулуун таны гарын үсэг яагаад энэ гэрээн дээр дурайж байна вэ хэмээн өөрөөс нь харин асуух хэрэгтэй болов уу.
-Баримтыг солилцохдоо Монгол болон Хятадын тал тэгш эрх эдэлнэ гэсэн гэрээ байгуулсан юм билээ. Гэхдээ С.Чулуун сайд үүнийг эсэргүүцсэн?
-Олон нийтэд үзүүлж буй гэрээний 3.4-д зааснаар талууд зохиогчийн эрхийг тэгш эрхтэй эзэмшинэ гэж заасан нь үнэхээр ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа юм. Монголын архивт буй Монголын түүхийн баримтуудыг хятадууд тэгш эрхтэй эзэмших болсныг ямар ч Монгол хүн зөвшөөрөх аргагүй. С.Чулуун үүнийг үгүйсгэж байсан нь хачирхалтай. Энэ баримтуудыг гадаад улсад хуулбарлаж өгөөгүй нөхцөлд Манжийн үеийг судалдаг Монгол судлаач нар энэ М1 данс дахь материалыг үзэхийн тулд ирж Монгол Улсад орлого оруулсны дараа бүтээлдээ эдгээр материалыг ашиглахдаа Монголын Үндэсний архивын нэрийг эшлэх бол одоо БНХАУ-д хэвлэгдсэн энэ номыг эшилснээр угтаа бол энэ нь Монгол, Хятадын алиных нь өмч вэ гэдэг эргэлзээ төрүүлэх юм.
-“Цөөн тоот үндэстний хэл, утга зохиолыг хэвлэх төлөвлөгөөний төсөл” гэсэн өмнөтгөлтэйгөөр ном хэвлэгдсэн. Энэ нэршил ямар учиртай вэ?
-Номын хавтсан дээр “Улсын 12 дугаар таван жилийн цөөн тоот үндэстний хэл соёлын хэвлэлийн төсөлд энэ ном нь 2014 оны цөөн тоот үндэстний хэргийн хөгжлийн санхүүжилтийг авсан болно” гэсэн бичиг байгаа нь хоёр улсын эрх тэгш харилцааны зарчмыг ноцтой зөрчжээ. Өөрөөр хэлбэл, номыг хэвлүүлсэн талууд болох Монгол Улсын Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, БНХАУ-ын НШУА-ийн Хятадын хил орчмын бүс нутгийн түүх судлалын төв нь Монгол Улсыг Хятадын цөөн тоот үндэстэн гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Хятадын дээрэнгүй үзлийн дагуу бол Монгол Улсыг өөрсдийн алдагдсан нутаг гэж үздэг. Тэгэхээр энэ үзлээ илтгэж цөөн тоот үндэстний төслийн хүрээнд хэвлүүлсэн байх. БНХАУ нь Монгол Улстай дипломат харилцаатай улс. Тийм болохоор ингэж цөөн тоот үндэстэн гэж бичих ямар ч үндэслэл байхгүй атал тэргүүн нүүрэн дээр ийн бичсэн нь үнэхээр харамсалтай.
-Хятадын зөөлөн хүчний бодлогод автаж архивын баримтаа зарсан гэж та нэвтрүүлгийн үеэр ярьсан?
-Монгол Улсад ашиггүй, өөрсдөд нь ашиггүй гэрээнд гарын үсэг зурчихаад түүнийх нь дагуу Монголын түүхийн хамгийн эмзэг үеийн гол асуудлыг тусгасан 640 мянган хуудас материалыг хятадууд бүрэн дүүрэн ашиглаад явж байхад өөрийгөө өмөөрөөд сонин хэвлэлээр ярилцлага өгөөд явж байгаа хүнийг өөрөөр яаж томъёолох вэ дээ. Монгол Улсад олон хэвлэх үйлдвэрт дэлхийн стандартад нийцсэн чанарын өндөр түвшинд ном хэвлэж байна. Яагаад Хятадад ийм олон материалыг ингэж өгч хэвлүүлснийг юу гэж ойлгох вэ.
-Энэ асуудлыг шийдэх, улсаа хохиролгүй болгох гарц нь чухам юу юм бэ?
-Архивын ерөнхий газар хичээн ажиллавал зарим үр дүнд хүрч болох юм. Гэхдээ гэрээний дагуу бол шүүхэд өгөх боломжгүй байдал үүссэн. Гэрээний 4.3-д зааснаар “Талууд маргаантай асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэнэ” гэжээ. Гэтэл хоёр улсын байгууллага хоорондын хамтын ажиллагаа байтугай хувь хүмүүс хоорондын байр түрээслэх гэрээнд хүртэл аль дүүргийн шүүхээр иргэний хуулиар ч юм уу шийдвэрлэнэ гэдгээ тодорхой зааж өгсөн байдаг. Хятадын талтай гэрээнд гарын үсэг зурсан С.Чулуун, Д.Өлзийбаатар нар очиж уулзан гуйж түүж байж л хүртэх ашгийн тухай өөр гарц уг гэрээгээр бол харагдахгүй байна гэсэн үг. Энэ бүхэн нэгдүгээрт, манай улсын түүхийг гуйвуулах боломжийг Хятадад олгосон. Хоёрдугаарт, төрийн өмчийг буюу бүхэл бүтэн дансыг үнэгүйдүүлсэн. Гуравдугаарт, Монгол Улсын төрийн өмчөөр гадаад улс үлэмж ашиг олох болсон. Харин соёл иргэншлийн аюулгүй байдалд ямар хор хохирол учруулсныг цаг хугацаа харуулах буйз аа.
-Энэ үйл хэрэг бидэнд ямар сануулга, дохиог өгөв. Архивын тухай хуулийн зохицуулалт сул, бид түүхийн баримтуудаа нандигнадаггүйг харуулав уу?
-Энэ үйлдэл бидэнд хариуцлага, сахилга бат, шударга ёсоос гадна эх оронч байхыг сануулсан хэрэг боллоо. Мөн хуульдаа ч тодорхой зохицуулалтуудыг хийх хэрэгтэйг харууллаа. Хамгийн гол нь Монголын түүхийн түлхүүрийг атгаж суугаа эрхмүүдэд ёс зүй, эх оронч сэтгэлгээ дутмаг байгааг нүдэн дээр харуулж өглөө. Гэрээний дагуу бол бид ямар ч ашиг хүртэх боломжгүй нь харагдаж байгаа юм. Гэрээний 4.4-д зааснаар “Баримтын эмхэтгэлийг хэвлэж гаргасны дараа хоёр тал хувааж авах тухайд харилцан тохирно” хэмээн ямар ч тоо хэмжээ, хувийн тухай дурдаагүй байна. Мөнгөн ашгаас илүү түүхийн баримтаар дураар дургисанд харамсаж байна. Дарга явж ажил үлддэг, бид хэзээ нэгэн өдөр одно. Харин Монгол үлдэнэ гэдгийг хаа хаанаа санахад гэмгүй.
-Хэвлэгдсэн 20 боть ном зөвхөн Манж Чин улсын үеийн түүх биш манай улсын ОХУ-тай харилцаж байсан түүх юм билээ. Тэгэхээр Хятадын тал энэ түүхийг гуйвуулан, баримтыг өөрчлөн хэвлэх боломжтой юу?
-Хятадын талын тогтоосон албан ёсны үнэ нь 17800 юань буюу долоон сая гаруй төгрөгийн үнэ бүхий энэ 20 боть нь Хятад улсын их, дээд сургуулиудын номын сан, АНУ, Япон зэрэг гадаад улс орны томоохон номын сангуудад байрлахаас гадна цахим орчинд чөлөөтэй зарагдаж байсан тул монгол судлаачдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж энэ мөрөөр хайгуул хийхэд хүргэсэн. Ялангуяа, Хятадын түүхчид “Манжийн үеийн гадаад Монголын түүхийн хосгүй баримтууд” хэмээн сурталчилж зарж борлуулж байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж хувирсан. Одоогоор хэвлэгдээд байгаа 20 боть ном нийт 10 мянган хуудас материалыг багтаасан. Эдгээр ботид 1758-1911 оны хоорондох Хүрээ сайдын газрын албаны чухал баримт бичгүүд бүгд багтсан.
Хамгийн гол нь Хүрээ бол Манж Чингийн төрөөс Орос улстай харилцах гол төв байснаас гадна монголчууд Орос улстай бие даасан харилцаж байсан бичгүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол-Оросын түүхэн харилцааны гол түлхүүрийг агуулсан бичиг баримтууд зөвхөн Монголын архивт хадгалагдаж байжээ. Манжийн үеийн Монголын төр, шашин, соёл, гадаад харилцааны тулгуур баримтууд зөвхөн Хүрээ сайдын дансанд байгаа. 640 мянган нүүр баримтыг А4-ийн цаасан дээр хэвлээд давхарлаж үзэх юм бол 64 метрийн өндөр ойролцоогоор 20 давхар байшин буюу талбайн хажууд байх “Central tower”-ийн хэмжээний өндөртэй болно хэмээн МУИС-ийн профессор Ганбат тооцоолсон. Энэ их баримт нь Манжийн үеийн Монголын түүх юм. Хамгийн чухал нь Монголын түүхийг гуйвуулсан үзэл баримтлалтай улс Манж амбаны архивын баримтуудаар Манжийн үеийн Монголын түүхийг хэрхэн яаж гуйвуулахыг цаг хугацаа харуулна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.145] 2020-12-28 11:44:30
Энэ одоо үнэн үү? Цаазын ялыг сэргээхгүй бол үнэхээр болохгүй болжээ. Чулуун гээд зурагтаар гараад түүхчид тэй хамт түүх яриад байдаг нөхөр мөн үү? Өлзийбаатар ч ёстой хонины арьс нөмөрсөн чоно байжээ.
hm [192.82.71.61] 2020-12-27 09:04:23
Нөгөө хятадын. хакерууд хак хийхэд нь мэдээд байсан гээд байгаа тагнуулын байгууллагынхан үүнийг мэдэж байсан байх ёстой. Яагаад таслан зогсоогоогүй вэ гэж ял асуух хэрэгтэй. Хятадын тагнуулын байгууллагын монголд явуулсан бас нэг маш амжилттай ажиллагаа гэхээс өөр хэлэх үг олддоггүээ. Батчимэг агсны туслахыг тайваны тагнуулаар тодруулаад байсан "мундаг" сөрөх тагнуулууд хаана байсан юм бол доо?
Зочин [192.82.72.174] 2020-12-27 03:23:29
Хитад манж хэлээр бичигдсэн албан хэрэг судлах хэрэглэх нь байтугай Хитад ярианы хэлээр халтар хултар хүнч байхгүй биздээ!!?? Хитад хэл соёлд суралцвал шууд урваж байгаа нь тэр гэж гуцалддаг биш үү?? Тийм их хэрэгтэй эх ороны минь амин сүнс нь байсан юм бол өөрсдөө судалж мэдэж хэрэглэж байхгүй юугаа хийж 100 илүү жил болгосон юмб дээ?! Худлаа гуцалдахаас цаашгүй ацнууд байж!
харамсал [192.82.71.61] 2020-12-27 09:09:36
Хамгийн аймшигтай нь өөрөө юугаа өгч байгаагаа ч мэдэхгүй байж өгчихсөнд байгаа гэдэгийг ухаарахгүй байна уу ухаант хүмүүн минь?
ЗОЧИН [202.179.25.139] 2020-12-27 00:55:04
ЧУЛУУН АА, ЭНЭ ХҮН ҮНЭН ЯРИАД БАЙНА УУ? ТИЙМ БОЛ ЧИ ТЭР ШОРОНДОО ОРМООР БАЙНА. ХЭРЭВ ХУДЛАА БОЛ ЭНЭ ХҮН ШОРОНДОО ОРМООР БАЙНА. ӨӨР ЗАМГҮЙ, ХЭРЭВ ХУУЛЬ ГЭЖ БАЙДАГ БОЛ ГАРЦААГҮЙ НЭГ НЬ Л ШОРОНД ОРОХООР БАЙХ ЮМ_ ЭНЭ ЧИНЬ Л ҮНЭН ШҮҮ ДЭЭ
Yanaa??????yalanguya Ezen haanii byls haidagiig zogsooh heregtei!!! [90.27.179.234] 2020-12-26 17:53:55
Pranzad gardag tanin medehyin sinjtei GEO setgyyliin 2019 onii dygaart Mongolie un voyage entre steppe et ciel?(Mongol ylas hoorondiin aylal,tal heer,tengeriin zaag)gemeer garchigtai egyyleld garchee!yynii tyryy bas neg jijigheneer chai yyh zyyr temdeglel baisan,ene byhend setgel zobj syyh yum daa!!!
Mongol hyn bna daa,bid chini ezeg eheen eed bolohoor byls bynhaniig ni yhdag tenhedeg biluu?.... [90.27.179.234] 2020-12-26 17:48:04
Mongol ylasiig hen ingej hedii yees zadlab aa?????ene bygd ardchilaltai holbootoi bas emh zambaraagyi baidal,toriin bodlogo aldagdsantai zailsgyi holbootoi baina?Pranzad byyr Chingis haanii sariliig olddoggyi gesen medeelel tyyhen egyylelyyd bainga garah bolloo?Manai haanii saril byls ene Pranzyydad yamar hamaa bnaa?Getel manai tor zasag har hairzagnii bodlogo aldagdsantai holbootoi boltoi!Pranziin arhelogch Pier Anri-Jiskar 2015,2016 onyydad toroos zebseerel abch (Gazariin helberiig sydlah tysgai meregjilten)abiachij men agaariin zyragiin meregjilten,orchin yeiin alsiin zain medregch,teheeremj,(Dylaanii zyrag abagch,chahilgaan soronzon skanner,Dron, geh metiin bagaj heregsleer ajillaad amjilt oloogyi gehdee bagzaag ni gargasan gej Pranz heleer hed heden ydaa bichlee!!!bid chini ikhe haaniihaa bulsiig yhyylah deeree tylj ylas yndesten maani ezengyi ger sig gadniihand ene bylsnaas bolj yhyylaj tenhyyleh deeree tylsan tyhaid ynslaa!!!enyynd bas yaponii talaas ch meregjiltengyyd jil byr
Зочин [66.181.178.157] 2020-12-26 11:47:27
Энэ улсад эзэн гэж алга , хууль дүрэм бас алга даа . Хоёр нөхөр дураараа бужигнуулчих бололтой юмаа
иргэн [66.181.161.74] 2020-12-26 08:42:55
энэ засгийн газар чинь ямар учиртай хүмүүсээр бүрдчихсэн юм бэ Хүрэлсүх үнэхээр шудрага хүн юм бол яагаад ийм урвагч луйварчидтай нэгдсэн байхав цэвэр монгол цусны хүн ховодсон юм боловуу эсвэл ёрөнхий сайд маань бас өрөөсөн гуянуу
Зочин [202.9.40.36] 2020-12-26 03:24:40
Төрийн албанд 3 үеийн намтараар шалгуур хийн Цэвэр Монгол угсаатай хүнийг сонгон шалгаруулдаг болмоор байна. Явах хүнээр өрх бүү тэгшлүүл гэж хуучний үг бий шүү дээ. Монгол улсад хийчнээн сайхан хүн болж өслөөч угсаа удамын захиас нь бараан хүмүүс төрд гарахаар ийм зүйл хийж байна. Тэд ямарч албан тушаа л ажил хийсэн өөрийн эрх мэдлийн хүрээнд хумслах бүхнийг чадлаараа хумсалж зөөж байна шүү дээ. Одоо бүр өндөр албан тушаалд очсон гээд боддоо
Mg [202.9.40.36] 2020-12-26 03:16:52
Улсаас уравсан иймэрхүү хулгайч нартыг шууд цаазалдаг болмоор байна. Арайл дэндүү даварсан байнаа. Өвөг дээдсий минь цусаа урсган амиараа хамгаалан өдийг хүргэсэн хүнд хэцүү түүхийн хэсгээс ингэж хулгай хийж халтар төгрөгийн төлөө Улсаасаа уравсан хулгайч нар төрийн өндөр албан тушаалд очсон байхаар энэ улсын маань ирээдүй бүрхэг болжээ. Цаазын ялаг сэргээж энэ мэт харь элэгтэнгүүдийн учрыг олмоор байна. Мөн улсын иргэд бүгэд цэргийн алба хаадаг болмоор байна. Одоогийн залуус ямарч эх оронч сэтгэлгүй, тэсвэр хатуужил тэмцэн зогсох зүрхгүй болжээ.
Зочин [202.126.90.57] 2020-12-25 21:45:42
urwagch
SS [66.181.191.160] 2020-12-25 19:05:28
CHuluun chi odoo boliochee, gudamjnii har hulgaich. Nahalnii banid min
здээ [66.181.188.49] 2020-12-25 17:37:31
Хүрэлсүхийн шигшээ багийн тамирчин биздээ. Хулгайч нарын мөрөөдлийн баг
100 [202.126.88.52] 2020-12-25 16:51:41
Ehnees ni unshih gesen chini sonirholgyi bolob.Uchir janstan ni yu be ? geheer l Oyunii, turiin umch molhi minii oilgoltoor 2 uur huulitai, Ene huuliig heregjuuleheer garsan durem juram baidaggyi yum uu?
buya [202.21.108.155] 2020-12-25 14:49:36
ene neere baij bolomgui hereg hiisen blee arai denduu.hariutslagaa tootsoochee zugeer unguruuleh geed bgaan bish biz.shalguulaad shuuhed ug
СУДЛААЧ АЯАМУС [192.82.69.204] 2020-12-25 13:36:04
Монгол улс түүхийн онц чухал баримтын архивтай. Ялангуяа Манжийн үеийн баримтууд нэн чухал улс төрийн ач холбогдолтой байдаг. Учир нь Улсын хил тогтоох хийгээд монголчуудын газар нутгийн эзэмшлийг ярихад хүрвэл Хятад Манжийн үеийн баримт бичгүүдийг тулгадаг. Тэгэхээр хэсэг нөхөд түүхээ Хятадад худалджээ. Энэ бол Хятадад Монгол орон залгигдах эмгэнэлийн эхлэл юм.
монгол [66.181.179.219] 2020-12-25 16:34:17
яг үнэн
Зочин [202.126.88.174] 2020-12-25 13:16:55
Нэг бол газрын баялагаа хайр, найргүй зөөнө, нөгөө бол түүхээ зөөнө. За даа энэ цагийн үзэгдэл юм даа. Эвтэй байсан нь дээр. Чулуун, Өлзийсайхан нар олонд танигдсан сайн хүмүүс гэж Монголын төр үнэлсэн. Өөр мэдэх юм алга.
urnaa [64.119.21.207] 2020-12-25 12:52:57
Genet garaad irsen Ulziibaatar 1 iimerhuu hamjaa hiij ter haaltaa ih medegch dureer yvuulj bsn bn shuu! Daanch turiin shagnal ene ter hurteed bsn n iim uchirtai bjee.
х [202.9.46.165] 2020-12-25 11:57:21
хуцаж байхаар очооод өөрсдөөө шалгааач чи би лаларуудааа
Эх орончид [64.156.195.177] 2020-12-25 11:31:47
Ийм л эх орончидтой улс даа бид! Түүхчид нь түүхээ, улс төрчид эх орноо зарсаар л. Нэгэн цэгт хүрээд дуусах байлгүйдээ.
Зочин [202.126.90.120] 2020-12-25 10:55:30
Малууд юмаа
ЗОЧИН [150.129.143.219] 2020-12-25 10:20:46
ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ТҮҮХЧ ЛУЙВАРЧДАА ХАМГААЛСАН МОНГОЛЫН ТӨР ГЭЖ ИЙМ Л ТӨРХТЭЙ ГАЗАР ШҮҮ ДЭЭ.ОЛИГТОЙ БҮТЭЭЛ БАЙХГҮЙ ХҮН БАЙЖ АЛБАН ТУШААЛЫН ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨЖ АКАДЕМИ ЦОЛ АВСАН.ИЙМ Л ХҮН МОНГОЛЫН СОЁЛЫН САЙД ХИЙЖ БАЙНА.
Зочин [192.82.75.75] 2020-12-25 10:04:17
хэдийний түүхийн материал вэ улаан оросын үед зохиосон түүхийнх юм уу тусгаар тогтнолоо зарласан цагаас хойш 10 н жилийн хугацааны түүхийн материал уу тэрнээс өмнөх нь тэртэй тэргүй хятадад бий
Tөрийн байгууллагын удирдлага [64.119.16.217] 2020-12-25 09:30:41
Төрийн байгууллагын удирдлагууд гэж идэж ууж ханаж цадахаа байсан идэж ууж л байвал хэнтэй ч хамаагүй нийлж төрийн өмчийг цөлмөн завхруулдаг луйварчид болсон. Улс төрчдөөр хамгаалуулсан цагаандаа гарсан луйварчид түмний нүдний өмнө луйвар дээрмээ хийж монголчуудыг доромжлоод пээдийгээд явж байна. Үүнийг хэн хэзээ таслан зогсоох вэ?
Зочин [202.55.191.194] 2020-12-25 09:17:47
Соёлгүй соёлын сайд юм байна.
Иргэг [122.201.21.165] 2020-12-25 07:53:09
Өлззийбаатар Чулуун 2 арайч дээ.эх орноосоо урвах гэж.....одоо яая гэхэв дээлээ нөмрөх болждээ.Хятадууд гуйвуулж нэг л өдөр манай нутаг гэж шоргоолж шиг ороод ирнэ дээ.
Зочин [66.181.190.234] 2020-12-25 07:18:23
ШАЛГАХ Л ХЭРЭГТЭЙ ШАЛГУУЛСАН НӨХӨД МЭДЭГДЭЛ ХИЙЖ УЧИР ЯВДАЛАА ЯРИХ ХЭРЭГТЭЙ БУСУУ
zochin [1.30.7.95] 2020-12-25 07:18:23
IIM hereg hiisen yos zuigui huniig saidaar ajillulj l bdag. bagaar ni hariutslaga toots oo
Зочин [64.119.18.237] 2020-12-25 07:17:57
Одоо ч өөрөө нүдээрээ хараж хажууд нь байгаагүй л бол хэнд ч итгэхэд бэрх болж дээ. Шалгаж байгаа гээд заримдаа ононо, заримдаа хэлмэгдүүлнэ. Одоо тэгээд яалтай ч билээ? Эдгээр хүмүүст би итгээд нийтлэл, ярилцлагыг нь их үздэг байсан. Гэтэл одоо хэнд нь ч итгэх аргагүй боллоо.
Irgen [103.57.93.31] 2020-12-25 06:20:39
Urvagchidig shagnadag arga Manjiin ued baisan gedeg, iim huniig said bolgoj bgaan uher zan l bh daa, Chingis haan baisan bol har tolgoig ni hyargah bsan bh
Зочин [202.9.46.194] 2020-12-25 06:18:11
УИХ-ын гишүүн Чулуун арай муухай аргаар хөлжсөн б.на.Хариуцлага хатуухан тооц.
Зочин [202.9.46.194] 2020-12-25 06:20:20
Соёлын Яамны сайд шүү.
Zocnin [68.145.61.75] 2020-12-25 05:44:04
Bi huwidaa Olziibayar guaig buruutgaj cnadahgui Harin uund uls torcn tomcnuud arhiwiin materisl og gej tushaasan bhaa Olziibayar guai bol ex oroncn hun Iim yum bolno gej tosooloo cn ugui bhaa
Зочин [103.212.116.229] 2020-12-25 05:07:25
Хотон дотор чоно, хөмрөг дотор хятад айн, чоно хонийг хүү татдаг шиг хятадаар монголыг хүүлүүлэх гээ юу ?
Зочин [103.26.194.1] 2020-12-25 04:55:57
Жонхуугын шаханы хүн шүү дээ жонхуу болон түүний нөхөд монголыг хужаатай нийлж хорлож зарж байна да.
Зочин [66.181.161.96] 2020-12-25 04:34:10
Юун эх оронч, юун байшингийн өндөртэй ном яриад байгаа юм бэ? Монголын төрийн апарат яаж ажилладаг ердийн жишээ л энэ шүү дээ. Тэгээд тэр ялихгүй луйварчин Чулуунаа огцруулаач дээ. Хэнд хэрэгтэй юм бэ? Эрх баригчидын өөрсдийнх нь л гаргасан хүн. Эрх мэдэл, албан тушаалын төлөө гэнэт л эх орончид болчихдог нь шинэ юм биш шүү дээ. Энэ доктор Анхбаяр гээд байгаа нь ч гэсэн хэрэг дээрээ ердийн нэг луйварчин л байгаа шүү дээ. Энэ их сургуулиудын доктор профессоруудын лавтай 80 хувь нь мөнгөний төлөө ямар ч дүрд хувирахад бэлэн, хэний ч нуруу руу хутгалаад местэн дээрээ үлдэж чадах ялихгүй луйварчингууд байдаг. Тэдэнд эрдэм ухааны үнэр ч байхгүй. Тийм хэрэгцээ ч үгүй. Сайн бээлий л байх хэрэгтэй.
ЖАГАА [202.9.46.54] 2020-12-25 04:21:23
ӨЛЗИЙБААТАРААС АРХИВЫН ГАЗРЫГ ЯАСНЫГ АСУУХ ХЭРЭГТЭЙ. БОЛОХГҮЙ ГЭСЭН МӨРТЛӨӨ ТАВАН БОГД БОЛОХООР БОЛООД БАЙДАГ НЬ СОНИН ЮМ АА
зочин [66.181.161.79] 2020-12-25 04:11:40
Эх орноосоо уравсан хүн шоронд орох байтал монгол улсад улсынхаа түүхийн баримт зарсан мөнгөөрөө сайд болоод байж байх юм даа.Ингэхэд ер нь монголчуудад эх орон гэж байна уу.
мэнгу шивэй [203.91.115.53] 2020-12-25 07:05:47
Эх орон гэдэг орчуулгын үг бүх монголчуудын амны уншлага болжээ.Родина мать гэдэг үгийг л дайны үед хэрэглэж эхэлсэн байдаг.МИНИЙ ТӨРСӨН НУТАГ _МОНГОЛЫН САЙХАН ОРОН.Энэ самбалхүндүвийн урваач бандь аргагүй төрсөн нутаггүй УСНЫ ГУДАМЖНЫ бацаан байна.Монголоо гэдэггүй ийм нөхөр сайд битгий хэл монгол газар шороон дээр эрхгүй. Их цаазаар .............алъя.талъя.
зочин [203.23.49.199] 2020-12-25 03:50:04
энэ нэг бүдүүн нөхөр залуу хүн байж яасан ч их зуумхай юм бэ дээ. Залуу хүн байж судалгаа шинжилгээн ажлаа хийгээ ч шал шал хийгээд л явах юм. Урагшаа харж алх хойшоо сууж малтаад байлгүй.
Зочин [66.181.177.98] 2020-12-25 04:33:02
Танай гэрт болж өнгөрсөн бүх түүхийг хөрш айл чинь мэдэж байвал чамд сайхан санагдах байсан юмуу танай өвөө хэнд захиа бичсэн хэнтэй уулзаж явсан нь бүх хүн мэдэж гэж ойлгодож байна эсвэл хар ухаанаар аав чинь ээжтэй чинь танилцахдаа бичсэн бүх захиаг би мэдэж байна гэсэн үг энэ бол гэр бүл цусан төрөлөөсөө урвасан бишүү
Иргэн [202.9.40.116] 2020-12-25 03:45:15
Манжаас салаад 100 гаруй жил болоход монголын түүхчид салхи оруулаагүй байж,нэгулс зардлаа гаргаад эргэлтэнд оруулсан юм биш үү. Харин гэрээндээ хэний өмч болох түүнийг хуулиар хэрхэн хамгаалах,ашиг орлогоос улс хувь хүртэх, хэвлэсэн номын хэдэн хуийг монголд үнэгүй өгөх гээд юм юм л баймаар санагдана.....
монгол ард [203.91.115.53] 2020-12-25 07:10:10
чулуун чи битгий өөрийгөө өмөөрч бичээд бай
hm [150.129.142.222] 2020-12-25 03:21:24
Үүнийг эх орноосоо урвасан гэхгүй юм бол өөр юүг эх орноосоо уравсан гэх юм бол доо?
Хазгайй хэлт [202.126.88.190] 2020-12-25 03:00:23
Таарсан таар шуудайнууд
zochin [202.9.46.193] 2020-12-25 02:48:23
Dinozavriin yasiig khil davuulaad zarchikhsan uym chini bichig zergiin uymiig bol ch interneteer damjuulaad zarakhaa chadalgui dee ulun khar khulgaichuud chini...
Зочин [195.46.106.44] 2020-12-25 02:18:30
Монгол Улсаар яаж тоглохоо Хятадууд харин ч сайн мэднэ дээ. Ухаангүй ноёнд ургашгүй албат гэдэг энэ юм уу даа. Ерөнхий сайд Соёлын сайдаа солихоос өөр аргагүй байдалд орсон юм шиг харагдана. Ийм л хүмүүс, хэдэн төгрөгний төлөө , нүдээ ухаад өгөхөөс буцахгүй, наадах цаадахыг бодох чадваргүй хүмүүсээр бид төр бариулж байна шүү дээ. Энэ зөвхөн зах зух нь, Олон чухал үнэт зүйлсээ бид Хятадуудад алдсан даа. Өөрийгөө хүртэл Хятадад тушаачихсан хүмүүс байгаа юм биш биз...Сайн шалгаарай даа холбогдох газрууд нь. Их юм гарна даа...
иргэн [139.5.218.51] 2020-12-25 01:31:32
Шалгах хэрэгтэй энэ хүмүүсийг. аюултай юм хийж дээ
Зочин [66.181.161.102] 2020-12-25 01:30:42
Улмын түүхийг худалдаж ашиг хонжоо хайсан шунхалын тулам болосн нөхдүүдэд хариуцлага тооцож хатуу арга хэмжээ аваачээ.
Зочин [66.181.160.53] 2020-12-25 01:12:21
Tuuhch Chuluun ,??????