Д.Ангар: Иргэд орлогогүй болж байгаа энэ үед ломбардны зээлийн хүүнд дээд хязгаар тогтоож байгаа нь зөв
УИХ-ын нэр бүхий гишүүд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны хүүг сарын 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Энэ талаар болон ломбардны зах зээлийн зохицуулалттай холбогдуулж эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.
-Бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан үед эд зүйлээ барьцаалж хялбархан зээл авах боломжтой тул хүмүүс ломбардад ханддаг. Гэвч энэ салбарт зохицуулалт сул, зээлийн хүү нь харилцан адилгүй байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна. Ломбардуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг нэг шугаманд оруулах гэсэн хуулийн төслийг хэрхэн харж байна вэ?
-Зөв зүйтэй хуулийн зохицуулалт гэж харсан. Яагаад гэхээр хөл хорионы үед иргэдийн орлого тасалдаж байна. Ингээд ирэхээр зээлийн хүүгээ төлөх эх үүсвэр нь тасалдаж эхэлж байгаа юм. Тэгэхээр үүнд төр оролцохоос өөр аргагүй. Ломбардны зээлийн хүү дунджаар сарын 16 хувь байдаг. Тэгвэл үүнийг гурван хувь руу оруулах нь иргэдээ бодсон шийдвэр мөн.
Ер нь ломбардууд одоо хүртэл тогтсон нэг стандартгүй явж байна шүү дээ. Зээлдүүлэгч талын эрх ашгийг харахаас гадна одоо зээл авагч талын эрх ашгийг харахаас өөр аргагүй болсон. Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар гишүүн огт байдаггүй хуулийн зохицуулалтыг санаачлаад өргөн барьсан зүйл биш. Энэ бол бусад улсад хэрэгждэг хуулийн зохицуулалт юм. Харин үүн дээр нэг зүйл нэмж хэлэх байна. Ломбардны хүүг цэгцэлж, зохицуулалт оруулж байгаа нь зөв. Гэхдээ энэ бол санхүүгийн зах зээлийн нэг хувьд ч хүрэхгүй сегмент юм. Үлдсэн 99 хувь нь зохицуулалтгүй үлдчихээд байна шүү дээ. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо байна. Сарын гурван хувиас дээш хүүтэй зээл өгч байгаа ББСБ байгаа. Үүнд давхар хуулийн зохицуулалт хийхгүй бол том гажуудал гарна. Санхүүгийн зах зээлийн эрэмбэ дараагаар яривал хамгийн том нь банк, дараа нь банк бус, хадгаламж зээлийн хоршоо, хамгийн доод талд нь ломбард орж байна. Гэтэл ломбардны хүүг 3 хувь болгочихоор 3-аас дээш хувийн хүүтэй банк бусууд яах вэ. Шударга бус гэсэн үг. Тэгэхээр хоёр гишүүний барьсан хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ шатанд нь УИХ-ын гишүүд банк, банк бусын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох заалтыг нэмэх нь зүйтэй гэж харж байна. Ломбард 3 хувь бол банк бусынх 2, банк 1.5 гэх зэргээр бүгдэд нь хүүгийн зохицуулалт хийх ёстой.
-Ломбард дээр зөвхөн хүү гэлтгүй бусад чиглэлд ч зохицуулалт сул, хяналт багатай байгааг шүүмжилдэг. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бүх улсад манайхтай ижил ийм санхүүгийн харилцаа байсан. Тодруулбал, 1960-1970 оны үед илүү хүчтэй байсан. Япон гэхэд маш өндөр зээлийн хүүтэй байлаа. Зайлшгүй зээл авах хэрэгцээ байгаад байдаг. Гэвч хэт өндөр хүүтэй авсан зээлээ төлж чадахгүй эргээд асуудалд ордог. Улам өрөнд орно гэсэн үг. Сүүлдээ эд хөрөнгийг нь хураан авдаг. Японы бодит жишээн дээр эд эрхтнийг нь үнэлээд авдаг систем рүү явж байсан. Ингээд 1980 оноос эхлээд ихэнх улс орнууд нарийн зохицуулалтууд хийж үзсэн. Мэдээж зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хувьд гэрээндээ ямар заалт оруулахаа хоёр талаас тохирно. Тэр болгон дээр нь төр оролцох боломжгүй. Харин төр зээлийн хүүгийнх нь дээд хязгаарыг л тогтоодог. Японд банк, ломбард, хадгаламж зээлийн хоршоо гэх зэргээр ямар төрлийнх байхаас үл хамаарч зээлийн хүү жилийн 20 хувиас хэтрэхгүй байхаар зарлачихсан.
Энэ нь сарын 1.6 хувь байна. Америкт муж мужаараа дээд хязгаарыг тогтоосон байдаг. Нью-Йоркт жилийн зээлийн хүүг 8 хувиас хэтэрч болохгүй гэдэг. Англи, Австрали ч мөн ижил. Монголд харин зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог төрийн оролцоо сүүлийн 30 жил хийгээгүй учир иргэд нь мөнгө хүүлэлтэд нэрвэгдчихсэн. Өдрийн нэг хувийн хүүтэй зээл ч байна. Жилийн 365 хувь гэсэн үг. Энэ бүхнийг цэгцэлж ломбардаас эхэлж байгаа нь зөв. Цаашид нийт санхүүгийн зах зээлээ энэ зохицуулалтад оруулж, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохоос өөр аргагүй. Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл гурван жилийн өмнө УИХ-д өргөн баригдсан. Үүгээр банкны зээлийн хүүг жилийн 18, банк бусыг 35 хувиар хязгаарлая гэх зэргээр санал гаргасан ч хэлэлцэхгүй байсаар сонгууль болоод буцаагдсан.
-Ломбардуудын хүү буурснаар энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч нарын ашиг буурч, зээл олгохоос татгалзах эрсдэл үүсэх үү. Үүнээс болж богино хугацаанд бэлэн мөнгөний хэрэгцээ үүссэн иргэдэд хүндрэл үүсэх юм биш үү?
-Зээлийн хүүгийн дээд хязгаар тавья гэхээр дэмжихгүй гэсэн хүмүүс ийм тайлбар хэлээд, үүн дээр нь дөрөөлөөд асуудлыг удаасан. Монголд мөнгөний илүүдэл байна. Нийт системээр нь аваад үзвэл бараг 10 их наяд төгрөг зээл болж чадахгүй зах зээл дээрээ байгаад байна. Тэгэхээр зээлийн хүү буурснаар ломбард, банк бус, банкууд зээл гаргахаа зогсооно, эсвэл зээлийн хэмжээгээ бууруулна гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Хэрэв зээл олголтоо зогсоовол тэр байгууллага өөрсдөө орлогогүй болно гэсэн үг. Дээр нь ломбардны зээл маш эрсдэлгүй. Яагаад гэхээр сая төгрөгийн үнэтэй эд зүйлсийг нь 400-500 мянган төгрөгөөр барьцаалж аваад, эсвэл хэзээч үнэ цэнээ алдахгүй алт, мөнгөн эдлэл, газар, байшинг нь барьцаалж авч байна. Хэрэв зээлээ төлөхгүй бол буцаагаад борлуулаад хохиролгүй болчихно. Маш эрсдэлгүй зээлийн салбар юм. Зээлийн хүү буурснаар харин ч зээлдүүлэгч нарт ашигтай хувилбар юм. Эргэн төлөгдөх боломжууд нэмэгдэнэ шүү дээ. Жилийн 70 хувийн хүүтэй, эсвэл 36 хувийн хүүтэй зээл олголоо гэхэд бага хүүтэй нь иргэдэд дарамт бага учруулж, эргүүлж төлнө биз дээ. Мөн хүү буурснаар хувь хүмүүс хоорондоо хар захын хэлбэрт орж, нууц байдлаар мөнгө өгөлцөж авалцана, эргээд асуудал тарина гэж ярьдаг. Энэ маш буруу, худал тайлбар. Бусад улсын санхүүгийн зах зээл дээр хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт л юм.
-Хэдийгээр ломбардын зээлийг хүүг 3 хувь болгож байгаа ч энэ сигмент санхүүгийн зах зээлийн ердөө 1 хувийг бүрдүүлж байна. Тэгэхээр нийт иргэдийг хамарсан зохицуулалт болж чадахгүй нь ээ?
-Нэг хувьд хүрэхгүй ломбардыг зохицуулж байгаа нь зөв. Гэхдээ 99 хувьд байгаа банк бус, банкнаас айгаад байна. Үүнд ашиг сонирхлын зөрчил байж магадгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө олноор ББСБ ажиллуулдаг. Мөн төрийн албаны том дарга нарын ХОМ-ийг харахад ихэнх нь ББСБ-тай. Зарим нь дүү, эхнэр, хамаатныхаа нэр дээр байгуулаад ХОМ-т гарч ирэхгүй ажиллуулж байна. Хүч нөлөө багатай ломбардуудынхаа зээлийн хүүг хязгаарлаад, банк, банк бус руугаа халдаж чадахгүй байгаа нь Монголын төр муу муудаа дээрэлхүүгийн нэг жишээ.A
ӨДРИЙН СОНИН Г.БАТ
Сэтгэгдэл
Ангар гэж хэн бэ [59.153.113.174] 2021-01-02 15:36:44
Энэ одоо хэн болчоод ноён төгрөгийн үнэ цэнийг мэддэг болчоод байнаа. Би банкинд гологдоод ломбардаар үйлчлүүлдэг. Эд нар банк шиг материал нэхээд суувал би зээл авч чадахгүй. Тэнэг вэ
NYMAA [203.91.115.51] 2020-12-29 09:17:44
JILiin 36 bas l ih baina
Зочин [202.21.109.41] 2020-12-29 05:28:49
ene 1 saihan mantuu bnaa
Зочин [202.126.90.68] 2020-12-28 08:12:10
Ломбардын хүүг 3% болгоно гэдэг нь өнгөцхөн харахад зөв мэт боловч үнэн хэрэг дээрээ орлого багатай иргэдийн дунд төр яс хаяж байгаа хэрэг юм.
Лхагвасүрэн [66.181.177.114] 2020-12-28 07:49:11
Хөл хориотой ажиллахгүй байгаа ч ломбардууд хүүгээ бодсоор л бна.Энэ талаар ямар нэг арга хэмжээ байна уу?Начин заан ломбардаас асуухад тооцоогоо төлөөд дараа эд зүйлээ ав гэжийн ???
Зочин [119.40.98.177] 2020-12-28 06:57:17
ломбардыг бүр байхгүй болгох хэрэгтэй. хулгайч нартай нэгдсэн хүмүүс ломбард нэрийн дор
Hjj [202.126.89.198] 2020-12-28 05:37:45
Ene gar uuruu ehleed Novel lizingiinhee huug buulgachaad hudlaa yariasai
Zochin [202.9.47.19] 2020-12-28 01:26:20
Hedhen ger bul hagartlaa bayjsan shuu lombardaar
Зочин [66.181.187.162] 2020-12-27 11:12:11
Зээл авч өгөх харилцаа хэзээч зогсохгүй. бага хүүгээрч хамаагүй зээл гаргаж байж амьдарч эхэлнэ эсвэл эргэлтэд оруулж өртөг буурахад хувь нэмэрээ оруулна. Хадгаламжийн хүү бусад орны жишигт хүссэн хүсээгүй очно. Хугацааны асуудал. Хүүний мөлжлөг Монголын хөгжилийг боомилж байсан манжийн үед. Өрийн бичиг шатааж хөгжилийн замдаа орсон. Одоо дараагийн эрин зуун руу алхаж орох цаг нь болсон . 30 жилийн хүүний мөлжлөгт цэг тавьж дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй. Хөгшин залуугүй мөнгө хүүлэлтээр баяжих амар арга зам эрэлхийлсээр хөгжил саарч ирлээ
Иргэн [66.181.187.162] 2020-12-27 11:02:43
Энэ маш зөв үнэнийг л хэлж байна. Банк бус ын хүү 2 хувиас хэтэрч болохгүйгээр хуульчлах хэрэгтэй. Бүгд ийм зохицуулалтад орвол аяндаа аргаа олоод дүрмээ мөрдөөд хэвийн бага хүүтэй урсгалдаа орж бүх талууд аль аль нь сэтгэл хангалуун ажилаа явуулж хэвших болно. Харинч бүтээн байгуулалтад мөнгө орж өртөг буурч амьжиргаа ажилын байр нэмэгдэнэ
IRGEN [66.181.181.218] 2020-12-27 08:14:33
ENE DANDAA BURUU YRIDAG HUN.IH HUUCHINSAG UZELTEI HUN YM SHIG BNA DAA.
Зочин [202.126.89.198] 2020-12-28 05:38:56
Uuruu mungu huuldeg hun.
Зочин [192.82.75.75] 2020-12-27 08:13:19
манай хууль тогтоогчид санхүүчид агуу шүү ер нь зах зээлийн эдийн засаг гэдэг юмны тухай шинэ онол гаргаж байгаа юм шиг байна лээ эрэлт нийлүүлэлт эх үүсвэр мөнгө санхүү бараа үйлвэрлэл хэрэглээний тухай одоо та бүхэн үйлдвэрлэлийн нэмүү өртөг борлуулалтыг хянах тийм хууль гаргамаар юм
Зочин [192.82.75.75] 2020-12-27 08:04:58
зээл авахгүй л байгаач дээ тэгвэл хүү байхгүй л болно доо бас талх хийвэл өртгөөсөө илүү гаргаж зарж болохгүй шүү тийм хууль санаачилмаар юм энэ гишүүд
Зочин [202.55.188.37] 2020-12-27 06:03:36
Er tegeed zeel avahgui l baival bolooshdee, uraldaj avaad baihaar huu ni huusruud l baidag
Irgen [66.181.161.70] 2020-12-27 05:32:50
Lombard 7 honogiin 10 huvy buyu sariin 40 huviin huutei mongo huuldeg.
Зочин [64.119.18.8] 2020-12-27 07:31:43
Haha tegej ugch baival hohchin. Zunduul 7 honogiin 5-6% gazaruud haa saiguil bn xaxa
Зочин [122.201.24.142] 2020-12-27 05:09:31
chi ih demiirdeg hun shu yu ch oilgodoggui.hul horiog zogsoo geed b.san biz de.
hehe [64.119.21.156] 2020-12-27 04:16:11
yadaj banknii beznisiin zeel sariin 1%, jiliin 12% bolmoor bnaaa
hehe [64.119.21.156] 2020-12-27 04:14:43
Bank, bank busiinhaa l zeeliin huug buulpguulmaar baina, beznis hiine gej bankand unehewr shuluulj baina
Зочин [202.9.47.17] 2020-12-27 03:50:01
Банк болон банк бус санхүүгийн өмхий хүүлэгчид хүүгээ 3 хувь болгооч.
zochin [103.26.194.199] 2020-12-27 02:23:31
lombardniii xuu gej 7-10honogt 5% tootsdog shuu dee
Иргэн [202.21.124.133] 2020-12-27 02:14:10
Аж амьдралаа дээшлүүлэх бизнес эрхлэхийн тулд зээл санхүүжилт хэрэгтэй болдог. Даанч манай банкуудын хүү дэндүү өндөр, ямар ч бизнесийг ашиггүй болгочихдог. Үнэхээр дундаж давхаргыг дэмжих гэж байгаа л юм бол Төрөөс энэ хэдэн хувийн банкуудын хүүнд зохицуулалт хийж өгөх цаг нь болсон!
Зочин [192.82.75.75] 2020-12-27 08:15:01
чиний бизнес яагаад ашигтай байх ёстой юм бэ өртгөөр нь нийлүүлэхгүй юу мөнгө ч өртөгтэй ш дээ
Zochin [202.9.40.41] 2020-12-27 02:07:22
Lambordni huu buuval bbsb in yadaj 2 huvi boloh bailgui dee mon dagaad bank ch gesen buuna daa