Хүндээр өвчилсөн тохиолдолд хүний биед хоруу чанар нь үлдээд байх шиг. Харин хөнгөн туссан үед С витамин уугаад л эдгэрч байсан гэв
Манай улсад коронавирусээр өвчилж, эдгэрсэн нийт 884 иргэн байгаа юм. Энэхүү вирусийн шинж тэмдэг хэрхэн илэрсэн талаар эдгэрсэн зарим иргэнээс тодруулсан юм. Өөрсдийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцалсан болно.
Иргэн М.Х-ээс коронавирусийн үед ямар зовуурь мэдрэгдсэн талаар тодрууллаа.
-Коронавирусийн эсрэг эмчилгээний үр дүн ямар байсан бол. Одоогийн байдлаар биед тань ямар нэгэн мэдрэгдэж буй зовуурь байх юм уу?
-Миний мэдэрснээр дархлааны систем өндөр тусам шинж тэмдэг хүнд илрээд байгаа гэсэн албан бус яриа бий. Миний уушги анх цоо эрүүл байсан ч ковидоор өвдсөнөөс хойш бага зэрэг ханиах, хөлрөх мэдрэмжүүд одоог хүртэл байсаар л байна.
Би тамирчин хүн учраас байнгын бэлтгэл сургуулилт хийж хөдөлгөөнтэй байдаг л даа. Гэвч гэнэт хөдөлгөөн хязгаарлагдаж өвдөж эхэлснээр хүнд тусах магадлалтай гэж байсан. Тухайн үед миний зүрхний хэм өндөр гараад байсан нь ийм учиртай болов уу.
-Тухайн үед танд ямар зовуурь мэдрэгдэж байсан бэ?
-Хувь хүнээс хамаарч вирусээр өвчилсөн иргэдийн шинж тэмдэг харилцан адилгүй илрэх байх. Гэхдээ нийтлэг шинжийг нь дурдвал, үнэрлэх амтлах мэдрэмж 80-90 хувьтай алдагддаг гэж бодож байна. Миний хувьд толгой өвдөх, бие сульдах, халуурах, гүйлгэх, цээжээр хатгуулах, үе мөч өвдөх зэрэг зовуурьтай байсан.
-Дархлааны системд хүчтэй нөлөөлдөг учраас “Ковид-19” нь хууч өвчин сэдрээх эрсдэлтэй гэж уншсан. Энэ үнэн үү?
-Олон улсын судалгаанд, “Ковид-19” хэмээх вирус хууч өвчинд түшиглэж дархлааны системд сөрөг нөлөөлдөг болохыг уншиж байсан. Өөрөөр хэлбэл, вирус хүний ужиг өвчнийг даамжруулдаг юм билээ. Коронавирусээр өвчилж нас барж байгаа ихэнх иргэд хууч өвчтэй байсан гэдгийг тэрхүү судалгаанд дурдсан байсан. Хорт хавдар, чихрийн шижин, уушгины хүнд хэлбэрийн өвчтэй бол вирусээс сэрэмжил гэдэг нь ийм учиртай байх.
-Тэгвэл халуурах, ханиалгах гэх мэтчилэн томуутай төстэй шинж тэмдэг хэр зэрэг илэрдэг вэ?
-Би маш их халуурч хүнд өвдсөн л дөө. Халуурах нь гадны эсрэг биетийг дархлааны систем эсэргүүцсэн учраас ийм хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг эмч хэлж байсан. Манай өрөөнд гурван хүн эмчлүүлж байсны дотроос би хамгийн хүнд өвдсөн. Харин нөгөө хоёр хүний хувьд хүнд, хөнгөн хэлбэртэй байсан болохоор вирусийн эсрэг ганц хоёр эм болон C, Д витамин уугаад л удалгүй эмнэлгээс гарсан. Эмч надад өдөрт таван төрлийн антибиотик, вирусийн эсрэг эм өгч байсан л даа. Мөн ходоод хамгаалах, нөхөн сэргээлтийн эмийг давхар уусан.
-Та түрүүнд зүрхний хэм өндөр гарсан гэж байсан. Үүний шалтгааныг эмч нар тайлбарласан уу?
-Уг нь тамхи татдаггүй учраас уушги цоо эрүүл байх ёстой атал надад хүнд туссан. Эмч хэлэхдээ, намайг өвдөхөөс өмнө өөр нэг тамирчинд коронавирус хүнд туссан гэж хэлсэн.
-Өвчтөн сэтгэл зүйн хямралд орох үед эмч нар ямар туслалцаа үзүүлдэг байсан юм бэ?
-Мэдээллийг хэрхэн хүлээж авч, өөрт тусгаснаас хувь хүний сэтгэл зүй тогтвортой байх эсэх нь хамаарах байх. Коронавирусийн хариу нь эерэг гарахад зарим хүний даралт нь ихэсч, ухаан алдаж унаж байсан. Би өөрөө энэ өвчний талаар мэдэж байсан болохоор харьцангуй тайван хүлээж авсан. Гэхдээ уг вирусийг бүрэн судлаагүй учраас хүний биед хоруу чанар нь үлдээд байх шиг.
-Бие махбодыг эм тариагаар анагаахаас гадна сэтгэл зүйн хувьд эмнэл зүй явагддаг уу?
-Ер нь ХӨСҮТ-д ийм зүйл байхгүй. Хүний дархлаа унадаг шалтгаан нь сэтгэл зүй, буруу хооллолт зэргээс хамааралтай. Хамгийн гол нь бие махбодын хүчиллэг орчны тэнцвэр алдагдсанаар дархлаа унах эрсдэлт бий. Эдгээр хүчин зүйлийг харвал ХӨСҮТ-д нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө байдаггүй. Бусад орны туршлагыг ажиглахад эмнэлгийн сэтгэл зүйчдэд тэд илүү анхаардаг.
-Тэгвэл уг вирусээр өвчилсөн иргэдэд харилцан адилгүй хариу үйлдэл илэрдэг байх нь. Таны дархлаа ямар үе шаттай муудаж байсан бэ?
-Эхлээд сульдаж, үнэрлэх амтлах мэдрэмж алдагдсан. Удалгүй өдөр шөнийн аль нэгэнд нь заавал халуурна. Халуун бууруулах тарианы явцад л зовуурь бага зэрэг илааршина. Дараа нь эмээ ч ууж чадахгүй бөөлжсөн. Эмч өдөрт нэг удаа антибиотик хийж, хоёр удаа цус шингэлэх тариаг хийсэн. Өвчтөний хүнд хөнгөнөөс хамаарч тариа нь янз бүр байдаг юм билээ. Надад бол таван төрлийн дусал тариа, таван төрлийн эм өгсөн юмуу даа.
-Хөнгөн туссан иргэнд ямар эмчилгээ хийж байсан бэ?
-Зөвхөн витамин C уугаад л эдгэрсэн хүн ч бий. Тэр хүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй учраас огт эм уугаагүй гэсэн үг. Тэгэхээр харьцангуй байгаа юм л даа.
Иргэн О.Н-ээс биеийн байдлыг тодрууллаа.
-Ковидтой байх хугацаанд таны биед ямар шинж тэмдэг ажиглагдсан бэ?
-Анх нүд аргаж улайж, ядарч сульдаад нурууны булчингууд өвдөж байсан. Энэ хэвээр хэдэн хоног үргэлжилсээр тамир тэнхээ сульдаж эхэлсэн гэж хэлж болно. Уг вирусийг тусахаар хоолны зуршил эрс мууддаг юм билээ. Улмаар тав хоногийн дараа хамар битүүрснээр толгой хүчтэй өвдөж амтлах, үнэрлэх мэдрэмж ор тас байхгүй болсон л доо. Хүнд ер нь үнэрлэх амтлах мэдрэмж маш чухал юм билээ. Гэхдээ хүн болгонд өөр өөр шинж тэмдэг илрэх болов уу.
-Та халуурсан уу?
-Миний хувьд бага зэрэг бие арзасхийх мэдрэмж төрсөн ч огт халуураагүй.
-Эмнэлгээс эдгэрч гарсны дараа дахин бие махбодод тань хариу үйлдэл илрэх явц ажиглагдаж байна уу?
-Одоо бол мэдрэгдсэн зүйлгүй байна. Тухайн үед хамгийн гол нь сэтгэл зүйн дэм л хэрэгтэй байсан. Коронавирусээр өвчилсөн бусад иргэнтэй ярилцахад ихэвчлэн сэтгэл зүйн дэмжлэг авах чухал гэж байгаа юм. Хэдийгээр манайд эмнэлгийн тусламжийг сайн үзүүлж байгаа ч сэтгэл зүйн тал дээр дулимаг санагддаг. Сэтгэлийн дарамтад орохоор өвчин нь хүндрэх магадлал ихтэйг хувьдаа ажигласан. Энэ нь зарим иргэн өвчнөө нуух шалтгаан болж цааш шинэ голомт бүртгэгдэхийг үгүйсгэхгүй. Монголчуудын хувьд өвдсөн нэгнийгээ үзэн ядах ёсгүй. Хамгийн гол нь сэтгэл зүйн дарамтыг нь арилгах шаардлага бий.
-Амтлах, үнэрлэх мэдрэмжээс гадна халуун хүйтнийг ялгаж байсан уу?
-Халуун, хүйтнийг мэдрэх тал дээр асуудалгүй. Зарчмын хувьд хүний дархлааг огцом унагаадаг юм билээ. Иймээс ч дархлалын систем нь барьж байсан хуучин өвчнийг корона сэдрээдэг гэж ойлгосон. Дархлаа муудахаар хууч өвчин сэдрэх шалтгаан нь болдог шүү дээ.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН П.САЙНЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.179.27.101] 2021-01-10 04:22:57
Энэ хүний яриагаар манай ЗГ нэг хүнийг 8.000.000 төгрөгөөр эмчилж байгаа нь мадаггүй үнэн юм байна.
зочин [122.201.24.32] 2021-01-10 03:44:24
Их сүрхий эмнэлэгийг хэллэг мэдлэгтэй хүмүүсээс яриа авчээ. Цар тахал биш гэдгийг дэлхийн нийтээр яриад л байна. Дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцаанд том өөрчлөлт оруулах, Хятадын гегемонийн байрыг сулруулах зохионмол шахуу дайн юм гээд байгаа. Бусад томуунаас илүү их хүн өвчилж үхсэн статистик байхгүй гээд байна. Ард түмнийг цоожилж байгаад л капиталыг шаргуу хүүлэх төслүүдэд оруулж өөртэй орнуудыг бүр сайн дарж байдааг Хятадтай үзэх юм байхаа
Зочин [83.208.206.232] 2021-01-09 21:25:10
Covid хүрээд идгэсэн мглчууд зөндөө байна. Яагаад чимээгүй байна. Хэн ам, хамрыг таглав. Муухай хуучин нийгмээс салаачээ, хэний төлөө амьдраад байгаа юм бэ.
Зочин [202.126.89.148] 2021-01-09 16:02:59
Зарим иргэд зүгээр ханиад гээд байсан, аюултай юм байна шүү дээ.
Эмч [202.126.90.78] 2021-01-09 09:36:29
эмчилгээ ковид19 вирусийн эсрэг эмчилгээ рибавирин арбидол дархлаа дэмжих шингэн цайр витамин С антибиотик дорипеним инипеним азитромицин кларитромицин амоксиклав левофлоксицин ханиадны шинж тэмдэг дарах эмнүүд парацетомол орсон олон найрлагатай нийлмэл бэлдмэл паратусин стопколд проколд снип
Зочин [66.181.178.117] 2021-01-09 07:07:54
huuhduud muu bietei huuch uvchtei humuust tusval hetsuu sh de.er n haniad hureed yadag bilee de.tegj anhaarahgui baij bolohgui hyraad l ugnu shu. diildehgui ym bolno
зочин [103.212.119.42] 2021-01-09 06:01:53
өнгөрсөн жил надад наад халуурч,хоолой өвдөж,хоолны дуршил буурч ,хөлрөх шинж тэмдэгүүд бүгд байсан гэртээ 3-7хоног өөрийгөө тусгаарласан,с витамин ууж аарц,чацаргана ,шингэн зүйл уугаад эм нэг ч хэрэглэсэнгүй,энэ бол тахал биш түр зуурын биеийн дархлааг сулруулж хууч өвчин хөдөлгөөд байгаа юм билээ.манай гэрийнхэнд ямар ч эрсдэлгүй юу ч болсон юмгүй,өнөөдөр прсийгээр бүгд сөрөг л бна шүү дээ.ингэж тахал гэж хүн айлгаж ,айдас хүйтэстэй байх хрэггүй дээ.бүх хүмүүст энэ вирус бгаа л байлгүй дээ.дээрхи хүний ярилцлага үнэн зөв юм бна..тахал байсан бол өнөөдөр бүгдээрээ хиараад унаад үхчихсэн байх даа.
Зочин [66.181.161.70] 2021-01-09 07:16:10
Яг үнэн
Зочин [202.126.90.34] 2021-01-09 04:06:00
Уржнан жилийн 12 сард Монголчуудын туссан ханийд яг л мөн бгаа юм даа
Зочин [82.132.226.120] 2021-01-09 20:15:41
Харин тйимээ баахан хүн кор туслаа үхлээ гээд байсан даа
Зочин [202.126.90.44] 2021-01-09 04:37:43
Чи тегвел корона авчитсан юм бишуу