Дефакто Жаргалсайхан: Бизнэсийн зээлийн хагасыг иргэд төлөх юм уу? Банкууд ямар ч эрсдэлгүй, Банкууд үнэхээр лоббитой байна

Aдмин / Эдийн засаг

ААН-үүдийн зээлийн хүүг 50 хүртэл хувиар бууруулах эх үүсвэр бий юу хэмээх нийтлэл “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч С.Батзаяа хөндөн тавьсны дараа Эдийн засагч, Дефакто Жаргалсайхан хэлэхдээ, Энэ юу болж бнаа? Бизнэсийн зээлийн хагасыг иргэд төлөх юм уу? Сангийн яамны бонд гэдэг нь татварын өр гэсэн үг. Банкууд ямар ч эрсдэлгүй. Банкууд үнэхээр лоббитой!!!! хэмээн бичсэн байна.

“Үндэсний шуудан” сонинд гарсан ярилцлагад, хууль санаачлагч гишүүд ярихдаа, Г.Амартүвшин: Арилжааны банкуудад том дэмжлэг болно гэж ярьсан байна. -Бизнесийн зээлийн хүүг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой юу. Эдийн засаг амаргүй энэ цаг үед зээлийн хүүг бууруулчихвал эргээд банкны салбарт нөлөөлнө гэх мэдээлэл ч байна? -Монголбанкны III улирлын мэдээллээр банкуудын нийт зээлийн багц 17 их наяд байна. Түүний 50 орчим хувь буюу 8.5 их наяд нь аж ахуйн нэгжүүдийн зээл. Дундаж зээлийн хүү 16.4 хувьтай байгаа. Үүнээс ААН-үүдийн зээлийн хүүгийн төлбөр 1.4 их наяд болоод байна. Бидний өргөн барьсан тогтоолын төсөлд хагас жилийн зээлийн хүүгийн төлбөрийг 50 хувиар бууруулъя гэж байгаа юм. Ингэснээр зургаан сарын зээлийн хүүгийн төлбөр нь 700 тэрбум болно. Үүний 50 хувь буюу 350 орчим тэрбум төгрөгийг төрөөс дэмжлэг, татаас хэлбэрээр ААН-үүдийг зээлийн хүүгийн дарамтаас нь чөлөөлөх агуулгатай юм. -Төрөөс татаас хэлбэрээр 350 орчим тэрбум төгрөг гаргалаа гэж бодъё. Гэхдээ зээлийн хүүгийн төлбөрийг яаж санхүүжүүлэх юм бэ? -Хагас жилийн зээлийн хүүгийн төлбөрийг нарийн тооцоолбол 350-370 орчим тэрбум төгрөг болж байгаа. Ийм хэмжээний төгрөгийн бондыг Сангийн яам гаргаад, түүнийг нь Монголбанк худалдаж авахад бэлэн байна гэсэн. Нэг ёсондоо, Монголбанканд ийм боломж байгаа. Төвбанк жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд 320 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх боломжтой гэсэн үг. -Тогтоолын төсөл батлагдлаа гэхэд аж ахуйн нэгжүүдэд ямар шалгуур тавих юм бол? -Зээл авах компаниудын эрэмбэ дарааллыг тогтоож, арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлт үзүүлье гэж байгаа юм. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидтэй уулзаж байхад хамгийн гол нь зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр байна гэдэг. Хөл хорио тогтоож, тэр хэрээр ААН-үүдийн орлого буурсан. Тиймээс энэ үед зээлийн хүүг бууруулах нь маш том дэмжлэг болох юм. Дахиад хэлье, энэ боломжгүй зүйл биш. Сангийн яам бонд гаргаад, түүнийг нь Монголбанк худалдаж авч мөнгөжүүлснээр тэр эх үүсвэрээр нь зээлийн хүүг 50 хувь бууруулах боломжтой юм. -Энэ шийдвэр албажвал арилжааны банкуудад эрсдэл ирэх үү? -Банкуудад харин ч том дэмжлэг болно. Яагаад гэвэл, арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдтэй хийсэн зээлийн гэрээнийхээ дагуу зээлийн хүүгээ авах эрхтэй. Тэр төлбөрийн 50 хувийг ААН өөрөө төлөөд, үлдсэнийг нь бидний санал болгоод байгаа хэлбэрээр төлөх юм. Нэг ёсондоо, арилжааны банкууд авах ёстой зээлийн хүүгээ авдгаараа авна. ААН-үүдэд дарамт нь 50 хувиар буурч ирнэ. -Бизнесийн зээлийн хүүг бууруулах нь хэдэн аж ахуйн нэгжид дэмжлэг болно гэж үзсэн бэ? -Нийт 60 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдах боломжтой гэж тооцсон. Ямар эрэмбэ, дарааллаар зээлийн хүүг бууруулах асуудлыг ерөнхий агуулгаар нь тогтоолын төсөлд тусгасан байгаа. Г.Дамдинням: 60 мянган бизнес эрхлэгчийн бизнесийг хамгаалах төсөл юм -Та бүхний өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөлд иргэн, ААН-ийн бизнесийн зээлийн хүүг хамгийн багадаа 50 хувиар хөнгөлөх тухай гэж тусгажээ. Гэхдээ энэ заалт хэрэгжих боломж хэр байна вэ? -Тойргийнхоо иргэд болон бизнес эрхлэгчтэй байнга холбоотой ажиллаж, санал хүсэлтийг нь сонсож байна. Мөн МҮХАҮТ, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд болон бизнес эрхлэгчтэй уулзахад үндсэндээ хоёр асуудлыг түлхүү ярьж байна. Нэгд, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг ярьж байгаа. Ковидын хуулиар зээлийн үндсэн төлбөрийг зогсоож, хойшлуулах арга хэмжээг авсан. Харин зээлийн хүүгийн төлбөрийг зогсоогоогүй, арилжааны банкууд хүүгээ төлөхийг шаардаж байгаа. Нийт бизнес эрхлэгчдийн 50 гаруй хувь нь зээлийн эргэн төлөлт, хүүгээ төлж чадахгүй байдалд орсон байна. Улс даяар бизнесийн салбарын үйл ажиллагаа зогсож, зээлийн үндсэн болон хүүгийн төлөлтөө хийж боломжгүй болсон. Хоёрт, түрээсийн асуудлыг хамгийн их ярьж байна. -Эдгээрийг шийдэх гарц нь дээрх тогтоолын төсөл юм уу? -Энэ хоёр асуудлыг шийдэхэд төр ямар нэгэн байдлаар оролцож, дэмжлэг үзүүлэхгүй бол ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоох, ажилчдаа халах, цөөлж, яаж дампуурахгүй үлдэх вэ гэдэг чиглэлд арга хэмжээ авна. Ажлын байраа цомхотгож, ажилгүйдэл нэмэгдвэл ядуурал өснө шүү дээ. Төрөөс халамжийн бодлогыг хангалттай төвшинд авч хэрэгжүүлж байгаа. Ажилгүйдэл нэмэгдэж, өрхийн орлого буураад байвал халамжийн зардал улам л өсөх нь ойлгомжтой. Тиймээс ажлын байр бий болгож, татвар төлж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаас өөр ямар ч гарц байхгүй. Энэ чиглэлд манай улс илүү анхаарах ёстой. -Өөр ямар чиглэлд анхаарах ёстой вэ? -Цар тахлын энэ үед дэлхийн улс орнууд хоёр чиглэлд анхаарч ажиллаж байна. Нэгт, иргэдээ халдварт өвчнөөс хамгаалж, халамжийн бодлогоор дэмжих. Хоёрт, ажлын байраа хадгалж, бизнесээ дэмжиж байна. Монгол Улсын Засгийн газар иргэнээ хамгаалах, халамжлах чиглэлд анхаарч байгаа. Хүүхдийн мөнгөний хэмжээг нэмсэн, хугацааг сунгасан. Өрх бүр болон ААН-ийн суурь зардал болох цахилгаан, дулаан, усны төлбөрийг тодорхой хугацаанд төрөөс даахаар боллоо. Энэ нь иргэдэд нэлээд дэмжлэг болж байгаа. Одоо бизнесийн салбараа дэмжих бодлогыг явуулах ёстой. Тодруулбал, ядуурлыг бууруулж, ажлын байраа хадгалж, бизнесүүдээ авч үлдэх чиглэлд анхаарах учиртай. Үйл ажиллагаа явуулахгүй байгаа ААН-үүд зээлийн хүүгээ яаж төлөх вэ. Төлж чадахгүй учраас банкны найдваргүй зээлдэгчдийн тоо өснө. Тиймээс хүссэн, хүсээгүй энэ асуудалд төр оролцох ёстой. Дэлхий улс орнууд энэ асуудалд анхаарч, оролцоод явж байна шүү дээ. -Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулахад шаардлагатай эх үүсвэрийг хэрхэн, хаанаас шийдэх боломжтой гэж үзсэн бэ? -Эх үүсвэрийг шийдэх бүрэн боломжтой. Манай улсын гадаад худалдааны тэнцэл хоёр тэрбум ам.долларын ашигтай гарсан. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт харьцангуй сайн, үнэ ч өсөлттэй байна. Нэгэнт манай улсын эдийн засаг уул уурхайд суурилсан, экспортын гол орлогоос орж ирнэ. Төсөл санаачлагчдын хувьд Сангийн яам бонд гаргаж, түүнийг нь Монголбанк мөнгөжүүлэх хэлбэрээр арилжааны банкуудад байгаа иргэн, ААН-ийн бизнесийн зээлийн хүүгийн 50 хувийг төлөх хувилбарыг санал болгож байгаа. Зээлийн хүүг 50-иас багагүй хувиар хөнгөлөхөд 350 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа юм. Арилжааны банкуудад иргэн, аж ахуйн нэгжийн 17 их наяд төгрөгийн бизнесийн зээл байгаа. Зээлийн дундаж хүү 16.4 хувь байна. -Зээлийн хүүг бууруулах салбаруудыг эрэмбэлэх нь зүйтэй гэж та хэллээ. Энэ талаараа тодруулахгүй юу? -Цар тахлын үед харилцаа холбоо, уул уурхай, хүнсний үйлдвэрлэлийн салбарууд идэвхтэй ажиллаж байгаа. Энэ иргэн, ААН-үүдийн зээлийн хүүг заавал 50 хувь хөнгөлөх шаардлагагүй. Харин хамгийн хүнд нөлөөлж байгаа цохилтод орсон үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрийн салбарынхны зээлийн хүүг бууруулах нь маш чухал. Үндсэндээ 60 мянган аж ахуйн нэгж, иргэний бизнесийг хамгаалах асуудал юм. Үүний цаана олон мянган ажлын байрыг хамгаалах, орлоготой байлгах тухай яригдана. Энэ тогтоолын төсөлд нийт иргэн аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хойшлуулах тухай асуудлыг тусгасан. Цар тахал хэр удаан үргэлжлэхийг бид бүхэн мэдэхгүй байна шүү дээ. Тиймээс хугацааг сунгах шаардлага байгаа учраас жилийн төгсгөл хүртэл хугацаа тавьсан.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.90] 2021-01-13 11:29:46

Zeel avch baigaa hun urgelj ersdelee tootsson baih yostoi. Tsag tsagaaraa baidgui gegcheer uursduus shaltgaalahgui olon ersdeluud amidrald garch irne. Yamar ch uyed tulj chadna geed avsan bol tuluh l yostoi, chadahgui bol hunjliihuu hireer huluu jiij sur!

Иргэн [103.26.194.210] 2021-01-13 11:00:11

Өө тэгээд эрсдлийг 3 хуваагаад л явчих болдгүй юмуу. Улс, Арилжааны Банк, Зээлдэгч гээд. Эс тэгвээс Банк бол 100% л эрсдэлгүй тахлаар ч тэр дайнаар ч тэр зуднаар ч тэр байж байна шүүдээ. Манай арилжааны банкны хүү бол Хятад АНУ ЕХ улсуудын зээлтэй харьцуулбал 170% иар илүү өндөр шүүдээ. Тэдний хувьд манай банкууд бол мөнгө хүүлээгчид л гэсэн үг. Энэ цар тахлын үед хэдэн өртэй компаниуд нь татвар болон хүү гэсээр бүгд сүйрэх байх.

bank bol huuli yosnii mongo huulegch [202.9.40.53] 2021-01-13 08:12:49

arai l denduu ondor huutei ezed ni arai l ondor ashigtai heterhii bayan bna

цог [103.10.22.86] 2021-01-12 13:12:55

одоогийн монгол банк арилжааны банкууд хувьсгалаас өмнөх Даашинхүү зэрэг хятадын мөнгө хүүлэгч пүүсүүдээс хэдэн арав дахин дор шуналтай мөнгө хүүлэгч ханаж цадахаа үл мэдэгч гэдгийг ард олон минь яс махандаа бүрэн шингээн мэдэрч тэдний эсрэг нэгдэн эрх ашгаа хамгаалан тэмцэх хэрэгтэй .

Иргэн [66.181.190.14] 2021-01-12 09:43:52

Би их олон хэлж байга шүү Дахиад хэлэхгүй Хохь нь болно шүү Зээлийн хүүг 3 хувааж эрсдлийг үүрүүлэх Үүнд 1/3 зээлдэгч 1/3 зээлдүүлэгч 1/3 улс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс Гэхдээ зэрэгцээд хадгаламжийн хүүнээс орлогын татвар авах .хадгаламжийн ххүүг бууруулах ажлыг хийх ёстой Монголд мөнгө хүүлэлтийн систем байгаа 3,6 жилд 10 тэрбум хадгалуулсэн хүн 20 тэрбум болглж байгаа Сард 200 саяын хүүгийн орлого олж байнагэсэн үг Ийм байхад яаж хөрөнгийн зах зээл шинэ бизнес эрхлэх тухай ярих вэ

Зочин [192.82.76.50] 2021-01-12 08:57:56

өөр яаж банкны хүүний дарамтыг багасгах вэ дээ банк өөрөө аж ахуйн нэгж хувийн өмч тэгэхлээр талхны махны хөнгөлөлттэй л адилхан улсын төсвөөс л төлнө шүү дээ хэний өмчийг авч хэний өр дарамтыг бууруулах гэж дээр үед нэг өмчтэй хэдээ дээрэмдэж идээд дууссан шигээ л сэтгэх юм дааа хөөрхийс

Зочин [139.5.217.35] 2021-01-12 08:44:41

Муу исданууд сүүний, махны ферм, нарийн ногооны хүлэмж барих мөнгө өгөөч тэгвэл хүнсээ хангамаар байна, ядацарцан хар а л каашнууд вээ

Зочин [192.82.76.56] 2021-01-12 08:29:10

zasag 50 xuviig tolno gedeg ni tatvariin orlogoor l sangiin yam tolno. yamar ch xongololt alga. ariljaanii bankuudiig ersdlees 50 xuvi xongolj achaalal ni tumnii nuruun deer irne gesen ug.

эдийн засагч [124.158.83.185] 2021-01-12 08:06:00

МОНГОЛЫН АРД ТҮМЭНД !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ЭЦСИЙН ЭЦЭСТ УИХ-ЫН ГИШҮҮД БАНКНЫХАА ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЛАА. САНГИЙН ЯАМНЫ МОНГОЛ БАНКНААС БОНД НЭРЭЭР АВЧ, БАНКУУДАД ӨГСӨН МӨНГИЙГ АЖ АХУЙН НЭГЖ, АРД ИРГЭД ТАТВАРААРАА Л ТӨЛЖ ДУУСГАНА.

Зочин [103.26.194.254] 2021-01-12 16:33:31

Хэдэн жилийн өмнө Монгол банкны ерөнхийлөгч байсан Баяртсайхан билүү дээ, тэр хүн банкуудыг мөнгөжүүлнэ гэж яриад байсан, бас л биднийхээ мөнгийг банканд завшуулж, өөрөө өндөр шагнал-урамшуулал авах гэсэн санаархал байсан байж таарах нь дээ.

Зочин [203.91.115.53] 2021-01-12 03:40:03

Банкууд л башийх нь дээ. Ингээд бодохоор зэвүүн. Муусайн татвар төлөгчид үргэлж л банканд шулуулж байдаг. Бас мэдээлэлд ойр нөхдийн компаниуд хамгийн түрүүнд хамрагдана.

Зочин [103.9.90.100] 2021-01-12 03:20:11

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх аж ахуй нэгжүүд татвар төлдөггүй маш бага татвар төлдөг хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд ч татвар төлөхөөс зайлсхийдэг Монголд татвар төлбөр бүрдэх үйл явц томоохон 100 орчим аж ахуй нэгжийн орлогоос хамаардаг, тэгсэн байж зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 50 хувь улс төлнө тавар шударга төлдөг аж ахуй нэгж иргэд төлнө ийм байж болдог юм ууу

Зочин [66.181.161.51] 2021-01-12 02:22:59

өөрсдөө ч учрыг нь олохгүй , олон нийтэд ч ойлгомжгүй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм иэдээлсэн блдж , ухнан Хүрэлбаатарт лоббидож , иргэдийн тархи !!!бүү угааж бай ... ??? !!! Ёстой л дамдиняидсан мансууралт гэгч энэ байх - одоо хүлцэлээ өч !!!!


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.