Монгол орны газар нутгийн 76,8 хувь нь цөлжжээ
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс Монгол орны газар нутгийн 76,8 хувь нь цөлжсөний 20 орчим хувь нь хүчтэй, нэн хүчтэй өртөөд байна.
БОАЖЯ-наас 2 жил тутам гаргадаг байгаль орчны төлөв байдлын тайланд ялангуяа Сүхбаатар, Дундговь, Өмнөговь аймгийн газар нутгийн 50-иас дээш хувь нь цөлжсөнийг тэмдэглэжээ.
Түүнчлэн, мөнх цас, мөсөн гол маш ихээр хайлж, нийт эзлэх талбай нь 40 орчим хувиар багасаж, Алтай таван богдын мөсөн голын хэмжээ жижгэрсэн судалгаа бий. Дулаарлаас үүдэн 1971 онд Монголын газар нутгийн 61 хувь мөнх цэвдэг байсан бол сүүлийн 40 жилд энэ хэмжээ 20-30 хувьд хүрч багаслаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн судалгаагаар ирэх 20-30 жилд уур амьсгалын өөрчлөлт нь эрүүл мэнд, усны нөөц, ой, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт их хэмжээний эмзэг байдал бий болгоно гэжээ.
“Монгол орны нийт газар нутгийн 20-30 хувь одоогоор эмзэг байгаа нь 2050 он гэхэд 40-50 хувьд хүрэх магадлалтай. Иймд Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого тодорхойлж, Уур амьсгалын үндэсний хөтөлбөрийг 2011 онд УИХ-аар баталсан. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой томоохон баримт бичгүүдийг ч баталсан”-ыг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулахдаа дурдав.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.96] 2021-02-11 04:09:09
Айл бүр хашаандаа мод таричихвал болоо шүү дээ
Иргэн [66.181.186.223] 2021-02-02 16:09:19
Далан бариад гадаргын усаараа нуур хийгээд гол урсгаж болно, даан ч цавчаа хийхээ л бодно
Зочин [203.91.115.56] 2021-02-02 16:05:08
Тэгээд үүний эсрэг төр яг юу хийв ээ? Баахан эрдэмтэн, мэргэжилтэн царайлсан гаруудыг төсвийн мөнгөөр тэжээлээ. Үр дүн хаана байна? Баримт бичигнээс өөр юу байна аа?
Араб [64.119.25.160] 2021-02-02 15:50:42
Ганц хотдоо хүн амынх нь ихэнх нь шавалдаад суудаг байж тэр нэг хоосон хүн амьдардаггүй газруудад юун санаа зовдийн. Арабууд дан элсэн дээр болоод л байна ккк.
Юу ч гэхэв [126.88.68.130] 2021-02-09 14:00:56
Өөрт чинь хэлэх ч үг олдохгүйнээ цүцү
Bayar [66.181.190.61] 2021-02-02 15:49:20
Эгийн гол болон бусад гол дээр УЦС бариад ГОВЬ руу урсга. Асуудалгүй. Өөр аргагүй
ус [202.55.188.102] 2021-02-02 14:44:08
ус ЗАМЫН ҮҮД ЭЛСНИЙ ҮҮД БОЛСОН БАЙНА ЛЭЭ 15 ЖИЛИЙН ДАРАА
Зочин [150.129.142.43] 2021-02-02 13:43:29
Тэр хүн амьдардагүй муу хоосон газар цөлжих энтр огт хамаагүй ээ! Хэдэн малтайгаа байхад монгол ялнаа!!!
Хүн [122.201.31.14] 2021-04-04 00:38:39
Эрүүл сэтгэхүй юу ч байхгүй! Малаа юугаар услаж ундаалах уу өөрөө? Ус байхгүй газар мал чинь юу идэх үү? Малтайгаа хамт өөрөө ч хэцүү байдалд орно! Жоохон бод айн!!!
зочин [124.44.59.30] 2021-02-02 13:30:12
Яг энэ асуудлыг сүүлийн 20 жилийн турш яг ийм байдлаар ярьсаар ирсэн биш үү? Энэ асуудлыг их л олон хүрээлэн, эрдэмтэд судалсан, судлаад байгаа юм биш үү? Яг ямар нөхцөл байдал хаана үүсэв? яг ямар арга хэмжээ авав? яг юу хийв? яг ямар үр дүн гарав? Ногоон хэрэм юу болов? Хуурайшилт, цөлжилт зэргээ тодорхой ялгаач ээ. Болж байгаа бүх асуудлыг эзэн биегүй уур амьсгалын өөрчлөлт мэт зүйл рүү чихдэгээ Монголчууд бид хэзээ болих вэ?
Зочин [103.10.23.89] 2021-02-02 11:34:54
Ямаагаа болю Монголчуудаа удахгүй ус ч үгүй ямаа ноолуур ч үгүй болно шүү
Зочин [150.129.142.243] 2021-02-02 11:23:12
Бид Хятад улс цөлжилтийн эсрэг яаж ажиллаж байгааг манай БОЯ шинэ сайдаа хараач үзээч маш их ойжуулах ажил явагдаад байгааг манай улстай залгаа Эрээн хотыг харахад хангалттай .1 га хэдэнч га газар мод тариад эзэнтэй болгож цалинтай олорн мод ургуулсан хүмүүсд мөнгөн урамшуулал өндөр өгөх юм бол ямар хүн гэр бүл найз нөхөдтэйгээ ажилах болно Ххятад улс ийм бодлого явуулж тэр цөл элсийг ямар сайхан ойжуулж буйг бид бүх мэдээлээс авч байна.
Зочин [150.129.142.243] 2021-02-02 13:46:47
Мод тарья.Нүх ухаад модны мөчир суулгачихаад хаяад явчихаар яаж ургах вэ дээ!Хайран мөнгө.Урьд хөршөөсөө туршлага судлаачээ. Сайд авгайгийн мэргэжил сэтгүүлч зайлуул. Монгол улсад минь энэ талын судалгаа прогноз хийх/менежер/ залуучууд олон бий.Ийм авгайгийн гараас ажил явахад хэцүү.Шахааны хүн
ашгүй дээ [66.181.178.225] 2021-02-02 10:29:21
усаа алтаар худалдаж авах цаг ойртож байгаан байна. Алт зүгээр л хэнд ч хэрэггүй хог болно харж байгаарай. Усны төлөө хоорондоо алалцана.
Зочин [66.181.161.123] 2021-02-02 09:42:24
Archilj chadahgui bol ter yaponchuudad ashigluul
Зочин [202.9.46.84] 2021-02-02 09:21:04
Хөгжил дэвшил бүтээн байгуулалт үргэлжилж хэрэглээ өссөөр байвал ирээдүйд манай гаригийн хуурай газар бүхэлдээ цөлжих болно.
Зочин [202.9.46.84] 2021-02-02 09:10:27
Малаас гадна уул уурхайн олборлолт нүүрс газрын тос аж үйлдвэрлэл зэргээс хүлэмжийн хий их ялгарч хууршин цөлжиж байгаа юм.
zochin [64.119.24.57] 2021-02-02 08:24:10
Цөлжилт яах аргагүй гэж сууж болохгүй юм.Үүний эсрэг хамгийн наад захын авах арга хэмжээ бол хүн бүр мод тарих.1 хүн дунджаар 10.50.100 мод суулгац тариж түүнийгээ сайтар арчлаж тордсоноор мод,суулгацаас шалтгаалан хугацаа нь өөр /1-10жил/цөлжилтийн эсрэг тодорхой үр дүнд хүрэх юм.
Зочин [103.57.95.69] 2021-02-02 12:38:05
Санал нэг бн. Хамгийн зөв шийдэл.
Зочин [139.5.217.250] 2021-02-02 08:07:46
Mal ch arai l zambaraagaa aldsan 20 say bhad l hanglttai
zochin [202.9.46.122] 2021-02-02 07:43:09
zambaraagui uul uurkhaigaas, yamaag khet usgusnuus bolj b.gaa uym...
зочин [202.126.88.166] 2021-02-02 06:54:21
ЭНЭ ЦӨЛЖИЛТИЙГ МАЛЧИД БИЙ БОЛГОЖБАЙГАА ЮМ ЯМАА БОЛОН МАЛЫН ӨСӨЛТ ХЭТ ИХ БОЛСОН ТЭГЭЭД ЯМААГАА ЦАЛИНЖУУЛААД БАЙ БҮР УСГҮЙ ЦӨЛ БОЛНО
Зочин [88.103.231.0] 2021-02-02 08:53:09
Ямаа бэлчээрийг цөлжүүлдэг" гэж монголын эрдэмтэн гэсэн гошного хүмүүсийн доктор порпийсор үгээр үг хийж, үхээрийн баасаар тоорт хийж амьдар.
Зочин [64.119.25.26] 2021-02-02 07:17:44
Yag uneen