П.Цэнгүүн: Цөөн хэсэг хүмүүст зориулсан бүлэг баян амьдардаг, бусад нь массаараа ядуу байна

Aдмин / Эдийн засаг

Өнөөдөр уул уурхай, ЖДҮ, тендэр, төсөл, хөтөлбөр гээд олон янзын маргаан их гарч байна. Энэ бүгд нэг л зүйл рүү чиглэж байгаа юм. Яагаад хэсэг бүлэг хүмүүст эрх олгож, первилижд өгөөд байна вэ. Бусдад нь яагаад олгогдохгүй байна. Зүй нь бүгд ижил эрх эдэлдэг байх ёстой. Капиталист системийн үндсэн чанар бүгдэд ижил боломж олгоход оршдог. Хэн нэгэнд давуу эрх олгодоггүй. Гэтэл өнөөдөр нийгэм яагаад шудрага бус байна гэхээр первилижд буюу давуу, онцгой эрхтэй тусгай нөхцөл байдлыг бий болгосон. Ингэснээр энэ нь буцаад социализмтай адилхан болчихож байгаа юм. Өнөөдөр цөөн хэсэг хүмүүст зориулсан бүлэг баян амьдардаг бусад нь массаараа ядуу амьдарч байна.

Ядуу, эмзэг бүлэг, жирийн хүмүүсийг чинээлэг амьдралтай, дундаж орлоготой , эрх чөлөөтэй болгодог систем бол капитализм. Үүнийг чөлөөт зах зээл лезецфе гэж хэлдэг. Нөгөө талаасаа энэ нь хамгийн ёс суртахуунлаг зүйл. Бизнесменүүд нэг их ёс суртахуун ярилаа гэж хүмүүс хэлнэ л дээ. Хувиа хичээх шиг сайхан юм байхгүй шүү дээ. Хувиа хичээх бол үнэхээр хамгийн сайн хувилбар буюу хүмүүсийн өөрөө өөрийгөө авч явах мөн чанар.

Хүн төрөлхтөний хамгийн анхны эрх нь “би”-гээс эхэлдэг. Төрснөөс эхлээд яг одоо байгаа “би “гэдэг эрх. Хүн төрөлхтний анхны үүрэг нь өөрөө өөрийнхөө төлөө амьдрах, өөрөө өөрийгөө авч явах. Тэр утгаараа хувиа хичээх гэдэг бол хамгийн ёс суртахуунлаг, хамгийн нандигдах зүйл. Гэхдээ анхаарах ганц л зүйл бий. Энэ бол бусдад садаа болохгүй, бусдыг золиослохгүй, бусдыг хохироохгүй, бусдаас давуу эрх эдлэхгүй байх.

Манай том том компаниуд бүгд сайн сайхан үйл ажиллагаагаа явуулдаг. Харамсалтай нь яагаад бүгд асуудалд орчихоод байна вэ гэвэл тэд төртэй нийлж ямар нэгэн давуу эрх эдэлчихсэн, ямар нэг первилжид, онцгой эрх авчихсанд байгаа юм. Тийм болохоор энэ нь өөрөө муухай харагддаг. Бусадтай илжилхэн замаар яваагүй. Улсаас маш их татаас, хөнгөлөлттэй зээл авчихсан, эсвэл ямар нэг давуу эрхээр төсөл, хөтөлбөр, тендэрт хамрагдчихсан байдаг. Бүтээн байгуулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр баахан үйлдвэр, обьект барьдаг. Ингэснээр бүгдэд ижил боломж олголгүй , цөөн хэдэн бүлэг, цөөн хэдэн компанид давуу эрх олгосноор социалист систем рүү эргэж ордог. Хувийн өмчид ч гэсэн давуу эрх олгож ийм зүйл хийж байна. Түүнийгээ нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сайхан нэр өгч бүтээн байгуулалт гэж нэрлэдэг. Тиймээс өнөөдөр өөрөө өөрсдийнхөө төлөө бус нийгмийн сайн сайхны төлөө юм хийж бүтээх нь аюултай. Эрх чөлөө, нийгэмд хамгийн хортой. Тэгш бус байдал, ядуурал улам газар авна.

Хэдийчинээ олон хууль гаргаж, хэдийчинээ төрийн эрх мэдэл нь зах зээлээ тэлээд зохицуулалт нь нэмэгдээд, хэдэн арван сангаараа хямдхан зээл, татаас, урамшуулал авна үнэ тогтворжихгүй, төлбөр төдий чинээ өсч нийгэм өөдлөхгүй, ядуурал, шударга бус байдал улам ихсэж, улмаар хувьсгал гарах, Венесуэлийн араас орох бодит аюулд хүрэхийг үгүйсгэхгүй.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:34

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:34

Зочин [64.119.26.133] 2021-02-12 10:09:03

Цөөнх копэрник

Зочин [103.57.95.146] 2021-02-13 02:56:47

Цэнгуун Цацрал хоер бол жинхэнэ улгэр жишээ бизнэсчид хэрхэн ажиллахыг чинь уг нь хэлж егеед бн тертэй хамтарч эх оронч болж ашиг нэр олох гээд хэрэггуй тэгвэл улс орноо суйруулээд еерсдее аавын очдог гэж бн

0000 [192.82.78.84] 2021-02-12 01:44:02

ОЛНОХ НЬ ЯДУУРЧ ЦӨӨНХ НЬ ХАМГИЙНИ БУЗАР МУУ АРГА ХУЛГАЙ ЛУЙВИРААР ХЭТ БАЯЖСАНААС ХУВЬСГАЛ ГАРДАГ ЯДАРСАН АРД ТҮМЭН ЗЭВСЭГЛЭН БОСХОД ХҮРДЭГ МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨР ИЙМ БАЙДАЛД ХҮРЭХ ЗАМРУУ ОЙРТОЖ ЯВНА УЧИР НЬ ТӨР НЬ ХУЛГАЙЧ НАРЫН ГАРТ ОРОЖ ГАЗАРЫН БАЯЛАГ ХУЛГАЙЧ ЭРХ МЭДЭЛТЭНИЙ ГАРААР ХАХУУЛИЙН МӨНГӨӨР ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН ГАРТ ОЧОЖ БАЯЛАГААСААН БОЛОЖ ИРГЭД ӨСӨЖ ТӨРСӨН ГАЗАР НУТАГААСААН ХӨӨГДӨЖ ТУУГДАЖ ЯДУУРЧ АМЬД БАЙГАЛ СҮҮДЭЖ УС МӨРӨН ШИРГЭЖ БАЙНА ЯМАР САЙНДАА ТӨРИЙНХӨӨЭ ОРДОЫ ӨМНӨ МОНГОЛ ХҮН АМЬ НАСААН ЗОЛИЖ ӨӨРИЙГӨӨН ШАТААХ ВЭ ДЭЭ МОНГОЛЫГ СҮҮТГЭЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖЛОЖ БАЙГАА ЦӨӨН ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ЛУЙВАРЧИН НАРЫГ УСТГАХ ЦАГ БОЛСОН АРД ТҮМЭН МИНЬ НАМ ДАГАЖ БҮҮ ХУЛГАЙЧ НАРТ ХУУРТ ДАХИН БҮҮ, МАН , АН ИЙГ СОНГООРОЙ ОДОО ХУУРАГДАЖ БОЛЛОО БИШ ШҮҮ

Зочин [64.119.20.12] 2021-02-11 15:59:17

Санал нэг

Зочин [172.58.141.234] 2021-02-11 13:45:21

Tegeed yaj zasaj zalruulah ve ih medegchee!

Эмгэн [139.5.218.59] 2021-02-11 13:41:15

Оюун эрдэнэ гуай биднийгээ ажилтай, орлоготой л болгочих. Түүнээс биш зүгээр аваад суугаад байхыг хүсэхгүй бна.Ажилгүй бол амьдралгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ.

Зочин [66.181.183.181] 2021-02-11 09:16:02

энэ хүн гурлын бизнес хийдэг билүү

Зочин [66.181.176.127] 2021-02-11 08:35:06

Ядуу болж жүжиглэх моодонд орсон.

Зочин [103.26.195.70] 2021-02-11 07:00:43

Олимпын гүүрны тэндэх балгасаа буулгачих тэрны дараа чиний үгэнд итгэе хориод жил болсон балгас чинь хотын өнгө үзэмж алаад байна

Зочин [150.129.143.238] 2021-02-11 06:34:45

Хувьсгал гарах нөхцөл бүрдээд л яваад байх шиг бна . Хувьсгал гарвал юу болохыг эдгээр улс төрчид , баячууд огт таамаглах юмгүй л явж байх шив дээ . Ухаалаг юм анзаардаг улсууд нь эхнээсээ гадарлаад эхэлчихсэн бололтой

Зочин [172.58.141.234] 2021-02-11 13:46:59

Uimeen samuun bolvol archigdana shuudee muusain byasaanuud!

зочин [202.179.25.179] 2021-02-11 05:06:43

Монголчууд баяр болохоор дэлгүүр хоршоонд хөл гишгэх зайгүй овоорч, гудамж хот пиг түгжрээ үүсч, улс даяар хөл хөдөлгөөн болдгийг харахад ядуучууд биш шүү. Массаараа ядуу гэдэг худлаа болж таарна

Зочин [195.46.106.44] 2021-02-11 04:44:32

Капитализм, социолизмийн үндэс, түүний онцрох ялгаа, төр болон иргэний нийгмийн ба өөрийнхөө, гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага, хувь хүний зан чанар, мэдлэг чадвар гээд их олон зүйлийг хооронд нь хольж хутгаад дандаа буруу дүгнэлт хийгээд жонхуу шиг юм биччихсэн байна даа залуу минь. Ийм дутуу дулимаг боловсорсон хүн хамаагүй том юм ярьж ч болохгүй дээ. Уг гаргах гэсэн санаа нь зөв юм. Даанч бантан болгоод хаячихжээ.

Зочин [192.82.69.112] 2021-02-11 04:30:05

тэгш эрх, магтан дуулаад байгаа капитализм чинь тэс 2 өөр юм шүү. социализмын үед хэн нь давуу эрхээр ямар компани байгуулаад шударга бус зүйл хийж байсан юм? харин ч өөрийг чинь бнчу-д үнэ төлбөргүй сургаа биз дээ, алагчилж үзэлгүй. учиртайхан яривал яасын

Октябрь [64.119.23.235] 2021-02-11 04:16:44

Хорь дугаар зуунд баян ядуугийн ялгаа ихэссэнээс болоод октябрийн хувьсгал гарч байж билээ

Зочин [122.201.21.220] 2021-02-11 03:30:09

МАН ын цүнх баригчид зөвхөн тамгатай тендер авдаг ийм л шинэ давхаргыг бий болгож улсын төсвийг иддэг ийм зохицуулалттай улс болсон. 1990 оноос хойш үндсэндээ зүсээ хувиргасан коммунистууд л удирдаж байгаа. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд АН 2 удаа засаглаж энэ улсыг зах зээлрүү ойртуулсан.

Зочин [49.0.142.225] 2021-02-11 03:12:51

Гоё бичсэн ч хийсэн замнал нь ялгаагүй л бохир бизнес давуу эрх луйвар ш дээ.

Зочин [66.181.161.95] 2021-02-11 02:59:52

Unen shuu. Tsenguun surhii bizmen baihaa

Зочин [202.9.46.25] 2021-02-11 02:19:41

Яг л манай төрийн үнэн нүүр царай энэ шүү дээ .

77 [64.119.24.232] 2021-02-11 02:08:05

Энэ хүнийг л хотын дарга болгочихмоор байгаа юм. Цэцэрлэгжүүлэлт, төлөвлөлт, хотын соёлыг янзын хийнэ дээ.

Зочин [64.119.16.103] 2021-02-11 01:56:03

МАН ын дарга анги таргалж арьёюс нь язрах гэж байна МАН ын бүлэглэж төсвөөс хулгайлдаг баян тарган дарга нарыг хараад залуучуд нам дагавал луйвраар ч болтугай баяжих юм байна гээд гүйж байна. МАН ингэж нийгмийг хагалган бутаргөж нийгмийн ёс зүйг бузарлаж гутааж байна .

Зочин [103.26.194.247] 2021-02-11 01:53:00

Энэ хүн их цэвэрхэн шудрага болов уу.

зочин [66.181.161.122] 2021-02-11 04:12:47

маш мундаг хүн.Нийгмийн бузар булай бүхнийг судалж нийт ард иргэдэд хүртээл болгосноороо чамайг ямар түвшинд амьдарч байгааг ойлгуулж өгдөг хүн гээд л бодчих

Зочин [49.0.142.38] 2021-02-11 01:24:36

Бичсэн зүйлээ хэд бичдэг юм бэ

Иргэн [103.212.119.193] 2021-02-11 01:14:53

Засгийн газар өмч эзэмшээд ирэхээрээ сохор болж өөрийн зам мөрөө алдана. Иргэд хоосорч нам бүлэглэл баяжина. Тэд хулгайч ,луйварчид болж иргэдийг зовооно.

Зочин [192.82.78.84] 2021-02-12 01:54:55

ХЭДИЙН ТЭД НАМ НЭРЭЭР НАМ НЭГДЭЖ СЭМ ХУЙВАЛДСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БОЛСОН ИРГЭД БИД ШАТАЖ ҮХЭХ АЛДАЛДАН ТЭМЦЭЖ ҮХЭХ ХОЁРААС ӨӨР ЗАМ ҮЛДСЭНГҮЙ ШАТАЖ ҮХЭЭД ЯААХ ЮМ НЭГИЙГ ХОРООВОЛ НЭЧЭЭ ХОЁРИЙГ ХОРООВОЛ ХОЖОО ГЭДЭГ СЭН ДЭ


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.