ЭДИЙН ЗАСАГ талаасаа байсан боломжоо алдсаар байна, шийдэл хэрэгтэй!

Aдмин / Эдийн засаг

Суурь агуулга бүхий зарим боломжийн талаар дурдвал:

1. Эрэлт талаас нь дэмжих, тэлэх бодлогын орон зайгаа алдах шиг байна. Учир нь. Цар тахалтай зэрэгцэн сүүлийн 2 жил хэт улс төржиж халамжийг хавтгайруулан , төсвийг огцом тэлсэн явдал нь эрэлт талаас дэмжих орон зайг хомсдуулсан. б. Нийлүүлэлтийг хэт хумьсан явдал нь эрэлт талаас дэмжих нөхцөлийг бас хааж байна./судалгаа, үндэслэлгүй олон хоногоор хорио цээр тогтоосноор/.

Өөрөөр хэлбэл хомсдол үүссэн учир үнэ хөөрөгдөх эрсдэлийг бий болгоно.

2. Нийлүүлэлт талаасаа дэмжих цор ганц бодлогын орон зай, боломж үлдсэн гэж харж байна. Үүнийг цаг алдалгүй ашиглах хэрэгтэй. Үүнд: а. Төсвийн тодотгол яаралтай хийж эдийн засгийн нөхцөл байдлыг эрэмбэлэх, нийлүүлэлтийг онилох аргыг ашиглах б. Мөнгөний бодлогоор дамжуулан /хямд өртөгтэй зээлийн эх үүсвэрээр дамжин хэрэгжих бодлого, зээлийн хүүг нэг оронтой болгох/ нийлүүлэлтийг дэмжих орон зайг ашиглах гэх мэт БОЛОМЖОО АЛДАЖ БОЛОХГҮЙ!.

ОДОО ЗАРИМ БОЛОМЖ БУЮУ МӨНГӨНИЙ БОДЛОГООР ДАМЖУУЛАН ДЭМЖИХ ГАРГАЛГААНЫ ТАЛААР ДЭЛГЭРҮҮЛЬЕ

Нэг: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

Уг нь баялаг бүтээгчид дампуурчихгүй /гол саалийн үнээ/ оршин тогтнож байж иргэд ажилтай, орлоготой, банк эндээс тэжээгдэж, улсын хувьд төсөв -татварын орлого бүхий санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг юм л даа. Өөрөөр хэлбэл банкны харилцаа үүсмэл харилцаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс зээлийн хүүг бууруулах, тэглэх асуудлыг цогцоор нь ярих хэрэгтэй юм. Өндөр бодлогын хүү, өндөр хадгаламж, төв банкны үнэт цаас зэргээр чөлөөт эх үүсвэрийг хашиж, зах зээлийг услах ёстой мөнгийг хөдөлгөөнгүй гацааж байгаа нь хөрөнгө оруулалтын урсгалыг хааж эдийн засгийг гажуудуулж байна. Иймд Монгол банкны бодлогын хүүг буулгаж хадгаламжийн хүүг буулгаснаар зээлийн хүү буурч, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нээгдэж, энэ урсгал нь банкны системээ эргээд тэтгэх зүй тогтолтойг л ухаарах хэрэгтэй. Давтан хэлэхэд улс орны төсөв - санхүү, мөнгө - банк, айл өрх, иргэдийн төсөв, цалин- орлого бүхий ажлууд бүгд ААНБ-ын санхүүгээс шууд хамааралтай.

Хоёр: БОДИТ БАЙДАЛ - Банк төвтэй санхүүгийн систем хэт ноёлсон (Бусад санхүүгийн зах зээл хөгжөөгүй). - Зээлийн нөхцөл хэтэрхий хатуу (хүү, эргэн төлөх график). - Процесс муу (зөвхөн барьцаанд түшиглэдэг,уг нь олгохоосоо дуусах хүртэл хамтран ажилдаг бол сайн). - Хэт ашгийг нэгдүгээрт тавьдаг ( уг нь харилцагч ашигтай байж банк ашиг олох ёстой.) - Улс төрийн болоод эрх мэдэлтний нөлөө өндөр. - Зээлийн марж буюу хадгаламжийн хүү дээр нэмж буй хувь өндөр. - Хадгаламжийн хүү инфляцаас харьцангуй өндөр .

Гурав: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХАД БОДИТ БАЙДЛЫГ ЗӨВ ӨНЦГӨӨС ХАРЖ ЗӨВ БОДЛОГО ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ! Үүнд: 1. Зээлийн өртгийг бууруулах бодлого. Энд 60% хадгаламжийн хүүгийн зардал, 30% ажиллах хүчний зардал 10% АТМ г.м дэд бүтцийн зардал байдаг. Ж: Хугацаатай, өндөр өртөгтэй тусгай хадгаламжийн хүүг бууруулах. Цахимжуулах. Банкнууд дундын дэд бүтэцтэй болох гм. Хадгаламжийн хүүг хасах хувь буюу 0 хувьд ойртуулах. Нийт хадгаламж эзэмшигчдийн 3%-5% ийн эрх ашиг чухал уу аль эсвэл нийтийн эрх ашиг чухал эсэх.

2. Татварын шаталсан бодлого Хадгаламж эзэмшигчдийн 5 хүрэхгүй хувь нь нийт хадгаламжийн 95% орчмыг эзэмшдэг. Энэ хэсэг хүүгийн зардлыг өсгөдөг. Үүнд татвар ногдуулж энэ урсгалаар чөлөөт захыг тэтгэх / Үнэт цаасны зах/ г.м тэрнээс биш жижиг, хугацаагүй хадгаламжийн тухай ярих нь хэлбэр төдий.

3. Чанаргүй зээлээс хамгаалах бодлого Энд Төртэй холбоотой үүсдэг зээлийн чанаргүйдлээс сэргийлэх.

4. Инфляцыг нам байлгах бодлого. Энд - Төсөв, сангийн тэлсэн, үрэлгэн, улс төрийн популист бодлогыг үгүй хийх - Ханшаа хамгаалах /₮/ - Суурь үнийг өсгөхгүй байх гм эдийн засгийн суурь харилцаа талаас харах

5. Өрсөлдөөн тэтгэх бодлого Энд Гадаадын хувийн банк оруулах, ББСБ, Хөрөнгө оруулалтын сан зэрэг бусад институтийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэрэг бодит ажлуудыг хийх нь чухал байна.

Эдийн засагч: Д.Амгалан


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:41

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:41

Зочин966 [103.212.118.115] 2021-03-19 04:13:10

Хэдэн банкаа дампууруулж байж амрах юм байна даа. Одоо цагт хаана бэлэн мөнгө байна тэнд хулгайчид ажиллаж байна. Албаар мөнгөний хомсдол үүсгэж мөнгө хүүлэлт. Мөнгө угаалт авилгыг цэцэглүүлж байна. Үүний оронд мөнгөний урсгалыг дотогшоо гадагшаа урсах урсгалыг багасгах дотоодын үйлдвэр нэмүү өртгийг их болгох ажлын байр экспортыг дэмжиж хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлж хөнгөлттэй урт хугацааны зээл олгох хуулийн нөхцөлийг сайжруулах. Мөнгөний ханшийг тогтвортой байлгах одоо мөнгө бол зүгээр тоо болоод авах чадвар 20 хувиар муудаж байна. Хамаг баялгаа гаргаад улс баяжсан алга улам өр нь ихэсч ард түмэн ядуурч байна даа төр засаг минь


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.