БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатар: Ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болоод аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн

Aдмин / Хууль

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатартай ярилцлаа.


-Та БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг даргаар хэзээ томилогдсон бэ. Ямар шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөх болов?

-Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар хоёр жил дөрвөн сарын хугацаанд ажилласан. Хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд томилогдсон. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Иргэдийн нийтийн хурлаар хорооныхоо Засаг даргаар сонгогдож дүүргийн Засаг даргаар батламжлагдсан. 2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын нам манай дүүрэгт олонх болж дүүргийн удирдлагыг гартаа авч, ажиллаж байгаа. Тиймээс Ардчилсан намыг олонх байх үед ажиллаж байсан хороодын Засаг дарга нарыг орон нутгийн сонгуулийн дараагаар ээлжлэн ажлаас нь чөлөөлсөн.

Миний хувьд БЗД-ийн 28 хорооноос ганцаараа Засаг даргын суудалдаа үлдсэн байсан. Ингээд нэгдүгээр сарын дундуур хороодуудын Засаг дарга нарын ажлыг авах гэж байгаа гэдэг асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байсан. МАН хороодын Засаг дарга нарыг халж өөрсдийн багаа бүрдүүлэх гэж байна гэдэг асуудлыг хөндсөний дараа манай хорооны иргэд дүүргийн Засаг даргад “Хорооныхоо Засаг даргыг үргэлжлүүлэн ажиллуулмаар байна. Бид орон нутгийн сонгуулиар Засаг дарга Г.Отгонбаатарыг дэмжиж ДИТХ-д гаргасан.

Тэрээр иргэдийнхээ төлөө хичээл зүтгэлтэй ажиллаж байсан ” гэдэг өргөдөл өгсөн. Иргэдийнхээ энэ их итгэл, зүтгэлд баярлалаа. Харамсалтай нь энэ цагаас хойш сар гаруйн хугацаанд тэсч ажиллалаа.

-Хорооны иргэд чинь таныг Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаа хэдий ч таныг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн гэж ойлгож болох уу?

-Үнэнийг хэлэхэд сүүлийн үед “Ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өг. Тантай хамтарч ажиллах боломжгүй. Дүүргийн Засаг дарга багаар ажиллах шаардлагатай байгаа. Таныг сонгосон хурал хууль бус байна. Таныг сонгох хуралд суусан хүмүүсээс бид асууж тодруулсан” гэх мэт дарамт шахалт удаа дараа дүүргийн удирдлагуудаас ирсэн. Иргэний сонгох, сонгогдох эрхэд Төрийн захиргааны албан тушаалтнууд халддаг байж болохгүй. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуульд сонгогч хэнд саналаа өгөх нь нууц байдаг.Мөн хорооны иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид хэнийг Засаг дарга болгохоор санлаа өгсөн нь ч нууц байдаг. Гэтэл энэ нууцын зэрэглэлтэй асуудал руу халдаж мэдээллийг нь авсан байдаг. Эдгээр дарамт, шахалтан дунд ажиллахад хүндрэлтэй байлаа. Тиймээс гуравдугаар сарын 16-нд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Иргэд хорооны Засаг даргыг улс төрийн нөхцөл байдлын улмаас ажлаас нь чөлөөлсөн гэдэг ойлголттой байгаа. Өчигдрөөс хойш нэгдүгээрт, хөл хорио тогтоосныг эсэргүүцэж, хоёрдугаарт, намайг ажлаас нь чөлөөлснийг эсэргүүцэн жагсаал цуглаан хийж, надтай байнга холбоотой байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намайг дэмжиж, ажилласан хорооныхоо бүх иргэддээ баярлалаа.

-Та дүүргийн ИТХ-ын гишүүнээр сонгогдсон учраас хэдийгээр хорооныхоо Засаг даргаар ажиллахгүй ч хорооныхоо иргэдтэй хамтарч ажиллах боломжтой юм байна?

- Тийм л дээ. Миний хувьд ДИТХ-д сонгогдсон төлөөлөгч учраас хорооныхоо иргэдтэй үргэлж холбоотой байж, эргэх холбоотой ажиллана.Цаашид хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажил олон бий. Энэ бүх санаачилга дээрээ иргэдтэйгээ хамтраад ажиллана. Гэхдээ хорооны иргэдийн сонголтыг аль ч нам, засаг гарсан бай хүндэтгэн үзэх ёстой гэж боддог. МАН бүх шатны байгууллагад заавал өөрсдийн хүнийг томилох шаардлага байгаа юу, үгүй юү гэдгийг бодож үзэх л хэрэгтэй. Уг нь бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэдэг баймаар санагдаж байна. Ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болоод аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн. Намайг өргөдлөө өгөх хүртэл сүүлийн долоо хоног өдөр бүр дуудсан. Ингэхдээ ажил ярих биш “Ажлаа өг” гэдэг асуудлыг шахаж байгаа учраас залуу хүн байж заавал шахаан дунд ажиллах шаардлагатай эсэхийг их бодсон. Гэр бүл эргэн тойрныхонд минь ч амаргүй байсан. Уг нь хийж буй ажлаасаа эрч хүч авах ёстой байтал дээд шатны удирдлагуудаас дарамт ирэх нь хэнд ч амаргүй шүү дээ.

-Танай хороонд хөл хорио тогтоосон. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна?

- Манай 26 дугаар хороонд гуравдугаар сарын 6-16 хүртэл коронавирусийн 46 тохиолдол илэрсэн гэдгийг албан бичигт дурдсан байна. Гэтэл манай хорооны 30 гаруй мянган иргэнийг хорих шаардлага байсан уу. Дөнгөж сая хороогоо тойроод ирлээ. Бичиг баримт авах, эмнэлгийн үйлчилгээ авах гэх мэт олон шалтгаанаар гарах хүсэлтэй иргэд байна. Нийтээр нь хорих шаардлага байхгүй. Халдвар авсан иргэдийн хаана амьдарч байсан хаяг байршил нь тодорхой байгаа. Тиймээс хаягийн дагуу тандалтын ажиллагаа явуулах боломж байсан гэж бодож байна. Хөл хориотой холбоотой иргэд эсэргүүцэлээ эрчимтэй илэрхийлж байна.

-Хөл хорио тогтоосон өдөр өөрийг тань Засаг даргын ажлаас чөлөөлсөн нь иргэдийн бухимдлыг төрүүлж байх шиг байна?

-Хөл хорио тогтоосон мэдээллийг иргэд аваагүй. Би ч аваагүй. Гуравдугаар сарын 16-ны 22 цагийн үед хөл хорио тогтоох гэж байгаа талаар мэдээлэл явж эхэлсэн. Энэ талаар дүүргийнхээ шуурхай штабаас тодруулсан. Гэтэл ямар нэгэн шийдвэр гараагүй байгааг хэлсэн. Гэхдээ тухайн шөнө нь шийдвэр гаргасан байсан. Иргэдийн эсэргүүцэл санал хүсэлт НОК-т хүрч байх шиг байна. Сая НОК-оос хөл хорио тогтоох асуудлыг мэдээгүй. Дүүргийн хэмжээнд шийдсэн гэдэг асуудлыг хэлж байна. Хөл хорио тогтоох тухай дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн захирамжид 26 дугаар хорооны дарга "Г.Отгонбаатар биш, О.Түвшин" гэж бичсэн байснаас манай хорооны Засаг дарга нь солигдсоныг иргэд, оршиг суугчид мэдсэн. Улмаар оршин суугчид энэ шийдвэрийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна лээ. О.Түвшин надтай хэд хэдэн удаа уулзаж, ажлаа өгөхийг хүссэн. Энэ хүнийг Иргэдийн нийтийн хурлаа хийгээд Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлаа ном журмын дагуу хүлээж авсан бол баярлах байлаа. МАН мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг гаргасныхаа дараа өөрийн намын хүнийг томилох зорилго өвөртөлдөг байж болохгүй. Энэ зорилго нь анхнаасаа тодорхой байсан нь харагдаж байгаа.Нийслэлийн хэмжээнд “Нэг өрх-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 410 гаруй мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед О.Түвшин манай хорооны өрхийн эмнэлэг дээр ажиллаж байсан. Тухайн үеэс хорооны Засаг даргын ажлыг авах хүсэлтэй байгаа талаараа надад хэлсэн. Энэ хүн өнөөдөр манай дүүргийн Засаг даргаар томилогдчихсон байгаа. Өнөөдөр очиж захирамжаа авах талаараа хэлсэн. МАН бүх шатанд ялалт байгуулсан. Тэгвэл МАН-аас сонгогдсон дарга нарт хяналт тавих хүн байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

-Танай хорооны иргэд өөрийг тань ажлаа үргэлжлүүлэн хийх санал хүсэлт өгч байна. Энэ саналыг хүлээж авах боломжтой юу?

-.Ер нь цаашид ажиллахад хүндрэлтэй байгаа учраас яаж шийдэх вэ гэдэг асуудал эргэлзээтэй байна. Иргэд дахин ажиллуулах санал хэлж байна. Өмнө нь энэ асуудлаар иргэд дүүргийн Засаг даргад өргөдөл өгч, мессэж явуулсан. Гэтэл энэ ажлыг намайг санаатайгаар зохион байгуулсан хэмээн дүүргийн цагдаагийн байгууллагад манай дүүргийн Засаг дарга гомдол өгсөн. Энэ удаагийн жагсаал цуглаан, эсэргүүцлийг намайг зохион байгуулж байгаа гэж бодож байгаа болов уу. Тийм зүйл байхгүй. Иргэд хороон даргаа үргэлжлүүлэн ажиллуулъя гэдэг санаачилгыг өөрийн сайн дураар гаргаж байгаа. Миний утас руу өчигдрөөс хойш олон иргэд залгаж, мессэж бичсэн. Ерөнхийдөө хорооны иргэдийн нийтийн хурал зарлаж таарах байх. ИНХ-аараа хорооны иргэд Засаг даргаа сонгодог хуультай. Хурлаа хуулийн дагуу зарлавал нэрээ дэвшүүлнэ.

ӨДРИЙН СОНИН П.БАТЗАЯА

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:10

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:10

Zochin [64.119.25.221] 2021-03-21 10:29:47

iim teneg yam hiigeed baibal Eronhiilogchiin songyylid yalagdana shyy ta nar jaahan yhaantai bail daa.Niislelchyyd MAn d mash dyrgyi bolood ehelsen shyy

Zochin [66.181.185.232] 2021-03-20 05:38:41

Arhi uugaad tas userchihsen l bdar shuu dee ajil deeree. Zugeer l ajlaa uguud yavaach dee.

Иргэн [119.40.98.166] 2021-03-20 05:00:42

Хороон дарга улс төрийн албан тушаал. 2012 онд АНам засаг аваад 3 хоногийн дотор бүх засаг дарга нарыг сольж байсан гэсэн. Энэ залуу манай хороонд юу ч хийгээгүй. Манай хороо угаасаа тохижилттой асуудалгүй хороо. Тийм сайн юм бол хамгийн хэцүү гэр хороонд очоод ажиллаач. Өөрийнхөө хэдхэн хүмүсээр хэл ам хийлгээд байхаа болимоор байна. Бид тайван амьдарья. Төрийн ажил явдгаараа явна байх.

Зочин [103.10.22.36] 2021-03-20 12:03:47

Худлаа шаахаа л болчих

Зочин [66.181.187.89] 2021-03-20 04:37:35

hul horio tugtooh n zuv b.san odoo uvchin gaduur ihsene

26r horoonii irgen [64.119.23.40] 2021-03-19 15:41:31

Ta bidnii tuluu sain ajillasan shu. Bitgi buuj uguurei. Setgeltei, zutfeltei sain darga

Зочин [49.181.205.221] 2021-03-19 14:46:48

MAH neg udur sunuh bhaa

Зочин [66.181.186.76] 2021-03-19 14:46:18

МАН мангас болоогүй байлтай тааралдсан болгоноо дээрэлхэж өшиглөж явдаг гарууд МАНд үүрлэснийг дээдсүүл нь мэддэг болуу Доогуурх нь ингээд намынхаа нэр нүүрийг нь барж байдгийг Хүүк даргууд нь мэддэггүй болтой

26-r horoonii irgen [103.212.117.34] 2021-03-19 14:42:31

Za duu min odoo ajilaa muruuruu uguud zailj uz. Zasag darga gedeg bol uls turiin alban tushaal. chinii zasag darga bolgoson nam chin unachaad bna.yalsan nam ni bodlogoo heregjuuleh gej bhad chamaar yahav dee. Naad zahiin iim yum oilgohgui erguu dagz vee. Chi buhniig shiidej chadahgui bol gai l bolno. Chi dangaaraa yu shiidej chadahiin? yuch chadahgui suudliin bugluu bolno.chamaas bolj 26-r horoo demjleg avahgui demjleg avahgui bol chi yahiin? avsanshigee ugch sur. bitgii ene olon huniig samraad uduun hatgaad bai. chi ch tegj chadahgui l dee tsaana ni bgaa namiin ah nar chin chamaig alj bna shdee. bodohoorl uur hureed baih yum. 26-r horoonii irged demjij bgaa l gene uhsen baas ter eserguutseed bgaa humuusiin irgenii unemlehiig ni shalgah yumsan. Korona tarchaad bna geed bhad baahan hun tsugluulj jagsaal hiilgeed yamar ih mungutei yum bee. bogino hugatsaand yamar ih mungu olov? yaj olov? odoo zugeer l olsnoo ideed zailj uz. Amtshah hereggui. chamtai chamgui turiin ajil yavdgaaraa yavna.

666ш [202.9.46.186] 2021-03-19 11:26:34

Чи зайлаач . Чоно борооноор гэж ..... муу золбин новш вэ ... хор хар найруулж дусдаггүй өгөр вэ ... хэн байсан хаанаас ирсэн газраа оч авч болсон бол одоо хуцалгүй өг ... өгөх чадал сэтэлтэй бай ... чамайг ингэх тусам чи баас шэөс шиг харагдаад байна

MAN iig uzen yadagch [139.5.218.138] 2021-03-19 23:51:34

Chi chin harin ardiin namiin bogs doloogch bnashd....

zochin [66.181.177.146] 2021-03-19 11:18:11

Duugui l ajlaa uguud yavaach, uls turiin alban tushaal gedgiig odoo boltol medeegui ni uneheer ineedtei. Huntei zuv haritsdag gedeg ni ajlaa sain hiisen gesen ug bish, harin ch hudlaa daldganaj huuramch dur esgesen bn daa. Uneheer ajlaa sain hiij baisan um bol Tsar tahliin nuhtsul baidliig zuv unelj, irgediinhee eruul mendiig hamgaalah, haldvar hamgaaallin deglemiig barimtlahad huchee zartsuulah yostoi baisan. Uuregt ajlaa hiihiin orond sandal , shiree geed guij yavjee ene hun. 26-r horoo odoo Coronagiin golomt bolood baigaagiin gol buruutan ni ene Zasag darga Otgonbaatar gegch um bn gedgiig irged oilgoh yostoi baihaa.....

Зочин [64.119.27.32] 2021-03-19 10:58:06

Балай заваан юм.Иргэддээ сайн ойлгуулж жагсаал цуглаан хийлгүй дараа нь асуудалаа шийдэхгүй.

Зочин [59.153.114.177] 2021-03-19 10:41:01

Хороогоо тойроод ирлээ гэж чи халдвар тараагаад байгаа юм биш үү !

z [202.9.46.178] 2021-03-19 09:34:40

зайлаа чинии хувиин ажил биш хэн ялсан намын бөгс долоогч эр эм хулгаа хиииж баяжах санааатай малууд их болсоноор монголчууд улам ядуурсааар

зочин [64.119.17.181] 2021-03-19 09:16:16

Улс ,төрийн ,албан ,тушаалтан ,өөр ,намын ,хөтөлбөрийн ,төлөө ,ажилдаггүй ,юм ,даа. Жирийн ,үзэгдэл. Төрийн жинхэнгэ алба бол ,өөр.Ажил ,авахдаа ,ингэж ,хэлэхгүй ,яасан ,юм. Адилхан ,зарчим,дуугүй ,зайл.

Зочин [202.179.26.122] 2021-03-19 07:46:36

МАН төрийн толгойд гарч энэ улс сүйрлээ. Төрийн дээр нам гарах аюултай гэж үнэн юм. Намд үүрэлсэн хулгайч луйварчдыг устгах цаг нь болж. Тэмцэлд хүчээ нэгтгэх цаг ирж. Монгол улсаас үнэтэй нам гэж юу байсан юм. Энэ нам гээч заваан юмыг устгах болсон шүү

монгол [43.242.242.42] 2021-03-19 07:44:45

чи одоо болио худлаа нам дагаж попордог иргэдийг тайван байлга мөрөөрөө зайл

Зараа [202.55.188.104] 2021-03-19 07:33:17

Таминь ээ, нам дагаж намирдгаа больцгоогооч ээ. Хийх ёстой ажлынхаа ард гарч чадаж байвал аль нам байх нь хамаагүй шүү дээ. Намчирхдаг зан бүр генд сууж удамших хандлагатай боллоо, арай ч дээ

Зочин [66.181.176.93] 2021-03-19 07:32:47

26 хороонд миний хөгшин аав ээж амьдардаг их сайн залуу хүн болгонтой зөв боловсон харьцдаг гээд магтаад өөр олон хүнээс сайн гэдэг үгийг сонсож байлаа ийм залуу байдаг юм байна

Npgen [64.119.27.239] 2021-03-19 07:13:19

Ta yamar arga zam bodlogoor darga bolson tef jurmaaraa ajlaa gonshgonolgui ugchih heregtei de

иргэн [192.82.70.186] 2021-03-19 06:46:28

Улс төржиж, өндөр эрсдэлд ард иргэдийг турхирч байгаа энэ этгээдийг журамлаач. Одоо бүх жагсаж цуглах бололтой.

Зочин [66.181.190.230] 2021-03-19 06:22:44

Энэ хорооны олон хүн хэлэх байх даа. Хорооны дарга ямар байх ёстой гэдэгт өндөр босго тавьсан залуу даа. Юу ч болсон бай цаашдын ажилд нь амжилт хүсье. Хаана ч байсан хороон дарга байх үеийнхээ хандлагаараа иргэдийнхээ төлөө ажиллаарай. Хоосон цүнх баригч биш гэдгийг өнгөрсөн хугацаанд олон иргэд мэдэрсээн


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.