ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр: Гаднаас оруулж ирсэн ажиллах хүчнээ хянаж чадаагүй зөрчил цөөнгүй байна
Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын дарга Н.Ууганбаяр гадаадын иргэдийн хяналт, шалгалттай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ГИХГ-ын дарга Н.Ууганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдэд хяналт, шалгалт хийсэн байна. Ямар зөрчил илэрсэн бэ?
ГИХГ өөрийн эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсад оршин сууж байгаа, хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн гадаадын иргэдэд хяналт, шалгалтын ажиллагаа явууллаа. Гадаадад ажиллах хүчин авах, гаргах хуулийн дагуу Засгийн газрын квотоор хэд хэдэн аж ахуй нэгж, байгууллага 2020 онд гадаадаас ажиллах хүчин авсан байгаа. Манай байгууллага цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээнд байнгын хяналт, шалгалт явуулж чадаагүй ч тодорхой газар нутагт шалгалт хийлээ. Шалгалтаар цөөнгүй зөрчил дутагдал илэрсэн. Тухайлбал, гадаадаас ирсэн ажиллах хүчин тухайн газар нутагтаа байрлахгүй, ирсэн зорилгынхоо дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Уригч аж ахуйн нэгж тухайн иргэдээ хянаж чадахгүй, хаана байгааг нь мэдэхгүй байгууллагууд ч байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт төмрийн үйлдвэрт ажиллана гэсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаад явж байх жишээтэй. Мөн 12 хүн Тэрэлжид барилга дээр ажиллана гэсэн боловч тэндээ байхгүй байна. Дундговь аймгийн Гурвансайхан сумын уурхайд ажиллах иргэд Хан-Уул дүүргийн самрын үйлдвэрт ажиллаж байх жишээтэй. Энэ мэтчилэн оруулж ирсэн ажиллах хүчнээ аж ахуй нэгжүүд хянаж чадахгүй байгаа зөрчил цөөнгүй байна. Эдгээр иргэнийг хил нээгдсэн тохиолдолд Монгол Улсаас гаргах шаардлагыг тухайн байгууллагад хүргүүлсэн.
Үүнээс гадна Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визээр орж ирчихээд визийн ангилал солиулах хүсэлт гаргадаг. Тухайлбал, хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн хүмүүс хөрөнгө оруулалтын виз авах хүсэлт гаргаж байгаа. Учир нь Засгийн газрын квотыг ашиглаж хэд хэдэн компанид хүсэлтээ өгөөд, тухайн компаниуд нь Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байна. "Мөнх сити хаус" компани БНХАУ-ын Эрээн хот, Хөх хотод Монгол руу ажилтан гаргана гэсэн зарыг "We chat" группт тавьж, иргэдээс 20 сая гаруй төгрөг авсан. Ингэж орж ирсэн иргэд өөрсдийн визийн ангиллыг солиулна гэсэн асуудал ярьж байгаа. Эдгээр иргэнийг тухайн оруулж ирсэн компанийнхаа нэр дээр Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу тодорхой байршилд үйл ажиллагаа явуулаад буцахыг шаардаж байгаа. Ийм зөрчил дахин гаргахгүй байх тал дээр анхаарч, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.
-Тухайн иргэдийг оруулж ирсэн аж ахуйн нэгж байгууллагуудад ямар хариуцлага тооцдог вэ? Өнгөрөгч онд гадаадаас хичнээн ажиллах хүч орж ирсэн бэ?
-Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдлох зөрчлөө арилгах, оруулж ирсэн иргэдээ гаргах албан шаардлага хүргүүлсэн. 2020 онд ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд багшлах багш, уул уурхай, зам гүүр, барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд оролцох нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчид зэрэг 4000 гаруй гадаадын ажиллах хүч орж ирсэн.
-Хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн хүмүүс хөрөнгө оруулалтын виз авах хүсэлт гаргаж байна гэлээ. Монгол Улсад хөрөнгө оруулагч ангиллын визээр хэчнээн иргэн оршин сууж байгаа вэ. Хөрөнгө оруулагч гадаадын иргэдэд ямар шаардлага тавьж виз олгодог вэ?
-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч ангиллын визээр гадаадын 1289 иргэн оршин сууж байна. Хөрөнгө оруулагч ангиллын виз нь харьцангуй хөнгөлөлттэй, удаан хугацаагаар оршин суух, татвараас чөлөөлөгдөх боломжтой байдаг. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогыг манай байгууллага тууштай дэмжиж ажиллаж байгаа. Гэвч хөрөнгө оруулалтын визээр амьдарч байгаа иргэд бодит хөрөнгө оруулагчид мөн эсэхийг шалгахад үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулалт хийсэн, татвар, нийгмийн даатгал төлдөг эсэх нь тодорхойгүй асуудал олон байна. Хэдийгээр цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хязгаарлагдсан хэдий ч хөрөнгө оруулагч гэж үзэх хүмүүс цөөн байна. Бид эдгээр хүний материалыг нэг бүрчлэн шалгаж үзээд, хөрөнгө оруулалт нь бодитой, үйл ажиллагаа нь тогтвортой, холбогдох татвар хураамжаа төлөөд явж байгаа хөрөнгө оруулагчдын визийн хугацааг сунгаж байгаа. Харин хөрөнгө оруулагч визтэй боловч бодит байдал дээр хөрөнгө оруулаагүй, татвар хураамжаас зайлсхийсэн тохиолдолд хөрөнгө оруулагч ангиллын визийг цуцална. Мөн зарим иргэд виз гаргуулна, ангилал солиулна гэх байдлаар таньж мэдэх хүмүүстээ хандаж хохирсон тохиолдол ч байна. Тиймээс хэн нэг хүнээр яриулаад, мөнгө өгөөд визийн ангиллаа солиулчихна гэж горьдлого найдвар тавилгүйгээр татвар хураамжаа төлж, хуулийнхаа дагуу виз, визийн зөвшөөрлөө мэдүүлж орж ир шаардлагыг тавьж байна.
-ГИХГ-ын газрын албан хаагч авлигын асуудалд холбогдсон тухай мэдээлэл саяхан хэвлэлээр цацагдсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 онд уг асуудлыг байгууллагын дотоод хяналт, шалгалтаар илрүүлж, АТГ руу шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Мөн тухайн үед уг албан хаагчийн ажлаас чөлөөлсөн юм билээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:10
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:10
Зочин [122.201.19.99] 2021-03-22 01:07:14
ЭЦГ-дарга бхдаа Ерөнхийлөгч Баттулгын захиалгаар ажилсаны шагналд ГИХГ-дарга болжээ
Зочин [202.126.89.216] 2021-03-20 13:49:27
Монголтой гэрлэх замаар монголд суурьшаад байгаа хүмүүсээ гаргаачээ
nydeen hyrzal?ydahgyi Hyatad nemreh gej baina?Ludnuud ee!! [148.60.92.227] 2021-03-19 12:11:38
yrgelj hyanaj baih ajil chini tanai baigyyllaga men yy?gebel men s dee!!!sohor aalznyyd aa!!!!ylasiin nereer toriin ajil hiij baigaa ner hemeesen bysad ornii zalitai ajilchid dagan irsen ylas orond tagnyyl hiij baigaa hymyysiig emeerch baigaatai adil suu!!!ta nar ene ajildaa hychtei medremjtei ajillahgyi bol?eh ornii margaas nyrah bolno!!!yynii tyld ta nar sig manuuhainyydiig tomilson yum!!!!
zochin [202.9.46.14] 2021-03-19 11:28:18
khujaa naraa gadaadiin gesen nereer nuukhgui shuu...
Зочин [103.229.121.125] 2021-03-19 11:27:49
Neg l ih hudlaa ajil hiisen tsarailsan chatsganuud. Ug ni hyanaad baih yu bhav dee. ochij uzeed l baih yostoi gazraa baihgui bol shuud oruulj irsen mongol kompanid ni dahij ajillah huch oruulj ireh erh uguhuu bolichih. Tegeed l boloo. Eniig l hiichehgui baigaa baij hudlaa hutsaad l
Иргэг [64.119.19.41] 2021-03-19 09:29:38
Энэ байгууллагад хууль зөрчсөн хятадууд их байх тусам сайн Авилгаа их авна Ийм учраас энэ этгээдэд шаардлага хүргүүлсэн тухай ярихаас өөр юм өайхгүй
Зочин [202.70.38.18] 2021-03-19 08:07:24
Хүн яаж ч ядарсан эх орноо худалдах бол уучилшгүй нүгэл. Бүгдийг нь хамаарал бүхий хүмүүсийг нь сайн шалгаж гаргах хэрэгтэй. Буурлын буянаа эд нараар тоглуулахгүй
Зочин [202.70.38.18] 2021-03-19 08:02:58
Энэ байгууллагын ажиллагсдыг дээр, дооргүй улсаас ил ба далд аргаар сайн хянах хэрэгтэй шүү. Сүүлийн үед арай дэндээд байгаа юм.