Д.Оюунцэцэг: Халуун рашааныг сэргээгдэх эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжтой

Aдмин / Технологи

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Д.Оюунцэцэгтэй Монгол орны рашаан судлалын түүх, рашааны ангилал болоод хэрэглээ, эмчилгээний зориулалтаас өөр чиглэлээр ашиглах боломжийн талаар ярилцлаа.

Монгол орны рашаан судлалын түүх хэзээнээс эхлэлтэй вэ?

-Монгол орны рашаан судлал нь 1921 онд Судар бичгийн хүрээлэн анх байгуулагдсанаас хойш эрчимтэй хөгжиж эхэлсэн байдаг. 1926-1927 онд тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэн В.А.Смирнов Монгол орны рашааны чанарын судалгааны ажлыг эхлүүлсэн нь анхных байсан. Н.А.Маринов, В.Н.Попов, Н.И.Толстихин нар өмнөх мэдээ баримтыг эмхэтгэж "Минеральные источники МНР" номыг гаргасан нь мөн анхны бүтээл болсон юм. Улмаар Ш.Цэрэн, О.Намнандорж, Ө.Нямдорж нарын судлаачид 1956-1959 онуудад Монгол орны зонхилох рашаануудын шинжилгээг хийж “БНМАУ-ын рашаан” номыг эмхэтгэн гаргасан нь рашааны үндсэн суурь судалгааг бүрдүүлсэн гэж үздэг. Харин 1971 оноос ОХУ-ын Эрхүү хотын Газрын царцдас судлах хүрээлэнгийн эрдэмтэн Б.И.Писарский болон манай Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд болох Б.Арьяадагва, Д.Ганчимэг, Рашаан сувиллын нийгэмлэгийн клиникийн профессор Б.Намбар нарын удирдлаган дор хамтын судалгааны ажлын үр дүнд шинэ объектуудыг илрүүлж судалсны дээр судалгааны шинэ аргуудыг рашаан судлалд нэвтрүүлсэн байдаг. Эдгээр олон жилийн судалгааны үр дүнд Монгол орны халуун, хүйтэн рашааны тархалт, зүй тогтол, физик, химийн шинж чанар, хийн найрлага, биологийн идэвхит бүрдлүүдийг тодорхойлсны үндсэн дээр тухайн рашаануудын анги, төрөл, мужлалыг тогтоож, рашаан эмчилгээний заалтыг гарган рашаан сувиллуудад нэвтрүүлсэн. Түүнээс гадна дээрх ажлын үр дүнд Б.И.Писарский, Б.Намбар, Б.Арьяадагва нар Монгол улсын рашааны газрын зургийг шинэчлэн зохиож, 2003 онд хэвлүүлсэн нь үе үеийн судалгаанд тулгуурлаж, баяжилт хийж онол практикийн дүгнэлттэй, рашаан усанд зохих үнэлгээ хийсэн сүүлийн үеийн томоохон бүтээл болсон юм. Монголын рашааны судалгааг манай хүрээлэнгийн Экологийн химийн лаборатори, Монголын рашаан сувиллын нийгэмлэг болон ОХУ-ын Газрын царцдас судлах хүрээлэнгийн эрдэмтэдтэй одоог хүртэл хамтран явуулсаар байна.

-Гадаадын орнууд рашаан сувилалаа дагасан аялал жуулчлал их хөгжсөн байдаг. Манай орны рашаан сувилалыг гадныхан хэр их зорьж ирдэг юм бол. Манай рашаанууд бусад орны рашаанаас ялгагдах ялгаа нь юу вэ?

-Гадны орнууд ч ялгаагүй рашаанаа сувиллын зориулалтаар ашигладаг. ОХУ-д гэхэд л 3500 гаруй рашаан сувилал байдаг гэсэн мэдээ бий. Дэлхийн улс орны рашаан сувилал сүүлийн жилүүдэд аялал жуулчлал тал руугаа нилээд хөгжиж байгаа. Жишээ нь Япон улс гэхэд халуун рашаан ихтэй бөгөөд түүнийг түшиглэсэн олон жуулчны бааз, сувиллууд байдаг. Японд жилд 12 сая хүн халуун рашааныг зорин очдог гэсэн статистик мэдээ байна. Мөн Чехийн алдарт Карлов Вары хот нь халуун рашааны аялал жуулчлалын томоохон төв болчихсон. Цаашлаад Хятадын Рашаант хот гэх зэрэг газрууд байна. Манай халуун рашаануудын найрлага, бүтэц нь бусад улсынхаас ялгарах юм огт байхгүй. Бидний мэдэх “Кука” бол манай Оргилын нүүрсхүчлийн хийтэй рашаантай ижил найрлагатай байх жишээний. Харин “Ессентуки-13, 14” бол Халзан уулын рашаантай адил байдаг бол Гүржийн “Боржоми” гэхэд манай Аваргын нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаантай ижил гэх мэт. Манайхны хувьд рашаан савлалт болон ашиглалтын тал дээр л эдгээр улсуудаас дутуу болохоос өөр ялгарах юм байхгүй, харин ч найрлага дахь зарим үзүүлэлтээрээ илүү байдаг юм.

Монгол оронд газрын гадарга дээрээ 21-940С-тай 42 халуун рашааны орд бий гэж би өмнө дурьдсан. Тэгэхээр энэ нөөцөө ашиглаад сүүлийн үеийн технологиор тохижуулаад ажиллах юм бол аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн рашаан сувиллын зориулалтаар ашиглахаас гадна сэргээгдэх эрчим хүчний зориулалтаар ашиглаж болно.

-Сэргээгдэх эрчим хүчний зориулалтаар хэрхэн, яаж ашиглах боломжтой талаар тодорхой ярихгүй юу?

-Олон улсад газрын гүний халуун рашааныг шууд болон шууд бус замаар өргөн ашигладаг. Шууд бус зам нь орон сууц халаах болон үйлдвэрлэл, хүрээлэн буй орчны тохижилт, аж ахуйдаа (загас үржүүлэх, цас хайлуулах, хүнсний ногоо тарих, хүлэмжийн зориулалтаар) хэрэглэх явдал юм. Газрын гүний халуун усны дулааны нөөцийг шууд хэрэглэдэг томоохон улсууд бол Хятад, Турк, Исланд, Япон, АНУ зэрэг улс орнууд байдаг бөгөөд газрын гүний халуун усны дулааны 70%-ийг шууд ашиглаж байна. Харин шууд бус хэрэглээнд газрын гүний халуун усыг ашиглан өндөр хүчин чадалтай цахилгаан эрчим хүч гарган авах арга ордог. Дэлхийн улс оронд 3 төрлийн томоохон газрын гүний дулааны цахилгаан станцыг ашиглан экологийн цэвэр, нөхөн сэргээгдэх цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа. Эдгээр улсуудад АНУ, Филиппин, Индонез, Мексик, Шинэ Зеланд, Итали, Исланд, Турк гэх мэт орнууд ордог бөгөөд 0.5-3.5GW-ийн хүчин чадалтай цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн хэрэглэж байна. Цаашлаад тэд 2030 он гэхэд илүү их хүчин чадалтай газрын гүний дулааны цахилгаан станцуудыг нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа л даа. Харин манай улсын хувьд газрын гүний халуун усны дулааныг одоогийн байдлаар зөвхөн эмчилгээний зориулалтаар ваннанд орох, жижиг орон сууцыг халаах, бассейн, хүлэмжийн зориулалтаар л ашиглаж байгаа. Манай улс анх 1973 онд Их Шаргалжуутын халуун рашааныг халаалтын зориулалтаар сувилал, зоогийн газар, бальнеологи, хүлэмжинд ашиглаж эхэлсэн байдаг. Ер нь бол геологи-гидрогеологийн судалгаагаар тогтоогдсон нийт 42 халуун рашааны ихэнх нь Хангайн мужид оршдог. Хангайн мужийн халуун рашаанууд нь газрын гүнээс гарч буй халуун усны чанар (голомт дах гүний усны хэм 940С хүртэл) болон халуун рашааны ундарга ихтэйгээс гадна кайнозойн галт уулын идэвхтэй магмын судлын тархалтын талбайн хэмжээгээр ч эрчим хүчний хувьд хамгийн хүчтэйд тооцогддог.

-Таныг Япон улсад халуун рашааны химийн найрлагын судалгааны чиглэлээр химийн ухааны докторын зэрэг хамгаалсан гэж сонссон. Судалгааны ажлаараа ямар үр дүнд хүрсэн тухайгаа сонирхуулаач?

-Миний бие 2015 онд Япон улсын Тояамагийн Их сургуульд “Монгол орны Хангайн бүсийн халуун рашааны химийн болон изотопын судалгаа, тэдгээрийг ашиглах хэтийн төлөв” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тус ажлаараа Хангайн бүсийн халуун рашаануудын химийн болон изотопын судалгааны үр дүнд тухайн халуун рашаануудын гарал үүслийг тодорхойлж, химийн найрлагаас нь хамааруулан газрын гүний халуун усны температурыг тооцоолоход газрын гадарга дээрх температур нь 30-940С байдаг бол гүний температур нь 800С-1800С байгааг урьдчилан тогтоосон. Үүнд үндэслээд судалгаанд хамрагдсан халуун рашаанууд нь бага температуртай халуун усны ангилалд хамаарагдах бөгөөд (хосолсон циклээр) биннари системийг ашиглан цахилгаан эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжтой болохыг тодорхойлсон юм. Судалгааны үр дүнгээ олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд тухайн үед хэвлүүлсэн байдаг.

-Рашаан нь уснаас юугаараа ялгаатай юм бэ?

-Рашаан бол байгальд бүрэлдэн тогтсон олон найрлагатай, хувирамтгай шинж чанартай, биологийн идэвхт элементүүдийг агуулсан, 1000 мг/л болон түүнээс дээш эрдэсжилттэй, хүний бие махбодид эмчилгээний нөлөө үзүүлдэг чанараараа энгийн уснаас ялгарах усыг рашаан гэнэ гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, газрын гүнд байгалиасаа бүтээгдсэн том “лабораторид” бүрэлдэн бий болсон амьд ус гэж хэлж болно.

-Халуун, хүйтэн рашаан гэж их яригддаг. Рашааныг хэрхэн яаж ангилдаг вэ, манай оронд нийт хэдэн төрлийн рашаан байдаг юм бол?

-Монгол орны халуун хүйтэн рашаануудыг тархалт, температур, хийн бүрдэл болон геохимийн шинж чанараас нь хамааруулан 4 их мужлал, 7 бүлэг, 13 төрөл ангид хуваадаг. Тодруулбал, газрын гадарга дээрээ 21-940С-тай бүлээн, халуун, хэт халуун 42 рашааны орд бүхий Азотын төрлийн халуун рашаан их муж, их хүйтнээс хүйтэвтэр, багаас их эрдэсжилттэй, биологийн идэвхт элементийн агууламж өндөр, нүүрсхүчлийн хий ихтэй 47 рашааны орд бүхий Нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан их муж, газрын доор үелсэн байрлалтай 100-200С температуртай, давсархаг, шорвог амттай, метан хий давамгайлсан, хлорид, сульфат–натри болон сульфат-натри, магнийн төрлийн холимог найрлагатай, эрдэсжилт ихтэй 30 гаруй рашааны орд бүхий Эрдэсжилт ихтэй метаны төрлийн хүйтэн рашаан их муж, химийн найрлагаараа рашааны стандартын шаардлагыг хангах биологийн идэвхт элементүүдийг агуулаагүй ч эрт дээр үеэс уламжлан хэрэглэж ирсэн янз бүрийн найрлагатай рашаан төст булагуудын их муж гэж ангилдаг. Манай орны хувьд ашиглалтын нөөц болон эмчилгээний үйлчлэл нь тогтоогдсон нийт 180 гаруй халуун, хүйтэн рашаан байдаг.

-Манай орны аль бүсэд рашаан зонхилон оршдог вэ. Эдгээр рашаануудаас онцлог шинж чанарын талаар мэдээлэл өгөөч?

-Азотын төрлийн халуун рашааныг тархалт, гидрогеологийн нөхцөлөөр нь 4 дэд мужид ангилдаг. Тухайлбал, Монгол-Алтайн дэд мужид 29-330С температуртай 5 рашаан, Хөвсгөл нуур орчмын дэд мужид 21-590С температуртай 3 рашаан, Хангайн дэд мужид 30-940С температуртай 32 рашаан, Хэнтийн дэд мужид 34-880С температуртай 4 халуун рашааны орд илэрцүүд байна. Харин зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгуудын нам доор газар орчмоор нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан зонхилно. Эрдэсжилт ихтэй метаны төрлийн хүйтэн рашаанууд нь дорнод Монголын тал, говь талын бүс, их нууруудын хөндийгөөр тус тус байрладаг. Онцлог шинжийн хувьд авч үзвэл, рашаан болгон өөр өөрийн онцлог шинж чанартай. Жишээлбэл нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан нь 2 валенттай төмөр болон цахиурын хүчлийн өндөр агуулгатайгаас гадна нүүрсхүчлийн хийг 264-3916 мг/л хүртэл агуулсан байдаг нь анагаах чанарын бүрдлээрээ бусад мужийн рашаануудаас илүү онцлогтой юм.

-Халуун, хүйтэн рашаанууд нь мэдээж температурын ялгаатай байж таарна. Харин эмчилгээний чанар болон хэрэглэх заалтын хувьд хэр ялгаатай байдаг вэ?

-Мэдээж халуун, хүйтэн рашаануудын агуулж байгаа химийн найрлага, биологийн идэвхт элементүүд болон эмчилгээнд хэрэглэх арга хэлбэр нь өөр өөр байна. Ер нь рашааныг хүний бие организмыг эмчлэн сувилах мөн урьдчилан сэргийлэх замаар ашигладаг. Рашааныг эмчилгээний зориулалтаар гадуур хэрэглэх буюу рашаанд орох, рашаанаар угаах, зайлах, утах мөн дотуур хэрэглэх буюу уух гэсэн үндсэн 2 аргаар хэрэглэдэг. Манай орны халуун рашаануудын ихэнх нь шүлтлэгээс хэт шүлтлэг орчинтой, өндөр температуртай, эмчилгээний идэвх үзүүлдэг элементүүд болох хүхэрт устөрөгч, фтор, орто цахиурын хүчлийн өндөр агуулгатай, устөрөгчийн чөлөөт ионыг агуулсан ангижрах төлөвт оршиж байдаг учир эмчилгээний маш өндөр идэвхтэй рашаанууд юм. Халуун рашааныг ихэвчлэн гадуур буюу орж хэрэглэхээс гадна уураар утах замаар эмчилгээнд ашигладаг. Жишээлбэл сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, тоос, хотжилтоос болоод харшил, астматай хүний тоо ихсэж байгаа. Энэ өвчинд халуун рашаанд орох болон уураар утах, угаах эмчилгээ сайнаар нөлөөлдөг байна. Рашааныг дотуур ууж хэрэглэхэд бие махбодид үзүүлэх физиологийн болон эмчилгээний үйлчлэл, нөлөөлөлд түүний химийн найрлага нь голлох ач холбогдолтой. Рашаанд агуулагдах нийт бодисын 80 орчим хувь нь ион хэлбэрээр оршино. Эдгээр бодис нь цусанд орж бие махбодид болох биохимийн урвал, физиологи, биологийн нарийн нийлмэл процесст оролцон, улмаар өөрчлөлт, үр нөлөөг үзүүлдэг.

-Рашааныг ууж хэрэглэхэд заавал анхаарах зүйл гэж байдаг уу?

- Хэдий рашаан нь эмчилгээний зориулалттай ч гэсэн зөв зохистой хэрэглэх нь зүйтэй л дээ. Рашаан болгон өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг учир түүнийг эмчилгээнд хэрэглэх заалт ч мөн өөр өөр байна. Жишээ нь халуун рашааныг их хэмжээгээр, удаан хугацаагаар ууж хэрэглэхийг хориглодог. Учир нь уух рашааны тохиромжтой орчин рН 5.5-8.5 байдаг бөгөөд халуун рашааны рН 8.4-9.6 хүртэл хэт шүлтлэг мөн фторын өндөр (7.2 мг/дм3) агуулгатай байна. Ер нь бол эмчилгээ-ундааны зориулалтаар ашиглах рашаан нь 10 г/дм3 хүртэл эрдэсжилттэй, биологийн идэвхт бичил элементийн агууламж багатай, эмчилгээнд хэрэглэх болон ундааны зориулалтаар савлаж хэрэглэх стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Харин эмчилгээний зориулалтаар ашиглах рашаан нь 10-35 г/дм3 эрдэсжилттэй, мөн 10 г/дм3- ээс бага эрдэсжилттэй боловч бор, хүнцэл болон органик бодис зэрэг онцлог үйлдэлтэй бодисын агууламж их байвал зөвхөн эмчийн заалтаар, тогтоосон хэмжээгээр ууж хэрэглэхийг зөвлөдөг.

-Манай оронд рашааны ордыг түшиглэсэн нийт хэдэн рашаан сувиллын газар байдаг юм бол. Рашаан эмчилгээг хэзээ хийлгэвэл илүү тохиромжтой вэ?

-Монгол орны хэмжээнд ажиллаж байгаа 20 гаруй рашаан сувилал байдаг. Рашаан эмчилгээ нь хүний биеийг нялхруулж, биологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг шинжтэй. Иймээс рашаан эмчилгээний дараа гам барих шаардлагатай тул манайхан голдуу урин дулаан цагийг сонгож хийлгэдэг л дээ. Манай судалгааны багийнхан “Рашааны бальнелогийн судалгааны аргачлал боловсруулах, зарим рашааны ордод хийх судалгаа” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төслийг 2017-2019 онд хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн хүрээнд бид нөөц нь тогтоогдсон улсын чанартай ажиллаж буй рашаан сувиллын рашаанууд дээр жилийн дөрвөн улирлын горимын судалгааг явуулж, рашааны бүтэц найрлага дахь ионуудын агуулга, ерөнхий эрдэсжилт нь цаг хугацаа, улирал, хур тунадасны хэмжээ, даралтаас хамаарч бага зэрэг хэлбэлзэж байгааг тогтоосон. Гэхдээ энэ нь уг рашааны хими, физик шинж чанар, бүтцэд онц нөлөөлөхгүй ердийн хэлбэлзэл байсан бөгөөд рашаан өөрөө ямар ч үед хүний биед хэрэгтэй үнэт чанараа алддаггүй болохыг харуулж байсан л даа. Иймд бальнеологич эмч нар бол гамаа сайн барьж чадвал ямар ч улиралд рашаан эмчилгээг хийлгэж болно гэж зөвлөдөг юм.

-Танай лабораторид рашааны судалгаанаас өөр ямар судалгааны ажлууд хийгдэж байна вэ?

-Манай лаборатори нийт 9 эрдэм шинжилгээний ажилтантай. 2015 онд хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд шинээр эмхлэн байгуулагдсан 2 лабораторийн нэг хэдий ч ус, рашаан судлалыг хүрээлэн анх байгуулагдсан цагаас эхлэн хийж байсан түүхтэй. Одоогоор “Улаанбаатар хотын ундны усны гидрохимийн болон органик бүрэлдэхүүний судалгаа” сэдэвт суурь судалгааны төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийг усаар хангадаг Үйлдвэрийн районы буюу (Б) станц мөн Баянгол дүүргийн хэрэглэгчдийг усаар хангадаг Мах комбинатын буюу (В) станцын ус хангамжийн гүний худгууд мөн халдваргүйжүүлэлтийн дараах станцын ус, эхний болон эцсийн хэрэглэгчид хүрсэний дараах ундны уснаас жилийн 4 улиралд сорьц цуглуулан шинжилж горимын судалгааг явуулж байна. Түүнчлэн гүний худгууд болон гадаргын усны судалгааг ч хийж байна. Үүнээс гадна өнгөрсөн 2019 оноос Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалт, Үйлчилгээг Зохицуулах Зөвлөлийн захиалгаар Нийслэл, аймаг, сум суурин газрын ундны усны чанарын судалгааг хамтран явуулж эхэлсэн. Энэ ажлаар манай лабораторийн судлаачид Дархан-Уул, Говь-Алтай, Увс аймгийн төв, сумдын нутагт орших ундны усны зориулалтаар ашиглаж буй гүний худгуудын гидрохимийн судалгааг явуулж дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан орон нутагт нь хүлээлгэн өгөөд байна. Түүнчлэн Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн гүний худгуудын гидрохимийн шинжилгээг хийж дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан нийслэлд ч мөн хүлээлгэн өгсөн. Энэхүү ажил нь ард иргэдийг уснаас хамаарсан төрөл бүрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, усны нөөцийг зүй зохистой хэрэглэх, иргэдийг эрүүл аюулгүй ундны усаар хангах ач холбогдолтой ажил болсон гэж бид үздэг. Уг ажил цаашид үргэлжлэх бөгөөд бусад аймгийн ундны усны чанарын судалгааны ажлыг удахгүй хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:36

Зочин [66.181.177.32] 2021-03-23 08:47:59

Нүүр амаа татуулж гёль шахуулсан юмуу одоохондоо их хөөрхөн харагдаж байна.Рашаан усаараа оролдох хэрэг байнуудаа сайн бод.ирээдүйдээл юм хий.амьтны хэл ам хэцүү шүү амжилт хүсьё.

Зочин [103.57.94.244] 2021-03-23 02:34:30

Ийм докторонцорууд зайлаа.

Зочин [148.60.92.227] 2021-03-22 09:20:37

ene setgyylch gyai ene doktor gyai nar arai dendnee?odoo baichihaad ta naraar togluulah uu?baigaliaan?hyz hyz hyz,gelegnyyd ee!!!!!!!!!!!!!!!!!??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [148.60.92.227] 2021-03-22 09:17:49

chi yu yariad baigaa hyyhen be?halyyn rasaaniig sergeegdeh erchim hychnii zamaar asiglana geb yy?Byyr rasaangyi bolgoj amarhana l dee?ene metiin tenegtehiig gadaadaas irsen tenegyyd l hiideg?...cham sig maliin hyyhen arai tegj hyzahgyi syy!!!!yapon zereg ylas ornuudiig haraarai!!!yzeeerei!!!cham sig bodoltoi gadnii orniihon alga baina!baigaliin cheber holimog erdestei zerlegeeree baigaa hybi teeregiig cham metiin eldebiin zen sobingyyd ystgadaggyi yum!!!

fghfghfgh [192.82.64.212] 2021-03-22 08:51:18

сэргээгдэх эрчим хүчний байгальд үзүүлэх хор нөлөө их ээ. буцаад хэзээ ч сэргэхгүй шүү дээ.

зочин [192.82.91.227] 2021-03-22 10:27:55

Тийм ээ. Рашааныг сэргээгдэхЭХхчний, халаалтын зориулалтаар ашиглахыг хориглох ёстой. Ширгэнэ шүү. Дернаж?

Зочин [122.201.21.123] 2021-03-22 08:49:06

Тэнэгтэхээ больчих,

Зочин [203.91.115.53] 2021-03-22 07:18:58

Энэ дэмий байх аа. Сэтгүүлчид гэж хэлэхэд 940С гэдэг тэмдэглэгээндээ нэг анхаараач. Наадах чинь л гэхэд шинжлэх ухааныг юу ч үгүй болтол баллаж байна. Тэнгэрлэг монгол тэмдэглэлээ хувийнхаа дэвтэрт үлдээ.

Зочин [43.228.131.72] 2021-03-22 06:52:04

Рашаанаа зүгээр орхиё.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.