Байгаль, оршин буй талын шинжлэх ухааны үр дүн яагаад чухал болохыг саяны газар хөдлөлт, шороон шуурга, цар тахал бага ч болов бидэнд ойлгууллаа

Aдмин / Технологи

Та бүхэндээ ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн судалгааны нэгээхэн хэсгийн үр дүнг “Шинжлэх ухаан- Хөгжлийн гарц” цуврал нэвтрүүлгээр хүргэж байна.

Шинжлэх ухааны үр дүн улс орон, ард иргэдийн амьдралд хэрхэн тусдаг талаар ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор Д.Баттогтох тайлбар хийжээ.

Тэрээр "Шинжлэх ухааны үр дүн улс орон, ард иргэдийн амьдралд олон хэлбэрээр тусч байдаг. Энэ бүхнийг эрэмбэлэн харвал нэгдүгээрт байгалийн, хоёрдугаарт нийгмийн, гуравдугаарт эдийн засгийн ач холбогдлоор нь авч үздэг. Ялангуяа, шинжлэх ухааны салбарыг ойлгон дэмжиж чадаж байгаа хөгжингүй оронд ийм дарааллаар ач холбогдол өгдөг(Геополитик бол арай тусдаа). Гэтэл манайд бүгдийг мөнгөний төлөө мэдлэг гарга гэж шахах хандлага ажиглагдаад байх шиг. Нарийн судлан харвал байгалийн, оршин буй талын ач холбогдол, үр дүн бүхий судалгаанд эрдэм шинжилгээний байгууллагууд голчлон; нийгмийн ач холбогдол бүхий судалгаанд эрдэм шинжилгээний байгууллага, иргэд, олон нийтийн байгууллага болон төрийн байгууллага хамтран; эдийн засгийн талын ач холбогдол бүхий судалгаанд эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, аж үйлдвэрийн салбартай хамтран үр дүн гарган ажиллаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь тухайн улс орны амьжиргааны түвшинг заагч, дан ганц эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт гэж үзэх нь учир дутагдалтай. Үүнд байгаль орчин, хүрээлэн буй орчны дэвшил, нийгмийн эерэг өөрчлөлт зэрэг үзүүлэлтийн тусгах учиртай, үүнийг ч олон улс оронд ойлгон хандлагаа өөрчилж байна. Өнөөдөр байгаль орчны судалгааг эрхэлдэг байгууллагаас эдийн засгийн өсөлтийг шаардах гэхээс илүүтэйгээр миний, бидний ирээдүйн тогтвортой амьдрал, хөгжлийн баталгааг хэрхэн хангаж чадах вэ? гэдэг зүйлийг биднээс нэхвэл илүү зохимжтой юм. Байгаль, оршин буй талын шинжлэх ухааны үр дүн яагаад чухал болохыг саяхан болсон хэд хэдэн газар хөдлөлт, шороон шуурга, цар тахал бага ч болов бидэнд ойлгуулан, дохио өгсөн байх" гэжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:35

Зочин [103.26.195.186] 2021-03-26 03:09:38

Хөдөө орон нутагт аялж зугаалахаараа хог новшоо ил хаяад явчихдаг ухамсаргүй монголчууд эх орон газар нутгаа хайрлан хамгаалж чадахгүй л дээ.

Японоос [126.247.69.247] 2021-03-25 00:50:44

Хүмүүсээ байгаль дэлхийгээ хайралцгаая.

Зочин [192.82.67.12] 2021-03-25 00:32:20

байгаль орчны яам түүний харьяа мөнгө хусдаг газруудыг бүгдийг алга хий.

Зочин [64.53.129.97] 2021-03-24 21:21:26

eniig tailbar gedeg yum uu?

Зочин [103.26.195.186] 2021-03-24 13:38:13

Хохино

уншигч [103.57.95.33] 2021-03-24 10:05:27

Ойт хээрийн бүсийн Улаанбаатарыг ногоон болгох арга замаа олж чадахгүй байгаа хүмүүс говь-цөлийн бүсийг угаасаа яаж ч чадахгүй дээ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.